Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байн, байн Засгийн газраа бужигнуулдаг Монголчуудад гадны хөрөнгө оруулагчид итгэх үү

Байн, байн Засгийн газраа бужигнуулдаг Монголчуудад гадны хөрөнгө оруулагчид итгэх үүУлстөрчдийн сандал ширээгээ булаацалдаж байх хойгуур нь манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх нэгэн уулзалт Хонгконгод болж байна. Бүр тодруулбал, Олон улсын санхүүгийн төв Хонгконгт жид ганцхан удаа болдог Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулга уулзалт уржигдар Хонгконгийн Шератон буудалд эхэлсэн юм. Уг нь энэ чуулга улзалт монголын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч ирэх, Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татах, тухайн жилд тэдний Монголд чиглэсэн үйл ажиллагаа, хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон арга хэмжээ болж байгаа юм. Гэтэл энэхүү эгзэгтэй цаг мөчид, манай Засгийн газар тогтворгүй байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх магадлал тун өндөр болчихоод байна.
 
Монголчууд бид байгалийн их баялагтай юм чинь гадны хөрөнгө оруулагчид биднийг овоо хараандаа оруулахаас аргагүй юм даа гэж бардамнах сэтгэл хүн бүхэнд төрдөгийг ч нуух юун. Бид өнөөдөр гадны хөрөнгө оруулагчдын олон сонголтууд дунд хэт баярлаж, бардамнаж суухын оронд хөрөнгө оруулагчид ирсэн шигээ явчихаж бас чадна гэдгийг мартахгүй байх ёстой. Ингэхэд бидний тэгтлээ их яриад байгаа хөрөнгө оруулалт гэгч маань юу билээ бидэнд ямар ашиг өгөх билээ гэдгээ ч бодолцох ёстой. Өнгөрсөн оноос эхэлж манай улсад гадны хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан тухай мэдээлэл гарч байсан. Учир нь манай улсын тухай сөрөг мэдээллүүдийг гадныхан маш ихээр анхаарч хөрөнгө оруулах эсэхээ шийддэг болсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
 
Яг үнэндээ бизнесийн орчин эрс муудсан нь бодит үнэн. Тиймээс л манай хөрөнгө оруулалтын орчин өдрөөс өдөрт муудсаар байгаа маргашгүй үнэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна, эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад эрх баригчдын явуулж буй бодлого нийцэж байна уу, юун дээр нь монголчууд их сайн бодлого явуулж, юун дээр алдаж байна гэдэгт гадныхан дүгнэлт хийж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг байна.
 
Иймэрхүү нөхцөл байдлаас болж өнгөрсөн хугацаанд гадны том компаниуд манайхаас мөнгөө татаад эхэлчихсэн байгаа. Хэрвээ улстөрийн болон эдийн засгийн тогтворгүй байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл эдийн засагт томоохон хүндрэл үүсэх магадлалтай гэсэн үг. Үнэндээ хууль гараад хэсэг хугацааны дараа гэнэт өөрчлөгддөг, аливаа журам заавар нь үл мэдэгдэх хугацаагаар хойшлогддог. Өөрөөр хэлбэл, гадныхан биднийг «бизнес явуулах орчин нь нэлээд эрсдэлтэй бөгөөд тогтворгүй байна» гэж тэд төр, засгийг шүүмжилж байсан түүх ч бий.
 
Уг нь гадаадын хөрөнгө оруулалт манайд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Аль ч улсын хувьд айл гэрийн хаалгаар гадны хөрөнгө оруулалт орж ирэх нь аль аль талдаа ашигтай. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэдгийг манай эх баригчид бодох л хэрэгтэй асуудлын нэг.Түүнчлэн гадны хэвлэл мэдээлэлд «Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад хатуурхаж эхэллээ» зэрэг мэдээллүүд гарч эхэлсэн нь манайхыг чиглэсэн хөрөнгийн урсгалыг хааж, үүн дээр нь Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал энэ тэр зэрэг олон асуудал ч нөлөөлж байгаа юм. Энэ тал дээр ч эдийн засагчид болгоомжтой хандахыг Засгийн газар болон холбогдох яамдууд нь анхааруулсан ч төдийлөн үр дүн гараагүй.
 
Харин шинжээчид эдийн засгийн энэ таагүй байдлыг төр, засагтай холбон тайлбарлаж байгаа нь гарцаагүй бодит үнэн. Хамгийн сүүлийн бодит жишээ гэвэл саяхан болсон «Coal mongolia» уулзалтаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчид нэн түрүүнд тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулахыг чухалчилсан. Уг нь энэ уулзалтаар гадны хөрөнгө оруулагчид Засгийн газрын явуулах бодлого бизнесийн орчинд хэрхэн нийцэх тухай «шинжилгээ» хийх гэж ирсэн боловч харамсалтай нь хүссэн мэдээллийг нь манай Засгийн газар өгч чадалгүй, сэтгэл дундуур буцаасан билээ. Уг нь монголд гадаадын хөрөнгө оруулалт 1992 оноос тогтмол өсч ирсэн байх ба 2002 онд 78 сая ам.доллар,  2003 онд 132 сая ам. доллар, 2004 онд 147 сая ам. доллар тус тус нэмэгдсэн байна. 1990-2003 оныг хүртэл 73 улс орны 3042 орчим гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдэж, нийт 1 тэрбум долларын хөрөнгө оруулсан байна.

Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 46 хувь нь уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт байсан гэх тооцоо судалгаа байдаг байна. Юутай ч дээрх чуулга уулзалтад монголын нэр нөлөө бүхий бизнесмен болон албаныхан оролцож байгаа ч тэд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийг идэвхжүүлэх арга замуудыг олон талаас нь хэлэлцэж мөлхсөн эдийн засгаа гацаанаас гаргахаар өөрсдийн бүхий л хүч бололцоогоо ашиглаж байгаа нь лавтай. Эх баригчдаа өнөөдөр Монгол Улсад хамгийн их хэрэгцээтэй байгаа зүйлийн нэг нь гадны хөрөнгө оруулалт биш гэж үү.
 
 Өглөөний сонин
Р.Төгс
Байн, байн Засгийн газраа бужигнуулдаг Монголчуудад гадны хөрөнгө оруулагчид итгэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани