Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

China гэж бичдэг С.Баярцогт Монгол Улсын сайд болох ёс суртахууны эрхтэй юу?

China гэж бичдэг С.Баярцогт Монгол Улсын сайд болох ёс суртахууны эрхтэй юу? Оюутолгойн Засгийн газар байгуулагдлаа гэж зарим хүмүүс шүүмжилж байна. Учир нь Оюутолгойн төсөл бараг зогсчихсон. Тийм учраас Оюутолгойн төслийг явуулах гэхээсээ илүү гэрээнд өөрчлөлт оруулах Засгийн газар байгуулагдаж байгаа гэсэн ойлголт олон түмний дунд тарж эхлэв. Үүнийг хэд хэдэн баримтаар баталж болох юм.

    Нэгдүгээрт: Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорсоны дараахан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр "Рио Тинто”-гийн захирал  Сэм Уолш   Монгол улсын  Ерөнхий сайд огцорсон асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн. Тэрээр  "Блүүмберг” телевизэд ярилцага өгөхдөө "Монгол  улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж,  эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Монгол улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг огцорсоныг баярлан дэлхий дахинд зарласан хэрэг.

    Хоёрдугаарт: Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь "Оюутолгой, Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална” гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр төслөө улс төрийг нь орхиж, эдийн засаг, бизнесийн утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан, нэг тийш болгоно. Оюутолгой, Тавантолгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна” гэж зарласан. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын туйлын зорилго Оюутолгойг хөдөлгөхөд оршиж байна.

    Гуравдугаарт: Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хүсч байгаа нэг зүйл бий. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах. Эсвэл Оюутолгойн 34 хувийг Монголчуудаас худалдаж авах. Ийм хоёр зүйлийг хөрөнгө оруулагчид ярих болсон аж.

    Дөрөвдүгээрт: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх эсвэл Монголын 34 хувийг зарах бодлогыг С.Баярцогтыг хийж магадгүй гэсэн хардлага газар авлаа. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд болох нь тодорхой боллоо. Энэ эрхэм гадаадад нууц оффшор данстай байж байгаад баригдсан. Баригдсан ч гэж дээ гадныхан илэрүүлж дэлхийгээр нэг зарласан юм. Тэгээд л Монголчууд мэдэж авсан. Эрэн сурвалжлагчид илрүүлээгүй бол Монголчууд өнөөг болтол мэдэхгүй байсан. Магадгүй С.Баярцогт өдийд Ерөнхий сайд болчихсон байсан байх. Гадаадад данстай нь илэрмэгц ард түмнээсээ уучлал гуйж УИХ-ын дэд даргаа өгч байсан хүн өнөөдөр гэнэтхэн ЗГХЭГ-ын дарга болоод гараад ирэв. Жил хагасын дараа шүү дээ. Нөгөө өндөр албан тушаал хаших ёс суртахууны эрхгүй гэж ярьж явсанаа яагаад мартав. Түүнийг УИХ-аас ч хөөх ёстой гэж олон түмэн үзсээр ирсэн. Одоо ч тэгж бодож байна. Хамгийн хачирхалтай нь С.Баярцогт гадаад дахь нууц дансныхаа мэдээлэл дээр China гэж бичсэн байсан шүү дээ. Энэ ганц мэдээлэл Монгол түмний бухимдлыг өнөөдөрийг хүртэл төрүүлж байна. Өөрийгөө China гэж бичээд явж байгаа хүнд итгэж болох уу? Ийм хүнээр Монгол төрийг удирдуулж болох уу? Тэгээд ч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн оффшор данстай байж, түүнийгээ ард түмнээс нууж, өөрийгөө China гэж бичсэн нь хуулийн болоод ёс суртахууны асар том зөрчил. Ийм хүнд төр тэргүүлэх эрх байхгүй гэж ард түмэн үзэж байна.

    Тавдугаарт: Оюутолгойтой ямар нэгэн хэмжээгээр холбогдсон олон хүн энэ Засгийн газарт орж ажиллахаар бэлтгэж байна. Энэ юуг хэлж байна вэ гэдгийг ард түмэн сайтар анхаарах ёстой боллоо. Тухайлбал Оюутолгой ТУЗ-ын хоёр ч гишүүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гол яамдын дэд сайд болно гэсэн мэдээлэл эрчимтэй тарж байна. Тухайлбал Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүн Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулууг тус яамны дэд сайд болгох гэсэн хор найруулагдаж эхэлсэн байна. Бас Оюутолгойн ТУЗ-ын өөр нэг гишүүн Г.Тэмүүлэнг Аж үйлдвэрийн яамны дэд сайд болгохоор яригджээ. Үүний өмнө Оюутолгой төслийн ТУЗ-ын гуравдахь гишүүн Да.Ганболдыг Ерөнхий сайд болгьё гэсэн яриа эрчимжиж байсныг зарим хүмүүс мартаагүй. Эндээс юу анзаарагдаж байна вэ? Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн хийж олон мянган ам.долларын цалин авдаг энэ эрхэмүүд гэнэтхэн ээлж дараалан яагаад Засгийн газар луу хошуурах болов оо? Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ? Энэ эрхэмүүд өнгөрсөн хугацаанд Оюутолгойн талаар ард түмэндээ нээлттэй мэдээлэл өгч байсан уу? Ард түмэн минь ийм юм болоод байна гэж хэлж байл уу? Бид эх орон,  ард түмнийхээ эрх ашгийг ингэж хамгаалж байна гэж хэдэн удаа ярьсан бэ? Ингэж асуувал тэвдэхээр цагаан захтай эрхэмүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хүрээлэхээр болсон нь олон хүний анхаарлыг татаж байна. Тэдний үйлдлийг УИХ-д сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдээд байгаа гишүүд анхааралтай ажиглах болсон гэж эх сурвалж мэдээлэв. Тэр нь ч батлагдаж С.Баярцогтыг сайдаар батлах гэхэд галлаж эхэлсэн билээ.

    Зургаадугаарт: Н.Алтанхуягийг огцруулсны дараа УИХ-ын гишүүн Д.Арвин маш ноцтой мэдээллийг задалсан. Тэрээр "УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр нийлчихээд Н.Алтанхуягийг огцруулах хорыг найруулж байгааг мэдсэн. Тэгээд л дургүй хүрээд Н.Алтанхуягийг огцруулах чуулганы хуралд оролцоогүй” талаараа хэвлэлд яриа өгсөн. Түүний ярианаас харахад АН-ын Засгийн газраа огцруулах хорыг С.Баярцогт гардан зохион байгуулсан болж таарсан. Юуны төлөө огцруулсан бэ? Өөрөө сайд болж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах гэж үү? Энэ асуултад С.Баярцогт хариулах ёстой.

    Долдугаарт: Оюутолгойн тухай нэвтрүүлгийг асар их мөнгөөр захиалан хийлгэж байна. Уг нэвтрүүлгийн гол зорилго нь Оюутолгойн 34 хувийг зарах, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөд чиглэгдэж байгааа аж. Олон нийтийн тархийг угаах зорилготой энэ нэвтрүүлгийг хэн санхүүжүүлэв гэдэг асуудал ихээхэн анхаарал татна. Тун удахгүй нэвтрүүлэг бүх телевизүүдээр цацагдахаар төлөвлөгдсөн байна. 

    Энэ мэтээр Монголын ард түмний хувь заяаг шийдвэрлэх хамгийн том төсөл болох Оюутолгойг тойрсон олон ээдрээт үйл явдал өрнөж байна. Үйл явдал хэрхэн өрнөх, юунд хүргэх, Оюутолгойн маргаан яаж шийдэгдэх зэргээс олон асуудал шалтгаалах боллоо. Хамгийн гол нь Монголд ашигтай гэсэн ганцхан эрх ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэж чадах уу? гэсэн асуулт хариулт нэхсээр байна.
24tsag.mn
China гэж бичдэг С.Баярцогт Монгол Улсын сайд болох ёс суртахууны эрхтэй юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани