Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хаан хорны гамшиг хаяанд чинь ирчихлээ, Хүмүүсээ

2010 онд олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс "Хаан хор” хэмээх энэхүү нийтлэлийг бичин хэвлэлүүдэд тараасан   юм. Зарим тоо баримтыг нь шинэчлэн дахин нийтлүүлж байна.

Эртний Египетийн хатан хаан Клеопатра дайнд ялагдан аргагүй байдалд орж амиа хорлохдоо саванд тусгайлан бэлдсэн наж могойгоор өөрийгөө хатгуулсан байдаг. Македеоны Александрын үеэс эхлэн хаад, ноёд, дээдсүүд бие биеийгээ сэмхэн хөнөөх хэрэг гарвал хортой мөөг, замаг мэтийн олон төрлийн ургамлын гаралтай хор хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлдэг.
Гэтэл таалагдахгүй нэгийгээ цааш нь харуулахын тулд хүн төрөлхтний түүхэнд анх ашигласан онцгой нэгэн хор буй. Үүнийг хүмүүс эртнээс нааш "Хаан хор” гэж нэрлэсэн ба монголоор хүнцэл, оросоор мышьяк, англиар arsenic гэж уншина. Хулганыг оросоор мышь гэдэг биз дээ. Оросууд энэ хорыг анхнаасаа хулгана, хархыг устгахад өргөн ашигладаг байсан учир мышьяк гэж нэрлэсэн ч байж болох. Харин "Арсен” гэдэг нь грек хэлэнд хүчтэй гэсэн санааг агуулдаг болохоор энэ бодис ямар ч гэсэн чамгүй л эд болж таарч байна.


Хүнцэл бол онц аюултай химийн хорт бодис. Огт амт, үнэргүй хоёр гуравхан дусал /60мг/ ийм бодисыг ус юм уу, дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй хэрнээ, бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сарын дараа чимээгүйхэн нүд аниулдаг ийм хорыг алхимичид дундад зууны үед гаргаж авсан нь дээдсийн хүрээллийнхний дунд бие биеэсээ чимээгүй өшөө авах боломжийг бий болгосон гэдэг юм билээ.


Хүнцэлд хордсон хүн бөөлжих, гэдсээр нь хатгах, гүйлгэх зэрэг хоолны хордлогын маягийн шинж тэмдгүүд илэрч байгаад нүд анина, гол нь хохирогчийн биед хор уусан гэх ямар нэг шинж тэмдэг дараа нь илэрдэггүй учир үйлдсэн этгээд гэм зэмгүй өнгөрдөг байж л дээ. 18-р зуунд Францын Людовик хааны хайртай Маркизыг 25-хан насанд нь ордныхон хуйвалдан хүнцлээр хордуулж алсан боловч, тэр үеийн тэргүүлэх бүх эмч нар төрөл бүрийн задлан шинжилгээ хийсний дүнд үхлийн шалтгааныг тодорхойлохдоо "бие нь ямар нэг бодисд хордоогүй” гэсэн дүгнэлтийг хаандаа итгэлтэйгээр гаргаж өгч байжээ. Хүнцэл химийн бодисынхоо хувьд Менделевийн үелэх системийн 33-т жагсдаг жирийн л нэг өргөн тархмал металлоид гэхдээ зарим бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирна.  Хүнцэл бусад бодистой амархан урвалд ордог. Гурван валенттай хүнцэл нь таван валенттайгаасаа 50-60 дахин их хортой. Хүнцлийн хамгийн хортой  нэгдэл нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий / AsH3/. Агаарт ердөө 0.05мг/л байхад л амьсгалаар дамжин биед оронгуутаа цусны улаан бөөмийг устгаснаар халуун цустай ямар ч амьтныг хагас цагийн  дотор  чадхийлгэнэ. Агаарт байх хэмжээ нь 5мг/л хүрэх юм бол хүнийг хоромхон зуурын хугацаанд цааш нь харуулдаг бузрын шидтэй эд.     


Хүнцлийн исэл гэх /As2O3/ үхлийн цагаан нунтгийг XIY зуунаас эхлэн Европын хаад хатад, ордныхны хүрээнд эхлээд нууцаар ашиглаж эхэлсэн ба энэ нь цаашдаа хүрээгээ тэлсээр баян эцэг эхийнхээ өв хөрөнгийг булаацалдсан ах дүүс, амраг садангууд, бие биенийгээ үзэн ядсан нууц амрагууд, сүүлдээ бүр хоорондоо дайсагналцдаг шашны урсгалын лам хуврагууд ч өшөө авалтынхаа гол зэвсэг болж хувиргасан байдаг. Хаадын хор гэх энэ хороор Александр IV, Александр VI хаад, Екатерина хатан, Чезар гэх мэт дээдсийн хүрээлэнгийн  600 гаруй нэр нөлөө бүхий хүмүүсийг хордуулан хойтохыг нь уншсан гэдэг юм билээ, ум базарваань. Үүний зарим тохиолдлууд нь бидний сайн мэдэх Александр Дюмагийн зохиолуудад ч гардаг. Дээр дурьдсанаар дундад зууны үед хүнцэлд хордож үхжээ гэдгийг Европод тогтоох арга байгаагүй бол Xятадын химичид үүнийг тогтоож чаддаг байжээ. Харамсалтай нь шинжилгээний арга нь өнөө хүртэл нууцлагдмал хэвээрээ.


1804 онд Францын эзэн хаан Наполеон 1821 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үхлийнх нь шалтгаан бараг хоёр зууны турш таавар хэвээр, эрдэмтдийн анхаарлыг татсан асуудлын нэг байсаар ирсэн билээ. "Би удахгүй үхнэ гэдгээ мэдэж байна. Таалал төгссөний дараа миний биед задлан хийж ходоодыг минь анхааралтай шинжлэхийг хүсч байна. Задлан шинжилгээний үр дүнг хүүд минь илгээхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн захиаг Наполеон нас барахынхаа өмнөхөн өөрийн хувийн эмчдээ хандан бичиж байжээ. 51-хэн насандаа хорвоог орхисон тэрээр амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд улам бүдүүрсээр байсан гэдэг. Илүүдэл жин нь хүнцлээр хордсоны гол шинж тэмдэг болдог байна. Нас барснаас нь хойш гучин жилийн дараа түүний шарилыг Ариун Елений арлаас Парисд авчирч дахин оршуулахад шарил нь огт муудаагүй байгааг үр хүүхэд нь хараад цочин хөшиж орхисны учир мөн л нөгөө хүнцэл гайхалд байж. Хүнцэл амьд амьтныг хөнөөдөг хэрнээ цогцсыг нь муутгадаггүй шидтэй эд юмсанж. Хорны ертөнцөд циан гэгч бодис гарч ирэхээс өмнө хүнцэл ийнхүү дэлхийг эзэгнэж байлаа. Ойрын ганц жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас  1955 онд Японд 12000 гаруй хүүхэд хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв.  
 Манайд энэ бодисын тархалт ямар хэмжээнд байгааг авч үзье.  Жилдээ зургаан сая гаран нүүрс шатаадаг нийслэлийн маань хөрс ус цаашлаад Туул гол, Мэнэнгийн талаас авахуулаад говийн зэрэглээт хөндий хааяагүй энэ хор тархсан байна. Үүнээс би "урт нэртэй” хуулийн хүрээнд буюу гол мөрний эх, ойн сан бүхий газар бүр тодруулбал бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг тариа, ногоогоо ургуулдаг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт байдал ямар байгааг та бүхэнд товчхон танилцуулъя.   


Баримт 1. Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 46986мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг мина биш гэж үү. Одоо ашиглалт нь дуусах шатандаа орсон Бороо Гоулдын уурхайн хаягдлын далангийн усан дахь  хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно.  Мөн Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг. Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг "Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангаж байгаа талаар "Сентерра Гоулд” компаний захирал ноён Казаков өөрөө ам алдсан удаатай. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо?
Баримт 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын алтны уурхайн хаягдлын далангийн доох нь орших Бороо голын ойролцоох худгийн усанд хүнцлийн агууламж өндөр байгаа нь далангийн ус газрын гүн рүү нэвчсэн байх магадлалтай. Хэрэв Сентера Гоулд компани Гацууртын ордыг ухаад эхлэх юм бол алттай хүдрийг ийш нь зөөн үйлдвэрдээ тээрэмдэж угаахаар бэлтгэлээ хангаад байгаа. Тэр үед  уурхайн хаягдлын далангийн бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй бүсд багтдаг. Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 200-300 чичирхийлэл бүртгэгдэж байна. "Бороо Гоулдынхны” Таширын нуруунд хийж буй асар хүчтэй тэсэлгээнүүд ч нөлөөлнө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч нуурын хэдэн сая тонн бохирдсон ус доошоогоо алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хоёр жишээ дурьдъя. 1992 онд АНУ-ын Коларадо мужид алт угааж байсан "Галактик Ресорс”  компаний уурхайн хаягдлын  далан сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд устаж үгүй болсон. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн том сүйрэлд тооцогддог. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын засгийн газар 160 сая ам. доллар зарсан бол тухайн үед энэ компанийг  эзэмшиж байсан, Монголчууд бидний   эртний танил "Айванху Майнзын” Роберт Фридланд ноён шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгснөөр компани нь дампуурч байсан баримт бий. Мөн Канадын хөрөнгө оруулалтай "Габриел Ресорс" компани нь 2000 онд Румын улсад алт олборлож байх явцдаа ийм сүйрэл гаргасны улмаас их хэмжээний хорт хаягдал Дунай мөрөн рүү орж, голын дагуу амьдардаг хоёр сая хүний ундны усыг нилд нь бохирдуулсан юм. Бохирдлын онцгой бүсэд байсан бүх айл өрхийг нүүлгэн шилжүүлж голыг цэвэршүүлэхэд Европын холбооноос 15 жилийн хугацаанд гурван тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарч байлаа. Сүүлийн хорин жилд ийм маягийн сүйрэл дэлхийн улс орнуудад 30 гаруй удаа тохиогоод байна. Өвөг дээдсийн сануулснаар "Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү.
Баримт 3. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг  бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.


 Бид 50 тн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая долларын ашиг олно гээд алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Тэгвэл Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэн хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.  


Сүүлийн үед Байгаль нуурын ус эрчимтэй дундарч, бохирдож байгаа талаар Оросын хэвлэл мэдээллүүдэд их бичих боллоо. Уг нуурын усны 50% нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС барих ажлыг ОХУ-ын байгалийн нөөцийн сайд С.Донской эрс эсэргүүцэн өнгөрсөн жил Монголын ЗГ-т  албан тоот ирүүлж байсныг санаж байна.


ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв?  Ноён уулын онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод их хурлын нэр бүхий гишүүдийг лоббидсон Канадын "Сентерра Гоулд” компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэн  тэдэнд  Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгох гэж буй Улсын их хурал уу? Засгийн газар уу?  Ноён Ерөнхийлөгч үү? Эсвэл ийм явдал болж буйг харсаар дуугүй толгой дохин сууж буй Монголчууд бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон бий. Өнөөдрийн талхаа биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая.  Тавин тонн алт эндээс зөөлгүйгээсээ болж бид өлсөж үхэхдээ тулаагүй, "Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс, талаар дүүрэн мал маань бэлчиж байна.                      

        Доктор Ш.Пүрэвсүрэн   

Хаан хорны гамшиг хаяанд чинь ирчихлээ, Хүмүүсээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани