Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Баасандорж: Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон ч үйлдвэрлэлийг нь хангахаар усны нөөц байхгүй

Шинжлэх ухаан, технолргийн их сургуулийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын Доктор, дэд профессор Д.БАСАНДОРЖТОЙ усан хангамжийн асуудлын талаар ярилцлаа.
 
 -Хэчнээн уул уурхай, бүтээн байгуулалт гэж яриад усны асуудлаа шийдвэрлэхгүй бол хөгжлийн тухай ярина гэдэг хэцүү. Одоогийн байдлаар манай улсад усны салбарын бодлого хэр оновчтой явж байгаа юм бэ?
-Усны асуудлыг манайхаас сүүлийн жилүүдэд дээр доргүй л ярьж байгаа. Нэг хэсэг нь л усаа харамлаад, нөгөө хэсэг нөөцөө ашиглая гэж яриад байгаа юм шиг хандлага харагдаад байгаа. Төр 2012 онд "Ус" үндэсний хөтөлбөрийг баталсан. Эхний үе шат нь энд онд дуусч байна. 2022 онд дараагийн шат нь дуусах ёстой. УИХ-ын тогтоолоор ажлын төлөвлөгөөг нь ч гаргасан. Гэтэл үүний хэрэгжилтийг аваад үзэхээр биелсэн зүйл огт байхгүй нь харамсалтай байгаа юм. "Ус" хөтөлбөрийн ажлыг хэдэн төрийн байгууллагуудад хуваагаад өгчихсөн ч ахиж байгаа зүйл алга. Төрөөс хэрэгцээтэй бодлого, баримт бичгийг нь гаргачихсан боловч төрийн байгууллага энэ ажил дээр маш хариуцлагагүй хандаж байна. Тэгээд чаддагаараа хувийн хэвшил, уул уурхайн компаниудад хариуцлага тооцож чаддаг. Тиймээс Манайх цэгцтэй, системтэй, зах зээлийн жам ёсны харилцаа руу орохын тулд усны асуудлаа шийдвэрлэх нь чухал байна. Ус дагаж хөгжил ирдгийг манай төрийнхөн одоог хүртэл ойлгохгүй байна.
 
Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд усныхаа 60 орчим хувийг ашиглаж, хөгжлийг дагуулдаг байхад манай улс тав хүрэхгүй хувийг л нь ашиглаж байна. Тиймээс манай улс ус ашиглалт, усны нөөцийн менеж-ментээ их зөв авч явах хэрэгтэй байгаа. Манай улс алт зэсээ стратегийн ач холбогдолтой баялаг гэж яриад байгаа ч жинхэнэ стратегийн баялаг чинь ус. Ус л байвал ямар улс орон хөгжих боломжтой. Азийн бар Солонгос, Япон, Хятад улсууд усныхаа менежментийг маш сайн авч явдаг. Газар дор Гүний усны, Найман хөндийн зэрэг цэнгэг усны асар том ордууд байдаг. Гүзээнд хийчихсэн юм шиг их хэмжээний цэвэр устай энэ ордуудаа хамгаалалтад авах нь чухал. Түүнээс биш уул уурхайд зарцуулаад соруулчихаж болохгүй.
 
-Уул уурхайн үйлдвэрлэл цаашид өсөх хандлагатай байгаа. Тэгвэл манай улсад уул уурхайн салбартаа усны бодлого хангалтгүйг судлаачид хэлдэг. Ер нь одоогийн байдал ямар байгаа вэ. Үүнийг цаашид яаж сайжруулах ёстой вэ?
-Уул уурхайн усны менежентийг ямар байдлаар авч явах бодлого одоог хүртэл гараагүй. Өнөөдөр, Оюутолгой, Тавантолгой гэсэн том ордууд усгүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэдий хэмжээний алт, зэс авахаа тооцохоос гадна хэчнээн сая шоо метр ус хэрэгтэйг ч давхар гаргаж ирдэг болох ёстой. Тиймээс төрөөс хөрөнгө оруулагчдад эхлээд усныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй гэж шаардлага тавьж, дараа нь гэрээ байгуулах чиглэлд ажиллах хэрэгтэй. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл ирэх жи-лүүдэд өснө гэсэн хандлага байгаа. Үүний дагаад усны хэрэглээ яаж өсөх зүй тогтлыг харах ёстой. 2020, 2030, 2050, 2070 уул уурхайн усны хэрэглээ хэд болж өсөх, үүнийг хангах нөөц хаанаас хангах боломжтойгоо тодорхойлох нь чухал байна. Уул уурхайн хөгжилд нөлөөлж байгаа усны хомсдолын асуудлаа бодлоготойгоор ийнхүү шийдэх          боломж байна.
 
Жишээлбэл, хойшоо гарч байгаа гадаргын усаараа усан сан барьж, говьд авчирч уул уурхайд ч ашиглах боломж байна. Нөгөө талаас манай улс түүхийгээр нь баялгаа гаргахаа зогсоож, Монголдоо боловсруулж, экспортод чиглэсэн эдийн засагтай улс болно гэж төрийн бодлого гаргаад байгаа. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоход маш их хэмжээний ус хэрэгтэй. Ялангуяа зэс, алтны үйлдвэрлэл ердийн үйлдвэрлэлээс гурав дөрөв дахин их хэмжээтэй ус хэрэглэдэг. Үүний дараагаар нүүрс, төмөр бусад хүнд металл ордог. Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглаж байгаа усыг өндөр, нам бага, нам хэрэглээтэй гэж ангилдаг. Гэхдээ л уул уурхайн эцсийн бүтээг-дэхүүн үйлдвэрлэнэ гэдэг маш их хэмжээний усны асуудал яригдаж байгаа гэсэн үг. "Эрдэнэт" үйлдвэр гэхэд Орхон голын усын сав, гадаргуун усны эх дээр байрлаж байгаа. Гэтэл үүнээс бараг гурав, дөрөв дахин их хэмжээний усны хэрэглээтэй Оюутолгой төслийг хэрэгжүүлэх гээд явж байна. "Эрдэнэт" үйлдвэр хоногт 130 мянган метр куб ус хэрэглэдэг. Гэтэл үүнээс гурав дахин их гээд аваад үзэхээр 390 мянган метр куб ус говьд хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн далд уурхай ашиглалтад орлоо ч гэсэн түүнийг хангах усны нөөц говьд байхгүй.
 
Энэ мэтчилэн дотооддоо металлургийн үйлдвэрийг хөгжүүлье гэхэд ямар чиглэлийн хүнд үйлдвэрт хэдий хэмжээний ус ашиглах вэ гэдэг тооцоо, судалгаа өнөөдөр алга. Тавантолгой, Оюутолгойн хувьд олон зуун жил хадгалагдсан гүний хоолойн усыг авч ашиглана гэж ярьж байгаа. Гэтэл энэ ус нь нөхөн сэргээгдэхгүй. Хэрэв шавхагдаад дуусчихвал цаашид баялгаа ашиглах боломжгүй л болно. Уул уурхайн усны хэрэглээ нөгөө талаас усаа цэвэршүүлж, буцааж ашиглах талаар бодлого хэрэгтэй. Манай томоохон уурхайнууд усны нөөц багатай говийн бүсэд байгаа учир төрөөс энд тусгай бодлогоор шийдэх хэрэгтэй. Эсвэл хөрөнгө оруулж байгаа компаниудад хамгийн түрүүнд усныхаа асуудлыг шийдвэрлэ, дараа нь ашиглалтаа авч явж болно гэж тохирч ч болох юм. Энэ мэтчилсэн устай хол-боотой асуудлууд маш тодорхой байх юм бол хөрөнгө оруулагчид ирж ажиллахад таатай болно. Нөгөө талаас үйлдвэрлэл яваг-даж байхад, тэнд гол ширгэлээ, энд малчид уурлалаа гэх асуудал ч гарахгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Үерийн шар усыг цэвэршүүлэх, аймаг, сум-даас гарч байгаа бохир усыг цэвэршүүлж ашиглах гэх мэт уул уурхайн усан хангамжийн технологид суурилан шийдэх боломж өргөн бий.
 
-Уул уурхайн салбарын усны хэрэглээ одоогоор ямар байгаа вэ. Цаашид яаж өсөхөөр байна вэ?
-Бидний тооцоогоор жилд 97 сая шоо метр усыг уул уурхайн салбар хэрэглэх хандлага байгаа. Энэ нь стратегийн ордын жагсаалтыг баталж, Асгатын мөнгө, Төмөртийн орд гэх мэтчилсэн бусад ордыг ашиглаад явах юм бол усны хэрэглээ 2020 он гэхэд 163 сая шоо метр болж өсөх тооцоо бидэнд байдаг. Тэгэхээр энэ хэмжээний усыг бид хаанаас хангах юм бэ гэдэг асуудал болж гарч ирнэ. Манай улсын усны нийт нөөцийн 90 гаруй хувь гадаргын ус байдаг. Гадаргын ус урсаад л гараад явчихна. Ахиж Монгол руу орж ирэхгүй. Тэгэхээр энэ урсч гарч явж байгаа усныхаа тодорхой хувийг өвөл тогтсон цас мөсөө хавар гэсэхээр нь усан сан барьж болох юм. Бид том усан сан баривал эрчим хүч, аялал жуулчлал, загас үржүүлгэ, газар тариалан цаашлаад уул уурхайн усан хангамжийн ч асуудлаа шийдвэрлэх боломж байна. Бидэнд байгалиасаа заяасан усан сан байгуулах боломжтой арваад хавцал манай Орхон, Сэлэнгийн бүс нутагт бий. Үүнийгээ л зөв менемжент хийж, ашиглах хэрэгтэй.
 
-Уул уурхай гэлтгүй бусад салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл мөн л ус их хэмжээгээр хэрэгтэй биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь, хөдөө аж ахуйн салбарт арьс шир, ноос ноолуур боловс-руулахад ч мөн их хэмжээний ус хэрэгтэй. Харин ч их хэмжээний бохирдолтой ус гарна. Арьс ширийг идээлж сайхан өнгөтэй савхи, гутал гаргана гэхэд бид химийн будагч бодисыг ашиглах болохоор бас их ус хэрэгтэй болно. Монгол Улс өнөөдөр үйлдвэрлэлийн орон болнр гэж төлөвлөж, тооцоолж л байгаа бол усны асуудлаа тодорхой шийдэх нь чухал.
 
-Манайд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уурхайнууд усаа хэр хэмнэлттэй хэрэглэдэг вэ. Жишээлбэл, Оюутолгой төсөл гүний ховор ус ашиглаж байгаа гэж шүүмжилдэг. Энэ үнэн үү?
-Тавантолгойн Ухаа худаг гэхэд газар доор 56 шоо метр усан сан барьж, уул уурхайн олборлолтын үед гарч ирсэн усаа эргүүлж ашигладаг технологи ашиглаж байна. "Эрдэнэт" үйлд-вэр усаа хаягдал аж ахуй руу өгөөд хүдэр, зэс баяжуулахдаа ашиглаж байна. Оюутолгой төслийн хувьд далд уурхай нь ашиглалтад оруулаагүй учир ямар гарч ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ далд уурхай ашиглалтад орвол багагүй асуудлууд гарч ирнэ. Хуучнаар Байгаль орчны яамнаас өгсөн зөвшөөрлөөр 853 метр секунт ус авч болно гэсэн байгаа. Гэтэл Оюутолгой төслөөс Эрдэнэтээс гурав, тав дахин том гэж яригдаад байгаа нь усны хэрэглээний "мангас" болохыг нь илтгээд байна. Гэхдээ эрдэмтдэд Оюу-толгой төслөөс тодорхой мэдээлэл өгдөггүй.
 
-Сүүлийн жилүүдэд төв суурин газруудад орон сууц, томоохон барилгууд шинээр баригдаж байгаа. Тэгвэл ундны усны бодлого гэж манайд байдаг уу?
-Манай улс жилд 500-700 сая шоо метр усыг уул уурхай, хөдөө аж ахуй, хүн амын ундны ус зэрэгт ашигладаг. Манай нийт усны хэрэглээний 80 орчим хувь нь үйлдвэрлэлийн салбарынх байдаг. Нөгөө талаас орон сууц нэмэгдэж байгаа учраас ундны усны хэрэглээ огцом өсөхөөр байгаа нь мөн асуудал. Улаанбаатар хотынхон 170 мянган шоо метр усыг төвийн шугам сүлжээ-нээс авдаг. Гэтэл одоогоор хоногт 360 мянган шоо метр ус ашиглаж байна. Гэтэл боломжит нөөц нь 260 шоо метр байгаа юм. Манай улсын ашиглаж байгаа усны 90 гаруй хувь нь газар доорхи гүний ус. Өөрөөр хэлбэл, бид жорлондоо, аягаа угаахдаа хүртэл цэвэр усаа ашигладаг цамаан улсууд. Гэтэл өнөөдөр 100 мянган айлын орон сууц барина, төчнөөн орон сууц барина гээд төрөөс бодлого гаргаад байдаг. Үүнээсээ өмнө усны нөөц, ашиглалтын хэм хэмжээг тогтоож, усны нөөцийг зөв менежментээр удирдах цаг нь болчихоод байна.
 
-Усыг эргүүлж цэвэршүүлж ашиглах тал дээр манайх хойрго хандаж ирсэн. Энэ асуудалд сүүлийн жилд ахиц гарсан зүйл байгаа юу?
-Манай улс нийт хаяж байгаа усаа эргүүлж ашиглаж байгаа зүйл бараг байхгүй. Эдийн засгийн хөшүүргийг л бий болгож өгөхгүй бол иргэн, аж ахуй нэгж ч усаа эргүүлж ашиглана гэж байхгүй. Эдийн засгийн дарамт болохгүй ч усаа эргүүлж ашиглах нөхцөлийг тулгахаар үнэ байх ёстой. Нөгөө талаас усаа давтан, дахин ашиглах битүү циклийн ажиллах нөхцөлийг компаниудад өгөх хэрэгтэй. Уул уурхайд гүний усаа ашиглаж болохгүй. Үүний оронд олборлолт хийх явцад гарч ирдэг хөрсний усыг дахин ашигладаг циклийг бодлогоор бий болгомоор байгаа юм. Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын орд гэхэд нийт ашиглаж байгаа усныхаа 75 хувийг эргүүлж ашиглах боломжтойг бид судалгаа хийж үзсэн. Усны тухай шинэ хуулиар усаа эргүүлж ашиглаж байгаа бол татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь их зөв. Уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдэд зургаан, долоон чиглэлээр ус ашиглагддаг. Уул уурхайн дэргэдэх хот тосгоны бохир усыг цэвэршүүлээд уул уурхайдаа ашиглах боломж ч мөн байдаг. Төр зөвшөөрөл өгөхдөө л энэ асуудлыг ярих ёстой. Бидний хийсэн тооцоогоор Эрдэнэт нийт усныхаа 94, Бороо гоулд 75, Ухаа худагийн нүүрс боловсруулах үйлдвэр 97 хувийг эргүүлж ашиглах боломж байна. Нөгөө талаас манай улс маш хямд. Эргүүлж ашиглана гэдэг тодорхой хэмжээний зардал, технолги шингэдэг. Гэтэл эргүүлж ашиглах гэж зардал гаргаж байснаас мөнгөө төлөөд усаа ашиглаад явах нь ашигтай байдаг. Үнийн механизмаараа хөшүүрэг болгож, усыг эргүүлж ашиглах бодлого боловсруулах ёстой.
 
 
 
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
 
Д.Баасандорж: Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон ч үйлдвэрлэлийг нь хангахаар усны нөөц байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани