Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгой"-г ТҮШИХ ТАВАН ТАЙЛБАР

Т.ЭНХБАТ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээ ид өрнөж байна. Засгийн га-зар сонгогдсонтой нь хөрөнгө оруулах, концесс эзэмших, хамтран ажиллах гэрээг Цагаан сараас өмнө байгуулах төлөвтэйг хэлэлцээний ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан дуулгаж байсан. Сонгон шалгаруулалтад ялсан Монголын "Energy Resources", Хятадын "China Shenhua Energy" Японы "Sumitomo" компанийн консорциум ч гэрээ хурдан байгуулахын тулд чармайж байгаа аж. Хэлэлцээ өрнөх зуур "Тавантолгой" төслийг татаж унагах сонирхолтой улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хар пиар газар авав. Магадгүй Тавантолгойн баялгаас ахиухан хувь хүртэх боломжийг өөртөө бий болгож чадаагүй бизнесмэн улстөрчид боож үхэх шахаж байгаа вий. Тэд хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханд "нураагч" хоч хайрлажээ. Шийдлийн учир начрыг тунгаахаасаа илүүтэй хувь хүн рүу чулуу нүүлгэдэг мугуйд зан илэрч байх шиг. Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хэлэлцээ хийх ажлыг М.Энхсайхан биш юм гэхэд өөр хэн нэгэн ахлах л байсан. Монголчууд нэг бодол санаатай байж, Тавантолгойгоо үр ашигтай ашиглах нь чухал. Маргаж, хэрэлдэх нь илүүц.
Тавантолгойг эрт хөдөлгөсөн бол монголчууд бүгд хожих байсан гэдэгтэй маргашгүй. Гэтэл хэн нэгэнд бэлэглэчих гээд байгаа ч юм шиг, эсвэл ганцаараа идэж уугаад хэмжээгүй баяжих гээд байгаа ч юм шиг хувь хүнтэй холбоотой хардлага сэрдлэг бул хар чулуу болон тээглэсэн. Энэ хэрээр нүүрс тээвэрлэх төмөр замыг зургаан жилээр ухрааж, ордыг эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой" компанийг өрөнд унагаад буй. Нүүрсээр баян энэ орд газар үнэгүйдэх нь монголчуудад л ашиггүй. Сүүлийн үед хэвлэлээр хөрөнгө оруулалтын хэлэлцээтэй холбоотой мушгин гуйвуулсан аанай л хэрүүл маргааныг өдөөсөн мэдээлэл түгэх боллоо. Иймээс Тавантолгойд хөрөнгө оруулахтай холбоотой таван тайлбар дайхыг хүсэв.
 
1. "ЭНЕРЖИ РЕСУРС" МОНГОЛЫНХ
Үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан компанитай Тавантолгойн ордод хөрөнгө оруулах гэрээ байгуулахыг Засгийн газраас даалгасан. Тавантолгойд хөрөнгө оруулахаар ажиллаж буй "Энержи ресурс" Монголд бүртгэлтэй компани. Харин толгой компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian mining corporation". Тус компанийн хувьцааны 57 хувийг Монголын иргэд эзэмшдэг. Зарим улстөрч ММС-гийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид худалдаж аваад бусдын эзэмшилд очно гэж тайлбарлаж байгаа. Тийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ "Energy Resources" Монголд бүртгэлтэй тул манай хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Толгой компанийнх нь өмчлөл өөрчлөгдөхөд Хонконгийн эрх зүйн орчны дагуу ажиллана гэсэн логик байхгүй. Одоо Тавантолгойн ордоос нүүрс олборлож буй "Energy Resources" компанийн 49 хувийг Хятадын "China Shenhua Energy" худалдаж авах гэнэ. Энэ компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллана. Түүнчлэн "Energy Resources" 70, "Sumitomo" 30 хувийг нь эзэмшдэг борлуулалтын компани байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад ялсан консорциумын "Energy Resources", "China Shenhua Energy" олборлолт. тээвэрлэлтээ хариуцах бол "Sumitomo" борлуулалтад голлон анхаарна гэсэн үг.
 
2. ДҮҮРЭН САНАЛ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгохдоо "Peabody Energy"-г орхилоо гэж зарим улстөрч зэмлэж байгаа. Тухайлбал, энэ тухай "Буян"-гийн Б.Жаргалсайхан ам нээсэн удаатай. АНУ-ын "Peabody Energy" Тавантолгойн орд ямар үнэ цэнэтэйг тогтоочихоод хөрөнгө оруулах, эсэхээ шийднэ гэсэн санал өгсөн. Тэгвэл ялагч консорциум дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээхээ амлаж, Засгийн газрын бүх шаардлагыг хангасан. Засгийн газрын тогтоолын нэг ч заалтад дутуу дулимаг хандаагүй. Тэгэхээр сонголт үндсэндээ тодорхой байсан гэсэн үг. Сонгон шалгаруулалтад хоёрхон оролцогч материалаа ирүүлсний нэг нь маш сайн санал тавьсан нь олзуурхууштай. Хоёул маруухан санал ирүүлсэн бол хэлэлцээ эхлэхгүй байж ч мэднэ. "Peabody", "Shenhua" хамтран Тавантолгойд хөрөнгө оруу-лахаар хөөцөлдөж байсан үе бий. Засгийн газрын тогтоолын шаард-лагыг биелүүлэхээр "Shenhua" эцсийн бүлэгт хамтрагчаа орхисон бололтой.
 
3. ЧУХАЛ НЬ "SHENHUA"
Хятадын төмөр замын сүлжээг эзэмшдэг энэ компани сонгон шалгаруулалтад оролцсон "Energy Resources", "Sumitomo"-г зоригжуулсан нь гарцаагүй. Өөрийн төмөр замтай компанитай хамтрах нь тэдэнд их итгэл найдвар төрүүлэх нь дамжиггүй. Тавантолгойгоос Гашуун-сухайт хүртэл төмөр зам тавьчихлаа гэхэд "Shenhua" төмөр замаа ашиглуулахгүй гэж боовол аюул нүүрлэх нь мэдээжийн хэрэг. Одоо өөрөө төсөлд оролцож байгаа учраас төмөр замаа найр тавин ашиглуулах нь тодорхой. Ер нь Хятадын төмөр замын сүлжээ дотооддоо хүрэлцдэгтүй юм билээ. Тэгэхээр манайханд ашиглуулна гэдэг бүрхэг байжээ. Одоо бол Монголын нүүрс далайн эрэгт хүрэхэд саадгүй болсон. Цаашаа далайг ч гатлах болно. "Sumitomo" Японы зах зээлд Тавантолгойн нүүрсийг борлуулахаар ажиллаж буй. Манай Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай дамжин өнгөрөх тээврийн гэрээ байгуулсан нь, нийт тээврийнхээ гуравны нэгийн тарифыг 40 хувиар хөнгөлүүлэхээр болсон нь "Shenhua''-гийн сонирхлыг татсан байх. Шинжээчид энэ гурван компанийг өөр өөрийн давуу талтай төслийг    амжилттай хэрэгжүүлэх
хагийн сайн түншлэл гэж дүгнэж буй.
 
4. ДУР ХҮРВЭЛ ТАТАЖ АВНА
УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлцээрийг УИХ батлахгүй бол хууль зөрчинө гэж тайлбарлаж байгаа. Харин Засгийн газар болон хөрөнгө оруулагчид УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж буй. Энэ байр суурь УИХ, Засгийн газрыг сөргөлдүүлж мэдэх юм. Консорциум төслийн 30 хувийг өөрсдөө гаргаад 70-ыг нь зээлээр санхүүжүүлэхээ мэдэгдсэн. УИХ-аар батлуулсан тохиолдолд зээлийн хэлэлцээр хийхэд хүндрэл үүсгэж магадгүй юм. Банкууд гэрээтэй холбоотой нэг зүйл заалтыг өөрчлөхийг хүсэхэд УИХ-д өргөн барих шаардлага тулгарч цаг алдана гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй. ДУР хүрвэл татаж аваад хэлэлцэх эрх УИХ-д бий.
 
5. ИТГЭЛ СЭРГЭЭХ хэлэлцээ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хэлэлцээ хэрхэхээс дараа-гийн мега төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Зургаан жил ярьсан хөрөнгө оруулагч шалгаруулах ажлаа унагаавал хөрөнгө оруулагчид монголчуудаас зугтах нь мэдээж. Ингэсэн тохиолдолд галзуу, солиотой хүн л Монголд хөрөнгө оруулна гэх байх. Сонгон шалгаруулчихаад гэрээ хийхгүй бол хэнд ч хачин жигтэй бодол төрөх нь дамжиггүй. Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ Монголын төр тогтвортой бодлоготой, итгэлтэй түнш гэдгээ харуулах боломж. Хөрөнгө оруу-лагчид анхааралтай ажиглаж буй нь ойлгомжтой. Хэлэлцээ амжилттай болбол Оюутолгойнх ч хурдан шийдэгдэнэ гэж шинжээчид тооцож байгаа. Хэрвээ Тавантолгойг татаж унагавал Оюутолгойн хэлэлцээр шиг улам ээдэрч мэдэх л юм.

"Өнөөдөр"

"Тавантолгой"-г ТҮШИХ ТАВАН ТАЙЛБАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани