Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?

Газрын хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?Сүүлийн жилүүдэд химийн бодисыг усанд уусган газрын хэвлий рүү шахаж, уран болоод занарын тос, хий олборлох аргыг гадныхан Монголд эрчимтэй сурталчилж, хэрэгжүүлж эхэллээ. Асар хямд өртөгтэй гэгддэг энэ аргууд нь олборлогч компаниудын хэлж буй шигээ үнэхээр аюулгүй нь үнэн болов уу? Гаднаас нь энгийн нүдээр харахад газар нутаг сүйдсэн нь харагддаггүй болохоор л аюулгүй гэж дүгнэж болох уу?
 
Харин олборлолт хийж буй орон нутгийнхны туулсан амьдрал огт өөр түүх өгүүлж байна. Газрын хэвлий рүү химийн бодис шахсанаар гүний усны давхаргыг гэмтээж, ундны усыг хэзээ ч дахин цэвэрлэх боломжгүйгээр бохирдуулдаг. Түүнчлэн занарын хий олборлох гидравлик фракинг арга гэхэд ундны ус бохирдуулахаас гадна газар хөдлөлтийг идэвхжүүлж, байгаль орчныг дахин сэргэхгүй болтол нь гэмтээн сүйтгэдэг нь тогтоогдоод байна.
 
Дорноговийн Улаанбадрахад Арева компани туршилтын журмаар уран олборлож үзэхэд л мал сүрэг олноороо үхэж үрэгдэж, гажиг төл гарсан байдаг. Саяхан Арева ашиглалтын лицензүүдээ гардан авсан тул цаашид юу болохыг төсөөлөшгүй. АНУ-ын Оклахома мужид 2013 онд 109 газар хөдлөлт бүртгэгдсэн бол фракинг аргаар олборлолт хийж эхэлснээс хойш буюу 2014-2015 онуудад 585 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Агаар болоод ундны ус хордож, цоргоноос ус биш метан хий гарч дэлбэрсэн тохиолдол ч бий. Олборлолтод ашигладаг химийн бодисууд нь хүний арьс, нүд, салст, тархи, цус, дархлаа, зүрx судас, бөөрний үйл ажиллагаанд хортойгoop нөлөөлж, хорт хавдар, гажиг хөгжил үүсгэдэг.
 
Ийм аюултай болохоор нь дэлхийн олон нийт газрын хэвлий рүү химийн бодис шахаж уусган соруулах аргыг эсэргүүцэн тэмцсээр ирсэн. Герман, Болгар, Франц, Люксембург, АНУ-ын Нью-Йорк муж, тэр бүү хэл фракингийн "төрсөн нутаг” Техас мужийн Дентонд хүртэл фракинг аргыг хориглосон байдаг. Ердөө 2 хоногийн өмнө гарcан мэдээнээс үзвэл "фракинг нь ард иргэд болоод амьд байгальд асар хортой тул Европын Холбоо тэр даяараа хориглох хэрэгтэй” хэмээн Английн судалгааны байгууллагаас гаргасан тайланд уриалжээ.
 
Та бүхэнд АНУ-ын БОЯ-наас гаргасан нэгэн тайлангийн тухай мэдээг орчуулснаа хүргэе. Газар эхийнхээ хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?
 
Амарлин
 
Фракинг аргаар олборлолт хийснээс болж 11 мужид ундны ус бохирдсныг АНУ-ын БОЯ-ны судалгаа нотолжээ
 
"Гидравлик фракинг” гэдэг аргаар занарын хий, тос олборлох нь ундны усыг огтоос бохирдуулдаггүй хэмээн олон жилийн турш мэтгэж ирсэн Обамагийн захиргаа удаан хүлээгдсэн нэгэн судалгааны тайланг нийтэлжээ. Тус тайланд фракинг аргаар олборлолт явуулснаас болж ундны усны нөөц, үүнд ахуйн хэрэглээний худгийн ус бохирдсон тохиолдлууд гарсаныг хүлээн зөвшөөрсөн байна.
 
Энэ бол саяхан АНУ-ын Байгаль Орчны Яамнаас гаргасан фракинг аргаар занарын тос, хий олборлох нь ундны усанд нөлөөлдөг эсэхийг судалсан 1000 хуудас үнэлгээний талайнгийн гол дүгнэлт нь юм.
 
Үнэндээ БОЯ-ны судлаачид бодит байдал эсрэгээрээ байгааг нотолсон хэд хэдэн судалгаа хийсэн нь олон нийтийн хүртээл болчихоод байхад БОЯ-ны түшмэл асан Лиза Жаксон, Эрчим хүчний Төрийн Нарийн Бичгийн Дарга Эрнест Мониз зэрэг Обамагийн захиргааны удирдах ажилтнууд фракингаас болж ундны ус бохирдсон баримт нотолгоо алга хэмээн мэдэгдсээр ирсэн байдаг. Тиймээс фракинг аргаар олборлоход ус бохирдсон тохиолдол гарсныг хүлээн зөвшөөрнө гэдэг нь Обамагийн захиргааны хувьд нэн чухал алхам боллоо.
 
oklahoma650
АНУ-ын Оклахома мужид 2014 онд 3 магнитудээс дээш хүчтэй газар хөдлөлт 585 удаа бүртгэгдсэн. Харин 2013 онд ердөө 109 удаа бүртгэгдсэн байна. Оклахома мужийн Эрчим хүч, байгаль орчны нарийн бичгийн албаны мэдээлэл
 
"Фракингаар олборлолт хийгдэж буй орон нутгийн оршин суугччдын аль эртнээс мэдэж байсан фракинг аргаар олборлолт хийхэд ундны ус бохирддог гэдэг баримтыг АНУ-ын БОЯ-наас дөнгөж өнөөдөр хүлээн зөвшөөрлөө.
 
Одоо Обамагийн захиргаа, Конгресс болон мужийн засаг захиргааныхан хариу арга хэмжээ авч, иргэдийн ундны усыг хамгаалж, газрын тос, байгалийн хий олборлогч салбарынхны ярьдаг фракинг бол аюулгүй гэдэг үлгэрийг таслан зогсоох арга хэмжээ авах ёстой” гэж Earthworks гэдэг байгаль орчны төрийн бус байгууллагын бодлого хариуцсан захирал Лорен Пэйжел мэдэгдэжээ.
 
Гэвч БОЯ-наас ундны ус бохирдсон тохиолдол нь гидравлик фракингийн өрөмдлөгийн цооногны тоотой харьцуулахад цөөн байсан хэмээн тайлбарласаар байгаа аж. Мөн "фракинг нь АНУ-ын цэвэр усны нөөцийг өргөн цар хүрээтэйгээр бүхэлд нь бохирдуулсан тухай баримт нотолгоо алга” гэж судалгааны тайланд бичжээ.
 
Газрын тос, байгалийн хий олборлогч компаниудын төлөөлөгчид фракинг аргаар олборлолт хийх нь ундны усыг огт бохирдуулдаггүй гэж зүтгэж ирсэн. Тэгвэл БОЯ-ны судалгаа гарсны дараа Energy in Depth мэтийн олборлогч компаниудийн бүлэглэлүүд усны бохирдол түгээмэл тархаагүй гэсэн судалгааны дүгнэлтийг иш татаж, фракинг олборлолтоос айн түгших үндэслэл алга хэмээн зарлаж эхэлжээ.
 
Тэр бүү хэл уул уурхайн компаниудын Energy In Depth бүлэглэлийн цахим сайт дээр тус бүлгийн төлөөлөгч Кати Браун гэгч эмэгтэй "Энэхүү тайлан нь занар олборлолт нь байгаль орчны хамгаалах үйл хэрэгтэй нягт уялдаатай явагддагийг тодорхой харуулснаараа фракинг олборлолтыг эсэргүүцэгчдийн тавьсан шаардлагуудыг бут ниргэлээ” хэмээн бичсэн байна.
 
Гэвч тус судалгаа нь ус бохирдсон тохиолдол бүрийг бүртгэж данслах зорилго агуулаагүй хэмээн БОЯ-ны ажилтнуудын мэдэгдэж байна. Түүнчлэн, АНУ даяар занарын хий, тос олборлохын тулд өрөмдсөн фракинг олборлолтын цооногийн тоо болон ус бохирдсон бүх тохиолдлыг бүртгэсэн үндэсний мэдээллийн сан гэж байдаггүй аж.
 
АНУ-ын Конгресс болон эрх баригчид газрын тос, байгалийн хий олборлох салбарынхныг байгаль орчны холбогдолтой олон тооны хууль журмаас бүтэн 40 жилийн туршид чөлөөлж ирсний улмаас тус салбарынхан үйл ажиллагаагаа нарийвчлан тайлагнаж байсангүй.
 
Улмаас дээр дурьдсан судалгааны тайланг боловсруулахад фракингаас үүдсэн ослуудын талаар мэдээ бүртгэл ховор тул энд тэндээс хамж шимж байж хэдхэн ослын тухай мэдээ олсон байдаг. Ердөө хэдхэн томоохон осол, тухайлбал, Хойт Дакота мужийн Килдийрт цооног дэлбэрсэн тохиолдол гэх мэт мужийн зохицуулагчдын судалж тогтоосон цөөн хэдэн ослыг тайланд оруулжээ.
 
Дээр нь нэмж өрөмдлөгийн талбайд фракинг-д ашигладаг шингэн асгарсан зэрэг ус бохирдох эрсдэлтэй хэдхэн тохиолдлыг оруулсан тул судалагааны тайлан нь асуудлын дүр зургийг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй, хязгаарлагдмал болсныг БОЯ-ныхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрчээ.
 
"Нийтдээ 2006 оны 1 сараас 2012 оны 4 сарын хооронд АНУ-ын 11 мужид фракинг олборлолтод ашигладаг химийн шингэн бодис өрөмдлөгийн талбай болон түүний ойролцоо асгарсан 151 ослыг бид судалсан. Ингэхдээ БОЯ-наас гаргасан химийн бодис алдагдсан нөхцлийн тодорхойлолтыг мөрдөж байсан тул судалгааны хугацаанд бодит байдалд тохиолдсон фракингийн шингэн болон бусад химийн бодис алдагдсан нийт тохиолдлуудын багахан хэсгийг хамруулсан байх өндөр магадлалтай” гэж судалгааны тайланд бичжээ.
 
Түүнчлэн судалгаанд фракингийн улмаас ундны ус бохирдсон жишээ тохиолдол цөөхнийг дурьдсан нь ийм төрлийн осол цөөн тохиолддогийн нотолгоо биш. Харин фракинг аргаар олборлолт хийхийн өмнө болоод олборлож дууссан хойноо усны шинжилгээ хийдэггүй , энэ чиглэлээр хийгдсэн урт хугацааны судалгаа ховор, мөн олборлогч компаниуд мэдээлэл өгөхдөө дурамжхан байсан зэрэг учир шалтгааны улмаас гидравлик фракинг ба түүний үр дагаварын талаарх мэдээллийн олдоц туйлын ховор байсныг дурьджээ.
 
Тус судалгааг хийсэн БОЯ-ны шинжлэх ухааны зөвлөх, Судалгаа ба Хөгжлийн Албаны дэд захирал доктор Томас Берк гэгч xэвлэлийн бага хурал дээр "Энэхүү судалгаа нь цэвэр усны нөөцөө хамгаалахын тулд хэрхэх ёстой вэ гэдгийг судалсан болохоос фракингийн хор хөнөөлийг судалсан судалгаа биш” хэмээн мэдэгдэжээ.
 
Фракингийн эрсдлийг судалж, ундны ус бохирдоогүй цэнгэг хэвээр байгаа талаар "Америкчуудад чухал мэдээлэл өгөх зорилготой” усны судалгаа Конгрессийн шийдвэрээр 5 жилийн өмнө эхэлсэн талаар БОЯ-ны удирдах ажилтан 2011 онд болсон хуралдаан дээр ярьж байсан баримт байна.
 
Гэвч БОЯ-ныхан судалгааны нэн чухал баримт болох фракингийн өмнө ба хойно хийсэн усны дээжийн суурь судалгааны мэдээ баримт байхгүйн улмаас усны судалгааны хугацаа удаа дараа хойшлогджээ. Хэрэв суурь судалгааны тоо баримт байсан аваас БОЯ-ны судлаачид фракингаар олборлолт хийснээр усны чанар аажимдаа өөрчлөгдөж буй эсэхийг харьцуулан судалж, ундны усыг хамгийн бага бохирдуулдаг олборлолтын шилдэг арга туршлагыг тодорхойлж чадах байсан аж. БОЯ-наас ийм төрлийн судалгаа явуулахаар зэхэж байсан ч үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхдөө дургуйлхсэн олборлогч компаниуд болоод Обамагийн Цагаан ордны захиргаанаас уул уурхайн салбарынханд улс төрийн шахалт үзүүлэх хүсэлгүй байснаас болж төсөл зогсонги байдалд орсон гэж InsideClimate News дээр өнгөрсөн 3 сард гарсан нийтлэлд бичжээ.
 
Түүнчлэн тус судалгаанд фракингийн үр нөлөөний талаар БОЯ-ныхан шинэ тоо баримт огт нийтлээгүй гэж газрын тос, байгалийн хийн олборлолт ундны усанд хэрхэн нөлөөлдгийг судалдаг хэд хэдэн судлаач эрдэмтэд үзэж байна. Тэдний бодлоор бол БОЯ-ны судалгаа нь өнөөг хүртэл хийгдсэн олон судалгааг нэгтгэж, мужуудийн зохицуулах албадаас шалгасан фракингийн улмаас ус бохирдсон тохиолдлуудыг жагсаасан тойм болсон ажээ.
 
"Өмнө нь нийтлэгдсэн судалгаануудыг нилээд бүрэн дүүрэн тоймлосон боловч шинээр нэмж судалсан зүйл бага байна. БОЯ-наас ирээдүйн чиг баримжааг судлах судалгаа хийсэнгүй, өрөмдлөгийн цооногийн усыг хянах талаар судалсангүй, газар дээр нь очиж туршилтын судалгаа хийгээгүй тул судалгаа маш чамлалттай санагдлаа. Үнэндээ энэ тайланд нэг их шинэ мэдээ мэдээлэл алга” гэж Стэнфордын их сургуулийн байгаль орчны эрчим хүчний профессор Роберт Жаксон хэлжээ.
 
Хэдийгээр тус судалгаанд фракинг аргаар олборлох нь усыг бүхэлд нь бохирдуулдаггүй гэж дүгнэсэн боловч фракинг үйл явцын алхам шат бүрт ундны усанд учирч болох эрсдэл бүрийг шатлан жагсаасан байна. Үүнд цооногийг идэвхжүүлэхийн тулд фракингд ашигладаг химийн бодисыг усанд уусгахаас авахуулаад цооног өрөмдөх, фракингийн шингэнийг цооног руу шахах, цооноогоор буцаан соруулж гаргах, фракингийн бохир усыг зохицуулах зэрэг асуудал багтажээ.
 
Цаашилбал, бие даасан судлаачдын гаргаж тавьж, бусад эрдэмтдээр хянагдсан шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд сүүлийн таван жилд нийтлэгдэж буй асуудлуудыг тус судалгаа нотолжээ.Колорадо зэрэг мужид өрөмдлөгийн талбайд химийн бодис асгарч, улмаар фракингд ашигласан бодис усны давхарга руу нэвчих эрсдэл үүссэн олон тохиолдлыг дурьдсан байна. Жишээлбэл, Пенсильвани мужид ус бохирдсоныг нотолжээ. Цаашилбал, газрын тос, хий олборлогч компаниуд, үүнд нэн ялангуяа АНУ-ын баруун эрэг орчмын компаниуд бусдаас илүүтэйгээр усархаг ба нүүрстөрөгч давхаргууд сүлжилдсэн газрын гүний цэнгэг устай давхаргад фракинг хийдгийг тэмдэглэжээ.
 
Олборлогч салбарынхан ийм төрлийн фракинг хийдгээ үгүйсгэдэг. Гэвч Стэнфордын их сургуулийн профессор Жаксон, Доминик ДиГулио нар өнгөрсөн онд эрдэм шинжилгээний бага хурал дээр илтгэл тавихдаа газрын тос, хий олборлогч компаниуд бидний боддогоос ч гүехэн оршдог ашигт малтмалын ордуудад өрөмдлөг хийж фракинг аргаар олборлодог ба ингэхдээ ундны усны давхаргыг нэвт өрөмддөг тухай илтгэл тавьсан бна.
 
Тус судалгааны тайлан нь БОЯ-ны Эрдэм Шинжилгээний Зөвлөл хянасны дараа буюу 2015 оны 6 сарын 5-наас эхлэн олон нийтийн хүртээл болох ажээ.
 
Дэлгэрэнгүйг:
 
 
 
 
 
Амирлан
Эх сурвалж: "Golomt.org"
Газрын хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани