Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа 1072-ын "АМЬ"

Тавантолгой ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Хөрөнгө оруулахаар хэлэлцээ хийж буй Монголын "Энержи ресурс", Хятадын "Чайна Шинхуа энержи" Японы "Сүмитомо" компани хамтын ажиллагааныхаа хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанийг удирдах юм. Хэлэлцээрт энэ компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, олон нийтэд худалдах талаар тусгаагүй байна гэж зарим улстөрч шүүмжилж буй.

Харин хөрөнгө оруулагч тал "Хувьцааг нь олон нийтэд худалдах эсэх нь Засгийн газрын мэдэх асуудал. Бидэнд хамаагүй" гэж хариулж байгаа. Тавантолгойн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой"-д үлдэнэ. Тэгэхээр компанийнхаа хэлбэрийг өөрчлөх эрх Засгийн газрын мэдлийнх гэсэн үг. Хамтрагчид ордын нөөцийг л ашиглана. Үүндээ тохирсон төлбөр төлнө. Өөр асуудалд оролцохгүй.

Шийдвэр гаргагчид "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг гурван сая хүн эзэмшдэг гэж ярих дуртай. Үнэн хэрэгтээ Монгол Улсын 970 мянган иргэн, 553 аж ахуйн нэгж тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 6.5 хувийг эзэмшихээр бүртгүүлсэн байгаа. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохдоо МАН иргэн бүрд 1.5 сая төгрөг өгнө гэж 1072 ширхэг хувьцаа олгох "аян" өрнөснийг бид мэднэ.

2008-2012 онд ажилласан Засгийн газар нийт 770 мянган өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутанд амласан мөнгөө өгсөн. Үлдсэн 2.2 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг, эсвэл нэг сая төгрөг авах эрх олгосон билээ. Ингэхэд 1.1 сая иргэн сая төгрөг авахыг сонгосон юм. Харин Засгийн газарт өгөх мөнгө байгаагүй. Тэд хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй хоцров. Засгийн газар мөнгө өгч чадахгүй нь, хувьцаа л өгье гэж үнэнээ өчихөөс аргагүй гэж үзэх хүн олон бий. Гэвч Засгийн газар энэ талаар ам үл нээх аж.

"Эрдэнэс Тавантолгой" компанийнхан хувьцаагаа хэрхэх талаар хөрөнгө оруулалтын банкнуудаас зөвлөх үйлчилгээ авчээ. Монголын хөрөнгө оруулалтын дөрвөн банкны хамтарсан баг тус компанийн хувьцааны 51 хувийг "Эрдэнэс Монгол"-д, 34.5 хувийг зарласан хувьцаагаар "Эрдэнэс Тавантолгой"-д, 14.5-ыг нь иргэдийн, 0.05-ыг аж ахуйн нэгжүүдийн дансанд бүртгэхийг зөвлөсөн байна. Мөн тэд 1.1 сая иргэнд 1072 ширхэг хувьцааг олгож ҮЦТТТХТ-д бүртгүүлэхийг санал болгожээ. Зарласан хувьцаа гэдэг нь дотоод, гадаадын хөрөнгийн биржид худалдахаар төлөвлөж буйг хэлдэг юмсанж.

Иргэд 1072 ширхэг хувьцаа хэзээ "амь" орох бол гэж чих тавьж буй. Б.Энэбиш "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг 2011 онд эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш IРО хийх хугацаа хойшилсоор байв. Тус компанийн дараагийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2016 онд хувьцаагаа хөрөнгийн биржид гаргана гэсэн нь хувьцаатай холбоотой хамгийн сүүлчийн мэдэгдэл байлаа. Харин одоо хувьцааг арилжих талаар тов хэлэх хүн алга. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь энэ тухай ярих цаг болоогүй гэж үзэхэд хүргэсэн болов уу.

Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээ байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй сайд М.Энхсайхан 2016 он гэхэд 1072 ширхэг хувьцааг "амилуулах" боломж харагдаж буйг ярьсан удаатай. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон түүнтэй уулзаж, "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг "амь" оруулах хэд хэдэн хувилбар танилцуулсан гэдэг. Мөн энэ үеэр "Энержи ресурс"-ийн толгой компани ММС-ийн хувьцааг ч Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэж болохыг ярилцсан байна.

УИХ-ын дарга З.Энхболд "УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр тоглуулмааргүй байна" гэж 1072 ширхэг хувьцааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд муу дүн тавиад буй нь энэ.


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

О.ЛХАГВАСҮРЭН: Нүүрсний ханш сэргэсэн үед хувьцаагаа гаргавал үнэд хүрнэ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал О.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Иймээс компанийн тайлан балансад тусгадаггүй. Хувьцааг нь яагаад бүртгэлжүүлдэггүй юм бэ. Бүртгэх нь хувьцаагаа олон нийтэд худалдах хамгийн эхний алхам биз дээ.
-Нэлээд урт тайлбар хийх хэрэгтэй болох байх. Манай компанийг 2010 оны аравдугаар сард байгуулсан. Түүнээс хойш хувьцаатай холбоотой олон шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргасан байдаг. Ингэхдээ Тавантолгойн ордыг түшиглэж, "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулаад хувьцааных нь 20 хувийг иргэн бүрд олгохоор шийдвэрлэсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцааныхаа бүртгэлийг өөрөө хийхгүй.

Засгийн газар брокер, дилерийн компаниудаар дамжуулаад хувьцаа эзэмшигчдийг бүртгэх үүргийг ҮЦТТТХТ-д өгсөн. ҮЦТТТХТ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүсийн хувьцааг 2011-2012 онд бүртгэсэн юм. 2012 онд Засгийн газар иргэдэд нэг сая төгрөгийн хувь хишиг авах уу, эсвэл манай компанийн 1072 ширхэг хувьцааг авах уу гэсэн сонголт олгосон. Ингэхэд 1.8 сая иргэн бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан юм. Тэдгээрээс нийт 770 мянга орчим өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сая төгрөгөө авчихсан байгаа. ҮЦТТТХТ хувьцаагаа авах хүмүүсийг бүртгэж дууссан.

Ингээд ямар нэг байдлаар хишиг хувь хүртээгүй 1.1 сая иргэн үлдээд байна. Тэдэнд сая төгрөг биш, хувьцаа өгөх эсэхийг шийдэх хэрэгтэй. Энэ бол "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны бүртгэлтэй холбоотой эхний асуудал. Хоёрдугаарт, компани хувьцаагаа яаж бүртгэдгийг хөндөх шаардлагатай. УИХ, Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөөс иргэдэд хувьцааг нь тараасан. Уг нь иргэд хөрөнгө оруулж байж хувьцаа эзэмших учиртай. Тэгэхээр оруулах хөрөнгийг нь иргэдийн өмнөөс хэн гаргах вэ гэдэг асуудал үүснэ.

Санхүүгийн тайланд актив, пассив гэсэн хоёр ойлголт бий. Пассив талд хувьцаа эзэмшигчээ, актив талдаа хувьцаа эзэмшигч хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсныг бүртгэдэг. Хөрөнгө оруулалтын олон хэлбэр бий. Бэлэн мөнгөөр, биет хөрөнгөөр оруулж болно. Засгийн газар 7.4 тэрбум тоннын нөөцтэй том ордоо "Эрдэнэс Тавантолгой"-д эзэмшүүлэх замаар хөрөнгө орууллаа гэж би ойлгож байгаа. Бид ордынхоо нөөцийн үнэлгээгээр дамжуулж, иргэд болон төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгөөр баталгаажуулахаар ажиллаж байна.

-Мөн компанийн хувьцааны нэрлэсэн ханшийг өндөр тогтоосон нь бүртгүүлэхэд төвөг удаж байгаа гэж сонссон.
-Тийм. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн иргэнд олгосон 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэгжийнх нь нэрлэсэн үнийг 933 гэж тогтоосон. Анх энэ компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар шийдвэрлэсэн. Нийт хувьцааг нэрлэсэн үнээр нь үржүүлэхээр 14 их наяд төгрөг гардаг.

14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр тооцож байж хувьцаа нь баталгаажих хүндрэлтэй байдлыг нэрлэсэн үнэ нь үүсгэсэн. Үүнийг тайлбарлахын тулд 2011-2012 оны үйл явдлыг эргэж харах шаардлагатай. Нүүрсний үнэ өндөр байсан тухайн үед олон улсын 29 банкнаас хувьцаа гаргахад хэдэн төгрөг төвлөрүүлэх боломжтой вэ гэсэн санал авсан. Банкнууд "Эрдэнэс Тавантолгой"-г 4-28 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой гэж үнэлсэн байдаг. Гэтэл үүнийг манай шийдвэр гаргагчид компанийн хөрөнгийн үнэлгээ гэж ойлгосон. Улмаар 7-8 сая ам.долларын үнэлгээтэй компани юм байна гээд нэрлэсэн үнийг нь тогтоочихсон юм. Тухайн үед Монголын нүүрсийг уурхайн аман дээрээс 70 ам.доллараар зарж байсан.

Одоо хоёр дахин буурсан. Өнөөдөр 2012 оныхоос тэс өөр, дордсон эдийн засгийн нөхцөл байдалд ажиллаж буйг ойлгох хэрэгтэй. Би хувьдаа 933 төгрөгт дүйцүүлж нэрлэсэн үнийг тогтоох нь эрсдэлтэй гэж хардаг. Нэг сая төгрөгтэйгөө дүйцүүлнэ гэж бодоод бичиж болно. Хувьцааг олон нийтэд худалдахад зах зээлийн ханш нь нэрлэсэн үнээсээ доош орвол яах вэ. Үүнийг бодолцох ёстой.

Манай Үнэт цаасны тухай хууль эрсдэл дагуулна. Тус хуульд компанийн хувьцааны ханш нэрлэсэн үнээсээ доош орвол татан буулгах тухай заалт бий. 933 төгрөгийг нэрлэсэн үнэ болгож тавих нь гол биш. Нэрлэсэн үнэ 100 төгрөг байж болно. Гол нь эдийн засгийн том өгөөж өгөх нөхцөлийг бүрдүүлж, "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны ханшийг өсгөх ёстой юм.

-Үүсээд буй төвөгтэй байдал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа вэ?
-Засгийн газар хүмүүст бэлэн мөнгө олгох боломжгүй учраас хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Хувь хишиг хүрээгүй иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулах бодолтой байгаа. Үнэлгээний тухай ярихад "Эрдэнэс Тавантолгой" эзэмшлийн талбайдаа 2011 онд дэлхийд нэртэй "Могмей" компаниар техникийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тэднийх манайхыг 3.9 тэрбум тонн баталгаатай нөөцтэй гэж үнэлсэн.

Ордын бодитой нөөцөд тулгуурлаж, эдийн засгийн үнэлгээг гаргах учиртай. Ингэсний дараа хувьцааны хөрөнгө оруулалтыг баталгаажуулна. Манай компани сүүлийн хоёр жилд ордын нөөцийг баталгаажуулахаар ажиллалаа. Нөөцөө баталгаажуулах хүсэлтээ Ашигт малтмалын газарт явуулсан. Ингэхийн тулд олон улсын экспертүүдийн хөндлөнгийн дүгнэлт шаардлагатай байгаа. Ордын нөөцийн эдийн засгийн үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Хоёр компани нөөцийг үнэлсний дараа хөрөнгө оруулалтыг баталгаажуулна. Энэ бол төвөг удах ажил биш. Ирэх оноос өмнө хувьцааны бүртгэлийг хийчих болов уу. Мөн нэрлэсэн үнийг эргэж харах бодитой шаардлага бий. Засгийн газрын тогтоол шийдвэр гарснаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг бүртгэх ажлыг огт орхигдуулаагүй.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг олон нийтэд арилжаалах, "амьдруулах" хугацаа ойртож байна гэж ойлгож болох уу?
-Болно. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчид төмөр замаа тавьж, үйлдвэрлэлийг 30 сая тоннд хүргэсний дараа хувьцаагаа гаргах бололцоо бүрдэх ёстой гэж би хувьдаа хардаг. Зөв цагт хөрөнгөө үнэд хүргэх нь хувьцаа гаргахын гол зорилго шүү дээ. Иргэндээ хувьцаа өгсөн учраас хэзээ ч хамаагүй гаргах ёстой гэсэн хандлага байж болохгүй. Нүүрсний үнэ сэргэсэн үед хувьцаагаа гадаад, дотоодын зах зээлд зэрэг гаргавал үнэд хүрнэ.

Тогтмол худалдан авагчтай, зах зээлд байр сууриа эзэлсний дараа нүүрсний үнэ хямд байсан ч хувьцаагаа гаргах боломж бий. Гэхдээ нүүрсний үнэ өсөхийг хүлээх нь гарцаагүй. Энэ том ордын хувьцааг гаргахдаа эдийн засгийн агуулгыг нь илүү харах хэрэгтэй. Үүний сацуу хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг компанийн засаглалын асуудал хөндөгдөнө. Тэдний эрх ашгийг хамгаалах төлөөллийг хэрхэн бүрдүүлэх талаар Монгол Улс даяар хэлэлцэх ёстой.

Т.Энхбат

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани