Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайхан: Таван жилийн өмнөх популизм одоо моод б

М.Энхсайхан: Таван жилийн өмнөх популизм одоо моод болжээ



-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн төслөө хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт амжиж өргөн барьсангүй. Яагаад ингэж хойшлов. Уг нь хугацаа алдах тусам үр өгөөж буурдаг гэдгийг бид одоо харж байна. Нүүрсний үнэ ямар байхад Тавантолгойг ярьж эхэллээ, одоо ямар байна гэдгээс л энэ тодорхой харагдах байх.

УИХ-ын чуулганы нээлтээс хойш 2 долоо хоног өнгөрлөө. Тавантолгойн талаарх гэрээний төслүүд бэлэн болсон байгаа. Өмнө нь Засгийн газар УИХ-д зөвхөн танилцуулах бодолтой байсан бол энэ удаа УИХ-аас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. УИХ-аас гэрээнд гарын үсэг зурах даалгаврыг Засгийн газарт өгсөн УИХ-ын  шийдвэрийн төслийг гэрээний төслүүдийн хамт өргөн барихаар бэлтгэв. УИХ-аас гаргах аливаа шийдвэрийн үзэл баримтлал гэгчийг бас бэлдэх хэрэгтэй байдаг юм байна. Тийм үзэл баримтлалд миний бие болон хууль зүйн сайд гарын үсэг зурсан байгаа. Тогтоолуудын төслүүдийг мөн бэлтгэсэн байгаа. Өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газар шалгаж байгаа. Хуулиар тэдэнд 72 цаг байдаг аж.

УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барина. Консорциумд Токио, Шанхай, Хонконгт бүртгэлтэй компаниуд байгаа бөгөөд эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарын үсэг зурагдаагүй аливаа гэрээг ил болгох нь зохимжгүй байдаг. Хөрөнгийн биржүүдийн шаардлага юм даа. Энэ асуудалд УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнууд, улс төрчид  анхаарал болгоомжтой хандах байх гэж найдаж  байна.

-Хамгийн их популизм хийж байгаа зүйл бол Тавантолгойн хувьцаа. Ингэхэд энэ хувьцаа бодит юм уу, улстөрчид иргэдэд таалагдах гэхдээ гаргасан бас нэгэн л хоосон зүйл биш юм уу. Ер нь энэ хувьцаа ямар үнэтэй юм?

1072 хувьцаа сонгогчдын санал авах улс төрийн  зорилготойгоор анх гарсан. 2010 онд байна уу даа УИХ тогтоол гаргаж Эрдэнэс ТТ компанийг хөрөнгийн бирж дээр гаргах, компанийн хувьцааны 20 хувийг бүх ард түмэнд 1072 хувьцаа болгох шийдвэр гаргаж байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрлөө. Эрдэнэс ТТ компани биржид гарч чадсангүй. Асар их өрөнд орж улс орноо татаж унагах байдалд орлоо. Өртэй компани ногдол ашиг өгнө гэж юу байхэв. Шилний цаанаас чихэр долоолгов гэдэг үг 1072 хувьцааны бодит байдал юм.

5 жилийн өмнөх популизм одоо буцаад моод болж. Моод эргэж ирсэн юм байлгүй дээ. Өөр хоорондоо арилжаалагддаггүй, ногдол ашиг өгдөггүй хоосон бичлэгийг зах зээлийн ухаанаар жинхэнэ хувьцаа болгохын тулд Тавантолгой өр үүсгэдэг биш, ашиг өгдөг байх хэрэгтэй юм.

Тавантолгой төслийн үр өгөөжийг ард түмэнд тараахын төлөө нэг их буянтай царайлсан том жижиг популистууд тэмцэлдэж байна. Тараахаасаа өмнө төслийг ашигтай болгохын төлөө тэмцэлд гэж хэлмээр байна.

-Энэ гэрээг байгуулснаар манай эдийн засагт ямар үр өгөөж гарах юм. Та үүнийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү?

Тавантолгой төсөлд монголчууд бид нэг ч төгрөг зарахгүй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш эхнээс нь Монгол улс үр шимийг нь хүртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна төсөл бүрэн хүчин чадлаа авахад жил бүр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөгийг төсөвт төлнө. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бүр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгч болно. 12 мянга хүртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно. Монголын нэр хүнд өснө. Бусад мега төслүүдийн хувьд мөс зүсэгч төсөл юм.Тавантолгой төслийн амжилт бусад төслийг хөдөлгөгч хүч болно.

-Таныг УИХ-ын даргын зөвлөх халз мэтгэлцээнд дуудсан. Та яагаад мэтгэлцэхгүй байгаа юм. Уг нь халз мэтгэлцвэл хэн нь зөв ярьж байгаа нь тодорхой харагдах биш үү?

Монголынхоо эрх ашгийн төлөө гадныхантай мэтгэлцье л дээ. Монголчууд өөр хоорондоо том төслөөр мэтгэлцэнэ гэдэг бол Монголын нийгмийг заазуурдсантай адил юм. Тэгээд ч сонгууль биш шүү дээ. Мегатөслийн хувьд Монголчууд нэг л цул байх ёстой байдаг. Тэгээд ч мэргэжлийн олон хүмүүсийн нөр их хөдөлмөрийг ганц мэтгэлцээнээр хүмүүст ойлгуулж барах уу. Хэлэлцээ хийхдээ 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцсон асуудлуудын хэдийг нь ойлгочихсон хүн өөрийгөө "их мэдэх” гэж зарлаад байгаа юм. Дээр нь геополитик ярьж самуурна. Харь гүрний  эрх ашгийг өөрийн гэж андуурна. Гансүхийн зорилго нь Тавантолгой төслийг зогсоох, улс төрийн тавцанд " загвар үзүүлэх” л явдал юм. Хэн хэний хүүхэлдэй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон асуудал шүү дээ.

-Засгийн газрын хурал дээр урьдчилгааны 200 сая долларын талаар ярьсан уу, юунд үрэх талаар гэчихвэл арай хатуудчих юм болов уу?

Ярьсан ярьсан. Улс төрчид мөнгө тараах сонирхолтой байдаг тул хэрүүл болох байх. Алаагүй баавгайн арьс... гэдэг үг бий. Эхлээд төслөө хамгаалж босгох хэрэгтэй байна.

-Гэрээг 70 жилээр байгуулчихлаа гэсэн шүүмжлэл нэлээд байгаа. Энд ойлголтын зөрүү гарсан байх. Харин гэрээг сунгах нөхцөл юу байгаа вэ ?

Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хугацаа 30 жил байгаа. Тодорхой нөхцлүүдийг биелүүлсний дараа Засгийн газар зөвшөөрвөл сунгах бололцоотой хийгдсэн. Тавантолгойн орд 100 хувь Монголын өмч бөгөөд тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс ТТ компанид байх юм. Хөрөнгө оруулагчид мөнгөө оруулаад ажиллаж байх хугацаанд Засгийн газар Та өөрсдийнхөө лицензийн хугацааг сунгаж байна вэ биз дээ гэж асуух нь зүйн хэрэг. Бид ЭТТ дээрх лицензээ 20 20 жилээр сунганаа гэж бичснийг Тавантолгойн гэрээ 30 жилээр дээр нь 20 20 жилээр нийт 70 жил байх гээд буруу ойлгож дээ. УИХ-ын даргын зөвлөхийн даргадаа бэлдэж өгсөн шипи нь энэ.

-Яагаад гаднын зөвлөх аваагүй юм бэ. Ийм чухал гэрээ, том төсөл хийж байж гаднын зөвлөх авсангүй гэсэн шүүмжлэл нэлээд гарсан.

Би анхаасаа гадны зөвлөх авахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Монголын эрх ашгийг монгол хүн л хамгаална. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, манай төрийн  болон төрийн өмчит компаниудын хуульчид ажилласан. Манайд чадалтай залуус байнаа байна. Энэ бол миний хамгийн таатай олзуурхал. Дээр нь Монголын хуулийг хэн ч зөрчихийг хүсддэггүй юм. Хийх хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахгүй байхын тулд хөрөнгө оруулагч хууль зөрчихгүй. Банк хууль зөрчсөн өчүүхэн үйлдэл байвал мөнгө өгөхгүй. Мөнгө босгох үүрэг нь Засгийн газарт бус, хөрөнгө оруулагчдын талд байсан тул тэд нэр хүндттэй компаниудыг ажиллуулсан. Сонирхлын ямар ч зөрчил байхгүй.

Цаашдаа монголчууд гадныхныг царай алдахгүй хийчих боломжоо улам л нэмэх хэрэгтэй.

-Гэрээг батлахгүй бол энэ оны сүүлийн хагаст эдийн засаг том уналтад орно гэж та бичсэн байсан. Энэ нь шантааж, айлгах арга гэхээс илүү том төслийг баталбал үүнийг сэргийлэх вакцин болно гэсэн утгаар хэлсэн гэж би харж байгаа.

Монголын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хэрхэн хийгдэж байгааг харж сонсож байгаа. Эдийн засаг агшсаар байна. Үлээсэн шаар шиг гэнэт хагарчихгүй ч агшаад л байна. Энэ оны хагасаас хойш хүн бүр өөрийн бие дээр эрс мэдэрч эхлэнэ гэж байгаа. Энэ бол Тавантолгой төсөл хэрхэн шийдвэрлэхтэй холбоогүй болох үзэгдэл. Харин Тавантолгой төсөл Монголын эдийн засгийн уналтыг зөөлөн газардуулж, ирээдүйд өсөлт бий болгох учиртай харагдаж байгаа. Миний энэ үгийг ой санамжиндаа хийчихэд илүүдэхгүй гэж бодож байна.

-Танай танхим энэ төсөл дээр нэгдсэн нэг амтай байж чадаж байгаа юу, өмнөх Засгийн газрын хурлын үеэр лав Пүрэвсүрэн сайд, Дорлигжав сайд, хоёр Эрдэнэбат сайд эсрэг байр суурьтай байсан гэж сонссон.

Засгийн газар дээр зөрөлдөөд байсан юм байхгүй. УИХ-ын даргын араншин нэг зүйлээрээ сайн үр дагавартай байлаа. Яамдын "сонор сэрэмж” дээшилж асуудлаа арай нягт нямбай дахин шалгахад тус болсон. Бяцхан цаг илүү үрсэн. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчим үйл хэрэг болсон гэж бодож байна.

-УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн бол байр сууриа тодорхой илэрхийлээд байгаа. Төслийг энэ чигээр нь явуулах боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Бас УИХ-аар заавал хэлэлцүүлнэ гэсээр татаж авахаар болсон. Энэ төсөл УИХ дээр уначихгүй байгаа даа.

УИХ-ын дарга бөөс, хуурсийг нь түүгээгүй буруу төсөл дээр тулгуурласан юм чинь "энэ чигээр нь явуулах боломжгүй” л гэж хэлнэ шүү дээ. Түүний буруу гэхээсээ буруу мэдээллээр санаатай төөрөлдүүлж буй зөвлөхийн аппаратыг нь буруутгах хэрэгтэй. УИХ "нүүрийг нь угаах гээд нүдийг нь сохлов” гээч битгий болоосой доо. Санаа зовж байгааг хуваалцаж байна.


Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
М.Энхсайхан: Таван жилийн өмнөх популизм одоо моод б
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани