Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын уурхай 100 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч "Багануур"ХК 100 сая дахь тонн нүүрсээ өнгөрсөн даваа гаригт олборлолоо. Энэхүү түүхэн үйл явдалд оролцохоор "Багануур" ХК-ийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, УИХ-ын гишүүд ирсэн юм. Эзгүй зэлүүд байсан Нүүрэнтэйн хөндийд одоогоос 37 жилийн өмнө Багануурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил эхэлж байжээ. Тэгвэл өнөөдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлон хэрэглэгч олондоо хүргүүлсэн юм. Түүхэн баярт ёслолын арга хэмжээний үеэр "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр "Өнөөдөр бид "Багануур" ХК-ийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдлын гэрч болж байна. Уурхайн үйл ажиллагаа эхлээд 36 жилийн дараа 100 сая дахь тонн нүүрс олборлон гаргаж байна. Үе, үеийн уурхайчдын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр өнөөдрийн гаргаж байгаа 100 дахь сая тонн нүүрсэнд шингэсэн байгаа. Нэг сая тонноос 100 сая тонн нүүрс олборлох хүртэл хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад уурхайчиддаа талархал илэрхийлье. Мөн ахмадуудаа залгамжлан ажиллаж буй залуу уурхайчиддаа ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол мййай хамт олны олой жилийн амжилтын илэрхийлэл болж байна. Дулаёны станцуудыг олон жил нүүрсээр хангасны баталгаа. Улс эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа хамт олны хөдөлмөрийн үр шим юм. Өнөөдөр манай уурхайчдын баярын, бас бахархалын өдөр. Нүүрсний салбарт урьд өмнө гарч байгаагүй амжилтыг гаргаж, өндөр үзүүлэлт тогтросон уурхайчиддаа баяр хүргэе. Бид өнгөрсөн 36 жилийн турш түмэн олныг дулаан нүүрсээр хангасан. Цаащдаа ч зуун зуун жил хангах нөөц бидэнд бий. Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс арав гаруй жилийн дараахан 200 дахь сая тонн нүүрсээ ачих цаг үе бидэнд ирнэ" гэсэн юм.
 
"Багануур" ХК-ийн үйлдвэрлэл ийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд дотоодын хэрэглэгчийн хэрэгцээнээс хамаарч 3.6-4.0 сая тонн нүүрс олборлодог. Ингэснээр улсынхаа нүүрсний хэрэгцээний 60 хувь, эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 гаруй хувийг дангаараа хангаж ажилладаг. "Уул-1", "Уул-2" гэсэн үндсэн хоёр хэсэгт ашиглалт явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар хамгийн гүндээ 120 метрийн гүнээс нүүрсээ гаргадаг. Өдгөө 290-ээд мэргэжлийн 1100 гаруй ажилтантай болтлоо өсөн дэвжсэн "Багануур" ХК 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, уул уурхайн салбарын шилдэг уурхайгаар щалгарч байжээ. Байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг Монголд анх удаа эхлүүлсэн тус компани одоогоос 37 жилийн өмнө буюу 1978 оны хоёрдугаар сарын 22-нд шаваа тавьж байжээ. Анх "Зил-130" машинд гэр ачин тав, зургаахан хүн ирж байсан гэнэ. Хотоос ачиж ирсэн гэртээ "конторлон" үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхийг ёслолын арга хэмжээнд ирсэн ахмад уурхайчид сэтгэл догдлон ярьж байлаа. Нүүж очсоноосоо хойш хоёр сарын дараа анхны тэсэлгээгээ хийж түр ил уурхайд уулын ажил явуулж байсан бол 1978 оны есдүгээр сарын 2-нд экскаваторын машинч н.Хатанбаатар, жолооч Д.Сэрээнэндоржийн краз машинд анхны нүүрсийг ачиж байсан түүхтэй. Ингэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Багануурын уурхайгаас өдгөө гурван хөдөлмөрийн баатар, зургаан гавьяат цолтон төржээ. Тухайн үед Багануурын уурхайг 600 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоож байсан гэнэ. Харин 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр далд хайгуулын ажиллагаа явуулахад нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн судалгааны дүн гарсан байна.
 
Нийслэл хот тэлэхийн хэрээр эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа. Тухайлбал тавдугаар цахилгаан станц ашиглалтад орно. Мөн одоо ажиллаж байгаа станцуудад өргөтгөл хийж байна. Ингэж нүүрсний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Багануурын уурхай ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьжээ. Одоогийнхоос илүү хүчин чадлаар ажиллавал 200 сая дахь тонн нүүрсийг 10 гаруй жилийн дараа олборлоно гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан байна. Үүнийг дагаад уурхайгаа өргөтгөх, техник технологийн шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уурхай байгуулагдаад 37 жил болоход технологийн бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй, зөвхөн хэсэгчилсэн шинэчлэлт, засвар хийж байеан гэнэ. Харин ойрын жилүүдэд технологийн бүрэн шинэчлэл хийж, одоо ажиллаж байгаа системийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа ажээ. Нүүрс олборлолтын тухайд сүүлийн арван долоон жилийн үзүүлэлтийг өмнөх үетэй харьцуулахад тун эрчимтэй явагджээ. 1998 онд Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр технологийн хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэнээс хойш нэг жилд олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.1990 оны сүүлээр нэг жилд 2.5 сая тонн нүүрс олборлож байсан бол 2000 он гарснаар, 3.2 - 4.0 сая тонн нүүрс олборлодог болтлоо өсөж байгаа талаар уурхайчид ярьж байлаа. Өнгөрсөн онд л гэхэд 3 сая 870 мянган тонн нүүрс олборлосон байна.
 
"Багануур" ХК 100 сая дахь тонн нүүрс олборлосон түүхэн баярын өдөр тус уурхайгаас төрсөн зургаан гавьяатын нэг С.Дүгэржавтай уулзлаа. Тэрээр уурхай байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
 
-Та Багануурын уурхайг байгуулсан цагаас эхлэн ажилласан гэсэн. Юу хийдэг байв?
-1978 оны хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатараас гэр ачин ирсэн анхны "Зил-130" машины жолооч нь би байгаа юм. Тэр үед энэ хавьд юу ч байгаагүй. Хэдэн вагончик л байсан байх. Бага залуу наснаасаа сэтгэл, зүтгэлээ зориулан ажилласан уурхай маань өнөөдөр 100 сая дахь тонн нүүрсээ гарган авч байгаад туйлын их баяртай байна. Энэ уурхайг анх байгуулж байсан нөхдөөрөө, залгамжлан ажиллаж байгаа залуучуудаараа бахархаж байна.
 
-Уурхайн үйл ажиллагаа ямархуу нөхцөлд эхэлж байсан бол?
-Тэр үед өнөөдрийнх шиг ийм олуулаа байсангүй. Хотоос конторынхоо гэрийг ачаад ирж байсан. Бас манаач айлаа нүүлгэж авчирч байлаа. Ингэж л уурхайн үйл ажиллагаа эхэлсэн. Багануураар овоглосон, Багануурын уурхайтай амьдралаа холбосон бүхий л хүний хувьд өнөөдөр баярын өдөр. Амьд ахуй цагтаа ийм сайхан түүхэн баярт үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Уурхайнхаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
 
"Багануур" ХК анхны олборлолтоо хийснээс хойш өдгөө 100 дахь сая тонн нүүрсээ олборлож байгаа бөгөөд энэ нь хоёр сая вагон нүүрс гэсэн үг. Даваа гаригт болсон ёслолын арга хэмжээний үеэр 100 сая дахь тонн нүүрсийг ачиж ирээд бутлан бэлэн болгож илчит тэргэнд ачин нийслэлийн зүгявуулсан юм.
С.АЛТАН
Багануурын уурхай 100 сая дахь тонн нүүрсээ олборлолоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани