Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Чинзориг: Ц.Анандбазарт луйвардуулаад 12 жил заргалдаж байна

-"Содмонгол”-ын  Ц.Анандбазар гэмт хэрэгт холбогддог. Прокурор Б.Бат-Орших түүнийг хэргээс мулталдаг гэнэ-

Б.Болд

"Содмонгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай холбоотой асуудал аль эрт 2003 оноос хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлжээ. Гэвч тэгсгээд л сураг алдардаг. Харин хэн, юуны учир Ц.Анандбазарыг ийн

хэрэг төвгөөс холдуулж дөнгөөд байдгийг иргэн Д.Чинзориг олон нийтэд дэлгэлээ. Тэрээр "Би Ц.Анандбазарт луйвардуулсан талаараа сонгуулиас бүр өмнө, тодруулбал 2003 оноос ярьж, заргалдсаар өнөөг хүрсэн. Зөвхөн 2012 онд яриад эхэлсэн юм биш. Өмнө нь юуны учир хохирогч болоод явж байгаагаа хэвлэлд ярьж байсан. Аль эрт 1995 онд би "Содмонгол” компанийг байгуулж байлаа. Гэтэл Ц.Анандбазар "Содмонгол групп” гэдэг компани байгуулж 1999 оноос хойш миний компанийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө, хөрөнгийг минь луйвардсан хүн” гэж хэвлэлд ярьжээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазар 1999 онд "Содмонгол” компанийн захирал Д.Чинзориг гэгчээс их хэмжээний мөнгө, хөрөнгө залилж авсан. Ингэхдээ байгууллага, компаниудыг ч хохироосон гэдэг. Энэ бүхэн цааш эцэслэн шийдэгддэггүй нь өдгөө Нийслэлийн прокуророор ажиллаж буй Б.Бат-Оршихтой холбоотой юм байна.

Ц.Анандбазарыг гурван ч удаа хуулийн байгууллагын хараа хяналт, шалгалтаас мулталж авсан гурван ч баримт байдгийг иргэн Д.Чинзориг хэлж байгаа юм.

Нэг. Улсын мөрдөн байцаах газраас 2003 оны тавдугаар сарын 2-нд "Содмонгол” компангийн захирал Д.Чинзоригийн гомдлоор болон "НИК” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр байгууллагын өмч хөрөнгө  ашигласан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 263, 148 дугаар зүйлийн 263,2 148,3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс  зарим үйлдлийг нь 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд прокурор нь хэрэгсэхгүй болгосон бйана. Үүнийгээ  2004 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн  шүүхэд болсон шүүх хурал дээр улсын яллагч  яллахаас татгалзсан гэсэн  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж байв. Тэр үед улсын яллагч нь Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Б.Бат-Орших байлаа.

Хоёр. Д.Чинзориг дахин гомдол гаргажээ. Үүнд нь 2010 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Ш.Сүхбатаас надад хариу өгчээ. Ш.Сүхбат прокурорын хариунд  "...УЕП-ын газарт таны гомдлын дагуу эрүүгийн 346128 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т зааснаар шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн үйл ажиллагаа үүсгэж гомдолд бичигдсэн асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичсэн болохыг мэдэгдье” гэсэн байв. Ингээд Ц.Анандбазарыг шалгаж эхлэх гэтэл УЕП-ын туслах, Шүүхэд төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Шинээр нөхцөл байдал илэрснээс үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоох тухай тогтоол гаргасан байна. Ингэхдээ "Д.Чинзоригийн гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, шүүх нотлох баримтуудаа үнэлэлт дүгнэл хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх 360 дугаар зүйлийн 360.2 дахь заалтыг удирдлага болгон үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоосугай” гэчихэв. Уг нь Ш.Сүхбат прокурор болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг шалгуулъя гэсэн. Гэтэл Б.Бат-Орших энэ хуулийн 357 дугаар зүйлээр шалгах үндэслэлгүй байна гэжээ.  Тодруулбал,. Ш.Сүхбат прокурорын удирдлага болгосон 359.2-т "Энэ хуулийн 357 дугаар зүйлд дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, уг байдлыг мөрдөн шалгах, эсхүл энэ талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгнө” гэж заасан. Харин Б.Бат-Оршихын үндэслэсэн 360.2-т "...Хэргийг сэргээх үндэслэл тогтоогдоогүй бол прокурор үндэслэл бүхий тогтоол гаргаж, хэргийн ажиллагааг зогсоох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан. Мөн тэрээр шалгах үндэслэлгүй гэхдээ ганц 357.1.1-т "...гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон бол” гэдгийг баримталсан гэсэн. Гэтэл Ш.Сүхбат прокурор зөвхөн 357.1.1 биш 357 дугаар зүйлийг бүхэлд нь дурдаад Ц.Анандбазарт холбогдох хэргийг шалгах даалгавар бичжээ. Харамсалтай нь үүнийхээ төлөө Ш.Сүхбат прокурор ажлаасаа халагдсан гэдэг.

Гурав. Сүүлд Д.Чинзориг мөн л гомдол гаргаж, Ц.Анандбазарыг  АТГ шалгаж эхэлсэн. Энэ нь цаг хугацааны хувьд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө таарсан учир улс төрийн шалтгаанаар баригдсахн мэт болгож харагдуулах оролдлого хийх болсон. Тухайн үед баривчлагдсан асуудлыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат 2012 оны наймдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад мэдээлэл өгөхдөө хэлж байсан шүү дээ. "Ц.Анандбазарыг 2012 оны тавдугаар сард хээл хахуулийн хэргээр баривчилсан. Шалгалтын явцад тэрээр нэр дэвших гэж буй Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг хадгалж байсан нь илэрсэн. Ийм учраас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Харин бидний шалгаж байсан асуудлыг Нийслэлийн прокурорын газраас татаж, хэрэгсэхгүй болгосон” гэж сэтгүүлчдэд ярьсан байдаг.

 Ийм маягаар прокурор албан тушаалаа ашиглан жирийн иргэнийг давхар хохироожээ. Ер нь Б.Бат-Оршихын хувьд Ц.Анандбазарын гар хөл болсоор ирсэн. Энэ хоёр хүний хооронд мөнгө төгрөг өгч авалцдаг, нэг нь нөгөөгийнхөө гэм бурууг хуулийн өмнө булзааруулдаг холбоо байна гэж хардах үндэслэл байгаа юм.

Прокурорын байгууллага бол босоо тогтолцоотой. Анхан болон дунд шатанд асуудлыг хуулийн хүрээнд шийдчихье гэсэн чин хүсэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч прокурор олон бий. Гэтэл дээд шатны прокурор харьяаллыг зөрчин хэргийг өөр дээрээ авч "Хэргийг хэрэгсэхгүй болго, ингэж шийд” гэж үүрэг даалгавар өгдөг нэг жишээ бол энэ. Б.Бат-Орших ийм маягаар удаа дараа хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглажээ.

Түүнчлэн Б.Бат-Орших прокурорын үйлдлийг Улсын ерөнхий прокурортой холбож ойлгож болно. Өмнө нь Улсын ерөнхий прокурор байсан хүмүүс түүнд хяналт тавьдаггүй байх холбоо сүлбээ байсныг үгүйсгэхгүй. Янз бүрийн л юм сонсогддог. Харин М.Энх-Амгалан прокурор яах бол.

Ц.Анандбазарын хувьд прокурорын байгууллага дахь хамгаалалт нь суларсан учир үтэр түргэн Их хурлын гишүүн болохоор зүтгэж эхэлсэн гэх.  Тэрээр өнөөдөр Дорноговь аймагт сурталчилгаагаа бараг л шууд хийгээд эхэлжээ. 

 

Эх сурвалж: Ардчилал сонин

Д.Чинзориг: Ц.Анандбазарт луйвардуулаад 12 жил заргалдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани