Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой төслийнхөн говийн усыг шавхаж байна

ЦЭНХЭР СУВДААР УГААСАН ШАР АЛТААР ЦАНГАХ УУ-

Хорин жилийн дараа говийн ус шавхагдана гэнэ.Энэ аюулын харанга биш гэж үү.Усгүй болох юм гэнэ.Хөндөх сэдэв биш юм уу. Дэлхийн банкных­ны анхааруулснаар Одоо бай­гаа цөөн хэ­дэн жилийн нөөцийг нь Оюутолгойнхон ашиглаад ширгэж хатсан цөл бидэнд үлдэх тухай мессэжийг говийн усны судалгаа хийдэг газрууд өгсөөр байгааг сийрүүлье. Ханбогд буюу Оюутолгойн үйлдвэрлэл төвлөрч бай­гаа газарт хүн ам ихээр суурьшсаар байна. 2020 он гэхэд тус бүс нутаг дахь уул уурхайн усны хэрэглээ өдөрт ойролцоогоор 300 мянган шоо метр, хүн амынх нь ундны усны хэрэгцээнд өдөрт дунджаар 25 мянган шоо метр ус шаардагдахыг төсөөлжээ. Мөн Дэлхийн банкны судалгаагаар Оюу­толгой компани ашиглалтын 25-40 жилийн хугацаанд өмнийн говийн гүний уст давхаргуудын боломжит нөөцөөс жилд 200-500 сая шоо метр ус хэрэглэх боломжтой ба гүний усны түвшинг 50-100 метр хүртэлх хэмжээгээр бууруулах төлөвтэй гэжээ.

 

Задлавал, багаар бодоход гүний усны боломжит нөөц жилд 200 сая шоо метр усаар хангах боломжтой бөгөөд энэ нь өдөрт 550 мянган шоо метр ус ашиглана гэсэн үг аж.

Тэгвэл өмнийн говийн хамгийн үнэт зүйл нь ус.Нөөц нь хомс гэдгийг Оюутолгойнхон хүлээн зөвшөөрдөг ч "Манайх үйл ажиллагаагаа явуулна.Хорин жилийн хугацаанд танай говийн усны нөөц ердөө 20 хувиар л дундарна” гэж Оюутолгой компанийн захирал Камерон Макей хэлсэн байдаг.Очсон суусан газар бүхнийхээ баялгийг авах гэж улайрдаг уул уурхайн бизнес, ашиг сонирхол дагасан харийн хүний амнаас гарах үг яах аргагүй мөн.Тэгвэл монгол хүн говийн цэнхэр алтаа авч үлдэх тухайд юу хэлэв. МонголУлсын Засгийн газраас "Оюутолгой” төслийн хэрэгцээнд зориулан гүний хоолой гүний усны ай саваас өдөрт 70 мянган шоо метр ус ашиглах зөвшөөрөл олгосон байдаг аж. Шар алтаар үнэлж барамгүй говийн цэнхэр сувдыг харийнхнаар туучуулах хэрэг байсан уу.Ингэж халаглахын учир нь "Оюутолгой” төслийн нөлөөллийн бүс нь геополитикийн хувьд Төв Азийн гадагш урсацгүй ай савын өмнөд мужид байрладаг байх юм.Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Монголын хамгийн том ус хураах ай савд багтдаг хаалттай буюу гадагш урсгалгүй ай сав гэж байна.Нөхөн сэргээгдэх боломжгүй, ямар ч үнээр үнэлэгдэх аргагүй манай улсын хамгийн том усны ай сав дээр хэдэн канад эзэн суучихжээ.Хайран биш гэж үү.Аюул биш юм уу.Оюутолгой компанийн ус ашиглалттай холбоотой бас нэгэн хөндүүр сэдэв нь төслийн нөлөөллийн бүсийн гидрологийн гол онцлог шинжийг тодорхойлох голын урсац, түвшний асуудал. Юу вэ гэвэл, Ундай гол нь 120 км урт, 1.080 шоо км ус хураах талбайтай, олон салаа голдиролтой бөгөөд зүүн урдаас Оюутолгойн уурхайн лицензит талбайн баруун хэсгээр урсдаг нь санаа зовоох асуудал болоод байгааг анхаармаар. Мөн Оюутолгойн уурхайгаас өмнө зүгт ойролцоогоор 60 километрт байрлах тэгш гадарга бүхий Галбын говийн нуурын сав газарт очин сарнидаг нь Оюутолгой компани энэ мэт говийн гүний болон гадаргын усны нөөцийг ховх сорох аюултай үйл ажиллагааг цаашид тун идэвхжүүлэхээр байгааг анхаармаар.

Зэс, молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий Оюутолгой, Тавантолгойн орд газрууд говийн бүсэд нээгдэж тэнд зам, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр орон сууц, нийтийн аж ахуйн олон арван салбар цогцолборууд барихаар төлөвлөж байгаа. Асар их хэмжээний ус шаардагдах эдгээр салбарыг газрын гүний усаар хангана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Одоогоор ил­рүүлээд байгаа газрын гүний усны судалгааг харвал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нийт газрын доорх усны 30 орд илрүүлсэн байдаг ба Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайт нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514 шоо метр, Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32 шоо метр аж. Харин Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135 шоо метр байна. Харин Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн бөгөөд Цагаансуварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920 шоо метр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92 мянган шоо метр байна.

Газрын гүний усыг ашиглалаа гэхэд анхаарал татаж байгаа хөндөх сэдэв нь газрын гадарга дээрх ургамал, хөрсөнд нөлөөлөх үү, үгүй юу гэдгийг одоогоор хэн ч хэлж чадаагүй. "Гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргын усан сангуудтай судлаар холбоотой байдаг учир хэчнээн болгоомжтой ашиглалаа ч байгаль экологид шууд сөргөөр нөлөөлнө. Улмаар гүний усны түвшин багасч шавхагдах үед газрын дээд давхарга аяндаа хатаж хүрээлэн буй орчин үхжиж эхлэх эрсдэлтэй” гэж сануулагсад цөөнгүй бий.Харин "Идэвхтэй солилцооны ус буюу нэгдүгээр давхаргын усыг бус хоёроос доош давхаргын гүнд оршиж байгаа даралттай усыг хэрэглэнэ.Газрын доор 150-270 метрийн гүнд орших усыг ашиглахад өнгөн хэсэгт нөлөөлж, малчдын худаг ширгэхгүй” гэж тайвшруулагсад ч гарч ирсээр байгаа юм.Хүнтэй зүйрлэвэл судсаар холбоотой юм чинь гүний усыг ховх сорчихвол дээрх орчин сүйрэхээс аргагүй гэдэгт итгэх үү, өчнөөн шавар лаг давхарган доор байгаа усыг авахад ямар ч муу нөлөө учрахгүй гэдэгт найдах уу.

 

ОЮУТОЛГОЙН ТЭЗҮ-Д УСНЫ АСУУДЛЫГ ХЭРХЭН ТУСГАВ

 

Оюутолгой төслийнхөн говийн усыг шавхаж байна

"Айвенхоу майнз Монголиа инк” компани 2003-2007 онд судалгаа явуулсан байдаг бөгөөд усны нөөцийг анх 1122 л/сек байхаар тусгаж байжээ.Харин Усны газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ги­шүүд, шүүмжлэгч нар судалгааг хэлэлцээд 870л/секундээр, 40 жилийн хугацаатай гэж баталсан байдаг аж.Энэ нь хоногт 100 мянган тонн хүдэр олборлоход хүрэлцэх тооцоо гэнэ. Усан хангамжийн 33 гүний цооног, ус дамжуулах 150 гаруй километр урт гол болон салбар хоолой, 750 мянган куб метрийн багтаамжтай усан сан, цөөрөм, түүнчлэн нийлбэр дүнгээрээ 900л/сек усны зарцуулгын хүчин чадалтай насосын станц, хэрэглээний усны үйлдвэр зэрэг усан хангамжийн байгууламж барихаар төлөвлөсөн байдгийг сануулъя.

Мөн Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж байсныг иргэд мартаагүй. Гэтэл цаасан дээрх гэрээг салхинд хийсгэж, цаг хожих гэсэн Оюутолгойнхон нутгийн иргэдийн амны усыг дуусгаад гүний усны нөөц рүү орох зальжин аргаа хэрэгжүүлээд эхэлснийг нутгийнхан хэлдэг. Ийнхүү говийнхний ундны усыг хайр найргүй дуусгаж байгаагаас гадна газрын хөрсөнд байх усны гольдирлуудыг өөрчилж нэг нэгнээсээ эх авдаг нарийн тогтоцтой ай сав дахь усыг хүчирхэг техникээр ховх соруулахад усны нөөц хэр зэрэг багасах нь тодорхой.Ийм ойлгомжтой байдал өмнийн говьд үүсчихээд байхад бид арван ембүү хараад алгаа тосдог аав шиг сууж боломгүй. Говийн цэнхэр сувдаар харийнхны гарыг угаачихаад улайссан говио харж шар алтаа хэмлээд ангаа цангаагаа тайлах уу.Хорь ч гэлтгүй хоёр жилийн дараагаас л говийн усны гачигдалд монголчууд нэрвэгдэх ирээдүй ойрхон байна.

 

М.МӨНХТУНГАЛАГ

Эх сурвалж: www.nud.mn

Оюутолгой төслийнхөн говийн усыг шавхаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани