Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулалтыг татах алхам ба 2015 онд гарах эдийн засгийн өөрчлөлт

Хөрөнгө оруулалтыг татах алхам ба 2015 онд гарах эдийн засгийн өөрчлөлтХэдхэн хоногийн өмнө УИХ төсвийн тодотгол хийж улсын төсвийг 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Энэ бол уул уурхай дахь хөрөнгө оруулалт хоёрхон жилийн дотор татарсны үр дагавар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэр гэхээр юмгүй манай улсын хувьд уул уурхайн салбар дээрээ л тулгуурлаж хөгжихөөс өөр аргагүй гэсэн үг. Газар нутгаа ухаж сэндийлэхээс өөр амьдрах боломж алга гэж үү? хэмээх асуултыг байнга шахам тавьж бужигнуулдаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл үнэн хэрэгтээ уул уурхай хөгжлийн үндэс суурь гэдэг итгэл үнэмшилтэй хүмүүсийгэх оронч биш гэж үзэх нь өрөөсгөл ойлголт билээ.
 
Монгол Улс хөгжих ёстой. Ингэхийн тулд мөнгөтэй, баян болох хэрэгтэй. Тэр мөнгийг уул уурхайгаас л олно гэдэг үзэл санаагаа тайлбарлаж байгаа хүмүүсийг ойлгох цаг болжээ. Тэд уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй гэж л ярьж йрсэн. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засагт нөлөөлөх хөнгөн болоод хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг уул уурхайгаас олох нь хамгийн үр дүнтэй гэсэн үг. Юутай ч 2014 он монголчуудын хувьд тун хүндхэн он болж өнгөрлөө. Байдал энэ хэвээр үргэлжлэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээр Монгол Улс дампуурлаа зарлах түвшинд тулж очно гэсэн үг.
 
Ямартаа ч шинэ Засгийн газар Оюу толгой, Таван толгой төсөлд ихээхэн найдлага тавьж, асуудалд шинэлэг, шийдмэг арга барилаар ажиллаж эхэллээ. 2015 онд улсын маань эдийн засаг сэргэх үү, хэрэв сэргэх боломж байвал түүний гол үндэс нь юу вэ, ер нь нөхцөл байдал ямар байна, яавал дээр вэ гэдэгт холбогдох албан тушаалнууд болон Монголын нэртэй эдийн засагчид ямар байр суурь илэрхийлснийг онцлоё. Энэ хүмүүсийн хэлсэн үг 2016 оны босгон дээр манай эдийн засгийн байдалд өөрчлөлт орох, эсэхт хамгийн том хариулт өгөх билээ.
 
Монгол Улсын сайд М. Энхсайхан: ТАВАНТОЛГОЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЛОН ТҮМЭН, УЛС ТӨРЧИД Ч СОНИРХОЖ БАЙГАА
-Энэ сарын 5-наас Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар "Шинхуа", "Сумитома", "Энержи Ресурс"-ын консерциум шалгарсан байгаа. Хэлэлцээ хийгээд явж байгаа. Хэлэлцээний эхний шатанд Тавантолгойн төслийг тойрсон нөхцөл байдал, санхүүгийн байдал, Тавантолгой Гашуун сухайт чиглэлээр Монголын талын хийсэн ажил, Санхүүгийн нөхцөл байдлыг тойрсон мэдээллийг хөрөнгө оруулагч нартайгаа хуваалцсан. Гарсан үр дүн нь юу гэхээр бид Тавантолгой гэсэн том ордыг тойрсон нэгдмэл ойлголтод хүрч чадсан.
 
Дараачийн асуудал нь Монгол Улс санхүүгийн ямар нэг эрсдэл үүрэхгүй. Тийм учраас хөрөнгө оруулагч нартай та бүгд хөрөнгө оруулалт болоод концессын гэрээний ямар гэрээ баймаар байна, түүнийг гаргаж өгөеч гэсэн хүсэлт тавьсан. Тэр дагуу бид төслүүдийг хүлээж авсан.
 
Манай ажлын хэсэг үүн дээр суугаад холбогдох бүх байгууллагыг оролцуулаад, ямар ч байсан энэ төслүүдэд бидний санаа зовох ёстой бүх асуудлууд туссан байна гэж үзсэн. Энэ бол маш чухал үр дүн. Түүндээ суурилаад цаашид ямар гэрээ хэлэлцээр үргэлжлүүлж, тохироо хийх вэ гэдэг дээр хэлэлцээрээ эхлүүлэх гэж байна.
 
Ер нь Тавантолгойн төсөл хэлэлцээрийг олон түмэн, улс төрчид ч сонирхож байгаа. Энэ талаар УИХ-ын намын бүлгүүдэд мэдээлэл тогтмол өгч байна. Засгийн газар болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч мэдээлэл өгч байгаа. Том төсөл мэдээллийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголтод хүрч байж бүтдэг учиртай. Сэтгүүлч та бүхний үүрэг роль их. Нэг том тесөл хөдлөхөд араас нь олон төсөл хөдлөх бололцоо нээгддэг учиртай. Энэ хэлэлцээрийн ард олон байгууллага ажиллаж байгаа. Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яам гээд сайдууд нь бүгд ажлын хэсэгт орчихсон явж байна. Олон байгууллагууд энэ хэпэлцээрийн ажилд оролцож байна. Түүний дотор еренхий сайдад шууд хамаарагддаг Херөнгө оруулалтын газар, Эрдэнэс тавантолгой, Монголын төмөр зам гэсэн компаниудыг татан оруулж байна. Бүгд өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан. Нэгдмэл ойлголтод хүрсэн.
 
Уул уурхайн сайд Р.Жигжид: ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ЧАДСАН
-Уул уурхайн салбарын хамт олон бид Шинэчлэлийн Засгийн газрын үед "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-той болж, голлох хууль эрх зүйн баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж заримыг нь шинээр батлуулснаар эрдэс баялагийн салбарт ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулалтын хувьд өрсөлдөх чадвартай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан билээ.
 
Их эвслийн Засгиин газрын Уул уурхайн яамны хувьд дээрхи бодлого, хуулиудын хэрэгжилтийг хангах, ялангуяа улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц бодлого боловсруулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно. Энэ зорилтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлын бэлтгэлийг хангаж, хуулиар хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажил амжилттай үргэлжилж, стра-тегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам хийгдэж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн талархалыг хүлээж байна.
 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: БАГАХАН ХЭМЖЭЭНИЙ ХҮНДРЭЛ УЧИРЧ БАЙНА. ҮҮНД САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ, БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО
-"Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дөрөв дэх Хямралтайгаа нүүр тулж байна. Энэ хямралуудыг Монгол Улс амжилттай даван туулж чадсан. Энэ удаад ч бас асуудалгүй даван туулах болно гэдэгт итгэлтэй байгаа. Багахан хэмжээний хүндрэл учирч байна. Үүнд санаа зовох зүйлгүй, бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй. Хамгийн гол нь энэ үед Засгийн газраас эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг хэлэлцэж, батлахаар болсонд их талархаж байгаа шүү.
 
"MCS"группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨХ ЁСТОЙ
-Мэдээж эдийн засгийн хүндрэл бий болж байгаа учраас манайхаас гадна бусад бүх компанийн хувьд амаргүй байгаа байх. Гэхдээ бид хямралыг даван туулж чадна. Хямралыг даван туулна. Ингэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах ёстой. Манай компанийн хувьд аль болох ажлын байраа хадгалж, хийж байгаа хөрөнгө оруулалтуудаа зогсоохгүй байх чиглэлд ажиллаж байна. Мэдээж чуулган маань дөнгөж эхэлж байна, Төр засаг, улстөрчид их ач холбогдол өгч байна. Би их үр дүнтэй, чухал уулзалт болно гэж найдаж байна. Цаашдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг яаралтай шийд-вэрлэххэрэгтэй. Иххэмжээний хөрөнгө оруулалт, том төслүүд хэрэгжиж байж, хямралын үед түлхэц болох ёстой.
 
МУУҮА-ийн ерөнхийлөгч Н. Алгаа: АЛЬ БОЛОХ УЛСТӨРЖҮҮЛЭХГҮЙГЭЭР АСУУДЛАА ШИЙДЭХ ЁСТОЙ
-Төмрийн хүдэр, нүүрс хоёр ирэх жил төдийлөн сэргэхгүй болов уу. Учир нь ганцхан зах зээлтэй шүү дээ. Түүнээс гадна төмрийн хүдрийг нүүрснээс
хамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Зэс, алтны хувьд үнийн уналтын мөчлөг саарах байдалтай байна. Судалгааны олон улсын байгууллагын дүнгээр харахад зэс болон алтны үнэ унахгүй байх таамаг бий.
 
Манай улсын хувьд уул уурхайн салбар сэргэх боломж гэж харж байна. 2014 онд гадаад худалдааны баланс эерэг гарсан нь манай салбарын тэр дундаа зэсийн баяжмалын борлуулалтын орлого нөлөөлснийх. Хэдийгээр импорт багассан ч экспорт өссөн учраас алдагдалгүй болсон гэсэн үг. Тэгэхээр 2015 онд Гацууртын асуудпыг шийдвэрлэж чадвал экспортод алтаа гаргаад эхэлнэ.
 
Мэдээж эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс экспортын орлогын хувьд өсөх бодит хандлага бий. Мөн урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх, журмыг шийдвэрлэчихвэл сайнаар нөлөөднө. Яагаад гэвэл эхэлсэн ажил учраас хурдан сэргэх боломж бий. Тухайлбал, "Алт үйлдвэрлэгчдийн холбоо"-ныхон "Хэрэв дээрх асуудлууд шийдэгдвэл ирэх жил 20 тонн алт экспортлох боломжтой" гэж хэлсэн. Тиймээс боломжийг бид алдахгүй байх хэрэгтэй.
 
Аль болох улстөржүүлэхгүйгээр асуудлаа шийдэж, түүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнчлэн шинээр хайгуулын лиценз олгохоор зарлахад долоо хоногийн дотор туршилт хийхэд 300-аад хүн урьдчилгаа 250 мянган төгрөгийг төлсөн байна. Шийдвэр гаргачихвал хайгуулын талбай ашиглалтын төлбөр бэлнээр тушаагдана. Гэтэл ийнхүү мөнгө орж ирэх урсгалыг хаачихаж байна шүү
 
UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин: ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
-Хамгийн эхэнд бид гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гадаад бодлогоо нээлттэйгээр, тогтвортой байлгах шаардлагатай. Өнөөдөр нэг компанитай гэрээ хийдэг, маргааш нөгөөдөхийг нь өөрчилчихдөг. Монголчуудыг эцсийн эцэст Монголын Засгийн газар, Монгол Улс л гэж харна. Түүнээс биш аль нам нь засаг барьж байна, аль нам нь үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг нь сонин биш. Тэгэхээр улс төрийн гол хүчнүүд хоорондоо учир зүйгээ олоод, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах тал дээр дорвитой, тууштай алхмыг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хоёр том нам маш зөв зүйтэйгээр хамтарч ажиллах л хэрэгтэй байна.
 
Доктор Д. Батжаргал: Хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай
-Зээлийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл олгох ажлыг эрчимжүүлэх нь зөв юм. Энэ нь валютын ханш гэдэг дарамтнаас гаргаж чадах эдийн засгийг тогтвортой болгох боломжтой юм. Өөрсдөө үйлдвэрлэдэг байж л тогтвортой эдийн засагтай болно. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай.
 
Уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагва:
- Улсын хэмжээнд лиценз эзэмшдэг 2779 компани байдаг гэнэ. 1337 нь урт нэртэй хуульд орсон, 300-500 лицензийг улсын нөөц гэсэн ангилалд хамруулж үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон ,аж. 106 лицензийг нэмэхээр уул уурхайн хүчинтэй лицензүүдийн 60-70 хувь нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгаа юм байна. Байдал ийм байхад эдийн засгийг хямраахгүй яах билээ. Надад гурван санал байна. Өмчийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилахгүй. Ашиглалтын лиценз авна гэдэг гучин жилийн виз авч байна гэсэн.
 
Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдад ямар нэг зовлонгүйгээр ажлаа явуулах боломж олгож итгэл төрүүлэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт гэж яриад нэмэргүй. Нэгэнт хуулийн дагуу олгосон лицензүүдийг элдэв хоригоос чөлөөлж үйл ажиллагааг нь явуулмаар байна. Төр хяналт зохицуулалтын үүргээ сайн гүйцэтгэхэд л болох асуудал. Яамдад юм шийдэх чадвартай нэг ч ажилтан алга. Үгүй гэдэг ганц үг хэлэхийн тулд тэнд олон хүн ажиллах хэрэг байна уу. Бизнесүүд өнгөрсөн хоёр жил яамдын хооронд гүйдэг, эсвэл шүүхийн хаалга сахидаг боллоо. Бүтээж байгуулах уралдаанд зарцуулах алтан цагаа ийм дэмий юманд зарж байна.
 
 
Д. Дорж /Геологи уул уурхайн мэдээ/


Хөрөнгө оруулалтыг татах алхам ба 2015 онд гарах эдийн засгийн өөрчлөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани