Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хvртдэг улс байхгүй

Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хvртдэг улс байхгүйМонгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсноор УИХ-ын гишvvн С.Баярцогтын анх санаачилсан Их эвлэрлийн Засгийн газар байгуулахаар хэдэн өдөр дараалан хуралдсаар байгаа ч одоогоор олигтой vр дvн гараагvй байгаа. УИХ-д суудалтай улстөрийн намууд их, бага, хуучин, шинэ гэлгvй эвлэлдэн нэгдэж байх зуур УИХ-ын бие даагчдын зөвлөл сөрөг хvчин болохоо мэдэгдээд байгаа.
 
Өчигдөр өглөө УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхээс өмнө буюу аанай л эрхэм гишvvдийн ирц бvрдэхийг хvлээх зуур эрхэм гишvvн Х.Болорчулуунтай уулзаж тухайлсан нэг сэдвээр ярилцсанаа хvргэж байна.
 
 -Таны хувьд Дорнодын сонгогчдын итгэлийг хvлээж УИХ-д сонгогдсон гишvvн. Дорнод аймгийн хувьд Монгол Улсад одоогоор тогтоогдсон газрын тосны нөөц баялагийн нэг гол цөм нь болж, тvvхийгээр урагш нь зөөсөөр байгаа. Харин сvvлийн vед хоёр хөрштэйгөө худалдааны аливаа төлбөр тооцоог рубль, юаниар хийхээр яригдаж байгаа. Ингэсэн тохиолдолд манай улсын эдийн засагт ямар vр дvн гарах бол?
 
-Ер нь дэлхий нийтээр гадаад худалдааны төлбөр тооцоог ам. доллараар хийсээр ирсэн. Харин сvvлийн vед манай хоёр том хөрш ам. долларын худалдаанаас татгалзах талаар ихээхэн хvч тавьж, эхний алхмуудаа ч хийгээд байгаа. Хамгийн гол нь улстөр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ ам. доллараас илэрхий татгалзаж, ихэнх худалдаагаа рубль, еврогоор хийж эхэллээ.
 
Монголчуудын хувьд ялангуяа хойшоо чиглэсэн худалдаагаа рублиэр хийхэд ам. долларын ханшийг дагаад рублийн ханш өсдөг байсан. Гэхдээ харьцангуй бага л даа. Нэгэнт л мөнхийн хөрш учир худалдаагаа шулуухан рублиэр хийгээд явчихвал бидэнд хамаагvй амар, хурдан болж, шууд харилцаа тогтоно.Гэхдээ өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааныхаа 70-80 хувийг БНХАУ-тай хийж байгаа тохиолдолд гадаад худалдааг шууд юаниар хийх хэрэгтэй байгаа юм. Хоёр хөршийн тэргvvнvvдийн айчлалын vеэр энэ талаар тодорхой тохиролцоонд хvрсэн болохоор удахгvй энэ ажил хэрэгжээд явах байх.
 
-Ер нь гадаад худалдааны төлбөрийн асуудлыг тухайн жилийн мөнгөний бодлогод тусгаад явдаг юм уу, тусгайлсан дvрэм, журам гаргадаг уу?
 
-Урьд өмнө шууд рублиэр төлбөр тооцоо хийх тухай ерөөсөө яригдаж байгаагvй юм. Энэ жилээс л газрын тосны бvтээгдэхvvн худалдан авахтай холбогдон энэ асуудал нухацтай яригдаж эхлээд байгаа. Монгол Улсын гадаад худалдаанд эргэлдэж байгаа валютын 60-70 хувийг зөвхөн газрын тосны бvтээгдэхvvнд зориулдаг. Vvнийг рубль, юаниар шууд хийдэг болчихвол ихээхэн хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх нь ойлгомжтой.
 
-Хэрвээ бvх төлбөр тооцоогоо рубль, юаниар хийгээд явчихвал ямар нэгэн эрсдэл vvсэх болов уу. Энд маш их мөнгөний тухай яригдаж байгаа болохоор зайлшгvй анхаарал болгоомжлол, сэрэмжvvлэг байх ёстой болов уу?
 
 -Эдийн засгийн талаасаа эрсдэл vvсэх зvйл байхгvй. Харин улстөрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь вэ гэдгийг сайн анхаарах ёстой.
 
-Нийт гадаад худалдааны 60-70 хувийг зөвхөн газрын тосны бvтээгдэхvvн эзэлдэг гэлээ. Гэтэл таны сонгогдсон Дорнод аймгаас илэрсэн газрын тосыг Бvтээгдэхvvн хуваах гэрээгээр урагш нь зөөгөөд олон жил болж байна. Жишээ нь энэ гэрээнд тухайн орон нутагт хувь, хишиг хvртээх тухай заалт бий юу?
 
-Газрын тосны бvтээгдэхvvн хуваах тухай гэрээ Монгол Улсад тун хохиролтой гэрээ болсон юм. Vндсэндээ 20 гаруй жилийн өмнө байгуулсан энэ гэрээг яаралтай өөрчлөх цаг болчихоод байсан юм. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганы хаалтын өдөр шөнийн 23:00 цаг хvртэл яаравчлан хуралдаж байгаад Газрын тосны тухай шинэ хуулийг хvч тvрээд баталчихсан. Энэ хуулинд лобби хийж, монголчуудад тун хохиролтой заалт оруулах сонирхолтой гишvvн, бvлэг байсан юм.
 
Тэдний хvч, зvтгэлээр Газрын тосны тухай хууль сайтар шинэчлэгдэж чадаагvй. Яагаад гэвэл Монгол Улс өнөөдөр өөрийн газрын тосноос ердөө л 30 хувийг нь хvртэж байгаа. Харин дэлхий нийтийн жишиг хандлага бол 60-70 хувийг нь эзэн орон хvртдэг бичигдээгvй хуультай. Гэтэл өнөөдөр газрын тосны энэ их баялгаа бид зvгээр л хараад урагш нь ачуулсаар л байна.
 
-Дорнодчууд нутаг орноо ашиглуулсны төлбөр зайлшгvй авах ёстой гэж их ярьдаг ч өнөөдрийн хувьд өдөрт урагшаа гарч байгаа вагоныг тоолоод л суухаас өөр юу ч хийж чадахгvй байна гэцгээх юм билээ. Ялангуяа Матад зэрэг сумын байгаль, экологи маш их бохирлогдож байгаа. Энэ талаар та юу бодож явдаг вэ?
 
 -Газрын тос бол зvгээр нэг ашигт малтмалтай адилхан ганц уулын жалгыг ухаад авчихдаг эд биш. Ялангуяа олборлолтын vед хэд хэдэн сумын нутаг дамжаад явчихдаг, тэр хэрээр байгаль экологид ихээхэн хохиролтой vйл ажиллагаа байгаа юм. Маш их газар нутаг, бэлчээрийг талхалж, дахиж мөд сэргэхгvйгээр буртаглаж байгааг Матадад очиж газар дээр нь танилцсан хvн л хамгийн сайн ойлгож, мэдэрнэ.
 
Ялангуяа тухайн нутаг орны мал, ан амьтанд туйлын сөргөөр нөлөөлж байгаа. Сvvлийн vед цагаан зээр эрс хорогдож байгаа нь тэнд явагдаж байгаа газрын тосны vйл ажиллагаатай салшгvй холбоотой. Хуучин мөрдөгдөж байсан газрын тосны гэрээгээр газрын тос олборлохтой холбогдон Монголд гаргаж байгаа нийт зардлын 10 хувийг гадны эзэд нь захиргааны зардал нэрээр авдаг байсан.
 
Гэтэл нутгийнхаа баялагийг төнхvvлж байгаа Дорнодчууд ганц хувийн ч татвар, орлого авч чадахгvй байгаа. Газрын тосноос орж ирж байгаа бvх орлогыг шууд дээш нь татаж байна. Энэ хуваарилалт дэндvv шударга бус байгаа юм. Манай Дорнод аймгийн Баянхошуу боомтоор "Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тос тээвэрлэж байгаа аварга том машинуудын цувааг харсан хvн ямар их баялаг урагшаа урсаж байгааг бага ч гэсэн ойлгох болно.
 
Тvvнээс гадна Матад суманд олборлолт явуулдаг "Петрочайна Дачин Тамсаг” компани аюулгvй байдлыг сахидаггvй, хайхардаггvйгээс олон удаа осол гарч газар нутаг, ард иргэдэд ч аюул учруулж байсан. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд "Петрочайна Дачин Тамсаг” компанийн нэг машин дэлбэрснээс болж хажууд нь байсан 10 машин шатаж, тэр хавьдаа бөөн бохирдол vvсгэж байсан. Хамгийн их хэлмэгдэн хохирч байгаа тухайн нутаг орны иргэд хоосон vлдэж байхад татвараар цугларсан орлогыг нь энд хэдхэн олигархи, цагаан захтай луйварчид хуваагаад хулгайлж идээд сууцгааж байна. Сая татварынхан ямар будлиан дэгдээснийг хvмvvс мэдэж л байгаа. Энэ мэтчилэн яриад байвал дуусахгvй.
 
 -Газрын тосны тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын1-нд баталснаас хойш энэ салбарт ямар ахиц дэвшил гарав. Өмнө нь та энэ хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байсан байх аа. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн vv?
 
-Энэ батлагдсан хуулийн тvрvvчийн хуулийн төслийг миний бие ахалж байсан юм. Харамсалтай нь тэр хуулийн төсөл УИХ дээр очоод 32:32 тэнцээд батлагдаж чадалгvй уначихсан юм. Харин дараа нь наадмын өмнө, УИХ-ын чуулган өндөрлөх өдөр хvмvvсийн анхаарал сарнисан vед оруулж ирээд бараг хулгайн аргаар хvч тvрээд батлуулчихсан. Яах вэ, энэ хууль батлагдснаар газрын тосны салбарт хөрөнгө оруулагчид нэмэгдэх хандлагатай байгаа л гэж ярьдаг юм билээ.
 
Одоогоор эрлийн ажлын гэрээ байгуулах хорин хэдэн хvсэлт ирсэн дуулдсан. Vvний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хvсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм билээ. Газрын тосны салбарт хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэхдээ энэ зэргийн санал ирж байгаа нь газрын тосны салбарт эрх зvйн орчин нь ялангуяа гадны хөрөнгө оруулагчдад тун таатай нөхцөл бvрдvvлснээр тайлбарлаж болно.
 
-Нефть боловсруулах vйлдвэр байгуулна гэж олон жил ярьлаа. Ингэтлээ удааширч байгаагийн шалтгаан нь юу вэ?
 
-Нефть боловсруулах vйлдвэр байгуулна гэж 10 гаруй жилийн турш ярьж байгаа нь vнэн. Яагаад өнөөг хvртэл бvтэхгvй байна вэ гэхээр юун тvрvvнд тvvхий тосны найдвартай эх vvсвэртэй байх ёстой л доо. Олборлож байгаа тос нь боловсруулах vйлдвэр ярих хэмжээнд хvрсэн байх шаардлагатай.
 
Харин сvvлийн vед боловсруулах vйлдвэр байгуулах хэмжээнд олборлогдож байгаа л гээд байна. Энэ салбарын мэргэжилтнvvдийн яриагаар бол ойрын хоёр, гурван жилд найдвартай эх vvсвэртэй болно гэсэн шvv.
 
-Дарханд байгуулах vйлдвэр ер нь юу болсон юм бол?
 
-Дарханд газрын тосны боловсруулах vйлдвэр байгуулах тухай хааяа нэг яригддаг л юм билээ. Тэр ч байтугай өмнөх Засгийн газрын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байсныг мэднэ. Дарханд боловсруулах vйлдвэр байгуулахтай холбоотойгоор Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдvгээр сард зөвлөмж ч гаргасан байдаг.
 
Энэ нь өөрийн оронд олборлож байгаа тосон дээр суурилсан боловсруулах vйлдвэр байгуулах тухай зөвлөмж гэсэн. Дарханы боловсруулах vйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосон дээр суурилсан тооцоо судалгаатай байсан. Тиймээс уг асуудлыг эргэж харах нь ойлгомжтой л доо.
 
-Уг нь төлөвлөгөө ёсоор өнгөрсөн хавар vйл ажиллагаа нь эхлэх ёстой байсан байх аа?
 
 -Тийм төлөвлөгөө байсан юм билээ. Хойшилсон шалтгаан нь Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан учраас дахиж судлах шаардлагатай гэж vзсэн байх. Хамгийн гол нь багагvй мөнгөний асуудал яригдах учиртай л даа. Газрын тосны талаарх судалгаа, дvгнэлтээс vзэхэд 2017 он гэхэд жилдээ нэг сая 500-600 мянган тонн газрын тос олборлох боломжтой болох юм гэсэн. Энэ vед монголчууд бид өөрсдөө тvvхий газрын тосоо нэрж бvтээгдэхvvн гаргах тухай ярьж болох байх л даа.
 
-Нийт хэчнээн талбайд газрын тосны нөөц тогтоогдсон юм бол?
 
 -Яг нарийн тоог сайн мэдэхгvй байна. Миний дуулснаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурав, дөрөвт нь нөөц тогтоогдсон гэсэн. Нөөцийн хэмжээ нь 330 гаруй сая тонн буюу vvнээс 40 гаруй сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц гэнэ лээ. Сvvлийн жилvvдэд манай улс газрын тос олборлогч орон боллоо. Энэ жил гэхэд улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрvvлэхээр ажиллаж байгаа гэсэн.
 
-Газрын тосны тусгай зөвшөөрөл аль газруудад олгогдсон юм бол?
 
-Манай Дорнодод нэг, Дорноговь аймгийн Зvvнбаянд дөрөв, Чойрт гурав, Дарханд хоёр тусгай зөвшөөрөл олгосон юм билээ. Зvvнбаянд хоёр сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөц байгааг тогтоосон гэсэн. Нэг жилд 50-60 мянган тонныг олборлож, экспортолж байгаа юм билээ. Vvн дээр суурилсан бага оврын боловсруулах vйлдвэр байгуулах тухай тооцоо судалгааг хийж байгаа дуулдсан.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хvртдэг улс байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани