Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын төр баялгийнхаа 34 хувийг үнэгүй эзэмших эрхтэй

Монголын төр баялгийнхаа 34 хувийг үнэгүй эзэмших эрхтэйХоёр сар чимээгүй байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын ордын асуудал дахин оволзож эхлэв. Гэхдээ өөрийнхөө баялгийн 34 хувийг гадны эздээс худалдаж авдаг гажиг тогтоосон Оюутолгойн солиорлоос огт өөрөөр шийдэж магадгүй найдлагын оч гялалзаж эхлэв.
 
МОНГОЛЫН ТӨР БАЯЛГИЙНХАА 34 ХУВИЙГ ҮНЭГҮЙ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ
 
Учир нь энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 
 
Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч Канадын хөрөнгө оруулалттай "Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай 2015 оны гуравдугаар сарын 25-аас хойш хоёр сарын хугацаанд хэлэлцээр хийжээ. Ингээд "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд уг төсөлд
 
1. Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох
 
2. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ. 
 
Өмнө нь бид баялгийнхаа хэмжээгээр дэлхийд айргийн тавд эрэмбэлэгдэх хэмжээний Оюутолгойн орд дээрээ "Хамтран эзэмшихийн тулд Монголын Засгийн газар 34 хувийн санхүүжилтийг хариуцна” гэсэн гажигтай гэрээнд гарын үсэг зурснаасаа болж өөрийнхөө газрын гүнд байгаа тэр их баялгийнхаа 34 хувийг Рио Тинтогоос худалдаж авах байдалтай болчихоод сууцгааж байгаа.
 
Тэгвэл энэ удаа толгойных нь эргүү жаахан ч гэсэн гарч, ихэд хаширсан манай улстөрчид ялангуяа УИХ дахь МАН-ын зүгээс "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд төр 34 хувийг эзэмшихээр заасан. МАН-ын бүлгийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн.
 
Ингэхдээ Монгол Улсын байгалийн баялагийг ашиглаж байгаа тул Гацууртын ордын 34 хувийг Монголын төр үнэгүй эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл, ордын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв 34 хувийг үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг зургаан хувьд хүргэх хэрэгтэй.
 
Энэ болзлыг зөвшөөрсөн тохиолдолд Гацууртын ордыг ашиглахыг дэмжинэ. МАН-ын бүлэг уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь зөв гэсэн байрь суурьтай байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын үндсэн эрх ашигт нийцсэн гэрээ, хэлцэл хийх хэрэгтэй” хэмээн зоригтойхон дуугарлаа. 
 
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд "Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна. Үүнд, гадаадын хөнгөлөлттэй зээл дөрвөн их наяд байгаа бол дотоод, гадаад бонд, баталгаа тус бүр 2.5-2.7 орчим их наяд төгрөгийн дүнтэй байна.
 
Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг асар их хохиролтой Оюутолгойн далд уурхайн гэрээнд Дубайд нисч очин гарын үсэг зурснаараа гадны хөрөнгө оруулагчдын толгойг бага болов Монгол руу эргүүлсэн хэмээн найдаж суугаа манай эрх баригчид Монголын баялагт "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” биш, "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн гажигтай сэтгэхүйгээр хандаж, Монголчуудыг хэдэн үеэрээ өртэй амьдрах нөхцөл рүү түлхсээр байгаа нь өнөөдрийн эмгэнэл билээ.
 
Өөрсдийнхөө баялгийн 34 хувийг барьцаанд тавьж, зээлийн хүүтэй өрөнд унаж байдаг хачирхалтай тэнэг улс биднээс өөр байдаггүй л болов уу. Монголчуудын хувьд Цагаансуварга, Гацуурт, Асгат гээд өнөөдрийг хүртэл олигтойхон гарч хүрч амжаагүй асар их баялагтай ордууд шийдлээ хүлээгээд хөсөр хэвтэж байгаа.
 
Гэхдээ эдгээр ордуудын хууль эрхзүйн орчныг эхнээс нь сайтар бодлоготой, нягт нямбай хийхгүй бол Оюутолгойн 34 хувь шиг өрөнд тавиад алдахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ эхлээд удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх нь тодорхой болсон Гацууртын орд дээр улстөрчид, эрх баригчид Монгол хүн шиг эвлэлдэн нэгдэж, аливаа эрх ашиг, авлага, өглөгөө хойш нь тавиад Монголын төр баялгийнхаа 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших ёстой гэдэг дээр атгасан гар шиг нэгэн цул болж "Энэ Монголчууд чинь нэг нэгдэхээрээ хэнд ч дийлддэггүй үнэхээр хэцүү улс юм” гэдгийг эхлээд Канадуудад дараа нь Англи, Америк, Австрали гээд Монголын баялгийг өөрийн болгохоор шүлсээ залгиж суугаа нөхдүүдэд ойлгуулах ёстой.
 
Тэгээрэй ч гэж та нарыг сонгож, өнөөдрийн тарвалзтал амьдрах нөхцлөөр сонгосон эзэд нь Монголын ард түмэн гэдгийг ямагт нэгдүгээрт тавьж ажиллах учиртай. Хэрэв амин хувийн өчүүхэн эрх ашиг, хуйвалдааныг хорлонтой тойрогт хүлүүлж, Гацууртын ордын хувь заяаг Оюутолгойн араас оруулахаар ханцуй дотроо наймаалцал суугаа бол ард түмэн та нарт 2016 онд хатуухан дүн тавьж, УИХ-д сонгохгүйгээр барахгүй, өргөст торны цаана амьдралын чинь тодорхой хугацаа өнгөрч ч болзошгүй гэдгийг эрхэм төрийн түшээд санаж явахад илүүдэхгүй. 
 
Гацууртын ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байж. Тэнд бүртгэгдснээр Гацууртын орд нь 27,6 сая тонн хүдэр бүхий 75,9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгдсэн байдаг. Ийм л их баялгийн хувь заяаг эрхэм төрийн түшээд маань тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэх нь тодорхой болов.
 
Хамгийн гайхалтай нь яг иймэрхүү томоохон ордын хувь заяа юмуу, хүлээлт үүсгэсэн хуулийг улсын наадмын өмнөхөн, олны анхаарал суларсан үед хулгай, луйврын аргаар, ханцуй дотроо наймаалцах байдлаар шийддэг бусармаг ажиллагаа Гацууртын орд дээр дахин бүү давтагдаасай гэж залбирах, найдах л үлдэж байна. Хэрэв Гацууртын ордыг Оюутолгойн араас тавиад туух гэж байвал та нартай тооцоо бодох Монголын ард түмэн бий шүү гэдгийг дахин хатуухан анхааруулж байна. 
 
Эх сурвалж:
Монголын төр баялгийнхаа 34 хувийг үнэгүй эзэмших эрхтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани