Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажилласан шинжээчдийн гаргасан дүгнэлт

"Саусгоби сэндс”-т ийм л гэнэн дүгнэлт гаргаж дээ

 

"Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажилласан шинжээчид ийм л гэнэн дүгнэлт гаргаж дээ

Удахгүй болох "Монголын эдийн засгийн форум”-ын үеэр өмнө нь хэн ч дуугарч байгаагүй нэг сэдвийг сөхнө. Форумд оролцогчид хулгайч, дээрэмчин, алуурчдыг шүүдэг эрүүгийн хэргийн шүүгч бизнесийнхнийг шүүмээргүй байна гэсэн санааг хөндөж тавина.Хоёр гараа өргөн дэмжиж байна. Эдийн засаг нь хоёр оронтой тооноос буухгүй гэсэн таамаглалд багтсан цөөхөн орны нэг гэдэг утгаараа бидэнд олон улсын санхүү, эдийн засгийн мэргэшсэн шүүхийн талаар ярих зайлшгүй шалтгаан бий.Олон улсын санхүү, эдийн засгийн ямар ч мэдлэггүй нэг нөхөр бизнесийн нарийн асуудлуудын учрыг ухаад үнэн зөв шийдвэр гаргана гэдэг зангууны үлгэр л дээ. Хамгийн сүүлийн тодоос тод жишээ гэхэд л "Саусгоби сэндс”-ийн татварын хэрэг байна. Шинжээчдийн "дүгнэлт”гэж том том тоотой сүрхий юм гарсан.Татварын ерөнхий газарт хэргийг буцаан шилжүүлж ахин шалгуулмаар хэтэрхий алдаатай "дүгнэлтүүд”. Мэргэжлийн бус шинжээчдийн ийм гэнэн дүгнэлтээр ял төлөвлөвөл Монголын шүүх л эвгүй байдалд орно. Угаасаа эхнээсээ орчихоод байна л даа. Эдийн засгийн хэрэг дээр эдийн засгийн мэдлэгтэй шинжээчдийг томилоогүйн горыг энэ удаагийн дүгнэлт харуулж байна. Энэ хэрэг зүгээр нэг Дорж, Дулмаагийн хүрээнд эргэлдэхгүй учраас онцолж ярихаас өөр арга алга. Дахин хэлэхэд "Саусгоби”-гийн хэрэг олон улсын анхааралд байгаа. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдадаа яаж хандах гэж байна, татвартай холбоотой энэ хэргийг зөв шүүж чадах нь уу гэсэн асуултууд АНУ-аас эхлээд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүдийн хүрээнд эргэлдээд эхэлчихсэн. АНУ-ын Элчин сайдын яамнаас хүртэл мэдэгдэл гаргасныг бултаараа харсан байх.

Мэргэжлийн бус шинжээчид эдийн засгийн хэрэг дээр дүгнэлт гаргахын сөрөг талыг  "Саусгоби сэндс”-тэй холбоотой гэх хэргийн дүгнэлтээс харж болно. Дүгнэлт бодит байдлаас хэр зөрсөнийг, дүгнэлт гаргасан шинжээчид эдийн засгийн наад захын мэдлэггүйг дүгнэлтийн заалт бүрээр тайлбарлая.

Шинжээчид "Бусад борлуулалтын орлого тайланд дутуу тусгагдсан” гэж дүгнээд 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан хэмээн компанийг буруутгасан. Гэтэл энэ мөнгөний 371.6 сая төгрөгийг нь компанийн 2009 оны сүүлийн улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн "албан татвар ногдох бусад орлого” гэдэгт оруулж тайлагнасан байдаг. Үлдсэн 311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого. Харамсалтай нь эдийн засгаас хол шинжээчид компаниас гаргасан тайлбар, нотлох баримтыг ойшоогоогүй.

Дараагийн дүгнэлтийг сонирхъё. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдан авагчаас авахаар тооцож авлагад бүртгэсэн ч тайланд орлогоор аваагүй” гэсэн өгүүлбэр шинжээчдийн дүгнэлтэд дурайж байгаа. Тэдний дүгнэлтээр бол Монголын Татварын ерөнхий газар "Саусгоби”-гоос 4.9тэрбум гаруй "төгрөг” авах ёстой. Гэвч  "Саусгоби сэндс”-ийн байгуулсан нүүрс борлуулах гэрээнүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгүй. Тодруулж хэлбэл компанийн авлагын дансанд энэ хэмжээний мөнгөний авлага тусгагдаагүй гэсэн үг. Шүүх хурлын үеэр шинжээчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдан авагчаас нэмж авах заалт огт байхгүйг хүлээн зөвшөөрсөн юм билээ. Хамгийн "хөгжилтэй” нь тэд хавтаст хэрэгт авагдсан өмнөх шинжээчдийн зохиосон хүснэгтийг үндэслээд ийм дүгнэлт гаргачихсан нь ил болсон. Нэг үгээр хэлбэл анхны шатны баримтыг үзэлгүйгээр гаргасан дүгнэлт. Хэрвээ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдан авагчаас авна гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерөнхий хуулийн 12.1-ийг зөрчинө. Тэгэхээр шинжээчид хууль зөрчсөн дүгнэлт гаргажээ.

Шинжээчдийн гурав дахь дүгнэлт нь "Тайлан балансад бүртгэлгүй хөрөнгөнд элэгдэл байгуулж зардалд оруулан татвар ногдох орлого бууруулсан” гэсэн хэл хугалам үгтэй. Тэднийхээр бол "Саусгоби” ийм шалтгаанаар Монголын татварынханд 1.8тэрбум төгрөг "төлөх” учиртай. Одоо бодит байдлыг харъя. Шинжээчдийн дүгнэлтэд дурдсан "тайлан балансад бүртгэлгүй хөрөнгө” гэдэг нь "Саусгоби сэндс” компанийн 2007-2010 онуудад хийсэн 66.8 тэрбум төгрөгийн хайгуулын зардал. Энэхүү зардлыг Монгол Улсын татварын хуулийн дагуу татвар ногдох орлогоос хасч тооцсон гэж компанийн зүгээс тайлбарлажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх зөвлөмжийн 5.1.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд шууд тооцох бус, капиталжуулаад ашигт малтмалын нөөцийн олборлолтын туршид буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хорогдуулж зардалд тооцно. Ийнхүү зардалд тооцсон дүнг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу элэгдүүлж татвар ногдох орлогоос хасч тооцсон юм билээ. Ашигт малтмалын хайгуулын болон үнэлгээний тухай Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын зургаад аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа ашигт малтмалын хайгуул, үнэлгээний зардлыг шууд зардлаар хүлээн зөвшөөрөх эсвэл капиталжуулах хоёрын аль нэгийг сонгож болно гэж заасан байдаг. Тэгэхээр шинжээчид Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлагнасан санхүүгийн тайлан болон татварын хуулийн дагуу тайлагнасан ААНОАТ-ын тайлангийн зөрүүг хэрэгсэлгүйгээр буруу дүгнэлт гаргасан болж таарч байна.

Дөрөвдүгээр дүгнэлт нь "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдаагүй бусад борлуулалтын орлого” гэсэн тодотголтой. Шинжээчдийн дүгнэлтээр бол татварынхан "Саусгоби”-гоос 31 гаруй сая төгрөг авах ёстой. НӨАТ-ыг дутуу тайлагнасан гэсэн нь мөн л үгүйсгэсэн баримттай. 20.8 сая төгрөгийн хувьд доллараар бичсэн НӨАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал өөр өөр ханш ашиглаж тайлагнасныг шинжээчид хайхарч үзээгүй аж. Үлдсэн мөнгөний хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэсэн тайлбар хэлдэг байна. Гэвч өнөөдрийг хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй. Шүүхийн шатанд ирчихээд байхад баримт үзүүлэхгүй байна гэхээр буруу дүгнэлт гаргасан гэж үзэхээс аргагүй.

Тавдугаар дүгнэлтийг эргэж харъя. "Бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулж төсөвт төлөөгүй” гэсэн өгүүлбэр цагаан дээр хараар бичээтэй байна. "Саусгоби”-ийн төсөвт "төлөөгүй” гэж буй мөнгө нь 3.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. НӨАТ-ын тухай хуулиар акталж устгасан хөрөнгө, мөнгөн хандивт татвар ногдуулдаггүй. Шүүх хуралдааны үеэр шинжээчид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. 34 тэрбум гаруй төгрөг гэсэн тооцоог задалж үзье. 32.9 тэрбум төгрөг нь ашиглах боломжгүйгээс болж данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө. Компанийн зүгээс шатсан экскаватар, ашиглах боломжгүй болсон дугуй, сэлбэг, шатаж устаад ашиглах боломжгүй болсон хөрөнгө гэх мэтээр акталсан үндсэн хөрөнгөө жагсаажээ. 1.5 тэрбум нь орон нутгийн иргэд байгууллагад өгсөн хандив тусламж. Зуун хүүхдийн цэцэрлэг, хилийн боомтын ажиллагсдын байр гээд төгрөг бүр буух эзэн буцах хаягтай. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ байтугай мөнгийг орон нутагт цацдаг, нөгөөдүүл нь ч нэхээд, аваад сурчихсан байдаг.

Шинжээчид зургаа дахь дүгнэлтдээ "Хуурамч өглөг үүсгэн татвар ногдуулах орлого бууруулсан” гэж онцолжээ. Нийт 35 тэрбум төгрөгийн зөрчлийн 75% нь буюу 24.3 тэрбум нь энэ асуудал юм. Үүнд "Саусгоби сэндс” ХХК-ийн толгой компаниас санхүүжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зөрүүний алдагдал болох 83 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм билээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1, 9.2 болон 9.3-д "Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг Монгол Банкнаас зарласан тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ” гэсэн заалт бий.Ийм үндэслэлээр санхүүгийн тайландаа тусгасныг л шинжээчид "хуурамчаар өглөг өсгөсөн” гээд дүгнэчихэж. Шүүх хурлын үеэр мөн алдаатай дүгнэлт гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн.Цаашлуулж хэлэх бас нэг тайлбар бий. Сангийн яамнаас баталсан "Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-д ч энэ талаар тодорхой тусгасан байдаг. Шинжээчид уг тайланг ойшоогоогүй гэсэн үг. Шуудхан хэлэхэд Монголд оруулсан, цаашид орж ирэх гадаад хөрөнгө оруулагчдыг гэмт хэрэгт холбогдуулахуйц дэндүү хариуцлагагүй, буруу дүгнэлт болсон. Толгой компанийнх нь "Саусгоби сэндс” ХХК-ийн өмнөөс төлсөн цалин, даатгалын төлбөрийг өглөгт бүртгэснийг "хуурамчаар өглөг үүсгэсэн” гэж дүгнэсэн нь ч шүүх дээр унахаар үндэслэл болсон юм билээ. Энэ бол иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдийн өмнөөс хангаж өглөг, авлагын харилцаа үүсдэг бизнесийн энгийн л нэг харилцаа. Бизнес мэддэггүй хүмүүс бизнесийг шүүгээд байгаагийн горыг энэ мэт гэнэн дүгнэлтээс харж болно.

Шинжээчдийн дүгнэлтийн долоо дахийг нь сонирхъё. "Суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй гэсэн үндэслэлээр компаниас 30 сая төгрөг авах ёстой гэжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.9-д "Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого" гэдэг заалт 2011 онд шинээр нэмэгдсэн юм. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд дурдсан гүйлгээ 2008 онд хийгджээ. Шинжээчид 2011 онд батлагдсан хуулийн заалтыг 2008 оны гүйлгээнд буцаан хэрэглэж хууль зөрчсөнгэсэн үг. Мөн "Саусгоби сэндс” гадаадын компаниас 2009 онд авсан үйлчилгээнд НӨАТ төлөөгүй байж. Энэ татварыг 2010 оны зургадугаар сард нөхөн ногдуулж төлсөн аж. Нөхөн ногдуулсан татварыг төлсөн баримт нь байсаар атал  шинжээчид үл ойшоон дахин нөхөн татвар төлүүлэх дүгнэлт гаргажээ. Нэг татварын хоёр дахин төлөхийг шаардана гэдэг хууль бус үйлдэл гэдгийг эдийн засаг мэдэхгүй хэн ч ойлгоно.

Наймдугаар буруутгал нь ч хэтэрхий гэнэн. "Эрх борлуулсны орлогод татвар дутуу ногдуулсан” гэж үзжээ. 255 сая гаруй төгрөгийн татвар нэмж төлөх ёстой гэсэн тооцоотой. "Саусгоби сэндс” нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн мэдээлэл худалдаж л дээ. Үүний дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн аж.  Эрх борлуулсан гэж үзсэн ч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6, 21.5 болон 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогоос худалдан авагч тал нь татвар төлөх үүрэгтэй гэсэн заалтыг хараагүй бололтой юм. Санаатай, санамсаргүйг бүү мэд. "Саусгоби сэндс” бол худалдагч тал. Тиймээс хуулийн дагуу суутгагчийн үүрэг хүлээхгүй.

"Саусгоби өчнөөн тэрбумын татвараас зугатсан” гэх дуулиантай хэрэг дээр гаргасан шинжээчдийн дүгнэлтийг эргэж харахад ийм "но” гараад ирж байна.Эдийн засаг энэ улсын ирээдүйг тодорхойлогч учраас "Саусгоби” шиг Монголын эдийн засагт шууд, дам нөлөөтэй ийм компаниудын хэргийн дүгнэлтийг эдийн засаг мэддэг шинжээчдээр гаргуулж, хэргийг нь эдийн засгийн тусгай шүүгчээр шүүлгэмээр байна. Тэгэхгүй бол яах нь тодорхой. Монголын Засгийн газар олон улсын арбитр дээр "Хан ресурс”-т ялагдаж, зуун сая ам.долларын өрөнд орсон доо.Яг тэрэн шиг үйл явдал шил дараалан өрнөж эхэлнэ. Шинжээчдийн эдийн засгийн нэг хэрэг дээр ажилласан дүгнэлт гэхэд л ийм гэнэн байна шүү дээ. Мэргэжлийн бус шинжээчдийн ийм гэнэн дүгнэлтээр ял оноовол дараагийн зам тодорхой. Бид дэлхийд нүүр хийх газаргүй болно, гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зугатах өргөн зам нээгдэнэ. Ер нь бол нээгдчихээд байна л даа. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэхээ болиод Мъянмар, Мозамбикт илүү итгэдэг болчихож.Нэг нь цэргийн дэглэмтэй, нөгөөх нь бидний юм л бол муугаар харьцуулж хардаг Африкын улс шүү дээ.

Тийм ч учраас Монголын эдийн засгийн форумын энэ жилийн гол сэдэв нь Итгэлцэл болж байгаа юм. Өнөөдөр Монголд дотооддоо ч, гадааддаа ч итгэлцэл алга болчихож. Гадныхан манайханд итгэхгүй байна. Бид ч гаднахныг эзлэн түрэмгийлэгч мэтээр хардаг болчихож. Тиймээс буцаад яаж Итгэлцлийг бий болгох вэ гэдгийг ярилцахаар шийдэж. Энэ бол зөв алхам. Гадны хөрөнгө оруулагчид манайхыг орхиод өөр тийшээ маш амархан явж байна. Харин бидэнд тийм сонголт алга. Бидэнд өнөөдөр сүүлийн жилүүдэд хийсэн өөрсдийнхөө алдааг ухаарч, засахаас өөр боломж үлдсэнгүй. Тиймээс итгэлцлийг бий болгохын тулд юу хийх ёстой талаараа ярилцах нь чухал юм. Ярилцсаныхаа дараа бид итгэлцлийг бий болгохын төлөө байгаагаа үйл хөдлөлөөрөө харуулах ёстой. Манайхны уран цэцэн үгэнд итгэдэг цаг аль хэдийн өнгөрсөн. Тэгвэл хийх ажлуудын нэг нь дээрх Саусгобийн хэргийгманай шүүх Монголын болон олон улсын хууль, стандартын дагуу үнэн зөв, бие даасан шийдвэр гаргах юм.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
“Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажилласан шинжээчдийн гаргасан дүгнэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани