Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТОС НЭРЭХ ҮЙЛДВЭР буюу ТААЖ МЭДЭХГҮЙ ОНЬСОГО

ТОС НЭРЭХ ҮЙЛДВЭР буюу ТААЖ МЭДЭХГҮЙ ОНЬСОГО "Сод Монгол” групп Дорноговь аймгийн төв Сайншандад жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барихаар 2011 онд шав тавьсансан. Нээлтийн ажиллагаанд Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нар оролцож тууз хайчилсан тухай мэдээ хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Тухайн үед монголчууд тун удахгүй өөрсдийн үйлдвэрлэсэн шатахуунаар машин, техникээ "цэнэглээд” хөгжилд хурд нэмнэ гэж төсөөлж байв. Гурван жил өнгөрөхөд Сайншандад үйлдвэр босох нь бүү хэл, барилгынх нь суурийг ч цутгаагүй. "Сод Монгол” группийнхэн газрын тосны үйлдвэр барих тухай дахин ам нээгээгүй гэхэд хилсдэхгүй. Үнэн хэрэгтээ тэднийх газрын тос боловсруулах үйлдвэр барих тооцоо судалгаа хийсэн эсэх нь бүрхэг. Олны ярьдгаар "Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарын УИХ-д сонгогдох "шоу” байсан юм болов уу. Хоосон сүржигнэсэн нь тэднийх ганц биш ээ, Монгол Улс дөнгөж зах зээлд шилжиж асан 1998 онд "Оюуны ундраа” групп Налайх дүүрэгт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж явсан удаатай. Эдгээр үйлдлийг газрын тосны үйлдвэртэй болох Монгол мөр өөдөл бус мугуйдал гэвэл зохилтой.

 

УИХ-ын дарга З.Энхболд аравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих санал тавилаа. Урд хөршийн тэргүүн судалж үзье гэсэн хариу барив. Хөршийнхөөс хариу иртэл газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар манай төр ямар нэг шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой. Угтаа Хятадад үйлдвэр барих санал тавих гарцыг Уул уурхайн яам, Газрын тосны газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны аль ч нь дэвшүүлээгүй аж. Өөрөөр хэлбэл, энэ санаа доороос өгсөөгүй гэсэн үг. Гэхдээ газрын тосны салбарын мэргэжилтн үүд дотоодынхоо газрын тосыг боловсруулах Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлоготой нийцэх, зах зээлийн хэтийг мэдэрсэн санал гэж дүгнэж байна. Манай улс Хятад руу энэ жил 780 мянган тонн газрын тос экспортолно. Ирэх жил экспортын хэмжээ нэг сая тоннд хүрэх төлөвтэйг Газрын тосны газрынхан дуулгав. Одоогоор хятадууд манайхаас газрын тос олборлоод түүнийг эх орон руугаа экспортолж байгаа. УИХ-ын даргын саналын цаана олборлогчийг нь боловсруулагч болгох санаа цухалзаж байна. Энэ нь газрын тосны үйлдвэр баривал дотоодын газрын тосыг боловсруулах шаардлагатай гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжтэй нийцэж байгаа юм.

 

Манайд нийт 16 компани газрын тосны хайгуул хийж буй бөгөөд шинэ нөөц илрэх их найдвар тээж яваа. "Wolf Petroleum” компани хайгуулын явцад Сүхбаатар аймагт газрын тосны орд байх боломжтой "цэг” олж тогтоожээ. Түүнчлэн баруун хязгаарт 11 өрөм тавихад бүгдээс нь газрын тос гарсан байна. Эдгээр нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа юм. Хэрвээ Монголд газрын тосны баялаг орд нээгдвэл үйлдвэр барих "ногоон гэрэл” асна. Өндөр хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барихад манай зах зээлд илүүдэл үүсэх магадлал өндөр. Учир нь уул уурхайн яам "Багануур энержи корпорэшн”, "МАК CTL” компанид нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосон. "Багануур энержи корпорэшн” компани жилд 450 мянган тонн дизелийн түлш, "МАК CTL” 400 мянган тонн бензин үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслийг 2019 он гэхэд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Манай улсын шатахууны хэрэглээ өдгөө 1.4 сая тонн байгаа. 3-5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баривал зах зээлд илүүдэл үүснэ. Хэрвээ илүүдэл үүсвэл урд хөршийн аварга зах зээлд нийлүүлэх хэтийн бодол тээж хятадуудад санал тавьж байгаа болов уу.

 

Үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлэх ажлын жагсаалтад газрын тос боловсруулах үйлдвэр зүй ёсоор байр эзэлдэг. Өнгөрсөн хугацаанд ийм үйлдвэр барих сэдэлтэй нийгмийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилсэн. Угтаа "Ашиггүй учраас л Монголд газрын тосны үйлдвэр барьдаггүй. Хэрэв ашигтай бол хөрөнгө оруулагчид уралдаж ирээд барих байсан юм” гэсэн энэ салбарын нэгэн мэргэжилтний дүгнэлттэй санал нэгдэхээс өөр замгүй. Хоёр саяас дээш тонн газрын тос нэрэх хүчин чадалтай үйлдвэр чамлахааргүй ашигтай ажилладаг аж. Гурван сая тонноос дээш бол ашиг нь улам л өсдөг гэнэ. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн "Одоо л газрын тосны үйлдвэр барих хэмжээний тос олборлоход дөхөж байна. Ойрын хоёроос гурван жилд үйлдвэрт нийлүүлэх тосны найдвартай эх үүсвэртэй болчих болов уу” гэж ярьжээ. Том үйлдвэр барихын тулд газрын тосны хүрэлцээтэй нөөц хэрэгтэй, мөн бүтээгдэхүүнийг шингээх зах зээлтэй байх шаардлагатай. Монголд аль нь ч байгаагүй. Бүтээгдэхүүн ч, зах зээл ч тэр.

 

Ирэх жил манай газрын тосны олборлолт нэг сая тоннд хүрэх бол хэрэглээнийхээ өсөлтийг арай гүйцэхгүй нь. Газрын тосны олборлолт хэрэглээ хоёр нь тэнцэж байж үйлдвэр барих нөхцөл бүрдэх бололтой. Монголын шатахууны хэрэглээ дор хаяж хоёр сая тонн, мөн газрын тосны олборлолт хоёр сая тонн байвал үйлдвэр барихад саадгүй гээд ойлгочихож болох нь. Ерөөсөө жижиг үйлдвэр барьж болохгүй гэж гүжирдэх гэсэнгүй. Манай урд, хойд хөршид 400-800 мянган тонн шатахуун боловсруулдаг жижиг үйлдвэрүүд ажилладаг. Гэхдээ технологи нь хоцрогдсон, байгаль орчинд халтай. Тиймээс манай төрийн өндөрлөгүүд байгаль орчин халтай технологийн үйлдвэр барихыг тас хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, өндөр хүчин чадалтай, байгальд ээлтэй, орчин үеийн технологитой үйлдвэр барихаас өөр сонголтгүй гэсэн үг.

 

Монгол Улсад газрын тос нэрэх үйлдвэр барих зөвшөөрлийг 10 гаруй аж ахуйн нэгж авчээ. Өдгөө зургаа нь хүчинтэй гэж Уул уурхайн яамныхан мэдэгдсэн. Эдгээрээс ганц аж ахуйн нэгж л гарт баригдаж, нүдэнд харагдах хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоо хийсэн гэдэг. Бусад нь бараг судалгаа хийгээгүй гэхэд хэлсдэхгүй. Үүнд үйлдвэрийн шав тавьж шуугиан тарьсан өнөө хоёр гайхал багтана. Академич Т.Намжим захиралтай "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” компани Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барих газраа сонгосон, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө боловсруулж, хөрөнгө оруулагчаа тодруулсан. Бичиг цаасны ажлаа дуусаад бүтээн байгуулалтаа эхлэх гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн тээг тавьсан юм. Дарханд барих газрын тос боловсруулах үйлдвэр ОХУ-аас газрын тос худалдан авахаар тохиролцоод байв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн "Оросоос шатахуун ч, газрын тос авсан ч хараат байдлаас гарахгүй. Хараат байдлаас гарахын тулд өөрийн тос боловсруулах хэрэгтэй” гэж үзсэн юм.

 

"Петрочайна дачин Тамсаг” компани олон жилийн турш 2-3 сая тонн газрын тос олборлох боломжгүй. Тэгэхээр Монголын нутгаас дахин газрын тосны нөөц илэртэл үйлдвэр барих тухай яриад хэрэггүй аж. Найдлага байгаа ч баялаг нөөцтэй газрын тосны орд илрэх эсэх нь тааж мэдэхгүй оньсого. Тэгэхээр хэзээ газрын тосны үйлдвэр барих нь тодорхойгүй. Нөөц илэрвэл хэн ч барьчихаж ч мэднэ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин Т.ЭНХБАТ

ТОС НЭРЭХ ҮЙЛДВЭР буюу ТААЖ МЭДЭХГҮЙ ОНЬСОГО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани