Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Харх

 ХархЭх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн Монгол нутагт харх гэгч амьтан угаасаа байгаагүй билээ. Ерээд оны үед Бээжин-Москвагийн галт тэргэнд нуугдан, хулгайгаар хил давж орж ирсэн нэгэн өнчин хархыг Улаанбаатарын вокзал дээр гүйлгэж алдчихаад хяналт шалгалтынхан барьж авах гэж хөөцөлдөн муур хулгана болж байсан цаг саяхан мэт санагдана.

Үхэр огдойны хирийн биетэй харх гэгч энэ амьтан  цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөөдий бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй  бөлгөө.

Талх тариа, өөх булчирхайнаас авахуулаад замаг хулс замдаа таарсан юм бүхнийг  ховх сордог тэд идэш тэжээл голно гэж ер үгүй. Тааралдсан бүхнээ бүхэл бүхлээр нь залгина, бүр их өлсвөл барилгын хана туурга, ган төмөр хоолойг ч хүртэл тас мэрж орхино.

Хөгшин Европынхон харх гэдэг үгийг сонсоод дагжин чичирдэгийн учир нь  одоогоос хагас мянган жилийн өмнө буюу XV  зууны үед энэ л амьтны тараасан  хөнөөлт өвчнөөс болж, тэндхийн дөрвөн хүний нэг буюу 25 сая халуун амьт бие  хэдхэн жилийн дотор хувхай араг яс болж байсных.

Гэвч өнөөг хүртэл өнөөх  хархууд Америк, Европын соёлт цагаан арьстнуудаар тогтохгүй, Ази, Африкийн  хар шар хэн бүхэнтэй хамтран амьдрагч нь байсаар шинэ зуунтай залгаж байна. Харх бол аливаа ямар ч амьтнаас илүү байгаа орчиндоо дасан зохицож өсөж үрждэгээрээ тасархай чадвартай.

Биднийг Оросод сурч байх 80-аад оны үед Москвагийн нэгэн метроны хонгилд харх олноор үржсэнийг мэрэгжлийн албад янзан бүрийн хороор утсан боловч  үхэхгүй болохоор нь тусгайнхан АКА-даж байж цааш нь харуулсан доргоны дайтай бүдүүн хархнуудыг зурагтаар харуулж бүхний айдас хүйдсийг төрүүлж байж билээ.

Өнөөдөр ХХI зуунд шинжлэх ухаан асар хурдацтай хөгжин, нар руу бараг хүн нисгэх нь холгүй ухаажсан мөртлөө хархны эсрэг хими, биологи, бактериологийн төрөл  бүрийн хор өгөөш өчнөөн төчнөөнөөр нь хэрэглэлээ. Хүчин мөхөсдөж, аргаа барахаараа эрдэмтэн судлаачид хоёр гараа зэрэг өргөн энэ амьтан бол хүн үүсэхэд л анх байсан, одоо ч байна, алсдаа ч байх болно гэсэн дүгнэлт гаргажээ.

Тэгвэл өнөөдөр Монгол улсад маань хүн харх гэж айхтар босоо ороолонгууд дээр доргүй, энд тэндгүй үүрлэчихээд байна. Нарт дэлхийн оршин суугч хүмүүн хэмээх малаас ч дор арзгар шүдтэй араатанд  хазаарлаж болдоггүй гурван зүйл буйг эртний Грекчүүд шашдир бичигтээ тун энгийнээр өгүүлсэн байдаг.

Энэ нь шунал, тачаал, тэнэглэл гэх бөлгөө. Үнэхээр харахад өмнөх хоёр нь ардах нэгийгээ хяналт хязгаарлалтгүй бол амархаан төрүүлдэг гэх авч нөгөө талаас нь авч үзвэл ардах ганц нь мулгуй нэгний өнчин тархинд төрөхөөс нь үүрэлчихсэн бол өмнөх хоёроос өөр юм бодох орон зай тун бага үлдээдэг юм байна.

Эрдэмтэн хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж өвөг дээдэс маань сургадаг. Ухаант мэргэд нь ийм жамаараа даруу дөлгөөн орших орчин цагийн энэ сиймхийд жинхэнэ монгол хархууд хүчээ аван догшрох орон зай нэгэнт бий болчихож.

Хэн дээдүүлийнхээ бөгсийг долоож, худал чалчиж, чанга хашгирч, цээжээ дэлдэж чаднав түүний төрийн хойморт орж эзлэх байр суурь нь саадгүй шулуухан байх геополитикийн гайхамшигтай үзэл санаа нам гэх том нэртэй цөөн хүний эзэмшлийн ХХК-аар дамжин Монголд орон зайгаа эзэлжээ.

Одоо бүр дэндэж увайгүй улаан голтой хархуудын нэг хэсэг нь төрийн хойморт зулзагалах боллоо. Энэ амь бөхтэй дархлагдсан хархуудын нуувчны  туг сүлд, өнгө зүс, өмссөн хувцас нь л өөр болохоос үзэл санаа ганцхан зүгт чиглэнэ. Энэ нь ямар ч хамаагүй арга мэхээр хаанаас ч хамаагүй ахиухан хөрөнгө мөнгө цуглуулах. Намуудын нуувчинд орсон хархуудыг хүний өөрийн гэхгүй нэгтгээд  "Өмчийн төлөө”  ӨТ эсвээс албан тушаалын буюу АТ намын гишүүнд тооцож байваас зохилтой.

Европын хархууд цагтаа бетон төмөр хоолой мэрж байшин барилгыг нурааж байсан бол бидний сонгосон хүн хархууд  түүний дагуулууд Монгол түмний олон мянган жилийн турш  хөндөлгүй хадгалж ирсэн эрдэс баялагийг  асар  богинохон хугацаанд хүйс тэмтрэх хүсэлтэй, өнөөх үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасаас дор бодгалиуд санж.

Ийм хархууд идэх уух, олох олз омгийнхоо хэмжээгээрээ хоорондоо эвсэн нэгдэж, арчаа муутай олонхийнхоо хоол тэжээлийг дайран булаахдаа тун гарамгай. Хам хум  тохирч тогтоосон тоглоомын дүрмээ ч хэн нэг нь хувиргаж өөрчилж, тэр ч бүү хэл үндсэн хуулийг  хүртэл дотроос нь сэмхэн мэрчихсэнийг нь олонхи түмэн нь нилээд хожуу мэдэж байх жишээтэй.

Монголд идээшсэн ийм хархуудад ханана цадна гэж байдаггүй, бөгөөд өөрөөсөө бусдыг өрөвдөх хайрлах сэтгэл гэж огт үгүй бөлгөө.  Цагтаа "Ху нам” гэж нэрлэгдэж байсан хувьцаат компаний толгойлох  хархуудын ёроолгүй ховдог хомхой шунал хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайг хоёр гуравхан жилийн дотор дайран эзэлсэн.  Ашиг орлогын төлөөх энэ их дайн дажины явцад угаасаа суурь муутай байшин барилгуудынхаа хана туургыг нь хүртэл уралдан ухаж хөндийлснөөс түрүүч нь яажийж жайжийж, газар хөдөлсөн хөдлөөгүй өнөө маргаашгүй унах нурахад бэлэн болсон.

Газрын энэ тулааны үр дүнд нийслэл хотын төв машин бүү хэл хоёр хүн ч зөрөхийн аргагүй болтол  чигжирчихсэн. Энэ л хархуудын гайгаар бид утаатай, түгжрэлтэй, хогондоо дарагдсан, хордож бохирдсон хотод өнөөдөр амь зууцгааж байна.

Алт хөтөлбөр гэгчийг хархууд анх санаачлахдаа алсдаа өнөөдрийнх шиг байдалд орохыг тооцоогүй байсан байж магад. Гэхдээ л түүний угшилууд цадаж ханадаггүй ходоодондоо таарсан хууль дүрэм гаргаснаар  арваадхан жилийн дотор алт эрдэнэсээр баялаг   газруудыг маань сорчлон хувааж аваад гадны хархуудад зараад  дуусгав. Алтны нунтаг ялтас хайсан жижиг гарын хархууд  уул толгодыг сарны гадаргуу шиг болтол нь нүхэлж сэндэчлэв.

Хамгийн аймшигтай нь дээрээсээ дархлагдаж, хуяглагдсан жижиг дунд гарын хархуудын оруулж ирж тараасан химийн хороор бидний цөөхөн хөх толботнуудын амь зуух, цаашдаа үр удам нь өв залгах орон гэр орд өргөө уул ус маань маань бузарлагдаж булингартсан.

Ийнхүү мянга мянган жилээр амар тайван аж төрж ирсэн малчин  түмэнд маань хаана нүүж суухыг нь өнөөдөр гадна дотны гэдэс нь хувалз мэт гэрэлтэж  цулайсан хархууд заахаар эрх нь нэгэнт баталгаажчихлаа.

50 тонн алтыг нь ухаж авчихаад татвараа төлөлгүй улс орныг маань олон улсын шүүхийн хаалга татуулчихаад бултдаг "Алтан Дорнодыг” больё л доо гэхэд  Зaамрын хөндийгөөс ил далд олборлосон 100 шахам тонн алт хэний гараар ороод хаашаа алга болчихов гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монголд нэг ч үгүй.  Харин үр дүнд нь Туул гол цэхийн булингартаж, тосон Заамар тоосон Заамар болсныг нүдтэй болгон нь харж байна.

Их эзэн Чингис Богд минь ийм хэдхэн хархуудад мэрүүлэхээр өргөн уудам нутгийг үлдээгээгүй нь лавтай. Монгол түмний маань үе удам дамжин мянга мянган жилээр сахин хамгаалж ирсэн тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал дотроосоо алдагдаж, нутаг дэвсгэрийн бараг тэн хагас нь бидний нүүрэн дээр хайгуул болоод ашиглалтын лиценз нэрээр зуучлагдан гаднынхны тэр тусмаа эртнээс эх нутагт маань санаархаж байсан өмнөд хөршийн гарт аажим аажмаар гулсан орж байна.

Дөч тавин жилийн дараа тэдний гараас төрөлх нутгаа бүрэн бүтэн салгаж авна ч гэж ёстой лөөлөө. Орос цэргүүдийн орхиод явчихсан балгаснуудаас долоон дор сарны гадаргуу мэт  том том ангал нүхнүүд, үхлийн хор агуулсан өмхий ногоон нуурууд л үлдэнэ.

Өнөөдөр  далай мэт шуналын түймэртээ шатаж шартсан  монгол хархууд төрд олноороо хүч түрэн гарах нөхцөл  бүрдсэний гол буруутан нь  бид  өөрсдөө.
Дэлхийн II дайны төгсгөлд оросууд Берлин хотын зах руу орж ирж байх тэр агшинд фельдмаршал Адольф Хитлер дагалдагч нартайгаа салах ёс гүйцэтгэн амиа хорлох болсноо дуулгажээ. Цаадуул нь "Фюрер минь та хайртай ард түмнээ ингээд орхих гэж үү?

Тэд нар чинь тэгээд таньгүйгээр цаашдаа яах билээ” хэмээн уйлагнацгааж. Тэгэхэд нь Хитлер  "Тэд намайг сонгосон, тэр үйлээ цаашдаа өөрсдөө эдлэг” хэмээн уурсан хашгирсан гэдэг.

Хархуудын амьдрах үүрийг бэлдэж, замыг нь засаж өгсөн бид ч бас Хитлерийн хэлдгээр тэр үйл тамаа одоо ёстой нэг эдлэх шиг болж байна. Мөлжүүргүй  яс чулуудсаных нь харамжинд хархууддаа амьдрах орон зайг нь өөрсдөө бүрдүүлж өгч   толгойн дээрээ зайдлуулчихаад одоо  нийтээрээ яав даа даанч хэмээн духаа шааж байгаа нь худлаа биш гэж үү.

Цадаж ханадаггүйн хэнхэг туссан ийм хархуудын тэвшнээс гадагшилсан ялгадасны үнэр танарт нь хүртэл хүн ард хэдэн зуугаараа хиарч эхэлсний эхний дохио Хонгор сум болсон юм.

Аймаг, сумдын засаг дарга хэмээн сүржигнэлдэх дунд гарын хархуудыг далдуур тэжээдэг хоёр зуу гаруй хорны тээрмийн эзэд хужаа монголгүй хавсарч байгаад газар нутгийг маань орвонгоор нь хордуулж байсан, одоо ч байдал бахт байдгаараа үргэлжилсээр...

Тэндээс ялгарах хороор  хүн малгүй амьсгалж, ундаалж,  хооллож  амь зууж буйн лай ланчиг, гэм нүглийг алсдаа хэн үүрэх юм бол оо. Үр ач нар маань эрүүл төрж эсэн мэнд бойждог болов уу. Биднийг аврагч Бурхан гэж байна уу, та минь ээ.

Ш.Пүрэвсүрэн "Хорвоогоор аялахуй” номноос
Харх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани