Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тендерийн төр

Манай улсад номын сангуудыг номоор хангах систем одоо болтол бүрэлдэж тогтоогүй учраас тэнд гуйвар түүврээр хэдэн ном олддог эсвэл сайд дарга нарын гар, хөл орсон шахааны ном цугларах газар болжээ. Энэ байдал хууль журмын дагуу өө сэвгүй мэт харагдана. "Оюуныг дээдэлдэг уламжлалтай ард түмэн” гэж бид өөрсдийгөө хэчнээн магтан сайрхавч ном тойрсон асуудал зөвхөн үүгээр зогсохгүй оюуны баялгийг бүтээгч, уншигчдын хүсэл эрмэлэлийг хааж боосон төрийн байгууллагуудын тушаал шийдвэр өч төчнөөнөөрөө. Ам ажил хоёр хаагуур зөрнө вэ? Тушаал шийдвэр дагахгүй л бол ажил төрлөөсөө халагдахад хүрч дэнжигнэх хүмүүс, ашиг унагахгүй л бол хөдөлж өгдөггүй хэдэн дарга нарын хооронд Монголын номын сангууд түүний үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ хариуцах эзэнгүй орхигдсоор ирлээ. Тэгэхдээ номын сангууд алга болчихоогүй, тэнд ажиллагсад тоо ёсоор бүртгэлтэй хэвээрээ ч уншигчдын тоо нэмэгдэх бус цөөрч буиг манайд тоох эзэн үгүйлэгдэж, хийх ажил орхигдож байгааг би энд өгүүлэх санаатай байна.

 

    Ном уншихгүй хэрнээ ач тусыг нь магтаад бардаггүй, уншиж гэгээрэхшн оронд залоирч мөргөхииг урьтал болгодогхүмүүс манайхнаас өөр байдаг болов уу? Сэтгэлээ хуурч өдөр хоногийг өнгөрөөдөг, юм бүхэнд мухар сохроор хандаж сурсан байдлаасаа бид хэзээ салах вэ? Хийж бүтээхийн оронд хуучирч баларсан, хэрэглэхийн аргагүй болсон,”уламжлал” нэртэй хоцрогдол ярьсаар бид урагш хөгжих үү? Хаана ч явсан ном уншиж, түүнийг байнгын хэрэгцээгээ болгожчадсан хүмүүс л уг нь номыг жинхэнээсээ хүндэлж, эрдэм соёлтой болдог шүү дээ. Манай улсад гарч буй ном бүрээс захиалан авдаг, үнэхээр номын соёлтой Япон, Герман, Америкийн хэд хэдэн номын санг би ажил төрлийнхөө шугамаар сайн мэдэх болсон. Тэд номын дотоод бүрдлээ хангахын зэрэгцээ манай хоёр хөрш шиг том улс орнуудаас ч гадаад бүрдлээ хангадаг гэхээр гайхалтай, уншигчид нь ч азтай.

 

    Тэдгээр номын сангийн хаалгаар хөл тавьж орох хэн бүхэнд өөдөөс ёстой сүрдэм, жинхэнэ соёлын агуу том өргөө угтан авч буй мэдрэмж төрнө. Манайхтай яаж ч харьцуулахын аргагүй тэдгээр номын санг очиж үзэхэд барилга байшингаа гадна доторгүй ихээхэн хүндэтгэл шингээн барьж байгуулсан, гоёмсог агаад том. Уншлагын том том танхимуудад нь эрэгтэй, эмэгтэй янз бүрийн насны хэдэн зуун хүн нэг дор оюуны хэрэгцээгээ хангаж суугаа дүр зургийг харахад атаархах сэтгэл төрөхөөс аргагүй. Орчин үеийн техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, номын сангийн үйл ажиллагааг өдрөөс өдөрт улам сайжруулах, хүмүүсийн эрх ашигт үйлчлэх төрийн бодлого тэнд жинхэнээсээ хэрэгжиж байна. ”Бид хэзээ нэг ийм сайхан номын сантай болох юм бол доо” л гэж надад бодогддог. Тэнд манайх шиг хэн нэгэн зохиолч, орчуулагч гаргасан бүтээлээ торонд хийж сугавчлаад тааралдсан хүмүүст бэлэглэж, үлдсэнийг нь хэдэн цааснаас өгчих санаатай, гуйлгачин мэт номын сан хэсээд явдаг дүр зураг лав байхгүй. Ном бүтээгчид төрдөө ингэж үнэлэгддэггүй юм. Ийм аргаар фондоо баяжуулдаг газар манайхаас өөр хаана байдгийг би мэдэхгүй.

 

    Номонд хүндэтгэлтэй ханддаг аль ч газарт авхаалж самбаатай нь л тендерийн аргаар номын сангуудад ном шахаад байдаггүй. МАН-ын Ё.Отгонбаяр, АН-ын Баабар гэдэг ганц хүний номыг л тэрбум төгрөгөөр номын сангуудад шахаж байгааг юу гэх вэ. Манай төрд агуулга сайтай номын эрэлт хэрэгцээг тоох хүн байдаггүй, энэ асуудал төрийн бодлогын гадна хаягджээ. Өөрөөр хэлбэл, манай төр иргэддээ эрэлт хэрэгцээтэй сайн ном уншуулахын оронд олдсон хэдэн төгрөгийг нь дундаас нь тоншихыг л урьтал бо лгодог, маш амьтанлаг зан төрхтэй. Тийм ч учраас манайд үнэндээ төрийн бодлого гэж үзэгдэхээр зүйл байдаггүй, эрх баригчид ард түмнээ урсгалд нь найдаж орхиод, бүх яам, тамгын газарт тендер зонхилсон ажлыг барьж авцгаасан байдаг. Тиймээс бид "тендерийн төртэй” гэж өөрсдийгөө шулуухан ойлгож болох бөгөөд бас түүндээ таарсан олонх биш цөөнх хожиж байхаар хийгдсэн хууль журамтай. Нэгэнт цөөнх бус олонх хожихтөрийнбодлогоалдагдажэргэсэн тул хуулиа дагах, хуулиа сахиулах үйл ажиллагаа мэдээж олонхид ашиггүй. Ингэж тэднийг шүүмжилж бичиж байгааг минь хэтрүүлэг гэж үзэх хүн байна уу?

 

     Харин ч ил цагаандаа гарсан учраас миний ингэж хэлж буйг тоох хүн олдож өгөхгүй хэцүү байна. Ямар ч факт нотолгоогоор тэдний буруу үйлдлийг дэлгэж гэрчлээд, тэдэнд хариуцлага хүлээлгэх боломжгүй учраас иргэд ч сүүлдээ цөхөрч, аливаа буруу зөвийг ялгах сонирхолгүй болж байх шиг байна. Бидэнд горьдлого тавих ганцхан газар үлдсэн нь "эрх баригчдаас хараат бус” гэгдэх Захиргааны хэргийн шүүх билээ. Гэвч энэ байгууллага олон нийтэд хор хохиролтой шийдвэр гаргасаар байгаа эрх баригчдын дураар аашлах явдчыг өөгшүүлэхээс цаашгүй, аль хэдийнэ тэднээс хамааралтай, тэднийг өмгөөлөн хамгаалах түшиц газар болон хувирчээ. Тухайлбал, төр юу хийх ёстойг захиргааны хэргийн шүүгч мэддэггүй нь надад хачин санагдсан. Төрийн үйл ажиллагаа хэнд чигдэх ёстой талаар шүүгч бодож ч үзээгүй гэхэд хэн үнэмших юм бэ? Төр захиргааны байгууллагаас хувь хүний биш, нийтийн эрх ашигт нийцтэй баримт бичиг гаргах ёстойг огтоос мэддэггүй тэднийг хэний төлөө, юуны тулд ажилладгийг ойлгоход тун бэрх. Номын сангуудад цаг үеийн эрэлт хэрэгцээтэй ном байнга очихучиртайг мөн уншигчдыг бодолцсон төрийн сайн бодлого үгүйлэгдэж буйг тэдэнд яаж ч ойлгуулах гээд нэмэргүй.

 

    Хуулийн үг үсгээр хөөцөлдсөн, юм бодцоггүй, хар хувцас нөмөрч, төрийн нэрээр арддаа гай тарьж яваа тийм хүмүүсийг би ойлгодоггүй. Номын эрэлт хэрэгцээг идэж уух хэрэгцээнээс дээр тавьж байж л боловсрол хөгждөг. Ном унших байтугай өөрсдийн танилцах ёстой иргэдийн нэхэмжлэлийг ч бүрэн гүйцэд уншдаггүй шүүгч нэр зүүсэн хүмүүс номгүйгээс хүн яаж хохирч болдгийг яаж мэдэх юм бэ. Тэд "нийтийн эрх ашгаас нэг хуний эрх ашиг дээр байх ёстой” гэсэн гүн бат ойлголттой явдаг улс. Шахааны ном унших гэж хэн ч номын санг зүглэдэггүй учраас төрийн гаргадагтушаал шийдвэр буруу гэдгийг тэдэнд би мөн ч олон удаа ойлгуулах гээд бараагүй. Тийм шүүгчдээс болж улс оронд хохиролтой олон шийдвэр гарч, ингэжтэдулс орноо батлах ажлыг эрх баригчидтай хамтран гүйцэлдүүлж байдаг. Эрх баригчдын өөрсдөдөө тааруулж гаргасан хууль журмаар тэд ажилладаг учраас захиргааны хэргийн шүүх олон нийтийг хохироох энэ ажлаа цаашид ч энэ мэтээр бас үргэлжлүүлж таарна. Тэглээ гээд бид санаагаар унаж болохгүй, "бүтэхгүй юмаар хөөцөлдөж байна” гэж уншигч та намайг битгий бодоорой. Бүгдээрээ тэдэнд дээрэлхүүлж суух ёстой биш, тиймээс нэг удаа ч гэсэн тэднийг бичиж байгаа минь энэ.

 

Тендерийн төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани