Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

X.HAPAHXYY: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ЭРГЭЭД ӨСЧ МАГАДГҮЙ ТУЛ ШАТАХУУНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙСАН НЬ ДЭЭР

Т.ЖАНЦАН
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ бараг хоёр дахин унаж нэг баррель нь 60-аас доош ам.доллараар зарагдаж байна. Энэ нь манай улсад эсрэг тэсрэг нөлөөтэй. Учир нь, бид хэрэгцээнийхээ газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор хангадаг. Иймд үнэ нь буурах эерэг нөлөөтэй. Манай эдийн засаг хямарч ам.долларын ханш өсч эхэлсэн үед Монголбанк, Засгийн газартай хамтарч "Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор уг хөтөлбөрт төв банкнаас 220 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Үүний 50 хувь нь эргэн төлөгдөөд байгаа юм. Энэ хөтөлбөр ирэх оны аравдугаар сарын 26 хүртэл хэрэгжинэ. Манай улс газрын тос экспортлогч билээ. Улсын төсөвт төвлөрөх газрын тосны экспортын орлого жил бүр нэмэгдэж буй. Энэ онд л гэхэд хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл үнийн энэ уналт төсвийн орлого тасрахад ташуур өгөх нь тодорхой. Тухайлбал, үнийн энэ уналтаас манай улс 19 сая ам.доллар алдах тооцоо гараад буй.

Ингээд Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүтэй шатахууны импорт, газрын тосны экспортын талаар ярилцлаа.

-Газрын тосны үнэ бараг хоёр дахин буурлаа. Энэ нь манай улсад яаж нөлөөлж байна вэ?

-Олон улсын бирж дээрх газрын тосны үнийг бид байнга ажиглаж байгаа. Энэ уналт манай улсад нэг талдаа сайнаар, нөгөөтэйгүүр муугаар нөлөөлж байна. Манай улс газрын тос экспортолдог орон. Тэгэхээр үнэ   унахаар   газрын   тосны
орлого буурна. Манай улс ОХУ-ын "Роснефть", Хятадын "Чайна ойл" компаниас газрын тосны бүтээгдэхүүн авах гэрээтэй. Тэгэхдээ зах зээлийн тухайн үеийн ханшаар авах үнийн томъёолол тохирсон. Иймд олон улсын бирж дээр газрын тосны үнэ хямдарч буй тул дагаад буурч байгаа. Энэ хоёр компани манай улсын шатахууны хэрэглээний 70 орчим хувийг хангадаг. Үлдсэнийг нь бусад нийлүүлэгчээс авч байна. Тэд үнэ ханшаа төдийлөн буулгаагүй. Буурсан ч гол хоёр нийлүүлэгчийн үнээс тонн тутамдаа 100-150 ам.доллараар өндөр байгаа.

-Тэгэхээр шатахууны үнэ буурах боломж байна гэсэн үг үү?

-Монгол Улс 2012 онд нэг тонн шатахуунаа дунджаар 1300 ам.доллараар авч байлаа. Өнгөрсөн жил 1200 ам.доллар болсон; Энэ онд 1000 ам.доллараар авч буй тооцоо байна. Хамгийн гол нь, сүүлийн хоёр сард импортолж буй шатахууны үнэ буурч ирлээ. Бид 2012 оноос Монголбанктай хамтарч шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайн үед нэг тонн шатахуун дунджаар 1390 ам.долларын үнэтэй болж өсч байв. Иймд дотоодын жижиглэн худалдааны үнийг тогтвортой барих шаардлага тулгарсан. Тэгээд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин өнгөрсөн оны сүүлчээр л нэг тонн шатахууны үнэ буурч эхэлсэн. Өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн манай улсад ам.долларын ханш өсч эхэлсэн шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд үнийн зөрүүний энэ ачааллыг ард түмэн, хэрэглэгчдэд үүрүүлээгүй. Шулуухан хэлэхэд уг ачааг Монголбанк л үүрсэн юм.

-Эндээс үзэхэд ам.долларын ханш одоо өндөр байгаа учир шатахууны үнэ буурахгүй нь гэж ойлгож болох уу?

-Сүүлийн хоёр сард нийт хэрэглээний шатахууны 70 хувийнх нь үнэ буурлаа. Энэ нь нэг литр шатахууны үнэ хямдрах боломж харагдаж байгаа юм шиг боловч ам.долларын ханш өндөр хэвээр байгаа. Иймд валютын зах зээлийн өнөөгийн ханшид шилжих хэрэпэй гэж бодож байна. Гэвч газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цаашид байнга буурна гэдэг баталгаа байхгүй. Үүнийг хэн ч хэлж чадахгүй юм. Тэгэхээр шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байсан нь дээр. Хэрэв боломж гарвал татвараа нэмэх нь илүү дээр байх. Манай шатахууны үнэ Азийн бусад оронтой харьцуулахад тийм ч өндөр биш. ОХУ, Хятадад гэхэд нэг литр шатахууны үнэ манайхаас өндөр байгаа. Иймд бид өнөөдөр зах зээлээ дагаад буулгадаг. Маргааш нь огцом өсгөдөг тогтворгүй байдал үүсгэх нь зохимжтой асуудал биш юм.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байгаа вэ?

-Үүнийг Монголбанкныхан сайн мэдэж байгаа. Санхүүгийн асуудлыг төв банк хариуцдаг. Бид бодлогын хүрээнд шатахууны жижиглэн худалдаалах үнийг тогтвортой барих үүрэпэй. Уг хөтөлбөрөөр шатахуун импортлогч компаниудыг тогтмол ханштай валютаар хангаж ирсэн. Тэгэхдээ санхүүгийн форворд хэрэгслийг ашигласан. Анх нэг ам.долларыг 1441 төгрөгийн ханшаар тооцож байлаа.

Жишээлбэл үүний нөлөөгөөр АИ-92 бензин нэг литр нь 1660 төгрөг дээр тогтсон юм. Үүнээс хойш валютын xанш буурсангүй, өссөөр байна. Энэ хугацаанд бид зүгээр суугаагүй. Газрын тосны зах зээлийн үнэ ханшид зохицуулж шатахуун импортлогч компаниудад нийлүүлж байгаа ам.долларын ханшаа үе шаттай өсгөлөө. Гэвч яг зах зээлийн өнөөгийн нөхцөлд хүрээгүй байгаа.

-Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж байгаа. Бүр ТЭЗҮ-ийг нь хийсэн. Гэтэл одоогоор хаана барихаас эхлээд асуудал ундарч гацаанд орсон гэдэг. Энэ үйлдвэрийн сураг ойрын хугацаанд гарах уу?

-Энэ бол миний сайн мэдэх асуудал биш. Хэрэв газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдвал түүхий эдээ дотоодоосоо авах байх. Гэвч газрын тосны үнэ ингэж буурч буй үед хөрөнгө оруулалт зогсоно. Бүтээгдэхүүний үнэ өндөр зүйлд л хөрөнгө оруулах сонирхол байдаг шүү дээ. Тэгэхээр манай улс ч гэлтгүй олон улсад газрын тосны томоохон төсөл хөтөлбөрүүд зогсч байж магадгүй.

-Эдийн засгийн хямралын нөлөөгөөр уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо. Манай шатахууны гол хэрэглэгч нь энэ салбар. Тэгэхээр шатахууны импорт ямар хэмжээнд байна вэ?

-Шатахууны импортын хэмжээ буураагүй. Өнгөрсөн онд 1.2 сая тонн шатахуун гадаадаас худалдаж авсан. Энэ жил хэмжээ нь өөрчлөгдөөгүй байна.

-Газрын тосны үнийн уналтын гол шалтгаан нь юунд байна гэж шинжээчид болон та бүхэн үзэж байна вэ?

-Үнийн энэ удаагийн бууралт бол зах зээлийн жам ёсны үзэгдэл, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан зүйл биш улс төрийн бодлогын шинж чанартай гэж шинжээчид дүгнэсэн. Ийм учраас газрын тосны үнэ богино хугацаанд эргээд өсөх магадлал маш өндөр, эрсдэл их байгаа юм. Тэгэхээр нь үнэ буурсан энэ боломжийг ашиглаж бид үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөв голдиролд нь оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монголбанкны үүрч буй алдагдалыг тодорхой хэмжээгээр бууруулах ёстой.

-Газрын тосны үнийн уналтаас шалтгаалж манай экспортын хэмжээ буурсан уу?

-Манайх экспортолж буй газрын тосоо олон улсын биржийн үнээр худалдаалдаг. Газрын тосны экспортын хэмжээ буураагүй. Энэ онд өссөн. Гэвч үнэ нь дэлхийн зах зээл дээр хямдарсан манайд орж ирэх ам.доллар багасах нь тодорхой. Өнөөдөр газрын тосны үнэ бараг хоёр дахин хямдарлаа. Тэгэхээр манайд орж ирэх гадаад валют энэ хэмжээгээр буурна л гэсэн үг.

-Ирэх онд хэдэн тонн газрын тос экспортлох боломж байгаа юм бол. Манай улсын экспортын орлогоос хэр чангаах шинж байна?

-Төлөвлөгөөгөөр бол ирэх жил нэг сая тонн газрын тос экспортолно. Энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 мянган тонныг буюу зургаан сая гаруй баррель газрын тос экспортод гаргана. Одоогоор улсын төсөвт газрын тосноос 270 орчим тэрбум төгрөг оруулаад байгаа. Уг нь үнэ өсвөл бидний улсын төсөвт оруулах хэмжээ нэмэгдэх юм.

Газрын тосны үнэ цаашид яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Энэ жилийн орлогын төлөвлөгөөгөө биелүүллээ. Өнөөгийн нөхцөл байдлыг ажихад ирэх онд төлөвлөсөн орлогоо оруулж чадах эсэх нь хүнд л байна. Учир нь ирэх онд нэг баррель газрын тос 100 ам.доллар байна гэж тооцсон. Гэтэл өнөөдөр нэг баррель нь 60 ам.доллараас доош ороод ирлээ.

-Газрын тосны үнэ цаашид хаашаа хөдлөх төсөөлөл байгаа вэ?

-Шинжээчид янз янзын л дүгнэлт хийж байна. Тухайлбал, Саудын Арави "АНУ-ын занарын үйлдвэрлэлийг зогсоох зорилго тавьж байна" гэж тайлбарладаг. Гэтэл газрын тосны орлогоор амьдардаг Венусель, ОХУ-ын эдийн засаг хүндэрсэн. Ихэнх шинэжээчид зах зээлийн эрэлт багассанаас үнэ хямдарсан гэж үзэхгүй байгаа.

-Олборлох зардлыг нь бусад улстай харьцуулахад ямар байдаг юм бол?

-Манай газрын тосны олборлох өртөг өндөр биш. Дэлхийн дундаж хэмжээнд байдаг. Өөрөөр хэлбэл олборлох нөхцөл хүнд ч гарах зардал нь дэлхийн дунджаас давдаггүй юм.

"Ардчилал"

X.HAPAHXYY: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ЭРГЭЭД ӨСЧ МАГАДГҮЙ ТУЛ ШАТАХУУНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙСАН НЬ ДЭЭР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани