Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Уулын бугад санаархалгүй, унасан бух"-аа тэжээмээр байна

"Уулын бугад санаархалгүй, унасан бух"-аа тэжээмээр байнаЗөвхөн манайх тедийгүй олон улсад стратегийн ач холбогдол бүхий салбар нь эрчим хүч, дулаан байдаг гэдэг. Ялангуяа манай орон шиг байгалийн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт бүр ч чухал. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 1100 орчим мВт боловч энэ нь хангалттай биш. Эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээлж байгаагаар таван жилийн дараа чадлыг 2000 мВт-д хүргэж, цаана нь 400 мВт-ын нөөцтэй байх шаардлагатай гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэг кВт/ цаг эрчим хүчийг 144 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэж байгаа ч 22 төгрөгийн алдагдалтайгаар хэрэглэгчдэд борлуулж байдаг гэнэ. Үүний улмаас зөвхөн өнгөрсөн онд энэ салбар нийтдээ 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын бодлогын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ хэлж байна. Ийм байдалд хүрэхэд олон жил ярьж байгаа ч цаасан дээрээ арай ядан "амь орж" буй төсөл хөтөлбөрүүдийн явц удааширсан, цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулж барьж ирсэн зэрэг олон шалтгаан нөлөөлж байдгийг үе үеийн сайд нар улиг болтол ярьж байна. Гэтэл ийм их алдагдалтай төрийн өмчит аж ахуйн нэгж (ТЭЦ-Ш, ТЭЦ-М гэх мэт)-үүдийг хувьчлах тухай хэлэлцэхээр болж байгаа нь ойлгомжгүй бөгөөд инээдтэй хэрэг юм.

 

Дээр нь эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах мөн төвийн бүсэд жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохицуулах зорилготой "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхийг Засгийн газраас зөвшөөрч, хэдхэн хоногийн өмнө  захиалагч болон хөрөнгө оруулагч талууд гарын үсэг зурсан билээ. Энэ нь айл өрхийн аятай тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх цаашлаад улс орны үйлдвэржилт, бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулах сайхан төсөл гэж зарим хэсэг нь үзэж байхад эрх мэдэл бүхий хүмүүсийн лобби, ашиг сонирхол гэж харах хүмүүс ч байна. Ялангуяа тус салбарт олон жил ажилласан, туршлага дадлагатай, мэдээлэлд ойр мэргэжилтнүүд ийм өнцгөөс нь харж байгаа юм.

 

Тэгээд ч энд зарим нэг тодорхойгүй зүйл байна. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн барих 700 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай байх энэхүү станцын төслийн гэрээнд хөрөнгө оруулагч талыг төлөөлж, "Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга" компани гарын үсэг зурсан. Түүний толгой компани нь улсдаа нэр хүнд, нөлөө бүхий "China Nuclear Power" юм байна. Харин манай талаас "Багануур пауэр" гэдэг ХХК-д концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн ч Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар гарын үсэг зурсан байна. Гэтэл "Багануур пауэр" гэх компанийн тухай мэдээллийг интернэтээс хайгаад олсонгүй. Энэ талаар цаашид эрэн сурвалжлах болно.

 

Дараагийн нэг асуудал нь хөрөнгө оруулагч талын төсөлд зарцуулах 890-990 сая ам.долларын санхүүжилтийн тухай юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар төдий (700 мВт-ын хүчин чадал бүхий) хэмжээний цахилгаан станцыг байгуулахад олон улсын жишгээр 1.2-1.5 тэрбум ам.доллар шаардлагатай байдаг гэнэ. Тэгэхээр уралдаант шалгаруулалт (тендер)-д хамгийн бага үнэ өгсөн компанийг шалгаруулчихсан юм биш биз. Эцэстээ станц ашиглалтад орохын цагт бүтээн байгуулалтын өртөг нь өндөрсөөд концессын гэрээгээ сунгахаар бойкотлохгүй байгаа гэх хардлага ч төрж байна. Тэр цагт бидний хүртэх ашиг багасахын дээр нөгөөх Монгол Улсад бүртгэлтэй гэх "Багануур пауэр" ХХК моралийн элэгдэлд орчихсон, засвар үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нь хэд дахин нэмэгдчихсэн баахан төмрийн үлдэгдэлтэй хоцрох юм биш байгаа гэх болгоомжлол ч байна. Бас Хятад улсын дарга Си Зинпин манай оронд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр гурван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэний 800 сая гаруйгаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болсон. Энэ хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс "Багануурын цахилгаан станц" төслийг санхүүжүүлэх гэж байгаа тухай албан бус мэдээлэл ч байна.

 

Уг нь эрчим хүчний салбарт олон жил ажилласан туршлагатай зарим компани Бөөрөлжүүт, Чандгана, Цайдам, Тэвшийн говь, Эрдэнэцогтын зэрэг нүүрсний уурхай түшиглэсэн станцуудыг барих тусгай зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан байдаг юм билээ. Тэд өөрсдөө гадна дотноос хөрөнгөө босгоод тус бүр нь 600 мВт-ын хүчин чадал бүхий таван станц барьж байгуулъя гээд явж байхад заавал гаднын компаниар тухайн орны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө (энэ нь тэр бүр олдоод байдаггүй боломж гэж үздэг)-өөр барих гээд байдаг нь ямар учиртай юм бол. Дээр нь 450 мВт-ын хүчин чадалтай ТЭЦ-V, Тавантолгойд барьж буй 450 мВт-ын (түүний 360 мВт орчим нь Оюутолгойг хангахад зориулагдах) цахилгаан станцыг барьж байхад ингэж хөрөнгөө үрэн таран хийх ямар шаардлагатай юм бэ гээд олон асуулт ар араасаа гарч байна.

 

Уг нь Чандгана, Тэвшийн говьд барих цахилгаан станцуудын төсөл уралдаант шалгаруулалтаар ороод шалгарчихсан юм билээ. Гэтэл тэдгээртэй концессын гэрээ байгуулахын оронд гадаадын хөрөнгө оруулагчдад дулдуйдах нь "уулын бугыг хараад унасан бухаа голов" гэгч л болж байгаа хэрэг. Хамгийн гол нь "уулын буга" нь эрх мэдэл бүхий хүмүүст гангараа болохоос илүүтэй алхам бүртээ ашиг өгөх нь гэж илүү харагддаг байх. Түүний нэг жишээ нь "Багануурын цахилгаан станц" төсөл байх магадлалтай юм. Учир нь, энэ төслийг анх Эрчим хүчний хөгжлийн төв хэмээх төрийн байгууллага өөртөө авч байсан ч "Багануур пауэр" ХХК-д хэрхэн яаж очсон нь тодорхой бус байна. Тухайн компанийн цаана хэн байгаа нь ч сонирхолтой л асуудал юм.


 Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

"Уулын бугад санаархалгүй, унасан бух"-аа тэжээмээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани