Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол хvн бvрт хамаатай Эгийн голын усан цахилгаан станц

Монгол хvн бvрт хамаатай Эгийн голын усан цахилгаан станцӨнгөрсөн сарын сvvлчээр "Мега төсөл хөгжлийн хvрээлэн” ТББ-аас мега төсөл хөгжлийн форумыг зохион байгуулсан. Форумд Монголд хэрэгжихээр дуншиж байгаа Тавантолгой, Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын нvvрс шингэрvvлэх болон Тавантолгойн цахилгаан станц зэрэг бvх томоохон төслийн удирдагчид оролцсон. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа гэрээний Монголын талын ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан форумыг нээж, хэлсэн vгэндээ "Бид хөрөнгө оруулагчдын халаас руу хараад байна.

Тvvнийхээ оронд эдийн засгийн vр өгөөжийг нь эхлээд харах нь чухлаас гадна хөрөнгө оруулагчид Монголд ямархуу зардал гаргаж байгааг ч харах хэрэгтэй” гэсэн. Тvvний энэ vгийг "Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн гол нь урт хугацаанд ашигтай ажиллах томоохон төсөлд л нэг тэрбумаас дээш ам.долларын хөрөнгөө оруулах нь тодорхой” гэж ойлгож болно. Гэтэл дээд тал нь гурван жил болоод засаг төр нь солигддог Монголд төрийн залгамж халаа байдаггvйгээс эдийн засаг, санхvv, ялангуяа татварын орчин нь байсхийгээд л өөрчлөгддөгөөс гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг "найдваргvй” ангилалд оруулснаар сvvлийн хоёрхон жилийн дотор хөрөнгө оруулалт нь дөрөв дахин багасчихаад байгаа. Мега төслийн хөгжлийн форумын нэгэн гол төлөөлөгч нь Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д.Одхvv байсан.

Тэрбээр хоёр УИХ-ын бvрэн эрхийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар өдөр бvр өглөө 07:00-гоос шөнийн 24:00 цаг хvртэл зогсоо зайгvй ажиллаж байгаа төслийнхөө талаар сайтар тайлбарласан. Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахаар өнгөрсөн 24 жил ярьсан ч цаасан дээр ч тоймтойхон зураглал буугаагvй юм билээ. Өнөөдөр Монгол Улс хойд, өмнөд хөршөөс жилд 30 сая ам.долларын цахилгаан эрчим хvч импортлон авч байгаа. Жишээлбэл ОХУ-аас 1977 оноос хойш импортлосон эрчим хvчний төлбөрт 311 сая ам.доллар буюу 451 тэрбум төгрөг төлөөд байгаа. Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хvчний найдвартай хангамжаар дамжуулан vндэсний аюулгvй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бvрдvvлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл ажээ. Монгол Улсын эрчим хvчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц vгvйгээс ОХУ-аас жил бvр 25-26 сая ам.долларын өртөг бvхий эрчим хvч импортоор авдаг. ОХУ-тай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгvй байдал vvсвэл олон мянган хэрэглэгчийн цахилгаан тасрах аюул нvvрлэхийн зэрэгцээ өвлийн оргил ачааллын vед ноцтой байдал vvсч болзошгvй. Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгvй барьж байгуулах явдал гэдгийг Д.Одхvv дарга тайлбарласан.

Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар тvvхий нvvрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот, суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад vнэтэй хувь нэмэр оруулах аж. Vе vеийн эрчим хvчнийхний мөрөөдөл болсон Эгийн голын усан цахилгаан станцын гол vvрэг нь ердөө л төвийн эрчим хvчний системийн горимын тохируулгыг хийх ганц боломжийг агуулж байгаад л оршино. Өөрөөр хэлбэл vvссэн цагаасаа найдвартай системгvй явж ирсэн эрчим хvчний эх vvсвэрvvдийг хооронд нь зохицуулах ганц станц болох аж. Монгол Улсын жилдээ 10 хувиар нэмэгдэж байгаа эрчим хvчний хэрэглээг хангах боломж өдрөөс өдөрт муудсаар байгаа. Тийм ч учраас цахилгааны нэмэлт vvсвэрийг яаралтай барих шаардлагатай. Монголчууд өсөн нэмэгдсээр байгаа эрчим хvчнийхээ хэрэгцээг хангахын тулд нvvрсээр ажилладаг Тавдугаар цахилгаан станцын ажлыг эхлvvлэх гэж мунгинаж байх хойгуур Норвеги зэрэг Скандиновын орнууд нvvрсээс бvрэн татгалзаж байгаагаа зарлаад эхэллээ. Гэтэл Монголд баригдахаар яригдаж буй 12 цахилгаан станц дотор ганцхан усан цахилгаан станц байгаа нь Эгийн голын станц юм.

Товчхондоо энэ нь эрчим хvчний хувьд vндэсний эмгэнэл болчихоод байгаа. Өндөр чадлын нvvрсний станцууд арав, хориороо ажилд орсон ч эрчим хvчний горимын найдвартай байдлыг vvсгэж чаддаггvй гэнэ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд 19-23 цагийн хооронд эрчим хvчний оргил ачаалал бий болдог аж. Энэ хэрэглээг хангахын тулд бvх цахилгаан станцууд ажилладаг юм байна. Бусад цагт хэрэглээ буурдаг ч шөнийн цагт нэгэнт асаасан зуухыг зогсоох боломжгvй тул ажилласаар л, эрчим хvч vйлдвэрлэсээр л байдаг аж. Энэ нь манай эрчим хvч vйлдвэрлэгч "нvvрсэн” станцын өнөөгийн систем дэх гол дутагдал, гажиг гэдгийг Д.Одхvv захирал учирласан. Харин усан цахилгаан станц бол огт өөр горимтой аж. Асааж унтраахад цаг болон vнэ өртөг шаардахгvй маневр сайтай. Энэ бол "нvvрсэн” цахилгаан станцаас илvv vнэлэгддэг, эдийн засгийн vр ашигтай байх боломжтой усан цахилгаан станцын гол давуу тал гэнэ. Усан цахилгаан станцыг оргил ачааллын vед идэвхтэй ажиллуулж, дуусахаар нь зогсоож болно.

Системийн уян хатан байдлаар зохицуулж болно. Ингэснээр эрчим хvчийг шөнөжин vйлдвэрлэдэг ашиггvй зардлаас салахаас гадна 24 цагийн турш зогсолтгvй ажиллаж байгаа зуухнуудаа нөөцөлж, болзошгvй аюулд бэлэн байлгах нь vндэсний эрх ашигт нийцэхээс гадна эдийн засагт их хэмнэлтийг бий болгох vр өгөөжтэй. Хэрвээ манай улстөрчид талцан маргалдаж удаа дараа унагаагvй бол, Эрчим хvчний сайдаар ажиллаж байсан эрхмvvд нь Монголын эрчим хvчний төлөө сэтгэл гаргасан бол, Эрчим хvчний бодлого тодорхойлохдоо мэргэжлийн хvний зөвлөгөөг сонсож тvvнийг нь тусгадаг бол, эх орноо гэсэн иргэний зориг зvрхтэй улстөрчид олонхи байсан бол Эгийн голын усан цахилгаан станц аль эрт ашиглалтад орчих байжээ. 2008 онд Тvлш эрчим хvчний сайдаар ажиллаж байсан нэгэн УИХ-д танилцуулахдаа нийслэлд нvvрсний цахилгаан станц барих нь Эгийн голын усан цахилгаан станцаас хамаагvй ашигтай хэмээн илтгэсэн байдаг.

Гэтэл нөгөө нvvрсээр ажиллах станц нь одоо ч сураггvй. Ингэж л ажлаа мэддэггvй, судлах сонирхолгvй, "хугацаатай” сайдын балгаар Эгийн голын төсөл унасаар ирж. Нvvрсээр ажилладаг хэдэн арван цахилгаан станц байгаад дээр нь нар, салхиар ажилладаг эх vvсвэртэй болгосон ч тэднийг зохицуулж, тохируулж байдаг нь гагцхvv усан цахилгаан станц гэдгийг Монголын улстөрчид өнөөдрийг хvртэл ойлгоогvй л яваад ирж. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын хэмжээний мэдлэгтэй хvмvvст Эгийн гол хол сонсогдсоор ирсэн нь тодорхой. Том чадлын усан станц л тохируулга хийдэг болохоос урьд өмнө нь баригдсан жижиг усан цахилгаан станц ийм тохиргоо хийж чадахгvй гэдгийг ойлгоогvй, ойлгохыг ч хvсээгvй байх. Хятадын Засгийн газрын Эгийн голын усан цахилгаан станцад зориулах гэж байсан 300 сая долларын хөнгөлөлттөй зээл нь орон сууц, пад пад трактор зэрэг улстөрчдийн тухайн vеийн популизмд зарцуулагдаад өнгөрсөн тvvхтэй.

Тухайн vедээ Эрчим хvчний сайдаар хоёр жил ажилласан МАН-ын нэгэн дарга Эгийн голын усан цахилгаан станцыг эсэргvvцэж, салбарынхаа эсрэг ажилласан нь улстөрийн тооцоо, эсвэл ухаангvй сайдын урагшгvй бодлого гэхээс өөрөөр хэлэх аргагvй. Эрчим хvчний салбарт ажилладаг хэн бvхний санааг зовоодог зvйл бол системийн горимын тохиргоо байдаг аж. Тvvнээс биш станцуудыг олшруулаад байх нь мэргэжлийнхний бодлого биш. Хяналтгvй, тохиргоогvй энэ олон цахилгаан станцууд хvндрэл авчрахаас сайн юманд хvргэхгvй гэдгийг эрчим хvчний жинхэнэ мэргэжлийн эрдэмтэд нь ярьж эхлээд байгаа. Нvvрс шатааж цахилгаан гаргах нь дэлхий даяараа азоны давхаргад санаа зовох vндэс болж байна.

Эрчим хvчний шинэ эх vvсвэр хайж сэргээгдэх эрчим хvч гээд хошуурч байгаа. Гэхдээ өдөр ажиллаад шөнө зогсдог нарны, өдөр зогсоод салхи гарвал шөнө ажилладаг салхины эрчим хvчний эх vvсвэрvvдийг гол тохируулагч том чадлын усан станцгvйгээр төсөөлөх ч аргагvй гэдгийг тэд анхааруулсаар байгаа. Харин энэ гурав нийлж байж эрчим хvчний шинэ хувьсгалыг авчирна гэдгийг Д.Одхvv захирал дурдсан.Байгуулагдсанаасаа хойш зардал бага шаардах, эдийн засгийн хямралаас хол сэргээгдэх эрчим хvчийг ашиглах сэтгэхvй нь дэлхий нийтийг шинэ хэрэглээнд даллаж байна. Технилоги болгон өөрийн давуу, сул талуудтай ч зохицуулж болох аргатай юм. Усан цахилгаан станц том жижиг аль нь ч ном дvрмийн дагуу баригдвал vр ашгаа өгдөг аж. Эцсийн хvчин чадлаараа ажиллаж байгаа нvvрсээр ажилладаг цахилгаан станцын нэг зуух зогсоход л Монгол Улс хөмөрсөн тогоон дотор орох нөхцөл одоо vvсчихээд байгаа. Нөөц vvсвэргvй, хэрэглээ эцэстээ тулсан тэсрэх цаг холгvй, ОХУ-аас цахилгаан авдаг шугамын чадал хязгаартаа тулсан, цахилгаан станцуудын хоорондын авцалдаагvй, уян хатан тохиргоогvй байдлыг халах шинэ систем vvсгэх зайлшгvй шаардлагатай болж.

Ийм л учраас бvх системийг тохируулах хамгийн боломжтой сонголт бол том чадлын станцыг Эгийн гол дээр барих зайлшгvй шаардлагатай болжээ. ОХУ манайд нийлvvлэх эрчим хvчний vнээ жил болгон нэмж 2015 онд нэг кВт нь 195 төгрөг болсноор манай улс ирэх жилд 13 тэрбум төгрөгний алдагдал хvлээх бөгөөд, жил ирэх тусам vнээ нэмэхээс багасахгvй нь ойлгомжтой. Баруун бvсийн эрчим хvчний хэрэглээний 30 хувийг хангаж байгаа Дөргөний усан цахилгаан станц ажилд ороогvй бол байдал бvр хvндрэх байж. Хойд хөрш Енисей мөрөн дээрээ 6000 мВт-ийн Саяно-Шушенскийн усан цахилгаан станц ажилд оруулж, В.Путин тууж хайчилсан.

Дэлхий нийтээрээ дулаарлын эсрэг тэмцэж, том орнууд ногоон эрчим хvчийг дэмжиж хөрөнгө оруулна гэж байгаа. Жишээлбэл нvvрсээс татгалзсан Норвеги улстай Эгийн голын усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт, vр ашгийн талаар санал солилцоод vзэхэд буруудах зvйлгvй. Тасралтгvй vйлдвэрлэн хэрэглэгчдэд дамжуулж байдаг цахилгаан эрчим хvчний горимын найдвартай ганцхан тохируулагч болох ёстой Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Монгол хvн бvрт хамаатай.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Монгол хvн бvрт хамаатай Эгийн голын усан цахилгаан станц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани