Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Нүүрсний Венесуэл” болох уу

“Нүүрсний Венесуэл” болох уу Саудын Араб санасандаа хүрэх нь. Дэлхийн нефтийн зах зээлд эзлэх байр сууриа америкчуудад алдахгүйн тулд тус улс "үнийн дайн” зарласан билээ. Ингээд газрын тосны ханш 50 хувиар хямдрахад занарын тосны үйлдвэрлэгчдийн нэлээд нь цагаан тугаа мандуулав. Ингэснээр АНУ-ын үйлдвэрлэл багасдаггүй юм аа гэхэд өсөхөө байна гэж шинжээчид үзэж байна. Харин Саудын Араб нефтийн үнийн уналтаас болж сандарсан юм огт алга. Тус улс 700 гаруй тэрбум ам.долларын нөөцийнхөө өчүүхэн бага хэсгийг гаргаж аваад л, төсвийн цоорхойгоо нөхөөд сууж байгаа.

Ухаалаг, алсын хараатай байж чадахгүй бол газар дор хэчнээн баялаг байлаа ч аврал үгүй

"Үнийн дайн”-аас хамгийн их хохирсон нь Венесуэл л болж хоцров. Газрын тосноос экспортын орлогынхоо 90 гаруй хувийг бүрдүүлдэг тус улс дампуурах эрсдэл нэмэгдсээр. Түүхий тосоо гаргаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн импортолдог венесуэлчүүд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл, өндөр инфляцад дарлуулж гүйцлээ. Эдийн засаг нь унаж, гадаад өрийн дарамт нь нэмэгдэж байна. Тэгвэл өөрийгөө "Нүүрсний Саудын Араб” гэж нэрлэх дуртай Монгол Улсад маань байдал ямаршуу байгаа билээ?

"ЖАРГАЛ” УДААН ТОГТСОНГҮЙ

Нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлдэг Австралид үер бууснаар манай олборлогчдын од нь гийсэн. Хятадад гаргах нүүрсний, ялангуяа коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэх жилүүдэд Монгол Улс "Нүүрсний Саудын Араб” болно хэмээн бат итгэж байв. Үнэхээр ч 2008 оноос манай нүүрсний экспорт огцом өссөөр, 2011 онд 21 сая тонн буюу 2.2 тэрбум ам.долларт хүрсэн билээ. Тэр жил экспортын 47 хувийг бүрдүүлсэн нүүрсний ачаар ДНБ-ий өсөлт маань 17 хувиас давсан юм даг. Гэвч сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Нүүрсний салбарт "жаргал” гэнэт ирсэн шигээ гэнэт алга болов. 2011 онд манай тонн нүүрсний экспортын үнэ 120 ам.долларт хүрч байсан бол одоо гурав дахин буурчхаад байна. Өнгөрсөн жил бид 19.5 сая тонн нүүрсийг ердөө 850 сая ам.доллараар экспортолжээ.

Хятадын нүүрсний импорт нэмэгдэж, үнэ өсөхийн хэрээр тус улсад нийлүүлэгч орнуудын шунал ихсэж, олборлолтоо эрчимжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2010 оноос Монголд нүүрсний хайгуул, олборлолтын компаниуд борооны дараах мөөг шиг олширсонтой зэрэгцээд Австрали, Канад, Индонез, ОХУ зэрэг улсад ч нүүрсний компаниуд хүчин чадлаа нэмжээ. Гэтэл хамгийн том импортлогч болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч, эрэлт хумигдлаа. Ийнхүү нүүрсний зах зээл дэх нийлүүлэлт эрэлтээсээ давж, үнэ унасан хэрэг. Үүнээс болж манай ДНБ-ий өсөлт гурван жил дараалан саарч, энэ онд бүр гурван хувь болох таамаглал гараад байна. Монгол Улс үнэхээр "Нүүрсний Саудын Араб” байсан бол үнийн уналтад ингэтлээ хиар цохиулахгүйсэн. Гэтэл 2012 онд дөрвөн тэрбум ам.доллараас давж байсан гадаад валютын нөөц маань эдүгээ гурав дахин буурчхаад байна шүү дээ. Мөн төгрөгийн ханш ам.долларын эсрэг сүүлийн гурван жилд 50 хувиар суларч, гадаад өрийн дарамт маань ч тэр хэрээр өсөөд байна. Үүнээс үзэхэд, Монгол Улсад "Нүүрсний Саудын Араб” гэхээс илүүтэй "Нүүрсний Венесуэл” нэр зохих юм шиг ээ.

ТҮЛШ, ШАТАХУУН, ЦАХИЛГААН...

Нүүрсний үнэ хямдарснаас манай компаниуд ашиг олох нь байтугай өртгөө ч нөхөж дийлэхээ байсан хэмээн гомдоллоно. Дэд бүтэц, ялангуяа төмөр зам байхгүйгээс манай нүүрсний өртөг өндөр, өрсөлдөх чадвар сул байгааг байнга сануулна. Энэ нь том асуудал мөн ч гол нь биш болов уу. Хэрвээ бид нүүрсээ түүхийгээр нь бус, түлш, шатахуун, эрчим хүч үйлдвэрлээд зарж байсан бол өдийд ингэж хошуугаа дэвсэн суухгүйсэн.

Нүүрснээс 5000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх тооцоо бий. Тэдгээрээс түлш, шатахуун, эрчим хүч, химийн бүтээгдэхүүнээ гаргаж авахад л Монгол Улс маш их мөнгө хэмнэж, экспортоо ч төрөлжүүлэх боломжтой. "Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх” зорилгод хүрэх ганц зам нь нүүрс, химийн аж үйлдвэр юм шүү дээ.

Монгол Улс эдүгээ түлш, шатахуун болон химийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь импортоос хараат байгаа бол цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Орос, Хятадаас худалдан авч байна. Энэ нь хэчнээн эмгэнэлтэй болохыг статистикаас харъя. Өнгөрсөн улиралд монголчууд 3.2 сая тонн нүүрсээ 141 сая ам.доллараар экспортолжээ. Мөн хугацаанд бид 157 сая ам.доллараар нефтийн бүтээгдэхүүн, 32 сая ам.доллараар цахилгаан эрчим хүч, 16 сая ам.доллараар химийн бүтээгдэхүүн импортолсон байгаа юм. Гэтэл энэ бүхнийг нүүрснээсээ гаргаад авах боломжтойг дахин сануулъя. "Нүүрс, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой” хэмээн Монголын Химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Үүрцайх онцолсон юм.

ХЯТАДЫН ШИНЭ БОДЛОГО

Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх зэрэг олон санаа, бүр ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүд байдаг ч ажил хэрэг болж чаддаггүй. Учир нь, нүүрс, химийн аж үйлдвэрийн салбарыг төрөөс дэмждэггүй. Энэ тал дээр тодорхой бодлого, хууль эрх зүйн орчин ч байхгүй. Яагаад гэж үү? Манай эрх баригчдад алсын хараа алга. Өнөө маргаашаа л аргацааж байх нь тэдний хувьд чухал. Тиймээс ч нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус, тэр чигт нь экспортлоод, төсвийн орлогоо бүрдүүлэхийг илүүд үзэж байна. Өнгөрсөн онд л гэхэд, үнэ унасныг үл харгалзаад нүүрсний экспортоос төсөвт 272 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа юм. Ийм болохоор л таван жилийн дотор нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэнэ хэмээн зүтгэж байна. Тэр хэрээр монгол нүүрс үнэгүйдэж, Монгол Улсын эрчим хүчний хараат байдал нэмэгдэнэ гэсэн үг.

Үнэндээ нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэнэ гэдэг утгагүй зорилго юм. Манай ганц худалдан авагч болох Хятад улс агаарын бохирдлоо бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбартаа асар их хөрөнгө хаяж байна. Тэдний хувьд өндөр өсөлт биш, тогтвортой өсөлтийг эрхэмлэх шинэ үе иржээ. Үүнээс үүдээд Хятадын нүүрсний импорт буурч, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, импорт нь өсөх таамаглал гарсан. Тиймээс бид нүүрс биш, түүнээс гаргасан цахилгаан эрчим хүч, хий, шингэн түлшээ экспортлох тухай бодож суух ёстой.

ЭЦЭСТ НЬ

Саудын Араб 260 тэрбум баррель газрын тосны нөөцтэй. Тэгвэл 200 тэрбум тонн нүүрсийг шингэрүүлбэл нэг их наяд баррель тос болно гэсэн тооцоог Пеннийн улсын их сургуулийн (Penn State University) профессор Франк Клементе гаргасан нь бий. Өөрөөр хэлбэл, нүүрсээрээ монголчууд Саудын Арабаас хавьгүй баян юм байна. Манайх чинь 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т жагсдаг улс шүү дээ. Гагцхүү түүнийгээ зохистой ашиглаж, хөгжлийн хөшүүрэг болгож чадах уу гэдэг том асуулт бидний өмнө гарч ирлээ. Нүүрсээ цахилгаан, дулаан, түлш, шатахуун, хий болговол Монгол Улс импортын хараат байдлаас гараад зогсохгүй бүс нутгийнхаа том нийлүүлэгч болох ирээдүй бий. Учир нь, ойрын 10 жилд Азийн орнуудын нефть ба эрчим хүчний эрэлт хоёр дахин, байгалийн хийн эрэлт гурав дахин өсөх тооцоо гарсан. Хойд хөрш маань энэ тоог толгойдоо сайн гэгч хийчхээд, дэд бүтцээ базааж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж эхэлсэн.

Харин ухаалаг, алсын хараатай байж чадахгүй бол газар дор хэчнээн баялаг байлаа ч аврал үгүй. Газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлэх Венесуэлийн байж байгааг хар л даа. Сонголт бидний өмнө байна.

Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ

“Нүүрсний Венесуэл” болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани