Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Тэмүүлэн: ТЭЗҮ шинэчлэгдэж байгаа ч анхны тохирсон зарчмыг хадгалах ёстой

Г.Тэмүүлэн: ТЭЗҮ шинэчлэгдэж байгаа ч анхны тохирсон зарчмыг хадгалах ёстой


Уул уурхайн Дэд сайд, "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.Тэмүүлэнгээс Оюутолгой төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-"Оюутолгой” ХХК-ийн ТУЗ шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээж аваад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлэхээр өгсний дараахан "Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирлээ. Эдгээр үйл явдлаас харахад Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр эцэслэгдэн шийдвэрлэгдэхэд ойрхон болж байгаа юм шиг харагдаж байна?

-Хувь нийлүүлэгч талууд сүүлийн хоёр жил орчим хэлэлцээр хийж байна. Анх зарчмын хувьд 3 асуудал дээр хоёр талаас ажлын хэсэг байгуулж, хэлэлцээр эхлүүлсэн байдаг. Нэгдүгээрт төслийн санхүүжилт, хоёрдугаарт ордыг ашиглах болон ТЭЗҮ, гуравдугаарт зардлын өсөлт болон татварын маргаантай асуудал гэсэн гурван асуудлаар дэд ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа ч эцэслэн шийдэлд хараахан хүрч амжаагүй байна. "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс Оюутолгой төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан гэсэн. Үүний дагуу "Оюутолгой” ХХК-иас ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн байна.

-Та "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн. ТЭЗҮ-ийг ЭБМЗ-д өгөх шийдвэрийг гаргахад байгаагүй хэрэг үү?

-Миний хувьд ТУЗ-ийн гаргасан энэ шийдвэрт оролцоогүй. Томилолттой байх хугацаанд ТУЗ-ийн хурлаар ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж оруулан хэлэлцүүлсэн байна лээ. Уг нь хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүйасуудал.

-ТУЗ-ийн хурлаар ТЭЗҮ-г хүлээн авч, ЭБМЗ-д хэлэлцүүлэхээр өгчээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дахь Монголын талын гишүүд уг ТЭЗҮ-ийг хэлэлцэхгүй хойшлуулж байсан тэр тодорхой шалтгаануудыг хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан гэж ойлгож байгаа...

-Сая болж өнгөрсөн ТУЗ-ийн хурлаар л шинэчилсэн ТЭЗҮ-ийг албан ёсоор "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д өргөн барьж, танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулж байгаа юм. Түүнээс өмнө ямар нэг байдлаар ТУЗ-д шинэчилсэн ТЭЗҮ-ийг танилцуулсан зүйл байхгүй. Зөвхөн ТУЗ-ийн гишүүдэд урьдчилсан байдлаар шинэчилсэн ТЭЗҮ-ийн тоймыг танилцуулж байсан. Анх удаа албан ёсоор ТУЗ-д танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргууллаа гэж ойлгох хэрэгтэй.

Монголын хувь нийлүүлэгчийн зүгээс Оюутолгой төслийн зардлын өсөлт гарч эхэлсэнтэй уялдуулан сүүлийн 3 жилийн турш шинэчилсэн ТЭЗҮ-ийг ирүүлэх хүсэлтийг тавьж байсан. Тухайн үеэс эхлээд шинэчилсэн ТЭЗҮ-д тавьж байсан бидний шаардлага маш тодорхой байсан. Төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж байна. Цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын зардал яаж өсөх нь тодорхойгүй байгаа болохоор 2010 онд батлуулсан ТЭЗҮ-ийг шинээр боловсруулж, ЭБМЗ-өөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. 2010 оны ТЭЗҮ бол төслийн бүх шатыг хамарсан цогц ТЭЗҮ. Уг ТЭЗҮ дээр төслийн үе шатыг үйлдвэрлэлийн үе шат эхлэх хүртэлх буюу барилга бүтээн байгуулалтын үе шат, үйлдвэрлэлийн үе шат гэж хоёр хуваасан. Энэ хоёр үе шат, нэр томъёотойгоо уялдуулж, гэрээнийхээ бүх зохицуулалтыг хийж өгсөн байдаг юм. Төслийн үйлдвэрлэлийн үе шат 2013 оны 9 дүгээр сараас эхэлсэн. Одоогийнх шиг ил уурхайн үе шат, далд уурхайн үе шат гэсэн нэр томьёо ТЭЗҮ дээр ч, Хөрөнгө оруулалтын гэрээнд ч байхгүй. 2010 оны ТЭЗҮ бол Оюутолгой төслийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал хоногт 100-160 мянган тонн байхад 65 жилийн турш баримтлах баримт бичиг.

ЭБМЗ-д яг ямар бүтэцтэй, ямар үе шатыг хамарсан ТЭЗҮ хүргүүлснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өмнөх ТЭЗҮ-тэй нийцүүлэн, суурь зарчмуудыг хадгалж, Хөрөнгө оруулалтын гэрээтэйгээ уялдуулж хийсэн ТЭЗҮ байх ёстой. Мөн төслийн бүх шатыг хамарсан, төслийн нийт хугацаанд гарах зардал, хүртэх үр өгөөжийг тусгасан байх ёстой. Ингэж байж өмнөх ТЭЗҮ-ээ тодотгож байна гэж ойлгох ёстой юм.

Урьд нь хөрөнгө оруулагч талаас урьдчилсан байдлаар танилцуулж байсан ТЭЗҮ дээр зарчмын нэг асуудал дээр Монголын тал эсрэг байр суурьтай байсан. Юу гэхээр хөрөнгө оруулагч тал төслийн үе шатыг хэд хэд хувааж, далд уурхайн нөөцийг блок бүрийг тус тусад нь ашиглах ТЭЗҮ оруулж ирж байсан. Энэ нь ТЭЗҮ-ийн цогц байдлыг алдагдуулж, үүнийг дагаад Гэрээний заалтыг зөрчиж байсан болохоор бид цогц ТЭЗҮ оруулж ирэхийг шаардаж байсан юм.

-Шинэчилсэн ТЭЗҮ дээр яагаад ийм хатуу байр суурь баримтлаад байгаа юм бэ?

-Оюутолгой төслийн хувьд ТЭЗҮ маш чухал ач холбогдолтой баримт бичиг болохоор бид ТЭЗҮ-ийг цогц байх ёстой гэж үзэж байгаа. ТЭЗҮ бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримталсан эдийн засгийн үндэслэл бүхий суурь баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. Энэ ТЭЗҮ дээр үндэслэж бид Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эдийн засгийн шийдвэрийг гаргасан. Хэдий ТЭЗҮ гэдэг нь тойм тооцоо боловч төслийнхөө урт хугацаан дахь том дүр зургийг ТЭЗҮ-д тусгасны дагуу харж байгаа. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай, төслийг ашиглавал Монгол Улсад ийм ийм замаар өдий хэмжээний үр өгөөж хүртэх боломжтой юм гэдэг тооцоо ТЭЗҮ-д тусгагдсан болохоор бид хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах шийдвэрээ гаргаж байсан. Дараа дараагийн шинэчлэгдэж ирэх ТЭЗҮ-үүд 2010 онд баталсан ТЭЗҮ-ийг нэмж тодотгосон ТЭЗҮ байхаас биш гэрээ байгуулахад ашигласан тэр анхны ТЭЗҮ-ийн ордын болоод эдийн засгийн тооцооны цогц байдал, зохицуулалтыг өөрчилж болохгүй юм. Цаашид төслийн өртөг зардал, үр өгөөж ямар байхыг төсөөлөх боломжгүй болгож, Оюутолгойн бүлэг ордыг сорчлон ашиглах вий гэсэн болгоомжлолыг бий болгож байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ бол Оюутолгойн бүлэг ордын аль нэг хэсгийг хамарсан биш, нийт ордыг ашиглах явдлыг зохицуулсан баримт бичиг гэдгийг санах хэрэгтэй.

Төслийн цогц ТЭЗҮ Монголын талд ирээгүйгээс анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт, нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдэж чадахгүй хүлээгдсээр байгаа. Бид ямар ТЭЗҮ ирэхийг мэдэхгүй, анх тохирсон зарчим маань шинэчилсэн ТЭЗҮ-д яаж өөрчлөгдөж байгаа, олборлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөг ирээдүйд хэрхэн өөрчлөх, хувь нийлүүлэгч талуудын хүртэх үр өгөөжид өөрчлөлт орж байгаа эсэх гээд Оюутолгой төслийн эдийн засгийн үр нөлөө өөрчлөгдөх, өөрчлөгдөхгүйг мэдэхгүй байж тэр том асуудлуудыг шийдэх боломжгүй. Хэдэн онд ямар хэмжээний татвар авах, хэзээ ногдол ашиг хүртэх гэдгээ мэдэхгүй, нэмэлт санхүүжилт нь далд уурхайн бүтээн байгуулалтдаа хангалттай хүрэлцээтэй эсэх, магадгүй хэдэн жилийн дараа дахиад нэмэлт санхүүжилт авна гэвэл яахав гэх мэт олон асуудлыг мэдэхгүй байж 4.2 тэрбум долларын нэмэлт санхүүжилт, зардлын хэтрэлт зэрэг асуудлуудыг шийдэж болохгүй байсан юм.

Өөрөөр хэлбэл саяхан "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөр баталсан ТЭЗҮ 10 жилийн хугацааны ТЭЗҮ бол бид 20 жилийн дараа, 60 жилийн дараа ямар ашиг, зардалтай байх талаар ямар ч тооцоогүй, таг сохор болохтой адилхан гэсэн үг. 10 жилийн дараа дахиад нэг ТЭЗҮ яриад, дахиад нэмэлт санхүүжилт авна гээд явбал төслийн ирээдүй улам л бүрхэг болно. Тэгэхээр ТЭЗҮ-д технологи болон эдийн засгийн тооцоо талаасаа төслийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохоор болж байгаа бол өмнө тохирсон үр өгөөж, зарчмаа хүндэтгэж шинэчилж болно.

-ТЭЗҮ гэдэг бол хөдөлж болдог, бүх юмыг нарийн тодорхой заах боломжгүй гэдэг шүү дээ?

- Геологи болон технологийн нөхцөл, зах зээлийн байдал зэргээс хамааран ТЭЗҮ өөрчлөгдөж, хөдөлж болно. Хэдий хөдөлж байсан ч анхны тохироо, анхны суурь зарчим хадгалагдаж байх ёстой юм. Бидний анхны тохирсон зарчмаар төслийн нийт үр өгөөжийн 53 хувийг Монголын тал, хөрөнгө оруулагч тал 47 хувийг хүртэх ёстой. Монголын тал 53 хувийн үр өгөөжөө татвар төлбөр, хураамж ногдол ашиг хэлбэрээр авна. Хөрөнгө оруулагч тал маань менежментийн төлбөр, ногдол ашиг гэсэн хоёр замаар өгөөжөө авах юм. Энэхүү зарчмыг хадгалахын тулд бид 8 төрлийн татварыг тогтворжуулж, нэг хуулийг хүчингүй болгосон. Ийм болохоор бид ТЭЗҮ дээр ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ирсэн.

Үр өгөөж гэдгийг бас янз бүрээр тайлбарлаад байдаг. Монгол компаниас авч байгаа бараа үйлчилгээний төлбөр, монгол ажилчдад өгч байгаа цалин хөлс гэх мэт нь бол шууд бус үр өгөөж. Харин Монголын Засгийн газар энэ төсөлд оролцсоноороо хүртэх 53 хувийн үр өгөөж гэдэг бол татвар, роялти, ногдол ашгаар шууд авах мөнгийг хэлж байгаа юм. Одоо байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ийн дагуу хийсэн бидний тохирсон үндсэн зарчим ийм байгаа. Хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай, хамтран ажиллахад уг зарчмаа л баримтлах ёстой.
Г.Тэмүүлэн: ТЭЗҮ шинэчлэгдэж байгаа ч анхны тохирсон зарчмыг хадгалах ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани