Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Энержи” "face"-тай “Шинхуа”-д Тавантолгойг өгөх ажиллагаа амжилттай хэрэгжлээ

Монголчууд хүлээж эхэллээ. Юу хүлээж байгаа нь ойлгомжтой байх. Эдийн засаг сэргэхийг л хүлээж байгаа хэрэг. Эдийн засгаа сэргээхийн тулд "Шийдлийн” хэмээн Засгийн газар байгуулсан билээ.

Монгол улсын эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газраас бодлогын баримт бичгүүд гаргах, санаачилж УИХ-аар батлуулахаас эхлээд зохион байгуулалтаа сайжруулах гээд олон асуудал бий.

Мөн Оюутолгой, Тавантолгойгоо нэгийг нь гацаанаас, нөгөөг нь өр ширнээс гаргаж Монголдоо үр ашгийг нь ордог болгох үүрэг тэдний өмнө тавигдсан. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газраас "Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг байгуулагдан уралдаант шалгаруулалтаа дүгнэлээ.

Энэхүү шалгаруулалтад "Чайна Шинхуа Энержи”, "Сумитомо” корпораци болон "Энержи Ресурс” ХХК-ийн консорциум шалгарсан ба тэдэнтэй ажлын хэсгийнхэн уулзсан.

Бүр 8 дугаар сард Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн” Засгийн газар Тавантолгойн менежмент, хөрөнгө оруулалтын уралдаант шалгаруулалтыг зарлах үед л "Энержи ресурс” шалгарах тухай яригдаж эхэлсэн нь ийнхүү биелсэн. Гэхдээ шалгарагсдыг харахад манай "Энержи ресурс" нь "Шинхуа" группийн бидэнд харуулах зүгээр л "fase/ мэт.

Манай Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байна.

Уулзалтаар албан ёсны хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сарын 5-нд эхлүүлэхээр тохирч, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдээд байна.

М.Энхсайханы тайлбарласнаар "Тавантолгой төсөл 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэ утгаараа дэлхийн хэмжээний төсөл /мега/ болно. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Монгол, Хятад, Япон гэсэн 3 талын оролцоотой байгаа нь Тавантолгой төслийн үнэ цэнийг өсгөж байна” гэсэн.

"Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалтай гэсэн.

Мөн хэлэлцээрт "Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтож байгаа бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмыг дотроо багтаасан гэнэ.

Тэгвэл энэхүү шалгарсан консорциумд багтсан компаниудын хүч чадал хэр вэ.

"Чайна Шинхуа Энержи” групп нь хөрөнгийн үнэлгээгээр 60 тэрбум ам.долларын үнэтэй бол "Сумитомо” корпораци зах зээл дээр 13 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.

Харин манай "Энержи ресурс” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэх. Эдгээр нь бүгд Хөрөнгийн биржид бүртгэлтэй. "Чайна Шинхуа Энержи” компани өөрийн төмөр замтай, борлуулалт хийх зах зээлтэй.

"Сумитомо” корпораци Ази, номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол "Энержи ресурс” нь 15 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцийг бариад байгаа.

Орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой гэсэн шалгуур байгаа. Өнгөн дээрээ "Энержи ресурс” 51 хувийн эзэн юм шиг ч харин мөнгө, техникийг нь Шинхуа гаргаж, борлуулалтыг нь Хятад, Япон хамтарч хийх нь.

Тэр бүү хэл тэд нүүрс олборлож борлуулахын тулд нэгэнт УИХ-аас батлагдсан тогтоолын дагуу Тавантолгой, Гашуунсухайтын нарийн царигтай төмөр замыг хурдан хугацаанд барих байх. Эндээс харахад мөнгө хөрөнгө гаргаж, борлуулалт хийсэн тал хөгжмөө захиалах нь зүйн хэрэг болох нь.

Тэгээд ч Хятадын "Шинхуа” компанитай 24 жилийн хугацаанд тэрбум тонн нүүрс нийлүүлэх санамж бичигт Н.Алтанхуягийн айлчлалын үеэр гарын үсэг зуралцсан.

Тиймээс ийнхүү Тавантолгойн шалгаруулалтад тэдний оролцсон консорциум шалгарсан хэрэг. Тавантолгойн нүүрсийг урагшаа зөөж гаргахад манай өмнөх Засгийн газрын бодлого чиглэгдэж байсан нь ийн ойлгомжтой хэрэг боллоо.

"Шийдлийн” хэмээх Засгийн газар "Шинхуа” нарын консорциумаас урьдчилсан төлбөр авч эдийн засгийг сэргээхдээ ашиглахаар болох нь ч ойлгомжтой байна.

Харин хариуд нь татварын хөнгөлөлт гэх мэт Монгол улсад ашиггүй асуудлуудыг гэрээндээ тусгах вий дээ. Оюутолгой шиг борлуулсан баялгийнх нь мөнгө Монголд эргэн орж ирэхгүй болчихвол яах бол.

Статистикаар зэсийн баяжмалын экспорт 60-70 хувь өсөөд байгаа ч Монголд мөнгө орж ирэхгүй байгаа. Тэгвэл нүүрс борлуулсан мөнгө нь Монголдоо орж ирэх л байгаа даа. Хэрвээ асуудал тиймд хүрэх юм бол Монголчууд хааш харж үхэх бол.

Мөн ард бидний 1072 хувьцаанаас эхлээд Монгол улсын эдийн засагт энэ төсөл юу өгөх бол гэдэг одоогоор асуултын тэмдэгтэй үлдэж байна.

Хамгийн тодорхой юм нь Монголын Тавантолгойн нүүрсийг "Шинхуа" группт 24 жил өгөхийн тулд Засгийн газар, УИХ Монголын төр энэ зун намаржин зүтгүүлсэн нь ийн тодорлоо.

Г.Самбаа

gereg.mn

“Энержи” "face"-тай “Шинхуа”-д Тавантолгойг өгөх ажиллагаа амжилттай хэрэгжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани