Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө нурах эрсдэлтэй

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө нурах эрсдэлтэйЗасгийн газар гуравдугаар сарын 31-нд Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний агуулгыг товчхондоо эдийн засгийг эрчимжүүлэх гэж тодорхойлж болно.

Хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн төлөвлөгөөний явц, үр дүнг Сангийн сайд улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулах "даалгавар”-тай үлдсэн. Үүнээс хойш эдийн засагт дорвитой өөрчлөлт гараагүй ч "Оюутолгой” төслийн далд уурхайг тойрсон удаан хугацааны ужиг асуудал нааштай шийдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын орчинд эерэг уур амьсгал бүрдүүлж, төгрөгийн эсрэг чангарч байсан ам.долларын ханшийн өсөлтийг богино хугацаанд зогсоов.

Эдийн засаг эрчимжиж чадахгүй бол хүндрэлээс амар гарахгүй

220 орчим санал тусгагдсан эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөнд алт олборлолтыг нэмэгдүүлнэ гэж заасан. Ингэж ам.долларын эсрэг төгрөгийн ханшаа чангалж, хүндрэлийг амжилттай туулах "стратеги”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэдийнэ шуударсан. Уг төлөвлөгөөний дагуу алтны компаниудад шаардлагатай байгаа эргэлтийн хөрөнгийг алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр олгохоор болсон юм. Үүнд хайгуул хийж нөөц нь тогтоогдсон, олборлолт явуулахад бэлэн боловч хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд ч хамрагдаж байгаа. Энэ нь алтны салбарынхан дунд хүлээлт үүсгэж, горьдлого төрүүлсэн.

Засгийн газар зээл олгоно гэж хоёр дахь жилдээ мэдэгдсэн нь энэ. Өнгөрсөн жил мөн л зээл өгнө хэмээж, асуудлыг цаасан дээр төвөггүй зурагласан боловч ганц ч аж ахуйн нэгж өнгөрсөн жил зээл авч, хүчин чадлаа нэмэгдүүлээгүй. Алтны салбарынхан энэ жил нийт 20 орчим тонн алт олборлож, тушаах юм. Тэд энэ зорилтоо биелүүлэхэд нийт 350 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдгээ салбарын сайддаа дуулгасан удаатай. Хэрэв энэ жил 20 тонн олборлож, Монголбанкинд ийм хэмжээний алт худалдан авч чадвал гадаад валютын улсын нөөц 700-800 сая ам.доллараар нэмэгдэх хүлээлт бий.

Одоогоор Төв банкны валютын нөөц 1.26 тэрбум ам.доллартой дүйж байгаа.

Төвбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдэх тусам ам.долларын ханш тогтворжино, цаашилбал суларна гэсэн үг. Алттай байна гэдэг ам.доллартой гэж ойлгож болох юм. УИХ-ын 41 дүгээр тогтоолд заасан "Алтны олборлолтыг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Тэд хууль тогтоох дээд байгууллагаас өгсөн бүрэн эрхийн хүрээнд 94 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Уул уурхайн яамнаас Ажлын хэсэг гарч, алтны компаниудад дэмжлэг үзүүлэх, эсэх асуудлаар долоон удаа хуралдсан байна. Монгол банк, "Алт олборлогчдын холбоо”-той хамтран зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Ажлын хэсэг аль хэдийнэ хүлээн авч дуусжээ. Алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөний нэг чухал элемент.

Ашигт малтмалын газрын мэдээллээс үзэхэд алтны хайгуул, ашиглалтын 2738 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Одоогийн байдлаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа 75 компани бүртгэлтэй аж. Тэднээс зарим нь энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх, алтны олборлолтыг нэмэгдүүлэх хүсэл Монголбанкинд төдийгүй алтны салбарынханд бий. Энэ салбарт Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хүртэл олгох сураг гараад намжсан.

Монголбанкинд өнгөрсөн хагас жилийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж 2.8 тонн алт тушаажээ

Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх алт нь эдийн засгийг эрчимжүүлэх хэрэгсэл. Өнгөрсөн онд алт тушаалт 13.5 тоннд хүрч, 2013 оныхоос хоёр дахин өссөн. Энэ жил гурав дахин нэмэгдүүлэх, эсэх нь Засгийн газраас ихээхэн шалтгаалах бололтой. Засгийн газар баталгаа гаргаж, Монгол банктай уг асуудлаар тохиролцож чадахгүй бол алт олборлогч компаниуд дэмжлэг авч чадахгүй нь. Төсвийн алдагдал өндөр байгаа нөхцөлд Засгийн газарт Монгол банк зээл олгох нь нэг талаар эргэлзээтэй юм.

Өнгөрсөн жил Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны татварыг хоёр дахин бууруулсан. Хуульд өөрчлөлт орохоос өмнө роялтийн таван хувь, ашигт малтмалаас нөөц ашигласны таван хувь гээд нийт 10 хувийн татвар авдаг байв. Харин хуульд өөрчлөлт орсноор роялтиг тэглэж, нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгосон. Шинэчлэгдсэн хууль 2019 он хүртэл хэрэгжинэ. Татварын хөнгөлөлт эдлэх алтны салбарт нэмж зээлийн дэмжлэг олгох асуудлыг зарим улс төрчид эсэргүүцэж буй. Гэхдээ тэдний сонирхол Засгийн газар саад боломгүй. Учир нь УИХ-аас тогтоол гаргаж, эрхийг нь олгосон билээ.

Нэг жилийн өмнө Төвбанкинд 3.6 тонн алт тушааж байв. Харин энэ он гарснаас хойш 2.8 тонн алт худалдан авчээ. Төв банк зургаан сарын хугацаанд бүрдүүлсэн 2.8 тонн алтныхаа 2.1 тонныг гадагш нь цэвэршүүлэхээр илгээгээд байгаа. 2.1 тонн алт нь ойролцоогоор 116 сая ам.доллартой тэнцэж байна. Өнгөрсөн хугацаанд Төвбанкинд 343 аж ахуйн нэгж 1.8 тонн алт тушаасан бол давтамжтайгаар 425 иргэн хандан нэг тонн алт нийлүүлжээ. Алтны тушаалт сэргэж, тавдугаар сараас эрчимжиж эхэлснийг Монгол банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлийн газрын захирал П.Сүхбаатар онцоллоо. Өдөрт дунджаар 10-20 кг алт Монгол банк хүлээн авдаг бол энэ хэмжээ 70-80 кг-аар хэмжигдэх болжээ.

"Урт нэртэй” хуульд өнгөрсөн хоёрдугаар сард өөрчлөлт орсон. Энэ нь алтны компаниудын үйл ажиллагаа сэргэх нь гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа. Өөрчлөлт орсон "Урт нэртэй” хуулийн хоригт 200 гаруй лиценз буюу нөөцийг нь барагцаалбал 130 орчим тонн алт хамрагдсан байна. Үүний 60 орчим тонныг нь олборлох боломжтой аж. Хуулийн өөрчлөлтөөр цөөн тооны лицензийг сэргээж, дийлэнх нь хуучнаараа хориотой үлдсэнийг салбарын компаниуд хэлж байсан юм. Тодруулбал, хайгуулын бүх лиценз хоригтой хэвээр үлдэж, нийт лицензийн 40-50 хувийнх нь хоригийг л цуцалсан гэнэ.

Өнгөрсөн жил алтны компаниуд 13.8 тонн алт тушаасныг эхэнд тэмдэглэсэн. Энэ нь 580 сая ам.доллартой дүйж буй. Санхүүжилт хүлээсэн алтны салбарт дэмжлэг хэрэгтэй байгаа. Санхүүжилтийг нь аль хэдийнэ шийдээд өгчихсөн бол тэд олборлолтын түвшнээ 20 тонндоо хүргэхээр ажлаа төлөвлөж, дараа жилийнхээ олборлолтод анхаарах, хөрөнгө оруулах технологийн шинэчлэл хийх гээд их ажил амжуулахаар байгаагаа учирлах аж. Засгийн газарт найдах алтны салбарынхны итгэл эмзэг болжээ. Гурван сарын турш хүлээгдэж буй зээлийн дэмжлэг хэрхэх, эсэх нь тодорхой бус хэвээр байна. Эдийн засгийн аврал нь алт болоод буй. Ингэж онцолсон мөртлөө дэмжлэг үзүүлж чадахгүй бол эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө нурах эрсдэлтэй. Эдийн засаг эрчимжиж чадахгүй бол хүндрэлээс амар гарахгүй.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө нурах эрсдэлтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани