Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цаасан дээрх эерэг тоонууд удахгүй газарт бууна


Цаасан дээрх эерэг тоонууд удахгүй газарт бууна

Монголын эдийн засаг дахь хүндрэл нэг үеэ бодвол сэргэж эхэлсэн гэдэг нь зарим статистикаас харагдаж эхэллээ. Гадаад худалдааны алдагдал буурсан эрс буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр сард өсөлттэй гарсан. Өнгөрсөн оны турш бууралттай байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт эхний хоёр сард дараалан боломжийн өсөлттэй гарсан нь бодлого боловсруулагчдыг баярлуулж байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтаар нэгдүгээр сард 110 орчим сая ам.доллар, хоёрдугаар сард 190 гаруй сая ам.доллар Монголд орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бага үзүүлэлт л дээ. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны тавдугаар сараас хойш тасралтгүй буурсны эцэст 2014 он гарсаар анх удаа өсөж байгаа юм. Цаашдаа орж ирэх ам.долларын хэмжээ нэмэгдвэл ам.долларын ханш ч буурах боломжтой гэсэн хүлээлт үүсээд байна. Үүнд зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадна Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн нь сайнаар нөлөөлж байгаа. Монголбанк алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар валютын зузаатгал хийхээр ажиллаж буй. Хоёрдугаар сарын сүүлийн хагасын байдлаар Монголбанкинд нэг тонн гаруй алт тушаагдсан нь томоохон амжилт болсон юм. 

 


 

Гэхдээ энэ мэт сайн үзүүлэлт байгаа ч иргэдийн амьдрал муудсаар байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат "Макро үзүүлэлтээр эдийн засаг өсөлттэй байгаа ч микро төвшинд тухайлбал, төмөр замын тээврээр зорчих иргэдийн тоо буурсан байна. Эдийн засаг өссөн ч энэ нь ханшийн өсөлтөд залгиулчихсан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан. Гадаад худалдааны алдагдал буурсан, шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг сайн үзүүлэлт байгаа ч үүний нөгөө талд бодит эдийн засгийн үзүүлэлтүүд тийм ч сайнгүй байгааг дэд сайд О.Чулуунбат ийнхүү онцолжээ. Бодит эдийн засаг нь иргэдийн амьдрал гэсэн үг. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хоёрдугаар сард төмөр замаар тээсэн ачааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувь, зорчигчдын тоо 12.6 хувиар буурчээ. Агаарын тээврийн салбарын орлого 28.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.6 хувиар мөн л буурсан байгаа юм. Магадгүй урагшаа, хойшоо явж худалдаа наймаа хийдэг наймаачдын тоо валютын ханштай холбоотойгоор буурсныг энэхүү статистик харуулж буй биз ээ.

 

МАН-ынхан "Эдийн засгийн тоон дээр гарч байгаа сайн үзүүлэлтүүд амьдралд наалдахгүй байна. Иргэдийн амьдрал муудаж, худалдаа наймаа эрхлэгчид дампуурлын ирмэгт ирсэн” хэмээн шүүмжилж буй. Зарим талаараа үнэний хувьтай л байх. Өнөөдөр зах дээр гараад, наймаачидтай уулзвал хэн хүнгүй л "ам.долларын ханш өслөө” хэмээн бухимдана. "Улсын эдийн засаг сайжирч эхэлсэн, ам.доллар орж ирэх нь нэмэгдсэн” гэх тайлбар энгийн худалдаачинд хамаагүй юм. Түүний хувьд өнөө маргаашдаа худалдаж авдаг бараа, бүтээгдэхүүнийх нь үнэ хямд байх нь л чухал. Түүнчлэн худалдаа наймааных нь голлох валют болсон ам.доллар, эсвэл юанийн ханш сул байвал болох нь тэр. Харин өнөөдрийн тухайд ам.долларын ханш төгрөгийн эсрэг харьцангуй чанга хэвээрээ л байна. Иргэд, олон нийт энэ ханш хэзээ буурах вэ хэмээн асууж, бухимдах аж.  

 

Мэдээж маргааш ханш буурахгүй. Үүнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тодруулбал, Монголбанкныхны хэлж буйгаар энэ оны эхний хагасаас хойш эдийн засаг илт дээрдэх дүр зураг харагдаж буй. Магадгүй эхний хагасаас хойш ам.долларын ханш буурна гэсэн үг. Хэдхэн сар л "гүрийчихвэл” эдийн засаг сайжрах гээд байна. Нэг ёсондоо цаасан дээр байгаа тоонууд өнөөдрийн хувьд "хиймэл” мэт харагдаж байж болох ч тун удахгүй та бидний амьдралд бодитойгоор "үржил шим”-ээ өгөх нь. Түрүүчээсээ үр ашиг нь ажиглагдаад ч эхэлчихсэн. Ам.долларын ханш сүүлийн гурван өдрийн хугацаанд огцом буурсан байна билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр амьдрал хэцүү байгаа ч маргааш сайхан болох боломж харагдаад эхэлжээ.

 

Л.Энхдэлгэр

Eagle.mn

Цаасан дээрх эерэг тоонууд удахгүй газарт бууна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани