Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд цаг бусаар өөд болсон уул уурхайн бизнесмен

Монголд цаг бусаар өөд болсон уул уурхайн бизнесменЖим Доак Монголын Засгийн газраас олон сая ам.долларын төлбөр нэхэмжлэхээр тус улсад өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн иржээ. Канадын уул уурхайн "Khan Resources” компанийн захирал, Торонтогийн хөрөнгийн биржэд нэр хүндтэй тэрээр Монгол Улс уран олборлох төслийг нь хууль бусаар хаасан 2009 оноос хойш тус улстай олон улсын шүүхээр заргалдах болсон юм. 

Ингээд, өнгөрсөн гуравдугаар сард олон улсын арбитрын шүүх хэргийг хэлэлцээд ОХУ-ын улсын компанийн мэдэлд шилжсэн ураны уурхайн нөхөн төлбөрт Монгол Улс "Khan Resources”-т 100 сая ам.доллар төлөх ёстой гэж шийдвэрлэжээ.

Гэвч төлбөр гүйцэтгэх талаар Монголын төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүй учир ноён Ж.Доак компанийнхаа гүйцэтгэх захирал Гран Эдейн хамт дараагийн шатны хэлэлцээнд уригдан Улаанбаатар руу нисчээ. 

Тэрээр ээлжит яриа хэлэлцээ үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байсан аж. Ж.Доак Монголыг зорихынхоо өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө "Khan Resources” компани нөхөн төлбөрөө албадан гаргуулах шийдмэг арга хэмжээ авч буйгаа дурдсан юм. Тус компани аливаа улс орны хугацаа хэтэрсэн төлбөрийг гаргуулахын тулд өөр оронд түр байгаа нисэх онгоц, далайн хөлөг онгоц зэрэг эд хөрөнгийг хураадаг нэгэн компанид хандсанаа ч хэлсэн билээ. Тэр компанийнхан энэ тал дээр мэргэшсэн хүмүүс учир мөнгөө авахад нь дэм болно гэдгийг ч цохон тэмдэглэж байлаа.   

Ж.Доак Монголд яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй гэж зөв таамагласан бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилсэн уулзалтын дараа өнгөрсөн пүрэв гаригт "Khan Resources" хэвлэлийн мэдэгдэл гаргаж, Монголын тал төлбөрийг нэн даруй бүрэн хэмжээгээр хийж гүйцэтгэхийг шаардан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэргэжилтнүүдэд хандсанаа дурджээ.

Хэдий тийм ч Ж.Доак "Khan Resources"-ийн шахалт үзүүлэх энэ тактик амжилтад хүрэх эсэхийг мэдэхгүй байсан нь тодорхой. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хүний хэлснээр, өнгөрсөн лхагва гаригт Улаанбаатарт болсон ээлжит хэлэлцээ мухардалд орсны дараа Ж.Доакийн бие гэнэт мууджээ. Иймд тэрээр Г.Эдейтэй хамт оройн хоолонд орохоо болин маргааш өглөө нь эрт Канад руу нисэх байсан тул амрахаар зочид буудал руугаа буцсан аж. Ж.Доак гар утас руу нь явуулсан удаа дараагийн мессежүүдэд хариулт өгөхгүй байсан тул зочид буудлынхан түгшүүр зарлан өрөө рүү нь нэвтэрч ороход тэрээр амьсгал хураасан байжээ.

Ж.Доак хэлэлцээ мухардалд орсны дараахан ийн нас барсан нь "Khan Resources"-ийн зарим албаны хүн, хөрөнгө оруулагчид сэжиг бүхий санагдсан юм. Гэвч баасан гаригийн орой түүний гэр бүлийн хүмүүс, ойр дотны анд нөхөд нь чихрийн шижингээр өвчилсөн Ж.Доакийг өөрийн үхлээр үхсэн байж болзошгүй гэж үзжээ.

Ж.Доакийн хуучны найз, "Khan Resources” компанийн захирал Дэвид Макаусланд ярихдаа, "Бид бүхэн сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ороод байгаа бөгөөд бүх асуултад үнэн зөв хариулт олж чадахгүй байна. Гэхдээ Жим Доак маань гадны нөлөөлөлгүй нас барсан бололтой” гэсэн юм.

Монголын цагдаагийн газрын хүсэлтээр цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд дүгнэлт нь даваа гаригт гарах ажээ. Г.Эдей Ж.Доакийн цогцсыг эх оронд нь авчрахаар Монголд үлдсэн юм.

Манай сонинд ирүүлсэн e-mail-д тэрээр "Ж.Доакийн үхэлтэй холбоотой асуудалд ямар нэг шударга бус үйлдлийн ул мөр байсангүй гэж хэлмээр байна. Монголын зохих албаны хүмүүс тус улсын дүрэм журмын дагуу задлан шинжилгээг хийсэн” гэжээ.

Британийн Колумбийн их сургуулийн Азийн судалгааны институтын профессор Жулиан Дьеркес, "Хэдийгээр Ж.Доакийн үхлийн цаг хугацаа сэжигтэй санаг­давч түүний аминд хүрсэн гэж үзэхгүй байна. Учир нь Монголд гадаад, дотоодын иргэдийг онилсон захиалгат аллага болсон түүх үгүй” гэж ярьсан юм. 

Харин "Khan Resources”-ийн захирал Марк Хендерсон Ж.Доакийн хүчин чармайлтын ачаар авах шийдвэр гарсан нөхөн төлбөрийг заавал авна гэж мэдэгдлээ. Тэрээр, "Бизнесийн ертөнцөд Ж.Доак хамгийн зарчим, шударга хүний нэг байсан гэж боддог. Тэрээр бид бүхэнд нүүрлэсэн хүнд байдлаас болж бууж өгөөгүй. Ийм байдалд орсон цөөнгүй компани үр дүнд хүрч чадаагүй шүү дээ” гэж дүгнэсэн юм.

 

"Хан Ресурс”-ийн захирлын үхэл гадны нөлөөгүй гэв  

Ч.ЗОТОЛ

"Blue sky”  зочид буудлын 16 давхарт  хүн нас баржээ гэсэн мэдээлэл энэ сарын 23-ны 08:40 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт ирсний дагуу шалгаж  "Хан ресурс” компанийн  гүйцэтгэх захирал, Канад улсын иргэн 60 настай  Жим Доак  болохыг тогтоожээ. "Хэргийн газарт хийсэн үзлэгээр гаднаа ил харагдах гэмтэл, шарх сорви байгаагүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Нарийн шинжилгээний хариу  14 хоногийн дараа гарна. Талийгаач энэ сарын 19-нд манай улсад ирсэн. Ямар ажлаар ирсэн нь хувийн нууцад хамаарах тул мэдээлэх боломжгүй”  хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Б.БАРС

Эх сурвалж:
Монголд цаг бусаар өөд болсон уул уурхайн бизнесмен
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани