Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн шийдвэр буруу юу, зөв үү

Саусгоби сэндс” компанийг удирдаж байхдаа 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хиларион В.Кажуком нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 26-нд уучлал үзүүлсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, иргэн Б.Энхбаяр болон "Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Жастин Капла "Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол Хиларион В.Кажуком санхүүгийн ерөнхий менежер, Кристобал Ж.Дэвид санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер байсан юм. Тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах нь зөв, буруу хэмээн мэтгэлцэж байв. Харин өдгөө Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь зөв, буруу гэж маргаж байна. Ингээд зарим улстөрчийн энэ талаарх байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: ДАВЖ ЗААЛДАХ ХУГАЦАА ДУУССАНЫ ДАРАА УУЧЛАЛ ҮЗҮҮЛСЭН

-Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. Үүнийг хуульчилж өгсөн. Эрхийнхээ дагуу Жастин Капла болон хамтрагчдад нь уучлал үзүүлсэн. Тэднийг уучилснаар 35 тэрбум төгрөгийн татвараа авч чадахгүй нь гэж ярьж байгаа. Татвараа төлүүлэх асуудал дээр "Саусгоби сэндс” гэх хуулийн этгээдтэй маргаан үүсгээд явна. Харин энэ компанийг удирдаж байсан хувь хүмүүсийн үйлдсэн хэрэг тусдаа асуудал юм. Ял шийтгүүлсэн хүмүүс уучлал хүсэх эрхтэй. Эрхийнхээ дагуу уучлал хүссэн. Тэгээд уучлал үзүүлэх эрх бүхий субъект нь хүсэлтийг зөвшөөрсөн. Дөнгөж анхан шатны шүүхээс ял шийтгэхэд нь л уучиллаа, давж заалдах эрхийг эдлүүлээгүй гэж шүүмжилж байгаа. Жастин Капла нар давж заалдах хугацаагаа дууссаны дараа уучлахыг хүссэн өргөдлөө бичсэн гэж ойлгож байна.

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МОНГОЛЫН ХУУЛЬ ХЭНД Ч ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

-Ерөнхийлөгч хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг Үндсэн хуулийн цэц эцэслэн тогтооно. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа УИХ-аар хэлэлцэнэ. Цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх боломжтой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хорьсноор хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлнө гэж ярьж байна. Жастин Капла тэргүүтэй гадаадын иргэдэд уучлал үзүүлснийг хөрөнгө оруулалттай холбож зөв, буруу гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ Монгол Улсын хууль гадаадын ч, дотоодын ч иргэнд тэгш үйлчлэх ёстой. Энэ бол хазайлгаж болохгүй зарчим.

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БҮДҮҮЛЭГ ХҮН

-Үндсэн хуульд шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй гэж заасан байгаа. Түүнчлэн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдвал өмнөх шийдвэр түдгэлздэг процесстой. Жастин Капла нар давж заалдахаа мэдэж байсан. Тэд өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгч "Бид гэм буруугаа хүлээж байна. Давж заалдахгүй” гэсэн ам өчиг бичүүлж авч уучилчихаад, түүндээ хөнгөмсгөөр найдаж байгаа. Манай Ерөнхийлөгч ийм бүдүүлэг зантай хүн. Ингэж болохгүй. Шүүхийн процесс дундуур орсноороо Монгол Улсын Ерөнхийлөгч ноцтой алдаа гаргалаа. Би Ц.Элбэгдорж гэдэг хүн гэхээсээ илүү, түүнд зөвлөж байгаа хуулийн мэргэжилтнүүд том алдлаа гэж харж байна. Ер нь энэ хэрэг явдал гадаадын хөрөнгө оруулалттай огт хамаагүй. Би АНУ-ын Элчин сайдын яамныхантай уулзаад "Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, Жастин Каплаг шийтгэсэн шийдвэр хоёр ямар хамааралтай юм бэ” гэж асуусан. Тэд "Хувь хүмүүсийн үзэл бодол Засгийн газрын бодлого өөр. Тиймээс ямар ч хамааралгүй” гэж хариулсан. Тухайн улсын шүүх байгууллагыг давсны дараа л хэрэг маргааныг олон улсын төвшинд ярьдаг. Олон улсын ямар ч байгууллага тусгаар улсын шүүхийн процесст нөлөөлөх гэж оролддоггүй. Харин иргэнийхээ эрхийг хамгаалах мэдэгдэл хийж болдог. Иргэд нь хар тамхи зөөсөн хэргээр Индонезод шүүгдэхэд Австралийн Засгийн газар амьд үлдээж өгөөч гэж гуйсан. Түүнээс биш, танай шүүх буруу ажилладаг, муу шийдвэр гаргадаг гэж ярихгүй байгаа биз. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гараар шүүх засаглалын эрх мэдлийг үгүйсгэсэн. Энэ бол маш ноцтой үйлдэл гэдгийг хэлэх байна.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: ТЭР ӨРГӨСӨН ТАНГАРГААСАА НЯЦСАН

-Жастин Капла нарыг уучилснаараа Ерөнхийлөгч болчимгүй алдаа гаргасан. Уг нь Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. Шүүхийн процесс үргэлжилж байхад дундуур орж, уучлал үзүүлсэн нь түүний болчимгүй алдаа юм. Энэ үйлдлээрээ тэр Монгол Улсын хуулийг уландаа гишгэлээ. Шүүх засаглалын эрх мэдэл, бие даасан байдалд халдсан. Жастин Капла нар давж заалдах өргөдлөө гаргаад байсан шүү дээ. Шүүхийн процессыг эцэст нь тултал үргэлжлүүлэх байсан. Дээд шүүх эцсийн шийдвэр гаргасны дараа тэднийг уучилсан бол өөр хэрэг. Яагаад тэсвэртэй хүлээж чадаагүйг нь ойлгохгүй юм. Бид өнгөрсөн жил Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцаж эхэллээ гэж мэдэгдэж байсан. Тэр саяын үйлдлээрээ үүнийгээ нотоллоо. Гадаадын ямар нэг нөлөөнд автаж яаран уучлал үзүүллээ гэж хардаж байна. Гадаадынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийг аргалчихвал хуулийг нь, шүүхийг уландаа гишгэж болох юм байна харж буй биз. Ер нь Ц.Элбэгдорж хийсвэр хүн л дээ. Улс төр, эдийн засгийн ул суурьгүй шийдвэр гаргадгийг бүгд мэднэ. Гэнэт УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлуулна гээд гүйж байх жишээтэй.


ЭШЛЭЛ
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны хоёрдугаар сарын 26-нд Жастин Капла болон бусад хүнд уучлал үзүүлсэн. Хоёрдугаар сарын 24-нд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа тэдний хувьд дууссан байдаг. Энэ хугацаанд тэд уучлал хүссэн өргөдлөө татаж аваагүй. Давж заалдах гомдлыг тэдний зүгээс тавиагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гармагц Капла болоод бусад хүнийг хорьсныг бүх хүн мэднэ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж буйг хэлэх байна.
Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр (www.news.mn)

-Гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс хяналтын шат буюу Улсын дээд шүүх, түүний дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гомдол гаргах учиртай. Харин энэ шатууд дууссаны дараа Ерөнхийлөгчид хандах хатуу тогтсон хуулийн журам бий. Ерөнхийлөгч энэ журмыг зөрчиж, уучлал үзүүлсэн гэж ойлгож болно. Хэрвээ цаашдаа ийм жишиг тогтвол Ерөнхийлөгч мөрдөгдөж буй болон хэргийг нь шалгаад урьдчилан хорьж байгаа хүмүүсийг суллаад байх нь.
Хуульч С.Нарангэрэл (www.sonin.mn)

Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дээрэмдүүлсэнтэй адил гэдэг ойлголтыг дэлхий нийт авчихсан байна. Энэ байдлаас улсынхаа нэр хүндийг аврахын тулд Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан. Тэгээд ч Үндсэн хуульд цагаан дээр хараар "Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ” гээд заачихсан байгаа. Ямар нэгэн нөхцөл заалгүйгээр шүү. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн найм дахь хэсгийг үзээрэй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин (www. dnn.mn)

 

Т.Энхбат

Өнөөдөр сонин

Ерөнхийлөгчийн шийдвэр буруу юу, зөв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани