Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинжлэх ухаанаас хэмнэлт хийхийг эрдэмтэд эсэргүүцэв

Шинжлэх ухаанаас хэмнэлт хийхийг эрдэмтэд эсэргүүцэв Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн өнгөр­сөн долоо хоногт бол­сон УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаанд хий­сэн мэдээлэлдээ тул­гуур шинжлэх ухааны хүрээ­лэнгүүдээ их сургуулийн харьяанд өгөх замаар эмхэт­гэж цомхотгон, хэм­нэлт хийх тухай ярьсан.  Яриад ч зогсохгүй уг санаагаа ажил хэрэг болгохоор өөрөөр хэлбэл хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар ажиллаж буй аж.

Эдийн засаг хүндэрсэн энэ үед илүү зардлаа танаж, хэмнэлттэй амьд­рах зарчим барьж буй Ерөн­хий сайд хэмнэлтээ шинжлэх ухааны салбарт хийх гэж буйг эсэргүүцэж Монгол төрийн хамгийн дээд шагнал Чингисийн одонг саяхан хүртсэн, нэрт эрдэмтэн Х.Намсрай нарын академич, докторууд сэтгүүлчдэд хандлаа.

"Ерөнхий сайд эрдэм шинжилгээний олон хүрээлэнг цөөрүүлж их, дээд сургуулиудтай нэгтгэн төсвийн мөнгийг хэмнэнэ гэлээ. Улс орны хөгжил шинжлэх ухаан дээр тулгуурладаг. 1997 онд Засгийн газрын тогтоолоор эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэж цөөлөөд Эдийн засгийн, Математикийн, Хуульзүйн гурван хүрээлэнг МУИС-ийн харьяанд өгсөн. Өнөөдөр энэ гурван хүрээлэн нэр төдий л байна. Судлаач ч, судалгааны ажил ч байхгүй. Их сургуулиуд төсвөөс тогтмол зардлаар санхүүждэг. Чадамжгүй ийм байгууллагад тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгтгэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх битгий хэл сургуулиудаа унагаасан явдал болно” хэмээн Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр ярилаа.    

Монгол Улсад одоогоор 1000 орчим судлаач байдаг гэнэ. Олон улсад шинжлэх ухааны салбартаа тухайн улсын Засгийн газар ДНБ-ий 2-5  хувийг зарцуулдаг бол манай улсад 0.17 хувь хүрэхтэй үгүйтэй тун бага хөрөнгө өгдөг. Тэгсэн хэрнээ улсыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд судлаачдын 15 хувийг цомхотгож, 600 сая төгрөгийн хэмнэлт гаргахаар шийдсэн тухай мэдээлэл байгааг ч тэрээр дуулгасан юм.

Ерөнхий сайд сөхөрсөн эдийн засгаа босгож ирэхийн тулд улс орны нүүр царай, хөгжлийн илэрхийлэл болсон шинжлэх ухааны салбараар оролдож, тэндээс мөнгө хэмнэхээр шийдсэн нь үндсэндээ энэ салбарыг үгүй хийж устгахын эхлэл хэмээн үзэж буйгаа академичид илэрхийлж байв. Тиймээс энэ явуургүй үйлдлээ зогсоохыг Ерөнхий сайдаас шаардаж шаардлага хүргүүлж буй бөгөөд улмаар энэ сарын 30-нд академичид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөснөө хэвлэлийн хурлын үеэр дуулгав. Хэвлэлийн бага хуралд оролцогчдын байр суурийг хүргэе.

 

Академич Х.Намсрай: ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ҮНЭХЭЭР БОЛЧИМГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

-Судлаачийн ажил өвөрмөц, сонин зүй тогтолтой. Судлаачийг хөндлөнгөөс санаа сэтгэлийг нь хүнд байдалд оруулбал юу ч хийж чадахгүй. Судлаачийг цонхон талд суулгаж байгаад дараа нь цонхгүй өрөөнд оруулчихад л хийж буй бүтээлд нь асар их зөрүү гардаг. Аливаа улс үндэстэн оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ үймүүлж, дарамт үзүүлэх нь тэр улс үндэстний судалгааны ажил доод цэгтээ хүрнэ гэсэн үг. Төр засаг маань шинжлэх ухааныг үгүй хийх гэсэн санаа агуулаагүй байх гэж найдаж байна. Завсраар нь үймүүлдэг хүмүүс олон. Манай салбарынхан дунд дэлхийн хөгжилтэй орны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн яваа залуус олон бий. Ерөнхийлөгч ч шинжлэх ухааныг хөгжүүлэх талд их анхаардаг. Яам ч санаачлагатай байгаа. Ийм байтал шинэ Ерөнхий сайд үнэхээр болчимгүй мэдэгдэл хийлээ. Эрдэмтэд даруу хүмүүс. Түүнийг нь далимдуулж ийм зүйл хийж болохгүй. Тэд улс оронд хэрэгтэй зүйлд хамаг амьдралаа зориулдаг.

 

Академич Р.Барсболд: ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ ХАМГИЙН АМАРХАН ШИЙДЭЛ ГЭЖ ХАРАГДСАН БАЙХ

-Уламжлал гэж сайхан зүйл бий. Манай бөхчүүд Японы сүмод өндөр амжилт гаргадаг нь бидний уламжлалтай холбоотой. Манай академийг ЗХУ-ынхтай адилхан байгуулагдсан хоцорсон, хуучирсан гэж ярьцгаадаг. Тухайн үед манайхан тэдний загвараар байгуулагдсан байж болно. Гэхдээ одоо бол өөр. ОХУ-ын академи устлаа, тийм болохоор хоцрогдсон Монголын академийг ч татан буулгах ёстой гэсэн үзэлтэй хүмүүс байна. Энэ санаа буруу юм. Шинжлэх ухааны академийг ахмад үеийнхний хүчээр байгуулсан. Гэтэл одоо манай салбар руу довтолж, шинжлэх ухаан руу дайрч байгаа нь Шийдлийн Засгийн газарт хямралыг даван туулах хамгийн амархан шийдэл гэж харагдсан байх. Шийдлийн, захиргааны журмаар асуудлыг шийдэхэд амархан. Үр дагавар нь ямар байхыг тооцоолсон уу. Шинжлэх ухааны салбар бол багахан зардалтай. Үүнд хүний авьяас чадвараас гадна мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл түүнийг нь хэмнэх нэрээр шинжлэх ухаанаа хоол тэжээлгүй болгочихоор хэн хожих вэ.

 

П.Баяр: 2016 ОНООС ЭХЛЭЭД ХҮРЭЭЛЭНГҮҮД ТӨСӨВГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА

/Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга/

-Ерөнхий сайдын мэдэгдэлд манай салбарынхан маш их бухимдаж байна. Шинжлэх ухааны академийн харьяанд 20, салбарын 13 хүрээлэн бий. Засгийн газрын тэргүүн 30 гаруй хүрээлэнг тоо томшгүй гэж нэрлэж байгаа нь тун харамсалтай. 1997 онд Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны хүрээлэнгүүд 60 гаруй байсныг цөөлөөд 33 болгосон. Их, дээд сургуулиудад нэгтгэнэ гэхдээ угаасаа сургуулийн харьяанд байгаа хүрээлэнгүүдийг нэрлээд байна билээ. Тэгэхээр өөрийнх нь юмыг өөрт нь буцааж өгнө гээд байгааг ойлгохгүй байна. Сургуулийн харьяанд байгаа хүрээлэнгүүдийг нэрлэчихээд тулгуур шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх шийдвэр гаргах гэж буйд хамгийн том аюул бий юм. Хүрээлэнгүүд улсын төсвөөс овойж оцойсон их мөнгө авдаггүй. Улсаас зарласан шинжлэх ухааны төсөлд оролцож шалгарвал ажлаа хийнэ. Шалгараагүй бол дараагийн төслийг хүлээнэ.

Тэгээд ч  өнөөдөр хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх цаг нь болоогүй байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудад судалгааны сургуулиудад бакалавр цөөн, магистр, докторууд нь олон байдаг. Манайд судалгааны сургууль нэг ч байхгүй. Бий болгох гээд эхлэлийн шатандаа л явж байна. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхий сайдын мэдэгдэлд манай салбарыг төсвөөс гаргана гэсэн. 2015 оны улсын төсөв батлагдчихсан болохоор 2016 оноос эхлээд хүрээлэнгүүд төсөвгүй болох юм байна. Ингэвэл Хубилай хааны үеэс эхтэй орчин үеийн шинжлэх ухааны салбар устаж үгүй болно. Дэлхий дээр шинжлэх ухааны байгууллагаа устгаж алга болгосон нэг ч улс орон байхгүй. Судлаачид хэрэгтэй байхад 1000 хүрэхтэй үгүйтэй хүнээс 100 гаруйг нь цомхотгож, эдийн засгийн хямралыг нөхөх юм гэнэ. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамандаа хоёр дэд сайд тавьчихаад байгаа нь хэмнэлт хэрэг үү.

 

Доктор Т.Баясгалан: ШИНЖЛЭХ УХААНД ДУНД ЗУУНЫ ҮЕИЙНХЭН ШИГ ХАНДАЖ БАЙНА

/Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

-Би шинжлэх ухааны байгууллагад ажиллаад 15 жил болж байгаа залуу судлаач. Энэ хугацаанд сэтгэл санаа тайван ажилласан удаа ховор. Засгийн газар солигдох бүрт ШУА-ийг татан буулгана, юу ч хийдэггүй хүмүүс цалин аваад сул сууж байна гэдэг. Ийм байдлаар 10 гаруй жилийг үдлээ. Бидэнд өндөр цалин хангамж аваад ямблаад суугаа зүйл огт алга. Боломж бололцоогоороо судалгаа шинжилгээний ажлаа явуулж, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Гэтэл хүрээлэнгүүдийг татан буулгаж, их сургуультай нэгтгэх талаар ярьж байгаад залуу судлаачид бүгд гомдолтой байна. Бидний хийсэн ажлыг ойлгохыг хүсдэггүй, ойлгосон ч харлуулах бодолтой хүмүүс байгаад үнэхээр харамсч байна. Орчин үеийн, хорин нэгдүгээр зууны Монгол Улсад шинжлэх ухаанд хандах хандлага эгээ л дунд зууны үеийнхэн шиг байгааг гайхаад барахгүй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинжлэх ухаанаас хэмнэлт хийхийг эрдэмтэд эсэргүүцэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани