Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сантагийн бэлэг-Тавантолгойн сайн нөхцөл

Сантагийн бэлэг-Тавантолгойн сайн нөхцөлХУГАЦАА ДАГАСАН ХОЕР МЭДЭЭ
Тендерийн хугацаагаар бол Тавантолгойн хөрөнгө оруулагч энэ долоо хоногт тодрох учиртай. Тэгэхдээ тендерийн хугацааг муу, сайн хоёр мэдээ дагаж буй. Муу нь, саяхан сайд болсон хэсэг улстөрчид тендерийн ажлын хэсэгт орсон. Тэд хувийн сонирхлоо шингээхийн тулд "танилцаж амжаагүй" гэдгээр тендерийн хугацааг сунгаж болзошгүй. Мэдээж, энэ шалтгааных нь цаана "надад ямар унацтай юм" гэх шантааж явж ч болзошгүй. Сайн нь, шилжсэн утгаараа сайн болохоос бас л муу мэдээ л дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-д үг хэлж, сангийн авдар мөнгөгүй болсон, энэ эрчээрээ удаан явбал удахгүй улсаараа дампуурч болзошгүй гэж мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдэл, өөреер хэлбэл, өнөөгийн санхүүгийн хүндрэл нь Тавантолгойг яаралтай эргэлтэд оруулахын тулд тендерийн хугацааг сунгахгүй байхад сайн мэдээ болж байна.
 
Одоогоор эцсийн шалгаруулалтад БНХАУ-ын "Шенхуа Энержи", Японы "Сумитомо" корпорац, манай улсын "Энержи Ресурс"-ийн хамтарсан түншлэл, болон АНУ-ын "Пибоди Энержи" корпорац үлдээд буй. Тунаж үлдсэн хоёр оролцогчийн санхүүгийн саналыг өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийнхэн албан ёсоор нээлээ. Битүүмжилсэн "Санхүүгийн санал"-ыг нээхдээ зохих журмын дагуу хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй хоёр талын төлөөллийг байлцуулан, ирүүлсэн саналыг уншиж танилцуулсан.
 
Мөн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан үлдсэн хоёр оролцогчтой уулзсаны дараа санхүүгийн саналыг илүү дзлгэрэнгүй хянах, шалгах ажил ид явагдаж байгаа юм байна. Техникийн шалгаруулалтаар хоёр оролцогч эн тэнцүү өрсөлдөж, 60 дээш хувийн санал авсан шиг санхүүгийн санал дээр ч ойролцоо оноотой яваа сурагтай.
 
1. ХЯТАДЫН "ШЕНХУА ЭНЕРЖИ", ЯПОНЫ "СУМИТОМО" КОРПОРАЦ, "ЭНЕРЖИ РЕСУРС"-ИЙН ХАМТАРСАН ТҮНШЛЭЛ
Энэ хамтарсан түншлэл бол Тавантолгойн хөрөнгө оруулалтын 49 болон 51 хувийг цогцоор эзэмших боломжтой хөрөнгө оруулагчид юм. Тэд Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан "хөрөнгө оруулалтын 49 хувьд гаднын хөрөнгө оруулагч, 51 хувьд нь үндэсний компанийг шалгаруулах" нөхцөлд нийцэж байгаа.
"Шиньхуа Энержи"
"Туршлагатай менежментийн багт удирдлагыг шилжүүлнэ" гэж Засгийн газрын тогтоолд тодорхой заажээ. Хятадын "Шенхуа Энержи" нь уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа үндэсний нөлөө бүхий компанийн нэг. Хятадын нүүрсний зах зээлийг тэргүүлдэгийн дээр улсынхаа эдийн засгийн толгой компаниудын нэг юм. Мөн төмөр зам болон цахилгаан станц барих туршлагатай, энэ чиглэлийн эзэмшилтэй. Цагаан хадны боомтоос Ганц модны боомт хүртэлх 18 км төмөр замыг "Шенхуа Энержи" компани хөрөнгө гаргаж барьж байгаа. Цаашдаа Гашуунсухайтаас Тавантолгойн хүртэлх 247 км төмөр замыг барих ажилд хамтран ажиллах магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, "Шенхуа Энержи" төмөр зам барихад туршлагатай, хөрөнгөтэй компани гэдгээ эртнээс л харуулж эхэлсэн нь энэ юм. Тавантолгойн нүүрсийг худалдах гол, бараг л ганц зах зээл Хятад гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм учраас Хятадын компани менежментийн багт орж ирвэл эерэг тал нь олон. "Шенхуа Энержи" хэдийгээр төрийн өмчийн оролцоотой ч зах зээлийнхээ зарчмаар эдийн засгийн ашгаа л харна. Тэр нөхцөлд Тавантолгойн нүүрсийг ганц нутагтаа зараад байхгүй, гуравдагч зах зээлд зарахад манай нүүрс хил, гааль татварын онцгой нөхцөлтэйгөөр Хятадын нутгаар явахад "ногоон гэрэл" нь "Шенхуа" болох бололцоотой. Бас "Шенхуа Энержи" Хятадын засгийн газар болон эрх баригчдад нөлөөлж чадахуйц байр суурь эзэлдэг үндэсний томоохон хөрөнгө оруулагч компани учраас борлуулалт. болон бага үнээр нүүрсээ худалддаг асуудал шийдэгдэх боломж харагдаж байгаа.
 
Өөр нэг үнэн гэвэл улсынх нь зах зээлд зарах нүүрсний тендерт өөрийнх нь компанийг шалгаруулахгүй бол Хятадын тал амласан нэг тэрбум ам.долларын зээлээ өгч, дамжин өнгөрөх транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө эдлүүлэх нь юу л бол. Хэрвээ Хятадын компани шалгарахгүй бол эдгээр асуудал цаасан дээр үлдэж, хэрэгжихгүй байх ч магадлалтай. Үүний тод жишээ гэвэл 2003 онд Хятадын даргын ирээд амласан 300 сая ам.долларыг Монгол Улс одоо хэрнээ бүрэн гүйцэд аваагүй л яваа. Бид авъя гэдэг, тэд авъя гэснээр өгдөггүй. Тэгэхээр Тавантолгойн тендерийн ялагчийг тодруулахад ганц санхүүгийн саналаас гадна улстөрийн үйлдлийг бас бодолцох л байх.
 
"Сумитомо"
Энэхүү хамтарсан түншлэлд гурав дахь хөршийн компани оролцож байгаа нь мөн давуу тал болж байгаа. Дамжин өнгөрөх транзит тээврийн асуудал шийдэгдсэнээр гурав дахь зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ. Энэхүү худалдан борлуулах ажилд "Сумитомо" корпорацын туршлагыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг хоёроос доошгүй орны нийлүүлэх Засгийн газрын 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд зуучлагчийн үүргийг тэд хамгийн сайн гүйцэтгэж чадна. Мөн японуудад Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхол эртнээс бий болсон. Өнгөрсөн жил 30 тэрбум иентэй тэнцэх Самурай бондыг гаргахад ч, хөнгөлөлтэй зээл тусламж олгохдоо ч ил болон далд утгаар Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байдаг. Харин энэхүү гурвал дунд "Сумитомо"-гийн хувь оролцоо ямар байгаа нь тодорхойгүй. Нэр төдий, нөлөөгүй, монголчуудын хятадуудад дургүйцдэг бухимдлыг зөөлрүүлэх зорилгоор "Сумитомо" энэ гурвалд багтаагүй бол маш сайн."Сумитомо" Тавантолгойд орж ирэхийн гол давуу тал нь япон чанар, япон технологи.
 
"Энержи ресурс"
Энэхүү хамтарсан түншлэл шалгарвал хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмших боломжтой үндэсний цорын ганц компани. "Энержи ресурс" компанид 18 мегаваттын цахилгаан станцыг "Шенхуа Энержи" барьж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, "Шенхуа"-тай хамтарч ажиллахад ойлголцлын зөрүүтэй асуудал гарахгүй харагдаж байна. Мөн "Энержи ресурс" компанийн нэг давуу тал нь нүүрс угааж баяжуулах үйлдвэртэй, цаашид үйлдвэр барих туршлагатай. Гурван модуль бүхий, жилд 15 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Гэхдээ үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй, "Эрдэнэс-Тавантолгой" компанитай гэрээ байгуулж хамртан ашиглаж байгаа. Засгийн газрын тогтоолд зааснаар бол хөрөнгө оруулагчдад 2.5 жилийн дотор нүүрс угааж баяжуулах үйлдвэр барих шаардлага тавьсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч шинээр барина гэвэл 2.5 жилд яавч амжихгүй. Учир нь, "Энержи ресурс" компани 15 сая тонны угааж баяжуулах үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьсан байдаг. Тэгэхээр 30 сая тоннынхыг хурдан барилаа гэхэд дөрвөн жил шаардана. Харин "Энержи ресурс" компанийн үйлдвэрийг түшиглэж хүчин чадлыг өргөтгөж 30 сая болгоно гэвэл 2.5 жилд амжина. Энэ бол "Энержи ресурс" компанийн гол давуу тал. Ер нь ганц нүүрсний салбар гэлтгүй уул уурхайн компаниуд дундаас Монголдоо, өртөг шингээх гэж, үйлдвэр барьж хүнд аж үйлдвэрийн хөгжилдхувь нэмрээ бодитой оруулж, монголчуудаа түлхүү ажиллуулж, тухтай орчныг нь цогцоор нь бүрдүүлдэг нь "Энержи ресурс" юм.
 
2. АМЕРИКИЙН "ПИБОДИ ЭНЕРЖИ"
Хамтарсан түншлэл болж оролцож буй компаниудын хувьд 130 жилийн туршлагатай Америкийн "Пибодй энержи" компанитай өрсөлдөхөд амаргүй байгаа нь мэдээж. Тавантолгойн ордыг 10 гаруй жилийн өмнөөс сонирхож, тендер зарласан цагаас нь оролцож, энэ удаа ч мөн орхисонгүй. Учир нь өнгөрсөн арван жилийн хугацаанд нүүрсний салбар уналтад орж, Тавантолгойн үнэ цэн буурсан. Гэхдээ л Тавантолгой орд ашигтай, үнэ цэнтэй хэвээрээ байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад "Пибоди энержи" харуулж байна. Энэ удаагийн тендерт "Пибоди" 49 хувийн гаднын хөрөнгө оруулагчаар дангаар оролцож байгаа. Мэдээж дангаараа оролцож байгаагийн цаана нэг сул тал бий. Тэр нь үндэсний компани хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмших заалт.
 
Хамтарсан консорциумын хувьд үндэсний компани багтсан нь давуу байдлыг үүсгэж байна. "Пибоди" Тавантолгойн хөрөнгө оруулагчаас шалгарвал Тавантолгойн нүүрсийг Америк руу зөөхгүй нь ойлгомжтой. Хятад руу л борлуулна. Тиймээс борлуулт болон зах зээлийн асуудал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь "Пибоди"-д асуудал биш байж ч магадгүй. Угаас л Хятадын нүүрсний зах зээлд ажилласан туршлага хангалттай бий шүү Дээ. Мөн "Пибоди"-г шалгаруулахгүй бол Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод сөргөөр нөлөөлнө гэж ярих хүн ч байна. Өөр нэгэн мэдээлэл гэвэл манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав гурвуулаа АНУ-д сургууль төгссөн, тэр чигийг барьдаг улстөрчид гэж шүүмжлүүлдэг. Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улстай хоёр дахь удаагийн Мянганы сорилтын компакт гэрээ байгуулахаар болсон энэ үед "Пибоди"-г тоглоомын гадна үлдээвэл санхүүжилтийн хэмжээ багасах, удаашрахад сөрөг үр дагаврыг хүлээнэ гэж ярьж байгааг үгүйсгэх аргагүй. Мянганы сорилтын сангаас манай улсад бараг тэрбум ам.доллартай тэнцэх санхүүжилт хийх төлөв гарсан байгаа билээ. Дотоодын эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ үед маш том дэмжлэг. Мянганы сорилын санхүүжилтийн бонуст нь "Пибоди"-г харж үзэх улстөрийн шийдэл АНУ, Монгол Улс хоёрын дунд явахыг үгүйсгэхгүй.
 
Тийм учраас тендерийн хоёр оролцогчийг хоёуланг нь Тавантолгойн хөрөнгө оруулагчаар сонгохыг бас л үгүйсгэхгүй юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар, УИХ  гаргана.  Хэрвээ БНХАУ, Япон, АН.У гуравтай хосолж Тавантолгойгоо ашиглавал манайд л ашигтай. Гол зах зээлийнхээ толгой   компанитай хамтарна, "Сумитомо" орж ирснээр япон технологи нэвтэрч, манай нүүрс гуравдагч зах зээлд гарах бололцоо нэмэгдэнэ, "Пибоди"-г багтааснаар геополитикийн эрх ашиг, тэнцвэр хангагдана.
 
Ажлын хэсгийнхэн ч энэ долоо хоногтоо шалгаруулалтаа эцэслэж, Засгийн газар болон УИХ-д мэдүүлж, оноос өмнө хөрөнгө оруулагчийг зарлана гэдгийг хэлж байгаа юм. Хэрвээ тэд хэлсэндээ хүрвэл сүүлийн гурван Засгийн газар дамжин үргэлжилсэн улстөрийн хэрүүл, тендерийн үр дүнд Тавантолгойн орд шинэ оны босгон дээр шинэ хөрөнгө оруулагчтай болох нь ээ. Ганц хүсэх юм гэвэл бурхнаас гагцхүү бидэнд л заяасан гэмээр Тавантолгойн баялаг маань Сантагийн бэлэг болоод хил даваад битгий явчихаасай. Харин ордын өгөөжийг Монголд нь үлдээх хөрөнгө оруулагчийн сайн нөхцөлүүд Сантагийн бэлэг болж Тавантолгойд орж ирэхийг монгол хүн бүр хүсч хүлээж буй. "Шенхуа" ч, "Сумитомо" ч, "Пибоди" ч Монголыг хөгжүүлэх гэж, Монголд мөнгө олж өгөх гэж Тавантолгойд орж ирээгүй, ирэх ч үгүй нь тодорхой. Тийм учраас баялгийн эзэн гэдэг давуу талдаа тохирсон сайн нөхцөл, харилцан ашигтай байх илүү хувилбарыг тэднээс авах нь чухал. Тийм гэрээг уг нь улстөрчид биш, мэргэжлийн хүмүүс, энэ чиглэлээр олон улсад туршлагатай хүмүүсээр хийлгэвэл сайнсан. Улстөрчдийг багтааж заавал Оюутолгойн алдаатай замаар дахин явах хэрэг, сонирхол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт байна гэж үү. Энэ нь тендерийн нөхцөл, өгөөжөөс л харагдана.
 
Тийм ээ, энэ шинэ жилийн хундаганы ерөөл нь Тавантолгойн сайн нөхцөл байгаасай.
 
 
Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сантагийн бэлэг-Тавантолгойн сайн нөхцөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани