Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НӨАТ-ын луйвар буюу хохирсон хэрэгтэн

НӨАТ-ын луйвар буюу хохирсон хэрэгтэн Төрийн хуулин дор амьдарч буй хэн боловч улсад татвар төлж, төрийн халамж, үйлчилгээг хүртэх эрх, үүрэгтэй билээ.

Гэвч хууль зөрчиж, төрийг, аж ахуйн нэгжүүдийг залилан мэхлэх, татварын орлогыг төрд өгөлгүй, хувьдаа завшиж, зарим нь өргөст торны цаана суух болсон.

Тэдний араас хуулийн хариуцлага хүлээх хүн ч цөөнгүй байгаа гэх. Хохирсон хэрнээ хэрэгтний ширээнд суухдаа тулсан компанийн захирлууд ч тэдний дунд байгаа.

Тодруулбал, НӨАТ бага төлөхийн тулд хямд үнээр хуурамч падаан худалдан авчихаад, эцэст нь хууль хяналтын байгууллагад шалгуулан, татвараас зайлсхийсэн хэргийн холбогдогч болсон тохиолдол сүүлийн үед их гарч байгаа аж.

Татвараа хуулийн дагуу төлөлгүй, янз бүрийн арга саамаар ашиг олохын тулд нягтлан бодогчоо хүртэл дарамталдаг компанийн захирлууд үүнээс сэрэмжлээсэй хэмээсэндээ НӨАТ-аас зайлсхийсэн хэргийн талаар хүргэж байна.

"Хоногоо хүлээж байгаа хүн байна уу”

Хууль хяналтын байгууллагынхан татвараас, тэр дундаа НӨАТ-аас зайлсхийж буй компаниудын хэргийг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн.

НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийн ашигласан гурван мянга гаруй компани шалгаснаас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн 700 орчимд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзжээ.

Харин үлдсэн 2620 компанийн эзнээр улсад төлөх ёстой татвараа торгууль, алдангийн хамт төлүүлэхээр болсон байна.

Мөрдөн байцаах газрынхан шалгалтын явцад 251 аж ахуйн нэгжээс 15.5 тэрбум төгрөгийг улсад нөхөн төлүүлээд байгаа бөгөөд харин НӨАТ-ын хуурамч бичилттэй падаан худалдсан 10 компанийн хэргийг шалгаж буй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Тэдгээрийн зарим нь арай ч дээ гэмээр арга хэрэглэж байжээ. Харин хууль хяналтын байгууллагынхан буюу Мөрдөн байцаах алба, Татварын ерөнхий газрынхан хамтран тэдгээр арга нь нарийссан үйлдлүүдийг илрүүлж байгаад талархууштай.

Тэд танил нөхөд, найз нартаа хандаж "Хоногоо хүлээж байгаа хүн байна уу. Иргэний үнэмлэхийг нь ашиглаж компани байгуулах гэсэн юм. Үхсэн хүн үг хэлэх биш” хэмээн сураглаж явсан нэгнийг гэрчүүд баталж байгаа аж.

Монголд өнөөдөр мөнгөгүй хүн хүн биш санагдаж, мөнгөний боол болж байгаа гэхэд хилсдэхгүй. Мөнгөтэй болохын тулд зарим нь хүн чанараа гээх болсон нь харамсалтай.

Татвараас зайлсхийж буй хэргийн холбогдогчдын зарим нь ийм үйлдэл гаргасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Нас бараад удаагүй (ойролцоогоор сарын өмнө), эсвэл эмчлэгдэх найдваргүй болсон, хэзээ мөдгүй бурхны оронд явах гэж буй хүний иргэний үнэмлэх, бичиг баримтыг ашиглан хууль завхруулагчид компани байгуулж, НӨАТ төлөгч болгон бүртгүүлсэн олон тохиолдол байгаа гэнэ.

Ингэж бүртгүүлээд НӨАТ-ын олон тооны падаан авч, улмаар түүнийг худалддаг байж. Нас барсан хүний бичиг баримт ашиглан компани байгуулж, НӨАТ төлөгч болгож бүртгүүлэхэд татварын албаныхны ажлын хариуцлага, хяналт сул нь нөлөөлсөн бололтой.

Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулж буй хэргийн холбогдогчдоос нас барсан хүний бичиг баримт ашигласан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд бурхны оронд заларсан болон хүнд өвчтэй хүмүүсийг судалж явсан олон баримт олджээ.

Тэд танил нөхөд, найз нартаа хандаж "Хоногоо хүлээж байгаа хүн байна уу. Иргэний үнэмлэхийг нь ашиглаж компани байгуулах гэсэн юм. Үхсэн хүн үг хэлэх биш” хэмээн сураглаж явсан нэгнийг гэрчүүд баталж байгаа аж.

Үхэх гэж байгаа хүн байна уу гээд хайж явдаг хүн байдаг гэж бодохоор санаанд нэг л буухгүй байгаа юм. Луйварчид талийгаачийн нэр дээр байгуулсан компаниараа дамжуулан авсан НӨАТ-ын падаанаа цааш нь борлуулж ашиг олж байгаа нь бүр эмгэнэлтэй.

НӨАТ-ын падаан борлуулсан орлогоороо байр, үнэтэй машин худалдан авчээ

Хууль завхруулагчид НӨАТ-ын падааныг янз бүрийн аргаар олж авдаг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсоны нэг нь талийгаачийн нэрээр байгуулсан компани ашиглан авах.

Өөр хэд хэдэн аргаар олж авдаг, худалддагийг мөрдөн байцаалтаар тогтоогоод буй аж.

Тухайлбал, өөрсдийнхөө компанийн нэр дээр авсан НӨАТ-ын падаанд бараа, материал борлуулсан мэтээр хуурамч баримт бичиж, бусад аж ахуйн нэгжид худалдаж байж.

Ийм падаан худалдан авсан компанийнхан төрийг болон өөрсдийгөө хуурч татвараас зайлсхийдэг нь батлагджээ. Улмаар хувь хүн, компаниас худалдан авсан падааныхаа уршгаар өөрсдөө хохироод зогсохгүй хэргийн сэжигтэн болж байгаа юм.

Хуурамч бичиглэлтэй падаан зарж, олсон мөнгөөрөө Энхтайваны гүүрний урд байх орон сууцны нэгэн хороололд 2-3 өрөө байр худалдан аваад зогсохгүй, тансаг зэрэглэлийн "Кадиллак” маркийн автомашин хөлөглөдөг болжээ.

НӨАТ-ын тухай хуулиар 10 сая төгрөгөөс дээш орлого олсон бол тус татварыг төлөх ёстой. 100 сая төгрөгийн борлуулалт хийчихээд НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж татвараас зайлсхийсэн бол хүү, алданги нийлээд 50-иад сая төгрөгийн торгууль хүлээх болдог гэнэ. Түүн дээрээ нэмээд НӨАТ-ын падаанд бичсэн үнийн дүнгийн хоёр хувийг нь падаан хууль бусаар худалдагчдад төлдөг. Түүнийгээ нэхэмжилж авч чадахгүй, хохироод үлддэг юм байна.

Татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдоод байгаа зарим компанийн захирал "Падаан худалдаж авсан мөнгөө гаргуулж авч болохгүй юу. Болдог бол мөнгөө олж аваад дээр нь хүү, алдангийг нь төлчихмөөр байна” хэмээж буй сурагтай.

Харамсалтай нь, хулхи компани байгуулж, НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн этгээдүүд тийм боломж олгохгүй, гэмт хэргийн замаар олсон мөнгөө байр, үнэтэй машин болгочихсон жишээ ч байна.

Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй татвараас зайлсхийсэн нэгэн хэргийн сэжигтэн Д нар хуурамч бичиглэлтэй падаан зарж, олсон мөнгөөрөө Энхтайваны гүүрний урд байх орон сууцны нэгэн хороололд 2-3 өрөө байр худалдан аваад зогсохгүй, тансаг зэрэглэлийн "Кадиллак” маркийн автомашин хөлөглөдөг болжээ.

Хэдийгээр Д нарын хүмүүс татвараас зайлсхийсэн хэрэгт шалгуулж буй ч уг зүйл ангид зааснаар ял шийтгүүлэхгүй, хөнгөн ял авах бололтой.

Гэмт хэргээс учирсан хохирлыг барагдуулахын тулд хууль бусаар олсон эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэнэ. Хэдийгээр Д нарын хүмүүс татвараас зайлсхийсэн хэрэгт шалгуулж буй ч уг зүйл ангид зааснаар ял шийтгүүлэхгүй, хөнгөн ял авах бололтой.

Учир нь хуурамч бичилттэй падаан зарсан хүмүүсийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар ял шийтгэх гэнэ.

Үүнээс үзэхэд, НӨАТ-ын падаан худалдаж баяжигсад нь хөнгөн ял шийтгүүлэх, харин падаан худалдан авсан компанийн захирлууд хохирогч, эрүүгийн хэрэгтэн болж хоцрох нь.

175.5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй падаан ашигласан компанийн захирлууд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял эдлэх юм байна. Дээр нь улсад төлөөгүй татвараа хүү, алданги, торгуулийн хамт төлнө. Харин хуурамч бичиг баримт ашигласан хэргийн холбогдогчид буюу падаан зарсан этгээдүүд хамгийн дээд тал нь таван жил хүртэл хорих ял шийтгүүлэх хуулийн заалт  бий. Тиймээс компанийн захирал, нягтлан бодогч, нярав нар хуурамч бичилттэй НӨАТ-ын падаан худалдан авахгүй байхыг татвар, цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Шоронгоос суллагдсан хамаатныхаа бичиг баримтыг ашиглахын тулд гадаадад гаргажээ

Мөнгөний төлөө хүн хүнээ байсан бас нэгэн жишээ нь манай улсад түр оршин сууж байгаа гадаадын иргэд болон цагаачлах гэж буй хүмүүсийн бичиг баримтыг ашиглаж компани байгуулах аж.

Ял эдэлж байгаад суллагдсан хүнд ажил олдохгүй, амьдрахад тун бэрх. Шоронгоос суллагдсан хамаатныхаа бичиг баримтыг ашиглахын тулд гадаадад гаргаж, үхвэл ч үхэг гээд хаясан тохиолдол байна.

"Үнэтэй тансаг хувцас өмсөөд, нарийхан тамхи татаад, гоё машин унаад яваад байсан юм. Гэтэл ахынхаа нэрийг худалдаж байсан юм байна” хэмээн халаглажээ.

Хорих ангиас суллагдсан хамаатан нь гудамжинд архи ууж яваад М гэх залуутай таарчээ. М-ийн нүдэнд тэр ах нь мөнгө олох аятайхан боломж болон харагдаж, түүнд гадаад паспорт авч өгч, эхний удаад БНХАУ-ын Эрээн рүү явуулж, зочид буудалд хэд хонуулсан аж. Энэ хооронд бичиг баримтаар нь хэд хэдэн компани байгуулан, улмаар НӨАТ-ын падаан авч, түүнийгээ цааш нь борлуулжээ. Түүнээс хойш нэг их удалгүй хамаатны ахаа Норвеги руу явуулсан гэнэ.

Харийн оронд сайхан амьдрал мөрөөдөж очсон ах нь тэнд очоод үгээ барж, Норвегийн Цагаачлалын албанаас түүнийг албадан буцааснаар эх орныхоо барааг харжээ.

Энд ирсэн хойноо олон компанитай "хөрөнгөтөн” болсноо мэдсэн бөгөөд гадаад руу цөлсөн дүүгийнхээ талаар "Үнэтэй тансаг хувцас өмсөөд, нарийхан тамхи татаад, гоё машин унаад яваад байсан юм. Гэтэл ахынхаа нэрийг худалдаж байсан юм байна” хэмээн халаглажээ.

Энэ мэтээр мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг бүлэг хүн, НӨАТ-ын падаан ашиглаж, хуурамч бичилт хийж, хөлөө олж ядаж яваа аж ахуйн нэгжийн эздийг ч, ах дүү, хамаатан садан, хүнд өвчтэй, хоногоо хүлээж буй хүмүүсийг ч луйвардан, гэмт хэрэг үйлдэн баяжиж байна.

Г.Цолмон

НӨАТ-ын луйвар буюу хохирсон хэрэгтэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани