Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАЦУУРТЫН ОРД ТОЙРСОН БУРУУ ЖИШИГ

 

ГАЦУУРТЫН ОРД ТОЙРСОН БУРУУ ЖИШИГМонгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хуулиар хориотой. 2009 онд баталсан "Урт нэртэй" хуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг "үргээсэн" гэдэг ч өнгөрсөн хугацаанд энэ хуулийн ачаар олон гол мөрний эх, ой мод уул уурхайн хүнд машин механизмын хөлд таслагдахаас сэргийлсэн байдаг юм. Магадгүй УИХ-аас баталсан хуулиудаас хөрсөн дээр хамгийн бодитоор буусан нь "Урт нэртэй" хууль байх. Гэвч саяхнаас УИХ, Засгийн газар баталсан хуулийнхаа эсрэг зүйлийг ярьж эхэллээ. Юу гэхээр 50 тонн алтны нөөцтэй "Гацуурт" төслийг стратегийн ордод оруулах Засгийн газрын саналыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой. Гацууртын ордын хувьд "Урт нэртэй" хуулийн хүрээнд олборлолт явуулах эрх нь хаалттай байгаа юм. Хэрвээ "Гацуурт"-ыг стратегийн ач холбогдолтой ордод оруулахыг УИХ-аар хэлэлцээд дэмжвэл "Сентерра Гоулд"-ынхон "Урт нэртэй" хуулийн хүлээснээс гарч үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.

Мэдээж хямралаас үүдэлтэйгээр "мацаг барих"-даа тулсан энэ үед менгөтэй болохын тулд "Гацуурт"-ыг стратегийн ордод оруулах шийдвэр зөв ч байж болно. Гэхдээ мөнгөтэй болохын тулд хуулиа зөрчиж болохгүй. Тэр тусмаа хууль баталдаг, түүнийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй төвшиндөө. Үнэндээ зүсийг нь хувиргаад оруулж ирсэн болохоос "Гацуурт" стратегийн орд биш. Гагцхүү мөнгө хэрэгтэй болсон учир эрх баригчид, парламент нь "нүдээ аниад" ч болтугай стратегийн ордод оруулж хуулийн гадна гаргахаар хэлэлцэж эхэллээ. Үүнээс үүдэлтэйгээр цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт буруу жишиг тогтвол яах вэ.

 

Жишээ нь, Дархан цаазат Богд уулын Төр хурахын аманд санаандгүй тохиолдлоор алт олдлоо гэж бодъё. Хуулиар Дархан цаазат газарт барилга байшин барих нь битгий хэл зам давих ч хориотой байдаг. Уул уурхайн олборлолт явуулах, хайгуул хийх бүр ч хориотой. Гэтэл алт олдсон учир стратөгийн ордод оруулж хайгуул хийж, олборлолт явуулаад байж болохгүй биз дээ. Адаглаад байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрх, экологийн тэнцвэрт байдал нь алдагдана. Үүн шиг стратегийн орд биш газрыг хуулийн хүлээснээс гаргаж олборлолт явуулах нь эргээд буруу жишиг тогтоох эрсдэлтэй.

 

"Гацуурт"-ын ордтой залгаад Ноён уулын сав газар оршдог. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог тус ууланд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн 2005 оноос судалгаа хийж Сүжигт, Зурамтайн, Хужиртын аманд Хүннүгийн үеийн 200 гаруй булш, бунхан байгааг тогтоосон байдаг. Археологийн хүрээлэнгийн судлаачдын хэлснээр, стратегийн ордод оруулахаар хэлэлцэж байгаа "Гацуурт"-ын амны хажууханд Хүннүгийн үеийн дөрвөлжИн булш байдаг юм байна. 2000 жилийн өмнөх үетэй холбогдох эдгээр олдвор нь Евразийн тал нутгийн эртний нүүдэлчдийн түүх соёлыг илтгэхээс гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой гэдгийг тэд онцолж буй.

 

Товчхондоо "Гацуурт"-ын ордтой хаяа дэрлээд анхны төрт ёсны улс Хүннүгийн үеийн түүх соёлыг илтгэх археологийн үнэт олдворууд хадгалагдаж байгаа гэсэн үг. Дэлхийн бусад улсад түүх соёлын дурсгал байгаа газраа хэзээ ч ухаж, төнхдөггүй. Эсрэгээрээ сэргээн засварлах, шинжлэх ухааны салбартаа оруулах хувь нэмэр талаас нь ач холбогдол өгдег. Харин манайд түүх соёлын үнэт дурсгалтай газрынхаа хаяанд уул уурхайн олборлолт явуулах эсэх талаар хэлэлцээд сууж байна. Уг нь бид жил бүрийнхээ наадмаар Тулгар тер байгуулагдсаны 2222, 2223 жилийн ой хэмээн сүр дуулиантайгаар зарлан тунхаглаж, өөрсдийгөө "дөвийлгөдөг" хүмүүс. Тиймээс эд хөрөнгөөс илүүтэй их түүхийг гэрчлэх зүйл нь үнэ цэнтэй гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Цаашлаад дэлхий нийт биднийг харж байгаа.

 

Одоо бол Ноён уулыг хамгаалах иргэдийн хөдөлгөөнөөс эхлүүлээд бүгдээрээ "Сентерра Гоулд" руу дайрч байна. Энэ бол утгагүй зүйл. Гадаадын уул уурхайн компаниуд ашиг олох гэж манайд орж ирдэг. Өөрөөр хэлбэл, тэдэнд Монголын өв соёл, түүхийн дурсгалт газрууд огтхон ч хамаагүй. Энэ нь тэдний буруу ч биш. Гагцхүү түүх соёлын дурсгалт газраа хамгаалах үүрэг нь бидэнд бий. Харин уул уурхайн компаниудыг хазаарлах бүрэн эрх нь УИХ-д байгаа.

 

Үнэхээр "Гацуурт"-ыг стратегийн ордод оруулахыг УИХ-аар дэмжвэл зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тухайлбал, нэмэлт татвараас эхлүүлээд аль болох өөрсдөдөө ашигтай байхаар тохиролцох нь чухал. Ялихгүй юманд ямааны гарз гэж үг бий. Үүн шиг хуулиа зөрчин байж эрсдэлтэй шийдвэрийг гаргачихаад ямар ч ашиггүй гэрээ хийж болохгүй. Цаашлаад "Сентерра Гоулд" компанийнхнаар төсөл хэрэгжүүлээд Ноён уулын хэвлийд байгаа Хүннүгийн үеийн булш, бунхныг хамгаалах талаар тохиролцсон ч болохгүй гэх зүйлгүй. Яагаад "Сентерра Гоулд"-ынхноор тусгай сан үүсгүүлээд Ноён уулын булш, бунхныг хамгаалалтад авч болохгүй гэж. Ингэж байж л бид өөрсдийн баялагтаа, түүх соёлын дурсгалт газрууддаа эзэн нь болж чадна. Бусад уул уурхайн компаниудад зөв жишиг тогтооно.



С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ГАЦУУРТЫН ОРД ТОЙРСОН БУРУУ ЖИШИГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани