Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгой"-г улстөрчдийн шахаа хэвээр үлдээх улайрал

"Тавантолгой"-г улстөрчдийн шахаа хэвээр үлдээх улайралТавантолгойн гэрээний сураг бүдгэрлээ. Уг нь энэ төслийг "УИХ-аар хэлэлцэнэ” гэж нэхэл хатуутай татаж авсан хүн нь З.Энхболд өөрөө юмсан. Тэгсэн атлаа Засгийн газар гэрээний төслийг өргөн мэдүүлэхэд яаж хуйсагнаж байсныг нийтээр харсан. Дараа нь гишүүдэд хүрэхээс өмнө, Байнгын хороонд орохоос урьтаж яаран Ажлын хэсэг байгуулан төслийг УИХ-д оруулахгүй, нэг ёсондоо хэлэлцүүлэхгүй "хав дарав”. Тэртэй тэрэнгүй эсрэг байр суурьтай гишүүдийг яаж цуглуулав гэмээр Ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх, үгүйг шийдэх нь. "Мөрөөдлийн баг” гэж нийгмийн сүлжээгээр хочилж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт яаж гарах нь ойлгомжтой. Ажлын хэсэг "УИХ-аар гэрээг хэлэлцэхгүй” гэсэн дүгнэлтийг гишүүдийн өмнөөс гаргаж буцаагаад Засгийн газар руу шидэх янзтай. УИХ-д төслийг оруулбал хяналтаа алдчих гээд байгаа учир ингэж цаг алдуулж байна. Цаг алдах тутам хөрөнгө оруулагчдын итгэл алдарна, Засгийн газрын нэр хүнд унана, эдийн засаг хүндэрнэ. Үйл явдлын өрнөлөөс харвал, "Гэрээг Их хурлаар заавал хэлэлцэх ёстой” гэсэн бүлэглэлийн шаардлага бол төслийн гэрээг Засгийн газар байгуулчих гээд байсан тул түүнийг гацаах мэх байсан нь одоо өдөр ирэх бүр илэрхий болж байна. Үүний цаана Тавантолгойг урьдын адил шахаа хэвээр үлдээх гэсэн улстөрчдийн сонирхол үйлчилж байна гэсэн хардлага сэдрэх болов.

 

Гэрээг эсэргүүцэгчид Тавантолгойн хөрөнгө оруулалтын дотоодын компанид "Энержи ресурс”-ын оронд төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой”-г оруулах ёстой гэсэн шаардлагыг улайран тавьж эхэллээ. Сонгон шалгаруулалтад ялсан консерциумтай гэрээ байгуулахын даваан дээр гэнэтхэн төслийн компанийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож задлах гэж оролдож байгаа нь олон улсад Монголыг муухай харагдуулж байна. Энэ бол "Энержи ресурс”-ийг 51 хувьд нь оруулахын оронд "Эрдэнэс-Тавантолгой”-г зүтгүүлье гэсэн арга ядсан популизм л даа. Тавантолгойд өөрийгөө 1072 ширхэг "жинхэнэ” хувьцаатай гэж боддог, тэгээд "Эрдэнэс-Тавантолгой” "ашигтай” ажилладаг гэсэн явуургүй хөнгөн пиарт нь итгэвэл тэдний зөв ч юм шиг. Гэвч бодит байдал дээр Тавантолгойд "Эрдэнэс-Тавантолгой”-г оруул гэсэн шаардлага нь цаад талдаа өөрсдийн бизнесээ хамгаалах л гэсэн улс төрийн хориг байх магадлалтай.

 

Яагаад заавал "Эрдэнэс Тавантолгой”-г оруулах гээд байгааг, цаана нь улс төрийн ямар хожоо байж болохыг энэ компанийн санхүүгийн тайлангаас харж болох юм шиг санагдлаа. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2013 оны тайлангаас танд танилцуулъя. Энэ бол аудитын шалгалтаар баталгаажсан, нотлогдсон дүгнэлт юм шүү!!!

 

БАРИМТ 1.

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн хэрэгцээ шаардлагыг тооцолгүйгээр "Комтрейд” ХХК-иас 60.2 тн-ын даацтай автосамосвалын 30 ширхэг дугуйг нийтдээ 3.7 тэрбум төгрөгөөр, "Хулын Голын Од” ХХК-иас ТА8 3600 маркийн 60 тн-ын даацтай 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг автосамосвалыг тус тус худалдан авсан нь чанарын шаардлага хангахгүйгээс огт ашиглалтгүй өнөөг хүрчээ.

 

БАРИМТ 2.
"Эрдэнэс-Тавантолгой” компани 353 монгол ажилтантай. Эдгээр ажилтны аюулгүй ажиллагааг хангах үүднээс нүдний шил, маск, ажлын бээлий зэргийг компаниас тавьж өгдөг. Гэвч энэ нь шахааны бизнесийн бас нэг түшиц болох суурийг тавьжээ. 2013 окы жилийн эцсийн байдлаар тус компанид нүдний цагаан, хар, шар шил гэхэд нийтдээ 18 488 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа аж. Үүнийг 148.9 сая төгрөгөөр худалдан авсан байна. Бүх ажилтанг 2 сар дараалан өдөр бүр хангахад хүрэлцэх нүдний шилээс гадна 21 721 ширхэг ажлын бээлий, 21 600 ширхэг маск гээд нийт 517.2 сая төгрөгийн бараа агуулахад хэвтэж байна. Шахааны бараа ганцхан жилд 262 хувиар нэмэгдэж байгааг аудит зориуд анхааруулжээ.

 

БАРИМТ 3.
"IARUDU" зөвлөх компанийн 405.4 сая төгрөгийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил байхгүй байхад мөнгийг бүрэн олгосон, "Norwest corporation” компанид 277.7 мянган ам.долларыг гэрээнээс илүү олгосон, "PriseWaterhouse Coopers Audit LLC” компанид 76.8 сая төгрөгийг илүү олгосон...

Уншигчдыг залхаахгүйн тулд баримтаа ингээд өндөрлөе.

 

Төрийн өмчит компанид л энэ мэт шахааны бизнес цэцэглэдэг болохоос хувийн өмчит компанид хэнбугай ч хүссэн "хог”-оо ингэж зарж чадахгүй. Үнэхээр л Тавантолгойг шахааны түшиц газар болгох гээгүй юм бол "Эрдэнэс-Тавантолгой”-г энд оруулах ямар шаардлага байна. Санхүүгийн хувьд тогтвортой, менежентийн хувьд шалгарсан компани бол бас яахав. Харамсалтай нь "Эрдэнэс-Тавантолгой” алдагдлаараа алдартай компани шүү дээ. Энэ тухай одоо өгүүлье.

 

Компаниудад рейтинг тогтоодог дэлхийн жишиг гэж бий. Бидний сайн мэдэх "Forbes” сэтгүүл л гэхэд компаниудыг дөрвөн гол үзүүлэлтээр үнэлж дүгнэдэг. Тэр нь ашиг орлого, нийт хөрөнгө, зах зээлийн үнэлгээ, борлуулалт дөрөв л дөө. Яг энэ үзүүлэлтийг нь Монголдоо буулгаж үзье, "Эрдэнэс-Тавантолгой” тэнцэх нь үү?

"Ашиг орлого” гэдэг зүйлийг "Эрдэнэс-Тавантолгой” компани дээр ярих ямар ч боломж алга. 2014 оны сүүлчийн статистикмэдээллээс харахад төрийн өмчит 83 компанийг "Эрдэнэс-Тавантолгой” компани ашгаараа бус, алдагдлаараа тэргүүлж байна. 64.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гэсэн энэ үзүүлэлт рүү дөхөж очих өөр компани Монголд л лав алга. Тэгэхээр эхний шалгууртаа тэд F үнэлгээ авлаа.

 

"Нийт хөрөнгө”-ийн хувьд "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хөрөнгө 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Жижиг, дунд бизнесийн хувьд энэ боломжийн дүн байж болох ч дэлхийн хэмжээний ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд дэндүү жижигхэн тоо. Тэгээд дээр нь компанийн өр нь нийт хөрөнгийн хэмжээнээсээ 45 дахин давчихсан байхад "Эрдэнэс-Тавантолгой”-г хөрөнгөтэй гэж үзэхэд хэцүү. Тэдний 2014 оны санхүүгийн тайланд 903 тэрбум төгрөгийн өртэй гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа. Ингэхээр дараах шалгуур нь F үнэлгээ байхаас аргагүй.

 

"Зах зээлийн үнэлгээ” гэх ойлголтыг "Эрдэнэс-Тавантолгой” дээр яаж авч үзэх нь ч өөрөө ойлгомжгүй юм. Иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай, тэр нь 1 сая орчим төгрөгийн үнэтэй гэхээр уг нь үнэлгээ байгаа ч юм шиг. Гэвч компанийн 2013 оны санхүүгийн тайлангаас харахад энд ямар ч "1072 ширхэг хувьцаа” тусгагдаагүй байна. Угаасаа энэ компанид албан ёсны хувьцаа эзэмшигч байхгүй, харин лиценз эзэмшигч л гэж бий. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой”-н зах зээлийн үнэлгээ нь ч F байна.

 

"Эрдэнэс-Тавантолгой” компани дээр "Forbes”-ын шалгуурт нийцэж болох ганц зүйл байгаа нь "Борлуулалт” юм. Ашигт малтмалын газраас гаргасан 2014 оны жилийн эцсийн судалгаанаас харахад тус компани Тавантолгойн Цанхийн зүүн, баруун хэсэгт олборлолт явуулж нийтдээ 5.7 сая тонн нүүрс экспортолсон байна. Ямарч байсан "борлуулалт” гэдэг ойлголт энэ компанид байна гэсэн үг. Харамсалтай нь, энэхүү 5.7 сая тоннд нь баяжуулсан нүүрс ганц ч кг алга. Өөрөөр хэлбэл, нүүрсээ ухаад л шууд зарсан болохоос тэнд баяжуулалт, нэмүү өртөг шингээх тухай ойлголт байсангүй. Ингэхээр олон улсын стакдартад нийцэх бүтээгдэхүүний борлуулалт хийж чадсангүй.

 

Эндээс үзэхэд "Forbes”-ын дөрвөн үндсэн шалгуурт Монголын "Эрдэнэс-Тавантолгой” компани тэнцэхгүй нь. Ийм компанид итгэж Тавантолгой төслийг хариуцуулбал ямар үр дүн гарах нь ч энэ "дөрвөн үзүүлэлт”-ийг хангаж байгаа өнөөдрийн төрхөөс нь харагдаж байх шиг. Ийм байхад Тавантолгойд заавал "Эрдэнэс-Тавантолгой”-г оруулъя гэсэн нь лав эдийн засгийн агуулгагүй бололтой. Энд шахааны бизнес хийх гэсэн улстөрчдийн л сонирхол, зорилго байгаа бололтой.


Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


"Тавантолгой"-г улстөрчдийн шахаа хэвээр үлдээх улайрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани