Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс MGL”-ын үнэ цэнийг өсгөнө

"Эрдэнэс MGL”-ын үнэ цэнийг өсгөнө

Үндэсний стратегийн хүрээлэн "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Б.Бямбасайхан нь стратегийн ордуудын нийтийн өмчийг эзэмшигч "Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Оюутолгой” ХХК, "Эрдэнэт Үйлдвэр” ХХК, "Шивээ Овоо” ХК, "Багануур” ХК-ийг эзэмшдэг Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын компани юм. 

Мөн тэрээр 260 гаруй компанийн гишүүнчлэлтэй Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. 

-Одоогийн хашиж байгаа алба тань таны өмнө хашиж байсан албанаас юугаараа өөр байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар хувьцааг нь эзэмшдэг компаниудыг нэгтгэсэн толгой компанийг би хариуцан ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам нь өөр учраас, "Эрдэнэс Монгол” компанийг би хувийн компанийн менежментээр удирдаж болохгүй юм. Эдгээр компаниуд нь одоогоор хувьцаа эзэмшигчдэдээ ямар нэг ашиг оруулахгүй байгаа.

-"Эрдэнэс Монгол”-ын хэтийн зорилгыг та яаж тодорхойлж байна вэ?

  • Хувьцаа эзэмшигчддээ үнэ цэнэтэй, үр өгөөжтэй болгох- ашигтай ажиллаж түүгээрээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах гэж тодорхойлж болох юм.

Үүний тулд хамгийн түрүүнд эдгээр компанийг "эрүүлжүүлж”, хөрөнгө оруулалтын механизмд хувь нэмэр оруулдаг болгох хэрэгтэй байна. Энэ зорилгодоо хүрсний дараа өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгсэн нөхцөлд хөрөнгө оруулалтын энэ компани нь Монголын эдийн засагт үр өгөөжөө тогтмол өгөх боломжтой болох юм.

-"Эрдэнэс Монгол”-ын ойрын зорилт юу вэ?

  • Бизнесийн хүчин чадлаа тодорхойлж болон сайжруулах шаардлагатай талуудаа ойлгож авах нь хамгийн ойрын зорилт юм. Ингэхийн тулд засаглалаа илүү ил тод, нээлттэй болгон чанаржуулж, бизнесийн хамгийн шилдэг туршлагуудаас суралцах болно.

-Ямар саад бэрхшээлийг давж гарах хэрэгтэй байна вэ?

  • Энд хоёр түвшний саад бэрхшээлийг дурьдаж болох юм.

Нэгдүгээрт. Бизнес дэх төрийн оролцоо, үүнээс үүдэн олон улсын түвшинд бидний талаар бий болсон сөрөг хандлага

Хоёрдугаарт.  Бизнесийг хөгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчин болон хөрөнгө оруулалтыг татах шаардлага юм.

-Монголчууд өөрсдийгөө ядуу гэж боддог гэж та хэлсэн байсан. Яагаад тэгж боддог юм бол?

  • Энэ үзэл бодол манайд их нийтлэг байдаг. Харин би үүнтэй огт санал нийлдэггүй. Өөрийн гэсэн гэр оронтой, хувийн машинтай хэрнээ өөрийгөө ядуу гэж боддог хүмүүс байдаг.

Жишээлэхэд орон сууцаа эсвэл газраа барьцаалан зээл авч эргэлдүүлэн илүү их баялаг бий болгож болох талаар ихэнхи хүмүүсийн санаанд хэзээ ч орохгүй. Өнөөдөр өрх бүр "зээлэнд хөрвүүлж болох хөрөнгө” буюу өөрийн гэсэн газартай болсон байгаа.

Бидэнд Эрдэнэт, Багануур, Шивээ Овоо, Тавантолгой гэх мэт маш их баялаг байна. Энэ бүхнийгээ гагцхүү зөв үнэлж удирдах шаардлагатай байгаа юм.

Магадгүй үүний шалтгаан бидний уламжлалтай холбоотой байх. Хүмүүс өмчөө хэрэглэж байгаа хэрнээ санхүүгийн хөшүүрэг болгон ашиглаж мэдэхгүй байна. Хууль эрх зүйн орчин нь ч энэ боломжийг дэмжихгүй байна.

-Засгийн газар сайн менежер мөн үү?

  • Засгийн газрын үүрэг бол эдийн засгийн зөв бодлого гаргаж, хуулийн орчныг бүрдүүлэхэд оршихоос биш бизнесийг удирдах биш юм. Хөрөнгө татах, хувьцаа эзэмшигчидтэй харилцах, төслийг хэрэгжүүлэх болон үр ашгийг бий болгох тал дээрээ засгийн газар муу менежер юм.

-Тэгвэл та яагаад энэ албыг хашиж байгаа юм бэ. Бүтэлгүйтэх нь ойлгомжтой юм биш үү?

  • Би энэ үгийг олон хүнээс сонсож байна. Тийм ээ, энэ бол амаргүй ажил. Гэвч өнгөрсөн үеийн энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Бид ирээдүйд өнгөрсөн үеээ дахин давтаж болохгүй. Хэрэв би өнөөг хүртэл баримтлаж ирсэн хуучин арга барилаар ажиллах юм бол цагаа дэмий үрсэн хэрэг болно. Олон улсын стандартын дагуу ажиллаж чадахгүй юм бол бүтэлгүйтэх нь ойлгомжтой шүүдээ.

-Том бизнесийг амжилттай явуулсан туршлага Монголд байна уу?

  • Энэ асуулт тань бизнесийг олон улсын шилдэг туршлагын дагуу явуулж чадаж буй Монгол компани байна уу гэж байгаатай утга нэг юм. Хариулт нь: тийм, байгаа. Гэхдээ тийм бизнес олон биш байна.

Бид дотоодын бизнесүүдээ бүгдийг олон улсын стандартын дагуу ажиллаж, шилдэг туршлагуудаас суралцдаг болгож өөрчлөх хэрэгтэй байна.

-Монголд одоогоор байгаа ямар "эерэг зүйлс”-ийг та цаашид хөгжүүлэхийг хүсч байгаа вэ?

  • Манай хуулиуд бизнес эрхлэхэд тийм ч их төвөгтэй биш, мөн сүүлийн үед нэлээдгүй хууль шинэчлэгдэн сайжирч байгаа. Харин хүмүүсийн хандлага зөв байх, ил тод байдал гэх мэт зүйлсэд бид илүү анхаарлаа хандуулах шаардлагатай байх. Энэ хандлагуудыг төлөвшүүлэхэд мэдээж бэрхшээлүүд тулгарна. Харин миний хашиж байгаа алба хүмүүст эерэг үлгэр дуурайл болох боломжийг надад олгож байгаа.

Монгол Улс бол ямар ч хэмжүүрээр авч үзсэн ардчилсан орон юм. Бидэнд маш олон асуудал, бэрхшээлүүд тулгарч байгаа, гэвч манайхаас 20 дахин том эдийн засагтай Казахстан Улсад байхаас эх орондоо байхыг би илүүд үзнэ. Монголдоо эдэлж байгаа эрх чөлөөгөө манайхан тоодоггүй. Бидэнд өмч байна, боломж байна.

Төр хувийн бизнест хутгалдан орж байгаа байдал, хуулийн системийн үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдийг шийтгэж байгаа байдал гэх мэт сэтгэл зовниулах асуудлууд байна. Олон улсын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид манайд хууль дүрэм болон гэрээ хэлэлцээр яс мөрдөгдөж, хэрэгждэг болохыг харахыг хүсч байгаа.

-"Эрдэнэс Монгол”-ын алсын зорилго юу вэ?

-           Миний хүрэхийг хүсч буй гол зорилго бол "Эрдэнэс Монгол”-ын үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлж үнэ цэнийг нь өсгөх явдал юм. Үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлж, олсон ашгаараа бусад хөрөнгө оруулалт шаардлагатай газрууддаа зарцуулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд эдгээр компанийг шинэчлэн зохион байгуулж, хөрөнгө татах зайлшгүй шаардлагатай.

-Үүнийг "Темасек”-ээс илүү хурдтай хийж чадах уу?

  • Зорилгодоо хүрэх замыг товчлохын тулд миний хийж чадах 3 зүйл байна.

Нэгт. "Темасек”-ийн 40 жилд хийснийг туршлага, технологийн тусламжтайгаар 10 жилийн дотор хийж чадна.

Хоёрт. Дэлхийн стандартууд болон нэгэнт шалгуурыг давсан бизнесийн загварууд байна. Жишээ нь "Темасек”-ийн загвар бол бизнесийн шалгагдсан загваруудын нэг

Гуравдугаарт. Чадварлаг хүний нөөц. Бид өнөөдөр даяарчлагдсан дэлхийд амьдарч байна. Чадварлаг боловсон хүчнийг хаа байгаа газраас үнэлэн авч тэднээр дамжуулан олон улсын түвшинд баримтлах хэтийн төлөвөө тодорхойлж буй улс орнууд өнөөдөр амжилттай яваа. Энэ тал дээр манай улс хоцорч байгаа. Тиймээс технологи, харилцаа гэх мэт хөшүүргүүдийг ашиглан зорилгодоо хүрэх замыг товчлох боломж олдох бүрт ашиглаж байх хэрэгтэй.

Нэгэнт тогтсон зарчим болон стандартуудыг маш их шим тэжээлтэй хөрсөнд суулгана гэсэн үг юм л даа. Зарим эдийн засаг, улс орон энэ түвшинд хүртлээ 30-40 жил болж байсан. Бид ирэх 10 жилийн турш далайцтай алхмууд хийж болох юм. Монголчууд өмч эзэмшдэг болоод 25 жил болсон байна. Энэ боломжоо одоо дараагийн шинэ үе шатанд гаргах үе нэгэнт ирсэн.

-Монгол Улсын Засгийн газраас та ямар өөрчлөлтүүдийг хийгээсэй гэж хүсч байна вэ?

  • Хуулийн хүрээнд нэг их өөрчлөөд байх зүйл байхгүй, гэхдээ бизнес эрхлэгчдийг хамгаалсан, өрсөлдөх чадвартай болохыг нь дэмжсэн эрх тэгш хуулийн тогтолцоотой байх нь маш чухал.

Засгийн газар бизнест саад болох биш дэмжиж туслах ёстой. Төрийн өмчийн бизнес гэдэг бол бусад бизнесээс ялгаагүй юм. Засгийн газар бол зөвхөн хувьцаа эзэмшигч. Аливаа бизнес ашиг, орлоготой байж, хувьцаа эзэмшигчддээ үр өгөөжөө өгч байх хэрэгтэй. Засгийн газар бизнесийг муу явуулах эрхгүй. Хувийн компаниуд, ер нь бүх компани оршин тогтнохын тулд сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй.

Улс төрийн тогтвортой байдал, бизнесийн тогтвортой орчин үүнд маш чухал.

“Эрдэнэс MGL”-ын үнэ цэнийг өсгөнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани