Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ

“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэДэлхийн шилдэг аж ахуйн нэгж "Эрдэнэт” үйлдвэр зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Азид томоохонд тооцогддог. Тус үйлдвэр Баяжуулах фабрикийнхаа Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж байна. Сүүлийн гурван жил үргэлжилж буй өргөтгөлийн ажилд өөрийн цех, хэсгүүдээс гадна гэрээт 10 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилласан гээд бодоход ямар нүсэр бүтээн байгуулалт өрнөсөн нь тодорхой. Олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөр, техник, технологийн дэвшил шингэсэн уг өргөтгөлийг "Эрдэнэт” үйлдвэр энэ сарын 20-нд ашиглалтанд хүлээн авна. Баялаг үйлдвэрлэх их бүтээн байгуулалтын ажил цэгцэрсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл хариуцсан төслийн удирдагч Р.Дэлгэртэй ярилцлаа.

-Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал ямар түвшинд байгаа вэ?

-Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр жилд 16 сая тн зэс молибдений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх 1978 онд ашиглалтанд орсон. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж ирсэн. 2014 оны гүйцэтгэлээр жилд 26,1 сая тн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1,6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.   

-Баяжуулах фабрикт техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шат дараатай ямар ажлууд хийгдсэн бэ?

-1983 онд "Эрдэнэт” үйлдвэр 16,3 сая тн хүдэр боловсруулан төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж, 1984 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20,0 сая тоннд хүргэхээр Өөрөө нунтаглах хэсгийн төслийг боловсруулсан юм. 1989 оны 12-р сард хөвүүлэн баяжуулах 5-р ээлжийг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулсан. 1996 онд 20,6 сая тонн хүдэр боловсруулснаар үйлдвэрийн өргөтгөлийн эхний үе шат дууссан юм. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын санаачилгаар "Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг анх 1994 онд боловсруулсан. Ингэхдээ үйлдвэр өөрийн ашгаас санхүүжүүлэх нөхцөлтэйгээр батлуулж  ажилласан нь "Эрдэнэт” үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэх чиг хандлагыг тодорхойлсон гэж хэлж болно. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн бүхий л хугацаанд "Эрдэнэт” үйлдвэрийн тогтвортой, ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. "Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг 1994-2004 онд I үе шат, 2004-2014 онд II үе шат гэж бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр бид 2015-2018 оны богино хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнээс гадна 2015-2025 оны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна.   

- Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөх ямар нөхцөл шалтгаан үүссэн бэ?

- Уурхай доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, баяжуулагдах чанар муудаж байна. Үүнийг дагаад таваарын бүтээгдэхүүн гаргалт тогтмол унаж, борлуулалтын ашиг орлого буурах хандлага ажиглагдсан нь жам ёсны үзэгдэл юм. Тиймээс өнөөдрийн гаргаж буй таваарын бүтээгдэхүүний тоо хэмжээг (баяжмал дахь зэс ойролцоогоор 125000 тн/жил) одоогийн түвшинд хадгалах техникийн болон зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь техник технологио сайжруулж металл авалтаа ихэсгэх, нөгөө нь хүчин чадлаа нэмэгдүүлэн хүдэр боловсруулалтын хэмжээг өсгөх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар манай үйлдвэрийн мэргэжилтнүүд маш нухацтай хэлэлцэж, судалж, гадаад, дотоодын ижил төстэй үйлдвэрүүдийн туршлагыг үзсэний үр дүнд хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах энэ замыг сонгосон.

- Сүүлийн жилүүдэд Баяжуулах фабрикийн өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд маш их ажил хийлээ. Заримаас нь дурьдвал...?

- Бутлан тээвэрлэх хэсгийн КСД, КМД маркийн бутлууруудаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, сайжруулсан бутлуураар сольж, шигшүүрийн машинуудаа Австри улсын "IFE” фирмийн шигшүүрийн машинаар сольсон зэрэг техник технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Өөрөө нунтаглах хэсгийн төслийн хүчин чадлыг 1.3 дахин нэмэгдүүлсэн. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн флотпаркийн бүрэн шинэчлэл хийж 35.0 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ баяжуулалтын шинэ технологи нэвтрүүлсэн. Хаягдын аж ахуйн хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд хийсэн бүтээснээ тоочоод байвал нилээд юм бий. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор дээрх шинэчлэлүүдийн  үр дүн харагдана.

ERDENET

-Өргөтгөлийн ажлыг хэдий хугацаанд ямар зохион байгуулалт, үе шаттай хэрэгжүүлэв?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 2012 онд техник, тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа, сонголтоос эхэлсэн гэж үзэж болно. 2012, 2013 онд зураг төсөл, техникийн бичиг баримт баталгаажуулах, тоног төхөөрөмж худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гээд өргөтгөлийн ажил бодитой эхлэхэд шаардлагатай бэлтгэл хангагдсан. 2014 оны 4-р сараас өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гарснаар угсралт хийх гүйцэтгэгч байгууллагууд ажилласан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн зөвхөн захиалагчийн үүрэг гүйцэтгээгүй. Үндсэн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ өргөтгөлийн ажилд өөрийн мэргэжилтнүүдийн хүч боломжийг дайчлан, нэгтгэн зохион байгуулж, ерөнхий удирдлагаар ханган ашиглалтанд оруулж байгаа нь онцлог.

- Гадаад, дотоодын ямар компаниудтай хамтран ажиллав?

- Гадаадаас ОХУ-ын "РИВС”, БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн "Найпу”, "CITIC”, үндэсний барилга үйлдвэрлэлийн "Тунамал-Үйлс”, "Улаанбаатар-БУК”, "ОТК” ХХК, "Вера сервис”, Орхон аймгийн "Бүтээл”, ”Баяжуулагч одод”, ”SASS”, ТӨСОМА”, "Техмонтаж” ХХК гээд олон үйлдвэр албан байгууллагын санаа зорилго нэгтэй эвсэг хамт олон энэ бүтээн байгуулалтанд оролцож байна. Үндэсний барилга үйлдвэрлэлийн компанийн ажилчдын ур чадвар дээшилж, хандлага өөрчлөгдөн гадаадынхнаас дутахааргүй болсон байна.

- Нэвтэрч буй технологи, тавигдаж буй тоног төхөөрөмжийн талаар...?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд манайхтай ижил төстэй гадаад, дотоодын үйлдвэрүүдэд өнөөдөр ашиглагдаж байгаа маш өндөр технологи, хүчин чадалтай  БНХАУ-ын "CITIC” фирмийн хагас өөрөө нунтаглах тээрэм SAG 9.75x4.88, бөмбөлөгт тээрэм МШЦ 6,71х9,75, "Найпу” фирмийн булинга шахах насосууд 550NZJA-MR, бүрэн автомат булинга ангилагч АГЦУ 838х7, ОХУ-ын хацарт бутлуур ЩДП 15х21, Австрали улсын "Метso” фирмийн конусан бутлуур HP400, Австри улсын "IFE” фирмийн шигшүүр, соронзон металл ялгагч зэрэг тоног төхөөрөмж сонгосон. Түүнээс гадна технологийн үйл ажиллагаа бүрэн автоматчилагдан дэлхийн түвшинд хүрлээ.   

- Өргөтгөл ашиглалтанд орсноор эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор хүдэр дэх металлын агуулга багассан, баяжуулагдах чанар түвэгтэй болсон энэ үед таваарын бүтээгдэхүүний хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Энэ өргөтгөлийн хүрээнд барилга угсралтын томоохон хэмжээний ажил хийгдсэн нь цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор технологийн бүдүүвчийг өөрчлөн сэлгэж үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлэх үндэс суурь болох ажил хийгдсэн гэж үзэж байна.

- Монголын уул уурхайн хөгжилд "Эрдэнэт” үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийн талаар таны бодол...? 

- Манай улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүх "Эрдэнэт” үйлдвэрийн хөгжилтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт” үйлдвэр Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшинд гарч буй техник технологийн үрийг авчран тарьж ургуулан нутагшуулах хөрс нь болохын зэрэгцээ уул уурхайн боловсон хүчин бэлтгэх сургалтын болон туршилтын том бааз суурь болж ирсэн. "Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхэд том  хувь нэмэр оруулдаг.

- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.   

М.ОДГЭРЭЛ

medee.mn

“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани