Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгой төсөл хэрэгжих хугацаанд үндэсний компани дийлэнх хувийг эзэмшинэ"

"Тавантолгой төсөл хэрэгжих хугацаанд үндэсний компани дийлэнх хувийг эзэмшинэ"Засгийн газраас Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан "Чайна Шэнхуа Энержи”, "Сумитомо корпораци” болон "Энержи Ресурс” ХХК- ийн түншлэлтэй Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн гишүүд өнгөрөгч лхагва гарагт уулзсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхуү нар ажиллаж байгаа юм. Шалгарсан консерциумын талаас "Энержи Ресурс” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, "China Shenhua Overseas Development & Investment” компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцсон байгаа юм. Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг 2014 оны нэгдүгээр сарын 5-аас эхлүүлэхээр тохирч, Таван тол­гойн нуүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хургэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгджээ.
 
 Төсөлд шалгарсан талууд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын хууль эрхзүйн хүрээнд ажиллах болно гэсэн юм. Мөн орон нутгийн уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэх, орд газар төрийн өмчлөлд байх, төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх зэрэг асуудлыг хэлэлцээрт баримтлах шалгуур болно гэв.
 
Тэгвэл өчигдөрТавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах шалгаруулалтад ирсэн материалуудыг хэрхэн үнэлсэн талаар ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Тавантолгой”-г Мега төсөл хэмээн онцоллоо. Дэлхийн жишигт нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш хэмжээний өртөгтэй, нийгэм, эдийн засагт томоохон ач холбогдолтой төслүүдийг Мега хэмээн нэрлэдэг аж. Ийм төслүүд олон нийтийн анхаарлын төвд байж, улстөржилт, хардлага сэрдлэг дагуулж байдаг байна. Тиймээс "Тавантолгой” төсөл эхнээсээ эхлээд алхам бүрээ мэдээлж байх шаардлагатай болсон гэдгийг Монгол Улсын сайд ярианыхаа эхэнд хэлж байв. Тиймээс төслийн явцыг олон нийтэд ил тод байлгах үүднээс megaproject.mn сайт нээсэн гэв. Уг сайтад гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулагчидтай холбоотой бүх талын мэдээллийг багтаахыг зорьж байгаа аж.
 
"Тавантолгой”-н хө­рөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалт таван жилийн өмнөөс эхэлжээ. М.Энхсайхан сайд хэлэхдээ "Нүүрсний үнэ одоогийнхтой харьцуулашгүй өндөр байсан тухайн үед олон компаниуд "Тавантолгой”-д хөрөнгө оруулах хүсэлт тавьж байв. Гэвч бид тэр боломжоо ашиглаж чадаагүй. Түүнээс хойш нүүрсний үнэ унасан. Ийм нөхцөл байдал үүссэн учир эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-аас 34 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолоор нүүрс­ний экспортыг нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэж шийдсэн.
 
МөнТавантолгой- Гашуун сухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан. Тиймээс нүүрсний борлуулалтыг тээвэрлэлттэй уялдуулж ярих ёстой гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өмнөх Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор "Тавантолгой”-н орд нь Монгол Улсын төрийн өмчид байна гэдгийг хатуу заа­сан” хэмээлээ.
 
"Эрдэнэс Таван- толгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэхүү орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг шалгууруудыг өмнө нь явуулж байсан уралдаант шалгаруулалтын үргэлжлэл болгож хөрөнгө оруулагчдад тавьсан хэ­мээлээ. Мэдээллийн үеэр Мон­гол Улсын сайд М.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
 
М.Энхсайхан: 1072 хувьцаа эзэмших эрх нь хэрэгжээд явна
 
-"Шинхуа” компанитай манай улс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Одоо хөрөнгө оруулагчид ороод ирлээ. Гэрээ өөрчлөгдөх үү?
 
-Монгол Хятадын харилцаа маш сайн явж байгаа. Энэ хүрээнд Хятад улс манайхаас ихээхэн хэмжээний нүүрс авъя гэдэг амлалт өгсөн. Үүнийг улс төрөөр харах хэрэгтэй. Монгол том үйлдвэрлэгч болоод борлуулна гэвэл Хятадын зах зээл бэлэн байна шүү гэдгийг мэдэгдсэн. Харин бид үүнийг яаж зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Тэр тухай л бид өнөөдөр ярьж байна.
 

 ...Бизнесийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий. "Оюу Толгой" дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг...

 
-Баруун, зүүн цанх дээр гэрээт олборлогч үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун царх дээр үндэсний үйлдвэрлэгч, зүүн дээр "Макмахон лимитед” компани үйл ажиллагаа явуулж байна. "Макмахон”- тай байгуулсан гэрээ яах вэ?
 
-Засгийн газар тогтоол гаргахдаа Баруун, Зүүн цанх дээр том хөрөнгө оруулагчийг оруулъя гэж ярьсан. Бид хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ. Амжилтад хүрвэл Засгийн газар бо­лон УИХ-д танилцуулж байгаад эцсийн шийд тэнд гарна. Шийд гарснаар өмнө байсан бүх зүйл хүчингүй болно. Гэхдээ хэлэлцээ дөнгөж явагдаж байгаа учраас хүчингүй болгож болохгүй.
 
-"Эрдэнэс Тавантолгой” компанид "Чалко”-д төлөхөөс гадна дотоодын зах зээлээс авсан өөр өр зээлүүд байгаа?
 
-"Эрдэнэс Тавантолгой”-д олон өр бий. Бид "Тавантолгой” гэдэг
нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн нэгжийн өөр үйл ажиллагаатай хамаатай өрийг хөрөнгө оруулагчдад шууд үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ энэ ордыг ашиг- лахтай холбоотой, хөрөнгө оруулагч зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай зардал байгаа бол бид үүнийг хөрөнгө оруулагч- тай ярьж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Энэ бол хэлэлцээ­рийн ширээний ард шийдэгдэх ёстой асуудал.
 
-Хувьцааг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчид хувьцааг хариуцах юм уу?
 
-Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын асуудал. "Тавантолгой”-н орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болсон. Тиймээс хэрэгжээд явна. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүн- тэй байх эсэх нь хэлэлцээрийн явцад шийднэ. Шийд нь гэдгээр тохирчихсон.
 
-Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын 51 хувийг "Энержи Ресурс” гаргах юм уу?
-Мега төслийн санхүүжилтийн орчин өөр байдаг. Санхүүжилт нь томоохон банк, санхүүгийн байгууллагаас зээл авч хийгддэг. Энэ
тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ганцаараа санхүүжүүлдэг нэг ч улс, компани байхгүй. Санхүүжилтээ хэрхэн хувиарлах вэ гэдэг нь хэлэлцээрийн явцад тодорно.
 
-Санхүүжилт орж ирэхдээ монголын банкуудаар дамжих уу. Оюутолгойн хөрөнгө оруулалт гадны дансанд байршиж байснаас үүдэж асуудал их үүссэн шүү дээ?
 
-Том төсөл хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд бид бизнесийн нэг хэлтэй байх ёстой. Бизнесийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий. "Оюу Толгой” дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бо­дох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Түүндээ асар их бэлтгэл хийж байгаад шилждэг. Бизнесийн хэл нь олон улсын төвшинд байвал мөнгө хаана байрлаж, юунд зарцуулагдаж бай­на вэ гэдэг нь тодорхой болдог.
 
-Дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ямар журмаар тоггоосон бэ. Үүнээс дээш тогтоох боломж байсан уу?
 
-Одоохондоо энэ бол бидний гаргасан тооцоо. Ер нь техник, эдийн засгийн үндэслэл хийгдэхэд эцсийн дүн гарна.
 
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийнх нь үүрэг ямар төвшинд байх вэ. Санхүүг нь хөрөнгө оруулагчид хариуцах юм байна?
 
-"Тавантолгой”-н орд төрийн өмч. Хэрхэн яаж оролцох вэ гэдэг нь мөн л хэлэлцээрийн төв­шинд шийдэгдэнэ. "Тавантолгой’’ төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд хөрөнгө оруулагчид бидэнд төлбөр төлнө. Одоогоор 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна гэж хөрөнгө оруулагчид хэлсэн. Гэхдээ энэ тоонууд хэлэлцээр хийсэн анхны тоонууд.

 
Монголын мэдээ
Б.Тогтох
"Тавантолгой төсөл хэрэгжих хугацаанд үндэсний компани дийлэнх хувийг эзэмшинэ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани