Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр

Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулаагүй хэрнээ стратегийн шинж чанартай ордуудын нууц жагсаалт гэж бий. Энэ жагсаалт эхнээсээ ил болж, түүнээс 39 ордыг ирээдүй хойч үеийнхэн ашиглах байдлаар М.Энхболдын гарын үсэгтэй УИХ-ын тогтоол 2007 онд гарч байсан түүхтэй.

Гэвч ирээдүй хойч үедээ ашиглуулах гэж үлдээсэн эдгээр ордууд өдгөө харийнхны мэдэлд оччихсон, олборлолтоос нь хүртэл ямар нэгэн ашиг монголчуудад төдийлөн байхгүй байгаа нь нүцгэн үнэн билээ. Эдгээр ордуудын тухай цуврал мэдээллийг "Маш нууц” сэтгүүл анх удаа уншигчдад баримт болгон хүргэж байна.

Увсын цэнхэр хязгаар нутгийнхны урдаа барьдаг орд

УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад багтсан ордуудаас энэ удаа бид Шүдэн уулын чулуун давсны ордыг онцоллоо. Учир нь, стратегийн орд гэхээр ард олны дунд хүрэн болон чулуун нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн ордууд багтдаг гэсэн ойлголт бий. Тэгвэл газрын доорхи баялгаараа дэлхийд эхний тавд, энэ салбарын өрсөлдөх чадвараараа дэлхийд зургаад жагсаж буй Монгол Улсад маш олон төрлийн баялаг байгаагийн нэг нь япончуудын анхаарлыг татаж байгаа жамц давс юм. Жамц гэсэн тодотголтойгоос гадна маш чанарлаг эрдэс бүхий давсны орд манайд цөөнгүй байдгийн нэг нь стратегийн шинж чанарт хамаарах Увс нуурын хотгор дахь Шүдэн уулын давсны орд билээ.

Энэ ордыг өдгөө дотоодын компаниуд ашиглаж байгаа нь бусад ордоос ялгарах давуу тал аж. Учир нь, стратегийн гэх тодотголтой ордуудыг ард түмний нэрийн өмнөөс Монголын төр, төрд ажиллаж байгаа эрхмүүд өөрсдөө дур мэдэн худалдан борлуулж, лиценз нэрийн дор ашиглан харийнхантай нийлэн үгүй хийж, зарим нэг ордын нөөц нь хүртэл дуусах тийш хандсан нь ч бий. Энэ мэтээр ашиглалт, олборлолт хийсээр стратегийн гэх шинж тэмдгээ алдаж, жагсаалтаас хасагдах хэмжээнд очсон орд ч байгааг салбарынхан судалж байгаа юм билээ.

Шүдэн гэгдэх ууланд давсны орд илэрсэн, олборлож эхэлсэн, ашигласан түүхээс

Увс аймгийн нутагт Тагнын нуруу сүндэрлэн оршиж, энэ нурууны салбар уулсын дунд бүхэл бүтэн давсан уул байдаг нь байгалийн сонин шийдэл, цогцлын нэг юм. Бор хөрсөөр хучигдсан энэхүү давсан уулыг Увс нутгийн ард түмэн "Шүдэн уул” хэмээн нэрийдэж, ирээдүйд ганц Монголын ч биш Ази тивийн давсны хэрэгцээг дангаараа хангах хэмжээний нөөцтэй хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ дүгнэлтийг ч мэргэжлийнхэн баталж, Увс аймгийн Давст сумын төвөөс 18 километр зайд орших цул давсан уулыг 1973 онд "Давсны” хэмээн алдаршсан геологич Ж.Сумьяа нээснээр 1974 оноос ашиглаж эхэлжээ. Нутгийн иргэд 300 гаруй жилийн тэртээгээс ашиглаж байсан баримт ч бий. Шүдэн уулын Давсны уурхай Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд давсны давхаргын зузаан 9-50 метр, нийт нөөц 73.2 сая тонн бөгөөд эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд томоохонд тооцогддог байна.

Энэхүү давсан орд дэлхийн хуурай газар ургасан цөөхөн давснуудын нэг гэнэ. Шүдэн уулыг хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан гэж үздэг бөгөөд тэнгисийн ус ширгэхэд үлдэж хоцорсон давст уул юм. Монгол орны бусад давсан ордыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогддогоос гадна дэлхий даяар судлагдсан давсны томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй эрдэс, давсын агууламж хамгийн өндөр, элбэг гэдгээрээ энэ орд аль хэдийнэ анхаарлын төвд оржээ. Одоо хайр гамтай ашиглаж, хойч үедээ өвлүүлэх энэ орд өнөөдөр мөн л төрийн ямар ч бодлогогүйгээр ашиглагдаж байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон байдаг.

Шүдэн уулын нэг хэсэг нь УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид хамааралтай

Шүдэн уулын чулуун давсны ордод өдгөө албан ёсоор хоёр компани, албан бусаар Увс аймгийн жижиг компаниуд олборлолт явуулж байгаа аж. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хоёр компанийн хувьд 30 жилээр ашиглах зөвшөөрлийг авсан бөгөөд эхний тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 онд дуусгавар болох юм. "Их тэмүүлэл” ХХК 62.84 га газарт MV-000874 тусгай зөвшөөрлийг 1997 онд авч байжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж бөгөөд тэрбээр тухайн үед ирээдүйд үнэд хүрч болох чулуун давсны энэхүү ордод өөрийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Түүнийг компанийнхаа захирлаар таван жил ажиллах хугацаанд ийнхүү Шүдэн уулын 62,84 га газар тус компанийн мэдэлд 30 жилээр очсон нь тухайн үедээ олон хүний хардлага, харамсах сэтгэлийг төрүүлж байсан удаатай. Удаахь компанийн хувьд байгаль орчин сүйдэлсэн хэмээн торгуулийн акт тогтоолгож байсан "Зууннайман суварга” ХХК.

Тус компанийн хувьд Шүдэн ууланд 29.39 га газрыг хамарсан MV-010061 тусгай зөвшөөрлийг 2005 онд авсан байдаг бөгөөд тэр цагаас хойш хайгуул, олборлолт, үйлдвэрлэл явуулж байгаа аж. Тус компани зөвшөөрлийн хувьд мөн л 30 жилийн хугацаатайгаар авсан байдаг бөгөөд 2035 он хүртэл уг ордыг ашиглах эрх бүхий компани гэсэн үг юм. Мөн албан ёсны зөвшөөрөл аваагүй жижиг компаниуд тус уулнаас давс олборлон үйлдвэр, үйлчилгээ явуулсаар байгаа гэнэ. Үүний хажуугаар "Зууннайман суварга” компани Шүдэн уулын давсны уурхайг түшиглэн 2012 оноос Жамц давсны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ орд газарт томоохон үйлдвэрлэл явагдаагүй ч жамц давсыг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа газрууд цөөнгүй бий. Шүдэн уулын жамц давс Увсын брэнд хэмээгдэн НҮБ-ын "Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” санаачилгад хамрагдсан байдаг. Гэвч НҮБ сайшаалаа гээд төр, засаг нь Азийн хэмжээнд, цаашлаад дэлхийн хэмжээнд яригдаж буй энэ том ордоо компаниудад даатгаад өнгөрөх нь тохиромжтой биш гэдгийг шүүмжлэх хүмүүс олон бий.

Шүдэн уулын давсны давуу талууд

Чулуун давс нь ягаан саарал, цагаан, хөх, улаан, шар гэсэн таван төрөл байдаг бөгөөд дотроо нейтрон, магни, кальци, флор, йод зэрэг хувирагч элементүүдийг агуулдаг. Эдгээр элементүүд нь хүний биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодисуудыг агуулдаг учраас гэдэс, улаан хоолой, шүд гэгчлэн нийтлэг өвчнүүдэд ач тустай бүтээгдэхүүн болдог, мөн хоол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг утгаараа хүн бүрийн хэрэглээ гэсэн үг юм. Мөн хүний биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодис агуулсан болохыг Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгээс тогтоожээ. Ийм давс Монголд цөөн хэдэн газрын нэгэнд байдаг нь тус орд юм. Тэр дундаа Шүдэн уулын чулуун давс нь өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа төдийгүй япончуудын хэтийн сонирхол тус ордод хоргодож байгаагаар энэ байдал илэрч байгаа билээ. Судалгаагаар чулуун давсны тунамал нь дунд диван галавын үеийн тогтоц хэмээн үзжээ.

Жамц давсанд нүд унагасан япончуудын сонирхол

Монголчууд давсыг зөвхөн хоол, цайндаа хэрэглэдэггүй ард түмэн. Жамц давс шинэ төрсөн нярайгаас эхлээд элдэв хуучтай хөгшчүүл хэрэглэдэг эмчилгээний маш чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. Мөн үмхий давсыг олгой, ходоод, гэдэс дотрын өвчинг анагаахад хэдхэн долоох замаар хэрэглэж ирсэн монголчууд давсанд асар их увдис байдгийг мэднэ. Харин үүнийг дэлхийн томоохон гүрнүүдийн нэг гэгддэг япончууд аль хэдийнэ олж хараад, монгол давсанд, тэр дундаа Шүдэн уулын давсанд анхаарал хандуулж эхэлсээр цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Албан ёсны зөвшөөрөл аваагүй хэр нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа Японы хэд хэдэн хамтарсан компани ч байгаа юм. Давс өнөөдөр дэлхийн зах зээл дээр харьцангуй хямд бүтээгдэхүүн гэдэг утгаараа хүмүүс ч төдийлөн сонирхохгүй, алт, зэс шиг үнэд хүрэхгүй болохоор төр, засаг нь нэг их хайхраад байхгүй орхигдчихжээ. Харин жамц давс болон чулуун давсны ач холбогдол хийгээд бусад үр өгөөжийг мэддэг хүмүүс энэ орд руу аль хэдийнэ анхаараад эхэлчихсэн байгааг дуулгах нь зүйн хэрэг биз. Газрын доорхи баялгаа ухахгүй, хадгалах нь энэ цагт тийм ч тохиромжтой биш. Гэхдээ бодлоготой, төлөвлөгөөтэй, замбараатай, хариуцлагатай хандах ёстой.

Дотоодын компаниуд давс олборлож байгаа ч дотор нь бас төрийн оролцооны асуудал яригдаж таарна. Сая сая тонноор хэмжиг­дэх нөөцтэй бүхэл бүтэн давсан уулыг хэрхэн, яаж ашиг­лах стратеги төлөвлөгөө ч үнэндээ байдаггүй аж. Үйлдвэр байгуулах, гадаадад импортлох гэсэн зорилгоос цаашгүй, нутгийн ганц нэг жижигхэн компаниуд давсан эд хогшил хийж олны нүд хужирладаг ч энэ нь брэнд болсон зүйлгүй, цөөн хүрээнийхний л мэдэлд байгаа юм. Тэгэхээр хоёрдугаар хавсралтад багтсан ордуудаас орхигдож, хаягдаж магадгүй нь Шүдэн уулын чулуун давсны орд байх магадлалтай. Мэдээж, орд болгоноо гад­ны­ханд алдчихсан ийм үед дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд тус ордыг эзэмшиж байгаа нь сайн хэрэг боловч улам сайжруулахын тулд стратеги төлөвлөгөө, төрийн оролцооны асуудал энд дурдагдах ёстой юм. Ингэж гэмээнэ жамц болон чулуун давсыг сонирхож буй орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэлтэй. Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтаар Шүдэн уулнаас давс олборлон экспортлож байгаа компаниуд бүгд албан ёсны ашигт малтмалын зөвшөөрөлгүй, Х лиценз ч байхгүй байжээ.

Гэвч өдгөөг хүртэл тус ордод орон нутгийн жижиг үйлдвэрлэгч­дээс эхлээд Монгол-Японы хамтарсан хэд хэдэн компани жамц давсыг йоджуулах буюу байгалиар нь үйлдвэрлэн бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд борлуулж байгаа. Мөн савласан жамц давсыг бага хэмжээгээр Япон Улсад экспортлож байна. Хамгийн гол нь Ашигт малтмалын газраас эрдэс баялгийн экспортод гаргаж буй бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоодог байхад давсанд ийм жишиг үнэ байхгүй, дэлхийн зах зээл дээрхи ханшаас маш доогуур, хямд өртгөөр гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл, давсны олборлолт, худалдаа, экспортод тавигдах хяналт маш сул байдаг гэсэн үг. Стратегийн энэ чухал ордыг өнөөдөр бид ингээд үнэгүйдүүлээд орхих уу, эсвэл төрийн бодлогоор төрийн оролцоотой ашиглах уу гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Увсын цэнхэр хязгаар нутагт дэлхий дахины анхаарлыг татаж, Ази тивийн давсны хэрэгцээг дангаараа хангах чадвартай цул чулуун давсан уул тал талаасаа хөндөгдсөөр л байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани