Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ил тод уул уурхайн хэвлэлийн хурал боллоо

Ил тод уул уурхайн хэвлэлийн хурал боллоо Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбартхийгдсэн томоо-хон ажлуудаа тоймлон хүргэе. Уул уурхайн Сайд, Терийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 184 ажлын хэсэг байгуулагдан ажилласнаас 99 ажлын хэсэг зорилгоо хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 85 ажпын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 69 ажлын хэсэг, бусад яамтай хамтарсан 10, Төрийн нарийн бичгийн даргын 6 ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах болно "Coal Mongolia" олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг энэ сарын 20-21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 8 орны 1000 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.
Улсын нийт экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодпого, тулгамдаж буй асуудлын талаар чуулга уулзалтанд оролцогчид санал бодлоо илэрхийлсэн. Монголчуудын "хар алт" хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 тэрбум тонн байна. Улмаар манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт байна. Улс орны эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа талаар салбарынхан онцолж байсан. Тухайлбал:
1.   Дэд бүтэц: Тээвэр, ложистикийн зардал өндөр (авто замаар тээвэрлэж байгаа учир өрсөлдөгч орнуудаас бараг 2 дахин өндөр), Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй, транзит тээвэр, тээврийн тарифын асуудал тодорхой бус, хилийн боомт хүнд сурталтай, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн гол боомт 24 цагийн үйл ажиллагаагүй, олон улсын статусгүй
2.  Үнэ: Олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, бүтээгдэхүүний ангилал, боловсруулалт олон улсын түвшинд хүрээгүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлого байхгүй, дотоодын аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөж үнээ унагаадаг, Эрдэс баялгийн бирж байхгүй, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж борлуулах шаардлагатай
3.  Татвар хураамжууд: Хураамжийн төрөл олон, АМНАТ тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэргийг дурдаж байна.
Уул уурхайн яам, мэргэж-лийн холбоод, олон улсын байгууллагатай хамтран "Нүүрс" хөтөлбөрийг "Том төрөөс ухаалаг төр лүү" зарч-мын хүрээнд хуулиа дээдлэн, шинжлэх ухаан, суурь судалгаанд үндэслэн боловс-руулж байна. Хөтөлбөрийн нэгдүгээр шат 2014-2018 онд, хоёрдугаар шат нь 2019-2025 онд хэрэгжих юм.
Хөтөлбөр батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна.
-Нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өснө,
-Экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулна, нэмүү ертөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болно,
-Нүүрс болон нүүрсний давхаргын метан хийн боловсруулах үйлдвэрүүд бий болсноор төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна,
-Хүрэн нүүрс боловсруулж нийлэг шатдагхий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангана, транзит тээврийн ко-ридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах зэрэг үр дүн гарах юм.
Энэ бүх асуудлыг шийдвэр-лэснээр нүүрсний салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болж, нүүрсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж олон улсын түвшинд хүрэх юм. Мөн жилд 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж нийлэг хий үйлдвэрлэх, экспортлох төспийг 2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна. Түүнчлэн ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлох зорилт хэрэгжих юм. Монгол Улс гадаад худал-дааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөрөнгө оруулагчидтайгаа ил тод, нягт хамтран ажиллах болно. Уул уурхайн сайд Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоно
Канадын Торонто хотод гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлогчдын Холбоо (РDАС)-ноос зохион байгуулдаг Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй яам, агентлаг болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцоно. 80 гаруй жилийн түүхтэй энэ арга хэмжээнд 125 гаруй улс орноос уул уурхай, эдийн засаг улс төр, бизнес, болон бусад салбарын 30.000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Мөн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн техник, технологийн үзэсгэлэн болно.
Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийнэ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавих юм. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгийг энэхүү чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фастт, Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай хоёр талын уулзалт хийнэ. Мөн олон улсад уул уурхайн салбарт нэр хүнд бүхий аж ахуйн нэгж, байгуул-лагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөөд байна.
Нэг тонн шатахууны хилийн үнийг төрөл тус бүрд нь 300 орчим ам.доллараар бууруулсан Шинэчлэлийн Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, импортыг дэмжих, нөөцийг нэмэгдүүлэх, шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгох чиглэлээр 2013 онд бодитой олон ажил хийсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс ОХУ-ын "Рос-нефть" компани газрын тосны бүтээгдэхүүний үнийг түүхий газрын тосны олон улсын биржийн үнэд үндэслэн тооцдог шударга, нийтлэг аргачилалд шилжсэн. Ингэснээр нэг тонн шатахууны хилийн үнийг төрөл тус бүрд нь 300 орчим ам.доллараар бууруулсан. Мөн Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах дэд хөтөл-бөрийн хүрээнд шатахуун импортлогчид зээлийн хүүгийн зардлыг бууруулж, валютын ханшийн эрсдлээс хоёр сарын хугацаанд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2013 оны 6 дугаар сард шатахуун төрөл тус бүрдээ 50 төгрөгөөр буурсан. Шатахууны үнийн 85 орчим хувь нь хилийн үнээс бүрддэг. 2013 оны 8 сараас ам.долларын ханш өссөн. Ам.долларын ханш 300 төгрөгөөр нэмэгдэхэд шатахуун литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэх харьцаатай байдаг. Өнөөгийн байдлаар ам.доллар 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Дээрх бүх арга хэмжээнийг авч хэрэгжүүлсний дүнд шатахууны үнэ 20-40 төгрөгөөр нэмэгдсэн. Энэхүү шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх ёсгүй. Учир нь өнгөрсөн жил шатахууны үнэ 50 төгрөгөөр буурахад өргөн хэрэглээний барааны үнэ буураагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Шатахууны үнийг тогтвор-той байлгахад гол нөлөөлдөг зүйл бол нөөц байдаг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш шатахууны нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн. Мөн шатахууны олон эх үүсвэртэй болгосноор импортлогчид нийлүүлэгчдээс үнэ, нөхцлөөр өрсөлдүүлж худалдан авдаг болсон.
 
 
 
Уул уурхайн яам


Ил тод уул уурхайн хэвлэлийн хурал боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани