Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Чалко”-гийн өр Тавантолгойн хэлэлцээрт саад учруулж болзошгүй

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулахаар шалгарсан "Шэнхуа Энержи”, "Сумитомо” корпораци, "Энержи ресурс” ХХК- ийн хамтарсан консорциумтай манай улсын Засгийн газар хэлэлцээр хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хэлэлцээр хоёр дахь шатандаа яваа юм. Тавантолгойн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэлэхдээ "Энэ жилийн сар шинийн баяр гэхэд хэлэлцээр дуусна” гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэлэлцээр дуусаагүй бөгөөд хоёр дахь шат нь үргэлжилж буй. Гэхдээ хэлэлцээрийн явц сайн байгааг албаныхан хэлж байсан ч бага зэрэг саад гарч ирсэн гэнэ. Тодруулбал, энэ саад нь "Чалко”-гийн өр болоод байгаа аж. Цаашлаад "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг цагдан хорьсон нь хэлэлцээр удаашрах нэг үндэслэл болж магадгүй болоод байгаа аж. 

 

 "ЧАЛКО”-Д САРД НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХҮҮ ТӨЛЖ БАЙНА

 Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээний хоёр дахь шат үргэлжилж байгаа. Монгол, Япон, Хятадын хамтарсан консорциум уг ордод хөрөнгө оруулахаар болсон. Монголын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг дээрх консорциумтай хөрөнгө оруулалт, концессын гэрээг хэрхэн байгуулах, ямар байдлаар хамтран ажиллах талаар ярилцаж байгаа юм. Гэвч Тавантолгойн хэлэлцээнд "Чалко”-той байгуулсан гэрээ асуудал үүсгэж мэдэхээр болоод байгаа аж. Манай улс 2011 онд Хятадын "Чалко” компаниас нүүрсээрээ төлөх гэрээтэйгээр 350 сая ам.долларыг зээлсэн байдаг. Харин энэ өрийг өнгөрсөн онд төлж дуусахаар тооцоолж байсан ч нүүрс олборлолт саатсанаар хугацаа хойшлоод байгаа юм. Ингэснээр манай улс "Чалко”-д зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний торгууль төлж буй. Харин хугацаа хэтрүүлсний торгуульд сард нэг сая ам.доллар төлж байгааг албаныхан хэллээ.

Гэхдээ үүний 50 хувь нь зээлийн хүү, 50 хувь нь хугацаа хэтрүүлсний торгууль юм байна. Энэ талаар "Эрдэнэс Таван толгой” компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат хэлэхдээ "Чалко”- гоос авсан 350 сая ам.доллар өөрөө хүүтэй мөнгө. Энэ хүү нь өнгөрсөн хугацаанд нугалагдаад хоёр дахин өссөн. Түүнчлэн дээрээс нь торгууль бодогдоод яваа. Тэгэхээр одоо үлдэгдэл нь 133 сая ам.доллар. Бид энэ мөнгийг төлөхөөс гадна хүү торгууль, алданги тооцуулаад 100 сая ам.долларыг төлчихөөд байна. Үндсэндээ одоогийн байдлаар анх авсан 350 сая ам.долларыг нүүрсээрээ тооцож төлснөөс харахад үндсэн мөнгийг төлөөд дууссан тооцоо харагдаж байгаа юм” гэлээ. Хэдийгээр өрөө дарах хэмжээний нүүрсийг манай улс гаргасан ч хугацаа хойшлох тусам зээлийн хүү, алдангид ийнхүү их хэмжээний нүүрсээ "зүгээр” гаргаж байна гэж хэлж болохоор байна.
 

 ХЭЛЭЛЦЭЭР УДААШРАХ ТУСАМ "ЧАЛКО”-Д ТӨЛӨХ ӨР НЭМЭГДЭНЭ 
 

Өнөөдрийн байдлаар манай улс нүүрс тээвэрлэлтээ зогсоочихоод байгаа. Энэ нь "Чалко”-д төлөх өрөөсөө хугаслаагүй гэсэн үг. Гэхдээ Тавантолгойн хэлэлцээрээр эцэслэн шийд- сэнээр нүүрс тээвэрлэлт хэвийн явж эхэлнэ. Харин Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах гэрээ сунжрах тусам "Чалко”-д төлөх өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тавантолгойн хэлэлцээрийн шатанд "Чалко”-д төлөх өрийг хөрөнгө оруулагчид барагдуулахаар заасан ч өрийн хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газар алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 268 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой”-н өр төлбөрийг хөрөнгө оруулагчид барагдуулах нөхцөлтэй. Энэ дагуу "Чалко” компаниас нүүрсээрээ төлөхөөр урьдчилж авсан 350 сая ам.долларын үлдэгдэл 130 гаруй сая ам.долларыг хүү төлбөрийнх нь хамт хөрөнгө оруулагчид төлж барагдуулах үүрэгтэй.

 

Тиймээс хэлэлцээрийн явцыг яаравчлах шаардлагатай болж байна гэсэн үг. Учир нь, ганцхан сарын хугацаанд энгийнээр бодоход л хэд хэдэн цэцэрлэг юмуу сургууль барих хэмжээний хөрөнгө буюу хоёр тэрбум орчим төгрөгийг "Чалко”-д хүү болгож төлж байна. Хэрвээ хэлэлцээр удааширч, бид хүүгийн төлбөрөө төлсөөр байвал үндсэн зээлээ төлснөөс хэд дахин их алдагдал хүлээж магадгүй нөхцөл байдал үүсэх нь тодорхой болжээ.

 

Одоогийн байдлаар Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх өмнөх хэлэлцээрүүдээр нийтдээ 350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцоод байгааг ажлын хэсгийнхэн мэдэгдэж буй. Цаашдаа хийх хэлэлцээрүүдэд "Эрдэнэс Тавантолгой” болон "Монголын төмөр зам” компанийг оролцуулан хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай болоод байгаа аж. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар нийтдээ 26 удаагийн уулзалтыг хийгээд байгаа юм байна. 

 

"ЧАЛКО” БЭЛЭН МӨНГӨ БИШ НҮҮРС НЭХЭЖ БАЙГАА НЬ ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА 

Дөрвөн жилийн өмнө манай улсын Засгийн газраас "Чалко”- той байгуулсан гэрээ өнөөдөр Тавантолгойд шинэ хөрөнгө оруулагч шалгаруулж, ажил эхлүүлэхэд багагүй асуудал үүсгэж байгаа бололтой. Тодруулбал, манай улс өнгөрсөн хугацаанд "Чалко”- гоос авсан өрөө багагүй хагасласан. Одоо бид тус компанид 133 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг нийлүүлснээр өрөө дарж дуусах юм. Харин манай улсын Засгийн газар шинэ хөрөнгө оруулагч шалгаруулж, тэдэнтэй гэрээ хийхдээ "Чалко”-гийн өрийг тэдэнд даатгахаар буюу Тавантолгойд хөрөнгө оруулах консорциумаар төлүүлэхээр болсон юм. Харин хөрөнгө оруулагчид үлдэгдэл өрийг бэлэн мөнгөөр төлөх саналтай байгаа ч "Чалько” компанийнхан "луу унжиж” байгаа сураг дуулдав. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан манай улсаас авах ёстой үлдэгдэл 133 сая ам.долларынхаа өрөнд зөвхөн нүүрс авна гэж байгаа нь Тавантолгойн хэлэлцээрт багагүй саад болж байгаа юм байна. Энэ гэрээг анх байгуулахад манай улс нүүрснийхээ тонн тутмыг 70 ам.доллараар "Чалко”-д нийлүүлэхээр тохиролцоод байсан юм. Гэвч өмнөх Засгийн газрын үед уг гэрээнд өөрчлөлт оруулснаар бүр муутгасан байдаг.

 

Тодруулбал, 70 ам.доллараар бодож өгч байсан нүүрсний тонн тутмыг 35 ам.доллар болгон нэг дахин бууруулсан. Ингэснээр мэдээж манай улс "Чалко”-д төлөх нүүрснийхээ хэмжээг ихэсгэж, өрөө төлж дуусах хугацаа улам сунжирсан гэвэл хилс болохгүй. Өнөөдрийн байдлаар бид 220- иод сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрснийг "Чалко”-д нийлүүлчихээд байгаа. Харин үлдсэн 133 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг нийлүүлснээр гэрээ дуусгавар болох юм. Уг нь гэрээнд зааснаар нэг сая тонн нүүрс нийлүүлсний дараагаар заавал нүүрс гэлтгүй бэлэн мөнгөөр зээлээ төлөх заалт туссан байгаа аж. Гэтэл "Чалко” зөвхөн нүүрс авна, бэлэн мөнгө авахгүй гэж байгаа нь асуудал болоод байгаа аж. Үүнээс гадна бас нэг асуудал байгаа нь "Чалко”- той байгуулсан гэрээнд үндсэн зээл буюу 350 сая ам.долларыг манай улс төлж дууссанаас хойшхи арван жилд Зүүн цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг зөвхөн "Чалко”-д нийлүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, бид үндсэн зээлээ төлсөн ч олборлосон нүүрсээ хэрхэн зарж борлуулах нь "Чалко”-гоос хараат гэсэн үг. Гэтэл Тавантолгойд хөрөнгө оруулах консорциум шалгарчихаад байгаа. Гэрээ эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсноор Баруун, Зүүн цанхиас олборлох нүүрсийг консорциум хэрхэн гаргахаа шийдэх учиртай. Үндсэн өрөө төлж дууссан ч өнөөх "Чалко” Тавантолгойгоос тийм амар салахгүй бололтой.

 

Гэхдээ хэлэлцээр үргэлжилж буй. Мэдээж манай улсын тал энэ гэрээний асуудлыг аль болох нааштайгаар шийдэх талаар хэлэлцэж байгаа. "Чалко” гэх том саадыг арилгахын тулд хэлэлцээрийн багийнхан өмнөх гэрээнд өөрчлөлт оруулах эсвэл цуцлахаас өөр аргагүй болоод байгаа юм байна. Хэдийгээр Тавантолгойд хөрөнгө оруулах консорциум шалгарсан ч хүний мэдлийн талбайд тийм амар орохгүй нь ойлгомжтой. Ямартай ч, хэлэлцээр амжилттай дуусч, энэ бүх хүндрэлтэй асуудлыг нааштайгаар шийднэ гэж найдах хүн олон байна.

 

 ... "Чалко” компаниас нүүрсээрээ төлөхөөр урьдчилж авсан 350 сая ам.долларын үлдэгдэл 130 гаруй сая ам.долларыг хүү төлбөрийнх нь хамт хөрөнгө оруулагчид төлж барагдуулах үүрэгтэй. Тиймээс хэлэлцээрийн явцыг яаравчлах шаардлагатай болж байна гэсэн үг. Учир нь, ганцхан сарын хугацаанд энгийнээр бодоход л хэд хэдэн цэцэрлэг юмуу сургууль барих хэмжээний хөрөнгө буюу хоёр тэрбум орчим төгрөгийг "Чалко”-д хүү болгож төлж байна... 
 

 

М.ӨНӨРЖАРГАЛ

“Чалко”-гийн өр Тавантолгойн хэлэлцээрт саад учруулж болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани