Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засаг сайжрахгүй жилийн төсвийн тодотгол

Эдийн засаг сайжрахгүй жилийн төсвийн тодотголШинэ он гарснаар манай улс энэ жил олох орлого, зарцуулах мөнгөнийхөө хэмжээг өөрчлөх гэж байна. Энэ оны төсвийг тодотгож, орлого, зарлагаа дахин тооцоолох шаардлагатай гэж Засгийн газар үзэн 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Энэ тухай ажлын хэсгийн төвшинд өнөөдрөөс хэлэлцэж эхлэхээр төлөвлөжээ.
 
Энэ оны төсвийг парламент батлахдаа төсвийн орлого бүрдүүлэгч гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний олон улсын захзээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тусгасан. Түүнчлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж  макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцоолжээ.
 
Ингээд Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ- ий 1.8 хувь болохоор батласан юм.
 
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд энэ онд ч эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа юм. Иймд энэ оны төсвийн орлогыг бодитойгоор  тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болжээ. Энэ оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулжээ.
 
Мөн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Төсвийн тухай хуульд "Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд тодотголын төслийг боловсруулна", "Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ” гэж заасан. Үүнийг үндэслэн Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
 
Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг 719,655.0 тэрбум төгрөгөөр батлуулахаар тодотголд тусгасан байна. Мөн хуулийн тавдугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2015 онд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсвийн хэмжээг ч өөрчилсөн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 7,203.4 сая төгрөг, УИХ- ын дарга 27,327.9 сая, Ерөнхий сайд 74,865.1 саяыг зарцуулах тооцоог гаргасан байна.
 
Энэ тухай төсвийн 33 ерөнхийлөн захирагчийн төсвийн мэдээллийг хүснэгтээс авна уу.
 
Монгол Улсын төсвөөс 2015 онд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсвийн хэмжээ
 
д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Урсгал зардал
7.203.4
7.203.4
2 Монгол Улсын Их Хурлын дарга
Урсгал зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
27,327.9
25,175.3
2,152,6
3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
Урсгал зардал
722.2
722.2
4 Улсын дээд шуухийн Ерөнхий шүүгч
Урсгал зардал
3.902.7
3.902.7
5 Шуухийн ерөнхий зөвлөлийн дарга
Урсгал зардал
54.779.9
54.779.9
6 Хүний эрхийн ундэсний комиссын дарга
Урсгал зардал
849.5
849.5
7 Улсын ерөнхий прокурор
Урсгал зардал Хөрөнгийн зардал
19,285.1
17,445.0
1,840.1
8 Ундэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Урсгал зардал
2.531.6
2.531.6
9 Монгол Улсын Ерөнхий аудитор
Урсгал зардал
10.022.5
10.022.5
10 Авлигатай тэмцэх газрын дарга
Урсгал зардал
9.927.7
9.927.7
11 Санхүүгийн зохицуулах хорооны дарга
Урсгал зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
3,654.2
2,550.8
1,103.4
12 Төрийн албаны зөвлөлийн дарга
Урсгал зардал
630.7
630.7
13 Үндэсний статистикийн хорооны дарга
Урсгал зардал
8.224.3
8.224.3
14 Сонгуулийн ерөнхий хорооны дарга
Урсгал зардал
950.2
950.2
15 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга
Урсгал зардал
683.4
683.4
16 Монгол Улсын Ерөнхий Сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
74,865.1
68,762.9
1,133.2
4,969.0
17 Монгол Улсын Шадар сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
110,690.7
88.481.8
  1.  4,540.0
18 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
16,995.8
11,740.1
4,037.0
1,218.8
19 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
80,285.8
59,883.7
6,989.5
13,412.6
20 Гадаад хэргийн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
54.022.1
50,437,1
3,550,0
35.0
 
21 Сангийн сайд
Урсгал зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл Хөренгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт Засгийн газрын гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт Засгийн газрын дотоод зээлийн үндсэн төлбөрт
3,069,624.9
1,041,208.6
63,471.8
61,935.3
28,736.6
1,727,548.8
141,400.6
5,323.3
22 Хууль зүйн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
394,645.2
366,502.9
28,142.3
23 Зам тээврийн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
214.153.7
10,072.7
75,779.2
128.301.8
24 Батлан хамгаалахын сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
197,533.5
184,955.2
5.037.1
7.541.2
25 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Урсгал зардал Үүнээс:
Сургуулийн өмнөх боловсролын тусгай
зориулалтын шилжуүлэг
Ерөнхий боловсролын тусгай зориулалтын
шилжуүлэг
Соёлын үйлчилгээний тусгай зориулалтын
шилжүүлэг Дотоод эх үүсвэрээс олгох зээл
Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
1,102,275.1
966,288.0
246,795.3
522,666.7
42,335.6
20,837.2
105,603.9
9,546.0
26 У ул уурхайн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
18,350.8
8,957.2
9,393.6
27 Хунс, хөдөө аж ахуйн сайд
Урсгал зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
140,320.3
93,073.6
2,100.0
18,877.9
26,268.8
28 Хөдөлмөрийн сайд
Урсгал зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
159.614.8
140,687,8
13,000,0
5,347.0
580.0
29 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
Урсгал зардал
Үүнээс: Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
370.905.4
361.173.5
6,554.1
7,312.3
2,419.6
30 Эрүүл мэнд, спортын сайд
Урсгал зардал
Үүнээс: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг Нийтийн биеийн тамирын тусгай зориулалтын шилжилэг
Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
624,080.9
508,257.1
101,970.6
10,257.8
52,184.7
63,639.2
31 Әрчим хүчний сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
57,687.7
25,242.0
16.543.4
15.902.4
32 Аж үйлдвэрийн сайд
Урсгал зардал
Хөрөнгийн зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл
18,114.9
5.013.4
2,101,5
11,000,0
33 Барилга, хот байгуулалтын сайд
Урсгал зардал
Үүнээс: Газрын харилцаа, кадастрын тусгай зориулалтын шилжүүлэг Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
69,720.0
12,373.5
7,014.7
32.651.3
24.695.3
Зууны мэдээ
М.Ган
Эдийн засаг сайжрахгүй жилийн төсвийн тодотгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани