Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын заяа зэсэнд

Монголын заяа зэсэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Рио Тинто”-той хийж буй хэлэлцээр энэ долоо хоногт эцэслэж магадгүй тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ долоо хоногт "Рио Тинто”-гийн төлөөлөгчид манай улсад ирэх бөгөөд энэ үеэр талууд тохиролцоонд хүрэх найдвар бий.

Манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувь руу тэмүүлж байсан сайн цагт 10 мянган ам.долларыг давж асан зэсийн үнэ өнгөрсөн оны эхэнд гэхэд таван мянга руу унасан. Эдийн засаг хумигдаж, хөрөнгө оруулалт татарсан, Засгийн газар зэсийн үнийг 6200 ам.доллар байхаар тооцон төсөвт суулгасан үед энэ бол маш муу мэдээ байв.

Рио Тинто зэсийн эрэлт нэгээс хоёр жилийн дотор сэргэнэ гэдэгт итгэлтэй байна

Үүнээс ч муу нь зэсийн үнэ ийм доогуур байхад "Рио Тинто” Оюутолгой төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх гэж яарахгүйд байв. Ийм нөхцөлд "Рио Тинто” зэсийн үнэ зах зээлд өсөх хүртэл төслийг царцаах, үүнийхээ бурууг Монголын Засгийн газарт тохож хувьцаа эзэмшигчдэдээ тайлбарлах магадлалтай гэж зарим хүмүүс хардаж байсан. Өнгөрснийг нэхэн санавал бодитой хардлага.

Тэр үед урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн хэрэглээ нь буурч байгаагаас зэсийн үнэ ойрын хугацаанд өсөх найдваргүй гэж шинжээчид үзэж байсан юм. Гэтэл муу хүний заяа завагт гэгчээр сүүлийн үед зэсийн үнэд өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. "Рио Тинто” дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт төсөөлж байснаас хурдан сэргэх таамагтай байгаа тухайгаа мэдэгджээ. "Рио Тинто”-гийн Зэс болон нүүрсний группийн захирал Жан-Себастьян Жак "Financial Times”-д уржигдар өгсөн ярилцлагадаа,

"Зэсийн үнэ унаснаар үйлдвэрлэл буурсан нь зах зээлд тэнцвэрийг бий болголоо. Мөн Чилид буусан үер ч нөлөөлсөн. Хэрвээ өнгөрсөн оны эцэст зэсийн эрэлт хэзээ сэргэхийг надаас асуусан бол гурваас дөрвөн жил шаардлагатай гэж хариулах байлаа. Харин одоо бол 18-24 сар гэж хариулна” хэмээжээ. Нэг тонн зэсийн үнэ хоёр долоо хоногийн өмнө сүүлийн таван сарын дээд үнэ болох 6479 ам.долларт хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүнээс үл ялиг буурч 6437 ам.доллар болоод байна. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулбал 18 хувь өссөн гэсэн үг. Зэсийн үнэ өсч буй нь ам.долларын ханшийг буулгахад ч нөлөөлсөн нь дамжиггүй. Нөхцөл байдал ингэж сайнаар эргэсэн тул "Рио Тинто” зэсийн үйлдвэрлэлээ энэ оны туршид эрчимжүүлж, 535 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Тэд оны эхэнд 2015 оны туршид 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцож байсан юм.

Мэдээж хэрэг ирээдүйг яг таг таах боломжгүй болохоор ойрын нэгээс хоёр жилийн дотор зэсийн эрэлт эргээд сэргэнэ гэсэн мэдээ бол зөвхөн таамаг. Гэхдээ "Рио Тинто” үүнд итгэж байна гэдэг нь бидэнд сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд зэсийн үнийг өснө гэж тооцож байгаа бол Оюутолгойн төслийг хурдан хугацаанд дараагийн шатанд нь шилжүүлэхийг хүсэх нь дамжиггүй. Ноён Жак ч зэсийн үнэ өсч, зах зээлийн динамик өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд хөрөнгө оруулагч нартай уулзалт хийж, хүлээгдэж буй зэсийн төслүүдийнхээ санхүүжилтийн түгжээг мултлах тухай "Financial Times”-д мэдэгджээ.

Зах зээлийн энэ өөрчлөлт Рио Тинтогийн хувьд ч бидний хувьд ч алдаж болохгүй алтан боломж юм

Мэдээж хэрэг эдгээр хүлээгдэж буй төслүүдээс голлох ач холбогдол өгч буй нь Оюутолгой. Харин Оюутолгой төслийн дараагийн шатанд шилжих хугацааны талаар тэрбээр тодорхой хариу хэлж чадахгүй. Учир нь Монголын Засгийн газартай хийх хэлэлцээр нь бизнесийн гэхээсээ илүү улс төрийн шинжтэй байгаа хэмээжээ. Тэгэхээр энэ долоо хоногт багтаж "Рио Тинто” болон манай Засгийн газар тохиролцоонд хүрэх талаарх таамаг нэлээд бодитой бололтой.

Харин хариуцаж буй өөр нэг салбар болох нүүрсний зах зээлийн хувьд Жан-Себастьян Жак гутранги төсөөлөлтэй байна. Тэрбээр нүүрсний үнэ ойрын дөрвөн жилийн дотор сэргэхгүй гэж үзэж байгаа аж. Тэгэхээр "Рио Тинто”-гийн зэс ба нүүрсний групп ойрын жилүүдэд зэсийн зах зээл дээр илүү төвлөрч ажиллах төлөвтэй. "Рио Тинто” үнэ нь унаснаар ашиггүй болж буй нүүрсний салбараа найман долоо хоногийн өмнө татан буулгаж, зэсийн групптэйгээ нэгтгэсэн билээ. Жан-Себастьян Жак нүүрсний салбарынхаа тухай "Яг өнөөдөр нүүрс "Рио Тинто”- гийн нэг салбар мөн үү? гэвэл тийм. Гэхдээ сайн санал ирсэн тохиолдолд энэ салбар дахь хувьцаагаа худалдахад хэзээд бэлэн” хэмээжээ.

Зах зээлийн энэ өөрчлөлт "Рио Тинто”-гийн хувьд ч, бидний хувьд ч алдаж болохгүй алтан боломж юм. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөө эргээд эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг ахиад татахын тулд Оюутолгой төслийн дараагийн шатыг аль болох хурдан эхлүүлэхийг хүсэж байгаа. Харин "Рио Тинто”-гийн хувьд түүхий эдийн ханш унаж, зарим салбарууд нь ашиггүй болж эхэлсэн таатай үед зэсийн үнэ өсөж буй энэ мөчлөгийг алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. 2011 оны эхэнд оргилдоо хүрч байснаасаа хойш тасралтгүй унасаар өнгөрсөн нэгдүгээр сард доод үнэдээ хүрсэн Оюутолгойн хувьцаа дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй өсөж байна. Үүнд зэсийн үнийн өсөлт, "Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газар удахгүй ойлголцолд хүрэх тухай талуудын мэдэгдэл нөлөөлж байгаа нь лавтай.

Хэрвээ талууд ойлголцолд хүрэх аваас Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт болох зургаан тэрбум ам.доллар манай эдийн засаг руу орж ирнэ. Үүгээр зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл ч нэмэгдэх боломжтой.

Б.Амармэнд

Засгийн газрын мэдээ

Монголын заяа зэсэнд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани