Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙ: ШИЙДЭГДЭНЭ, ШИЙДЭГДЭХГҮЙ

ОЮУТОЛГОЙ: ШИЙДЭГДЭНЭ, ШИЙДЭГДЭХГҮЙОюутолгойн II шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр энэ долоо хоногт гарч магадгүй” гэсэн сайн мэдээгээр шинэ долоо хоног эхлэв. Өнгөрсөн сарын 5-нд "Оюутолгойн "түгжээг” мулталлаа” хэмээн мэдэгдсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаад "Вloomberg” телевизэд өнгөрсөн баасан гарагт өгсөн ярилцлагадаа "Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж хүн бүр "Оюутолгой” төслийг харж байгаа. Ирэх долоо хоногт "Рио Тинто” группээс өргөн бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллана. Энэ үеэр одоогоор хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэн шийдвэрлэнэ.

 

Үндсэн асуудлуудаараа хэдийнэ тохиролцоонд хүрсэн. Одоо багахан хэмжээний техник, процедурын асуудал л үлдсэн” гэв. Үүний өмнөхөн "Рио Тинто” группийн ерөнхий захирал Сэм Уолш "Монгол Улсын Засгийн газартай Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлаар хэлэлцээ үргэлжилж байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосноос хойш хоёр жилийн турш үргэлжилж буй Оюутолгойн хэлэлцээ одоо л нэг эцэслэн шийдэгдэх нь гэсэн хүлээлт хаа хаанаа үүсээд байгаа. Түүнчлэн сүүлийн үед хөрөнгө оруулагч талаас энэ төсөлд ач холбогдол өгч буй хэмээн дүгнэж байгаа нэг эерэг мессеж нь Оюутолгойн ТЭЗҮ-ийн тодотгол урагштай байгаа явдал. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагч талын ТЭЗҮ-ийн тодотгол хийхэд голлон ажилласан удирдах албаны төлөөлөгч, мэргэжилтнүүд шинжээчдийн багийнханд дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн. Энэ нь хөрөнгө оруулагч ТЭЗҮ-д ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нотолгоо гэдгийг албаныхан хэлэв. ТЭЗҮ-ийн тодотголд хийсэн дүгнэлтээ шинжээчдийн багийнхан энэ сарын 29-нд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд зургаадугаар сарын 10 гэхэд танилцуулахаар байгаа билээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх ярилцлагынхаа үеэр "2015 оныг их өөдрөгөөр харж байна. Бид ажилдаа орсон. Монгол Улс бүх бизнест нээлттэй. Дотоодын хөрөнгө оруулагчдад онцгойлсон давуу тал гэж байхгүй. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиараа гадаад, додоодын хөрөнгө оруулагчдад ижил боломж бий болгосон. Бид харилцан ашигтай ажиллах гэсэн зарчим баримтална” хэмээсэн. Ийнхүү гадаад орчинд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг давхар эерэг мессеж өглөө. Оюутолгойн далд уурхай болон Тавантолгойн бүтээн байгуулалт эхэлбэл энэ ондоо багтаж манай улсад 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт ирэх боломжтой хэмээн олон улсын байгууллагууд тооцоолжээ. Гэхдээ өгөөж нь бодит эдийн засагтаа ирэх жилээс нөлөөгөө үзүүлж эхлэх юм байна. Дээрх мэдээлэл, Ерөнхий сайдын ээлжит мэдэгдэл хэр бодитой болохыг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

 

Да.Ганболд: Хэлэлцээнд зарим нэг томоохон ахиц гарсан

"Оюутолгой ”-н Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

-Энэ долоо хоногт "Рио Тинто” группээс манайд өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж хэлэлцээгээ дуусгана гэсэн. Үнэн үү?
-Зарчмын хувьд бид хэлэлцээгээ сүүлийн хоёр жилд нэг ч өдөр зогсоогоогүй. Лондонд, Улаанбаатарт гэх мэтээр газар, цаг хугацаа товлож хийдэг. Энэ удаад хөрөнгө оруулагчдын төлөөллүүд Улаанбаатарт ажиллана.

 

-Оюутолгойн төслийн II шатны санхүүжилтийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэсэн утгатай мэдээллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийлээ. Шийдвэр эцэслэн гарах юм уу?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавдугаар сард багтааж "Оюутолгой” төслийг гацаанаас гаргана гэж хэлж байсан амандаа багтаж ингэж хэлсэн байх аа. Надад яг тодорхой мэдээлэл одоогоор алга. Ер нь бол сүүлийн үед хэлэлцээнд зарим нэг томоохон ахиц гарсан.

 

-Энэ долоо хоногт Оюутолгойн асуудал шийдэгдэнэ гэдэг ер нь баттай болов уу?
-Баттай, эсэхийг нь мэдэхгүй. Өмнө нь ч гэсэн баттай гэж байгаад л Оюутолгойн асуудлыг гурав, дөрвөн удаа хойшлуулсан шүү дээ.

 

 Н.Энхбаяр: ТЭЗҮ-д өгөх дүгнэлтийг хүлээлгүйгээр хувьцаа эзэмшигчид асуудлаа шийдэх боломжтой

Оюутолгойн ТЭЗҮ-ийн тодотголд ажиллаж байгаа шинжээчдийн багийн ахлагч

 

-Оюутолгойн хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэн шийдвэрлэж, II шатны бүтээн байгуулалтыг энэ долоо хоногт эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, шинжээчдийн багийнхан ТЭЗҮ-ийн тодоттолд дүгнэлт өгоөгүй байхад ийм шийдвэр гаргаж болдог юм уу?
-"Оюутолгой” компани гурван жилд нэг удаа ТЭЗҮ-дээ тодотгол хийх ёстой. Энэ үүргийнхээ дагуу л бидэнд бичиг баримтаа өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн хоорондох асуудал тусдаа. Хэрэв тохиролцоонд хүрвэл шийдвэр гаргах боломжтой. Ерөнхий сайдын мэдэгдлийг хараагүй болохоор тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.

 

-Тэгэхээр ТЭЗҮ-ийн тодотголд өгөх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлел болоод шинжээчдийн дүгнэлтийг хүлээх шаардлагагүй гэсэн үг үү?
-Шаардлагагүй гэхээсээ илүүтэйгээр заавал хүлээхгүйгээр шийдвэр гаргах боломжтой. Тусдаа асуудал шүү дээ.



Б.Ууганбаяр /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ОЮУТОЛГОЙ: ШИЙДЭГДЭНЭ, ШИЙДЭГДЭХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани