Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Японы сонголт нүүрс

Японы сонголт нүүрс Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр санаа зовнидог үндэстний нэг нь өндөр хариуцлагатай Япончууд. Тэр ч утгаараа хүлэмжийн хийг бууруулах тухай анхны олон улсын протокол 1992 онд Японы манлайлал доор Киото хотод зохион байгуулагдаж байв. Гэвч хөшиж, зогсолтод орсон эдийн засгаа эрчимжүүлэхэд нь Шинзо Абэд нүүрс хэрэг болох төлөвтэй.

2009 онд болсон Их наймын уулзалтын үеэр өндөр хөгжилтэй найман улс 2050 он гэхэд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээгээ 80 хүртэл хувиар бууруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч одоогоор Япон улс нэмж 43 нүүрсний цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаагаас заримынх нь ажил хэдийн эхлээд байна.

Япон байгаль орчинд ээлтэй нүүрсний цахилгаан станцын төслүүдийг санхүүжүүлнэ

Энэ нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг кампанит ажлыг толгойлж байгаа АНУ болон өндөр хөгжилтэй бусад улс орнуудын санааг чилээж байгаа. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрөгч сард АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр зэвсэгт хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх тухай төлөвлөгөөгөө конгресст танилцуулснаас гадна Ерөнхийлөгч Барак Обаматай цаг уурын өөрчлөлтийн талаар биечлэн яриа өрнүүлсэн. Энэ оны эцэст Парист болох Цаг уурын өөрчлөлтийн тухай олон улсын конферест Япон чухам ямар төлөвлөгөө танилцуулах нь олон улсын сонирхлыг багагүй татаж байна.

Хэдийгээр Япон Улс нь өндөр технологийн бүтээгдэхүүнээрээ алдартай ч нүүрсний томоохон хэрэглэгч. Тэд дэлхийн дөрөв дэх том хэрэглэгч, хоёр дахь том импортлогч юм. Японы Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан Үндэсний эрчим хүчний стратеги төлөвлөгөөндөө "Шатдаг түлшнүүд дундаас геополитикийн эрсдэл болон зардал багатай учраас нүүрс нь эрчим хүчний үндсэн, чухал нөөц байх болно” хэмээн тусгасан.

Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараа Япон цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоосон. Энэ орон зайг тэд нүүрс болон харьцангуй өндөр үнэтэй байгалийн хийн хэрэглээгээр нөхсөөр ирсэн юм. Гэвч энэ нь Японы эрчим хүчний салбарын зардлыг нэмэгдүүлж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн гурван жилд цөмийн цахилгаан станцуудын зогсолттой холбоотойгоор 270 тэрбум ам.долларын нэмэлт зардал гарч, айл өрхийн цахилгааны тариф 20 хувиар, үйлдвэрүүдийн тариф 30 хувиар өсжээ.

Иймд эдийн засгаа илүү үр ашигтайгаар зохион байгуулахын тулд Абэгийн Засгийн газар зогсоосон цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг сэргээхийн сацуу нүүрсийг ирээдүйд эрчим хүчний нэг гол эх үүсвэр байлгах сонирхолтой байна. Фүкүшимагийн ослоос өмнө Япон эрчим хүчнийхээ 27 хувийг цөмийн, 30 хувийг байгалийн хийн, 24 хувийг нүүрсний эх үүсвэрээс гарган авдаг байсан бол одоо нүүрснээс гарган авсан эрчим хүч 30, байгалийн хийнээс гарган авсан эрчим хүч 43 хувь хүрч өсөөд байна. Цаашид Япон Улс эрчим хүчнийхээ 26 хувийг нүүрснээс гарган авах зорилт тавиад байгаа юм.

Олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагадаа үнэнч байхын сацуу эдийн засагтаа үр ашигтай бодлого явуулахын тулд япончууд байгаль орчинд үзүүлэх нөлөө харьцангуй багатай нүүрсний цахилгаан станцын технологийг ихээхэн сонирхож байна. Үүний нэг жишээ нь Исогогийн нүүрсний цахилгаан станц. Ультрасуперкритикал хэмээх хэцүү нэртэй технологид суурилсан энэ цахилгаан станц нь энгийн цахилгаан станцуудаас 17 хувиар бага хүлэмжийн хий ялгаруулдаг. Энгийн цахилгаан станцууд усыг уур болгох замаар эрчим хүч гарган авдаг бол энэ шинэ технологи нь уураа ахиад 600 градус хүртэл халааж, эрчим хүч гарган авдаг. Хэдийгээр ультрасуперкритикал технологийг 1960-аад оны үеэс туршиж байсан ч тухайн үед уурыг 600 градус болон түүнээс дээш халаах боломжгүй байснаас үр ашиг муутай байсан юм. Харин цоо шинэ альфа төмөр гэх материал нь уурыг өндөр градуст халаах боломжийг олгосон. Нүүрсний олборлолт худалдаа эрхэлдэг олон компани ирээдүйд энэ технологид ихээхэн найдлага тавьж байна.

Японы эрчим хүчний салбарын энэ өөрчлөлт дэлхийн зах зээлд ч нөлөөлж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны эцэст манай Тавантолгойн ордын гол өрсөлдөгч гэж үздэг Бразилын "Вейл" компанийн эзэмшдэг Мозамбикийн Моатизэ коксжих нүүрсний ордын 15 хувийн хувьцааг Японы Мицүй групп 450 сая ам.доллараар худалдан авсан. Мицүйгийн хөрөнгө оруулалт үүгээр дуусаагүй.

Моатизэ ордод Мицүй корпораци нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн

Ахиад 188 сая ам.долларыг компанийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд, 313 сая ам.долларыг "Вейл"-ийн дэд бүтэц, тээвэрлэлт хариуцсан охин компанийн 50 хувийг худалдан авахад зарцуулсан. Нэмж хэлэхэд Тавантолгойн төсөлд оролцож буй Сумитомо корпорац нь Мицүй группийн нэг охин компани юм. Үүнээс гадна Японы өөр нэг аварга корпорац болох "Идэмицү" Индонезийн, улсын мэдлийн Японы газрын тос, байгалийн хий, металлын корпорац Австралийн нүүрсний салбарт тус тус томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна. "Идэмицү" корпорац Японы эрчим хүчний нүүрсний импорт 2030 он гэхэд 30 хувиар өснө хэмээн тооцоод байгаа аж. тус корпорацын төлөөлөгч "Японы хэрэглээ өнгөрсөн жилүүдэд эрс өөрчлөгдсөн. Өмнө нь зөвхөн хамгийн өндөр чанартай нүүрс л худалдан авдаг байсан бол одоо эрчим хүчний илүү хямд нүүрсийг ихээхэн сонирхож байна” хэмээн Dow Jones Newswires-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт Шинзо Абэ Азийн хөгжиж буй орнуудын дэд бүтцийн салбарт 110 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсноо зарласан. Мэдээж хэрэг энэ нь Хятадын толгойлж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд өгсөн хариу, Ази дахь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хазаарлах гэсэн зорилготой үйлдэл байсан. Шинзо Абэгийн мэдэгдсэнээр Азийн хөгжлийн банкаар дамжин хийгдэх энэхүү хөрөнгө оруулалт нь clean coal буюу байгаль орчинд ээлтэй нүүрсний цахилгаан станц, эрүүл мэнд болон хурдны галт тэрэгний технологийн чиглэлд хийгдэх гэнэ.

Өнгөрсөн онд Японы Засгийн газраас хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн хэмжээг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Индонезод хийсэн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь нүүрсний цахилгаан станц байгуулах төсөлд зарцуулагдсан тухай баримтыг Ассошиэйтед Пресс агентлаг зарлаж, олон улсын хэмжээнд ихээхэн шуугиан дэгдээж байв. Японы засгийн газар энэхүү үйлдлээ хөгжингүй орнууд дахь үр ашиг багатай цахилгаан станцыг илүү үр ашигтай, өндөр технологид суурилсан цахилгаан станцаар солих замаар хүлэмжийн хийг бууруулах зорилготой хэмээн зөвтгөж байв. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилтийн улмаас нүүрсний хэрэглээ нь огцом тэлж байгаа Энэтхэг улс ч энэ тал дээр Япон Улстай хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа.

Хэдийгээр япончууд олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч бус хандаж байгаа ч дотооддоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд нүүрсний шинэ үеийн технологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь саяхан чөлөөт худалдааны гэрээ үзэглэсэн бидний хувьд таатай мэдээ билээ. Япон нүүрс нийлүүлэгч хоёр гол түнш болох Индонезтой шууд, Австралитай АСЕАН-ын хүрээнд чөлөөт худалдааны гэрээтэй байсан бол энэ жил Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ үзэглэсэн. Ингэснээр манай нүүрс Японы зах зээлд Австрали болон Индонезийн нүүрстэй өрсөлдөх боломж нэмэгдсэн билээ.

А.Амармэнд

Засгийн газрын мэдээ

Японы сонголт нүүрс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани