Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван Толгой төслийн шинэ хувилбар

Таван Толгой төслийн шинэ хувилбарФиктивная фирма гэдэг үгийг эрхэм Та сонсч байсан биз. Shell company ч гэдэг. Олон улсад ийм зуйгуул компаниудын тухай багагүй ярьдаг. Тодорхой активгүй. Үйл ажиллагаагүй. Санхүүгийн янз бүрийн гүйлгээ хийх зорилгоор ийм компанийг байгуулдаг. 
 
Санхүүгийн зуйгуулуудыг сүүлийн үед манайд "зөвлөх үйлчилгээний компани”, "санхүүжилт босгох нэгж” гэхчлэн чамин ганганаар нэрлэх болж. Мега төсөл гэсэн үг моодонд орохын хэрээр элдэв охин компани энд тэнд торниж, тэрбум тэрбум долларын санхүүжилт ярьж хэлд ордог болов. Эхний зуйгуултай та бид 2012 онд учирсан. 
 
"Монголын Төмөр замын дэд бүтэц” нэртэй компанийг Хонконгт Монголчууд байгуулсан юм. Хятадын Дандонг Порт ХХК ба БНСУ-ын Морик Кореа ХХК-тай хамтарч, эднийг хөрөнгө оруулагчаа хэмээн зарласан билээ.
 
Зам тээврийн сайдын томилсон этгээд буюу "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Батзаяа Хонконгт фиктив компани байгуулалцсан түүхтэй. Монголын шинэ төмөр замын бүх шугамыг энэ компани мэдэж барих тухай гэрээнд тэрбээр гарын үсэг зуржээ.
 
Монголын шинэ төмөр замуудад хөдлөх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, тээвэрлэлт зохицуулах үүрэгтэй Оператор компанийг хүртэл байгуулж, Хятад, Солонгосуудтай дундаа эзэмших гэрээ зурсан. Морик Кореа гэгчийг нь сугаадаг махинац Монголын шинэ төмөр замын суурь бүтцийн бизнест ийнхүү анхлан шигдсэн түүхтэй. 
 
Энэ мэргэн санаа одоо Таван Толгой төслийн гэрээний шинэ хувилбарт зүс хувирган орж ирж байна. 
 
Таван Толгой нүүрсний сав газар найман ордтой. Долоон орд нь буюу МВ 011953, 011954, 011955, 011956, 016881, 016882, 016883 лицензэт талбай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэлд байдаг. Энэ долоогоос Баруун, Зүүн Цанхийн хоёр талбай ба "Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг талбайд зарласан тендерийн гэрээн дээр хэрүүл үргэлжилж байгаа билээ. 
 
Хоёр сар хагас үргэлжилсэн шантаажны эцэст Төрийн ордонд дараах наймаа хийгдэж, ерөнхийдөө тохиролцоонд хүрчээ. "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн мэдлийн үлдэх таван лицензэт талбайг Японы компаниудад эзэмшүүлэх, ингэхдээ зүүн чиглэлийн 1,300 км төмөр замыг байгуулах тухай өгүүлбэрийг УИХ-ын тогтоолд хавчуулах. Төрийн бодлогод туссан ийм хавчуурга өгүүлбэр нөгөөх "санхүүжилт босгодог” улстөрчдөд ногоон гэрэл асааж өгдөг.
 
Лицензэт таван талбайн нөөцийн судалгаа хийгдэхээс эхлээд хэрхэн ашиглах тухай төлөвлөж шийдсэн зүйл огт үгүй боловч ямар ч гэсэн Тавантолгой ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолд "зүүн чиглэлийн 1,300 км шинэ төмөр зам барих” гэсэн өгүүлбэр шигтгэж, эхний тохиролцоо хийгдэв.
 
Дараагийн тохиролцоо нь мөн л төмөр зам дээр. Өнөөх л "шинэ төмөр зам” гэх моодны хэллэгтэй холбоотой. Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 51 хувийг Монголын төмөр зам ТӨХК-ийн мэдэлд өгөх тохиролцоо юм. "Санхүүжилт босгодог” багийнханд 267 км энэ чиглэлийг даруй барих сонирхол байхгүй. Харин "Монголын шинэ төмөр зам” нэрээр мөнгө босгодог бизнесийнх нь хамгийн өгөөжтэй чиглэл учир зайлшгүй гартаа авч үлдэх учиртай.
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам байгуулах ажлыг "Энержи ресурс” Монголын төмөр замын мэдэлд өгье гэж шийдсэн аж. 2009 онд Энержи Ресурс энэ замыг барьж эхэлсэн бол 2013 онд ашиглалтад өгч, 18 жилийн дараа  төрд зуун хувь хүлээлгэн өгөх байв. 2012 онд дахин бүтээн байгуулалтад ороод ажилласан бол өдийд ашиглалтад орж, мөн л 19 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх байсан. Харин энэ удаа гурав дахиа барихаар оролдоод, уул уурхайн экспортын хамгийн ашигтай уг зам УИХ-ын гишүүн Х. Баттулгын бүлэглэлийн гарт хэдийнэ орсныг хүлээн зөвшөөрч буулт хийжээ. 
 
Тэгвэл Тавантолгой ордын тендерт орсон Консорциумын нэг "Шенхуа Энержи” нь Монголын төмөр зам ТӨХК-тай 267 км төмөр замын ажилд хамтарч орохдоо таатай хандаагүй байна. Энэ төмөр замын далан шорооны ажилд зарцуулсан гэх Чингис бондын 200 сая долларыг төлөх үүрэг хүлээхээсээ өмнө Шенхуа олон улсын аудит хийлгэх сонирхолтой байсан. 
 
Сүүлийн хоёр сар хагасын тохиролцоо төмөр зам дээр хийгдсэнийг уншигч та харж байна. Тендерт шалгарсан Консорциум буюу Энержи ресурс, Шенхуа энержи, Сумитомо хөрөнгө оруулагч хэвээр үлдэж байна.
 
Асуудал 1,072 хувьцаандаа ч биш, Оросууд эсэргүүцээд байсандаа бус, "Эрдэнэс Таван Толгой” хэмээх учиргүй ашигтай ажилладаг компани гэнэт гараад ирсэндээ ч биш, Пийбодиг өрөвдсөндөө бол бүр биш. Шинэ төмөр замын хоёр чиглэлийг фиктив компанийн мэдэлд авч үлдэх гэсэн шантаажны хоёр сар байсан юм. Засгийн газар шантаажны нөхцөлийг нь биелүүлж өгчээ. 
 
Шинэ төмөр замын хоёр чиглэлийг фиктив компанийн мэдэлд авч үлдэх гэсэн шантаажны хоёр сар байсан юм
 
 
Одоо гэрээний дээрх өөрчлөлтийг УИХ-ын тогтоол хэлбэрээр баталгаажуулах ажил үлдэж байна. Засгийн газраас шинэчлэн найруулсан гэрээний хувилбараа УИХ-д өнөө маргаашгүй өргөн барих биз ээ. Үүний тулд Ерөнхий сайд Ч. Сайханбилэг өөрөө байлцах шаардлага ч үгүй биз.
 
Америкт айлчилсныхаа дараа тэрбээр залгуулаад шахам Их Британийн зүг хүлгийн жолоо залах тул угаас мэдээжийн Таван Толгойн шинэ жүжигт сүр болж оролцохгүй ч биз. "Хэн хэнээ хуурсан жүжиг юм даа” хэмээн Шийдлийн Засгийн газрын танхимын нэг гишүүн энэ өөрчлөлтийн талаар дүгнэсэн юм. 
 
Ч. Сайханбилэг Санкт Петербургийн Эдийн засгийн форумд оролцохдоо цөөнгүй санал илэрхийлж, муугүй тохиролцоонд хүрсэн. Юуны өмнө Транс Монголын төмөр зам буюу УБТЗ-ын мэдлийн 1,100 км замд ойрын үед технологийн шинэчлэл хийх тохиролцоо үндсэндээ хийгдсэн юм.
 
Одоогийн ганц шугамдаа тээх нэвтрүүлэх үе шатыг дохиоллоор зохицуулах шинэ IT тоног төхөөрөмж суурилуулах гэж байна. Наадмын өмнөхөн тендер зарлах бололтой. Ямар ч байсан 70-100 сая долларын хөрөнгө оруулалт хийн, дохиоллын орчин үеийн системтэй болсноор тээх нэвтрүүлэх хүчин чадал сайжирна гэж ОХУ ба Монголын тал үзжээ. 
 
УБТЗ-ын татварын орчныг боловсронгуй болгох манай талын санал мөн дэмжигдэх магадлалтай байгаа ба уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаж тарифаа нэмж, бууруулдаг индекстэй болохоор талууд урьдчилан тохиролцсон аж.
 
Транс Монголын төмөр замыг хос болгохоос наана дээрх шинэчлэлийн ажлууд ойрын үед хийгдэх юм. Түүнчлэн долдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Уфа хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болох ба энэ үеэр Улаан-Үд-Улаанбаатар-Жинин чиглэлийн 2000 км төмөр замын коридорт гурван улсын хамтарсан оператор компани байгуулах тохиролцоог шийдвэрлэх бололтой. 
 
Өөрөөр хэлбэл БНХАУ, ОХУ-тай төмөр замын транзит тээвэр хийх яриа хэлэлцээ үргэлжилсээр, нааштай үр дүн гарсаар байна. Тэгвэл Таван Толгой ордын ашиглалтыг 1,300 км зам, ОХУ-ын гомдолтой холбож монголчуудаа айлгасан жүжиг хаанаас эхтэй, хэн найруулсан юм бэ? 
 
Зураг дээр Таны харж байгаа Транс Монголын төмөр замаас баруун тийш Хөвсгөлийн Могойн голын нүүрсний орд, цаашлаад Арц суурь хүрсэн төмөр замын маршрутыг Оросууд дэмждэг. Одоо Могойн голын орд хүртэл татах өргөн төмөр замыг Аспайр Майнинг компани Концессийн гэрээгээр өөрсдөө байгуулах гэж байна. 20 жилийн дараа төрд хүлээлгэн өгнө. Уул уурхайн уг зам УБТЗ-ын мэдэлд үлдэх ба баруун тийш үргэлжлэн Кызылийн төмөр замтай холбох ирээдүйтэй учир ОХУ-ын дэмжлэгтэй зам юм. 
 
Оросууд өөр ямар чиглэлийг дэмжиж байна вэ? Таван Толгой ордоос Сайншанд хүрэх 450 км төмөр замын талыг буюу 225 км-т оросууд бүтээн байгуулалт хийхэд бэлэн байдаг. Үлдэх 225 км замыг "Дорнын говь” буюу Болдтөмөр компанийнхнаар бариулахаар манай Засгийн газар тендер зарлаж байсан түүх бий. 
 
Оросуудын Монгол нутаг дахь төмөр замын сонирхол бас нэг шинэ чиглэл дээр гардаг. Зүүнбаянгаас урагш, Замын-Үүдээс ялимгүй баруунтаа Ханги Мандалын боомт хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний төмөр зам байгуулах сонирхол оросуудад бий. Нэгэнт Хятадын тал Эрээнээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийлгэхээс дургүйцдэг учир нурмаг ачаагаа ялимгүй баруун хэсгээр, 380 км төмөр зам байгуулан экспортолж болох юм хэмээн Монголын тал ч үздэг. 
 
Манай нутаг дэвсгэр дэх ОХУ-ын төмөр замын сонирхол дээрх чиглэлүүд дээр төвлөрдөг. Тэгвэл яагаад Таван Толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 1,300 км асар урт замыг заавал барина, ингэхгүй бол Оросуудын эрх ашиг хөндөгдөөд байна гэж Монгол улсын Их хурлын гишүүн бурдаг билээ?
 
Энэ бол Монголын төмөр зам ТӨХК-ийн дор "Шинэ төмөр зам” ХХК гэх охин компани байгуулж, фиктив үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн манай төмөр замч бүлэглэлийн өөрсдийнх нь гүнзгий сонирхолтой холбоотой юм.
 
Үнэн хэрэгтээ УБТЗ ба Монголын төмөр зам ТӨХК хоёр нь манай нутаг дэвсгэр дэх суурь бүтцийг эзэмшихийн төлөө өрсөлдөж байгаа ложистикийн компаниуд.  Монголын төмөр замын хувьд 2008 онд байгуулагдсанаасаа хойш төмөр зам барих бүтээн байгуулалтаас илүүтэй мөнгө босгох, гадаадын янз бүрийн компанитай Санамж бичиг зурах, Зөвлөх үйлчилгээний компаниудтай их хэмжээний төлбөрийн нөхцөлтэй гэрээ байгуулах ажлыг голчлон хийж иржээ. Удирдлагынх нь буруу гэхээсээ Зам тээврийн салбарыг 2008 оноос хойш атгаж байгаа Х. Баттулга гишүүний дохио заавар дор явж ирж.
 
Байгуулагдаад долоон жил болохдоо долоон дарга сольсон энэ компанийн эргэлзээтэй гэрээнүүд дээр Б. Батзаяа, П. Бат-Эрдэнэ нар гарын үсгээ зурсан байдаг. Сүүлийнх нь мөнөөх Чингис бондын 200 сая долларыг зарцуулах, эргэн төлөх эрх үүргийн тухай гэрээ юм. Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дээр Монголчууд зүгээр нэг хэрүүл хийгээд суугаагүй. 2013 оноос хойш Чингис бондын зээлийн хүүг төлж байна. Жилд хоёр удаа, тав ба арваннэгдүгээр сард Чингис бондын хүүг улсын төсвөөс төлдөг. Таван Толгой-Гашуунсухайт чиглэлд овоолсон шорооны үнэ цэн нь жилд 6.200.000 $+ 6.200.000$=12.400.000$ орчим хүүгийн төлбөр хийгдсээр байгаа юм. 
 
Дээрх нь Чингис бондын зөвхөн хүүгийн төлбөр ба 2022 оны дөрөвдүгээр сард 200 сая долларыг төлөх ёстой. Хүүтэйгээ нийлээд  316 сая гаруй долларыг Таван Толгой-Гашуунсухайтын далангийн шороонд төлнө гэсэн үг. Тавантолгой ордын гэрээний өөрчлөлтөөр МТЗ 51 хувиа авч байгаа учир одоо дахин Хөгжлийн банкнаас Чингис бондын мөнгө нэмж нэхэхээр яарч суугаа нь дамжиггүй. 
 
МТЗ буюу Монголын шинэ төмөр замын сүлжээний улстөрч эзэн Х. Баттулгын менежментийн өмнөөс төсвөөс гаргаж байгаа бас нэг төлбөр бий. Зүүн чиглэлийн хайртай маршрутдаа зарцуулсан гэх 55 сая ам. долларын төлбөрийг нь та бид мөн л татвараасаа төлөлцөж байна.
 
Шинэ төмөр замын зөвлөх үйлчилгээний төлбөр 55 сая ам. долларыг Чингис бондоос гаргаж өгсөн, одоо жил тутам үндсэн төлбөр, хүүнд нь 16-18 сая ам. долларыг улсын төсвөөс гаргадаг. 2017 он хүртэл үндсэн төлбөр, хүүг төлж барагдуулах хуваарьтай.
 
Зээлийн уг графикт Зам, тээврийн сайд А. Гансүх мутраа хайрлаж, араас нь Төрийн нарийн бичиг Б. Батзаяа, МТЗ-ийн Гүйцэтгэх захирал П. Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкнаас Гүйцэтгэх захирал Ким Жанг Жин нар гарын үсэг зуржээ. 
 
Ганц км шинэ төмөр зам баригдаагүй хэдий ч жил тутам төсвөөс 45 тэрбум илүү төгрөгийг  төлсөөр байна. Дээр нь төмөр замын хэвтээ тэнхлэг үүсгэх, Сайншанд аж үйлдвэрийн паркийн зураг хийлгэсэн зээл хэмээх 20 гаруй сая долларын төлбөр харагдаж байна. Ийм "жоохон” мөнгөний тухай дэлгэрүүлж бичвэл энэ баян бүлэглэл бараг гомдох биз дээ. 
 
Ганц км шинэ төмөр зам баригдаагүй хэдий ч жил тутам төсвөөс 45 тэрбум илүү төгрөгийг  төлсөөр байна.
 
 
Таван Толгойгоос Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав хүрэх 1300 км шинэ төмөр замын төсөлд хөрөнгө гаргах бодит санхүүжүүлэгч олдохгүй. Зөөх ачаагүй, арчлалт үйлчилгээнд нь жил тутам дор хаяж 400 тэрбум төгрөг зарцуулагдах энэ замд одоогоор Японы компаниудыг Тавантолгойн үлдэх 5 ордын лицензээр даллаж оролцуулах тухай яригдаж байна.
 
Энэхүү хийсвэр санааг ажил хэрэг болгохоос илүүтэй хөндлөн чиглэлийн замыг тээх ачаатай байлгах Сайншанд паркийн тухай дараагийн үлгэр түрүүлж эхлэх биз ээ. 
 
"Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК хэмээх төслийн нэгж 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэд байгуулагдсаныг уншигчид сайн мэднэ. Төдөлгүй Шанхайн TBF international групп гэгч Таван Толгой ордын нүүрсийг авах нөхцөлөөр  Монголд 5 тэрбум долларын зээл өгье, уг зээлийнхээ хоёр тэрбум долларыг Сайншанд паркийг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн санал тавьж эхэлснийг уншигчид санаж буй байх аа. Сайншандын аж үйлдвэрийн парк төслийн удирдагч ба Үйлдвэр, хөдөө аж ахуйн Яамны нэр бүх хүмүүс 2014 оны гуравдугаар сард Шанхайд морилон саатаж бас л нэг Гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлэл ч цацагдсан. 
 
"Төслийн нэгж” гэсэн үгэнд анхаарал хандуулна уу. Яамдын дэргэд Сайдын тушаалаар том төслийн нэгжүүд байгуулж, их мөнгө босгодог арга барил нэгэнт газар авчээ. Эдгээр төслийн тухай мэдээллийг нэгтгэдэг, хянадаг, уялдуулдаг төрийн бодлого байхгүй. Яг ийм хяналтгүй байдлыг ашиглан мега төслөөр мөнгө босгодог фиктив нэгжүүд 2013 оноос хойш Яамдын дэргэд цөөнгүй байгуулагдав. 
 
Өнөөдөр уншигч Та Таван Толгой, тэр бүү хэл Оюутолгойн хөрөнгө оруулалтаас том санхүүжилттэй төслүүдийн зах зухаас сонсоод өнгөрч байгаа. 5 тэрбум долларын Сайншанд парк төслийн судалгааг хийж байна, 10-12 тэрбум долларын Хурдны замын төсөл зөвлөхөө сонголоо, хөрөнгө оруулалтаа босгож эхэллээ, 34 тэрбум долларын нүүрс хийжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ хийгдэв, Ерөнхий гэрээг зурах гэж байна, төслийн нэгж Уул уурхайн яамны дэргэд ажиллаж байна, мөдхөн охин компани болно, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 2013 онд ICM хувийн компанийн нүүрс шингэрүүлэх төслийг худалдаж авав, төрийн "Си Ти Эл Монгол” компани байгууллаа, германуудад 49 хувийг нь зараад "ГерМонГаз” ХХК байгууллаа гэх мэт мэдээлэл чихний үзүүрт сонсогдоод өнгөрч байна. Гэтэл эдгээр төсөл бүгд Таван Толгой төслийн 4 тэрбум ам. долларын дэргэд хэд дахин том хөрөнгө оруулалттай.
 
Хэдий тийм боловч энэ мега төслүүдийн аль нь ч УИХ-аар хэлэлцэгдээгүй. Ямар хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцэл Сайдын түвшинд хийгдсээр байгааг хэн ч хянаагүй өнгөрч байна. Сайдын суудал авах, Яамныхаа дор Төрийн өмчийн хороог өмчлөхийн давуу тал ийм хэлцлүүд дээр гарсаар ирсэн. 
 
Саяхан болж өнгөрсөн Монголын Бизнесийн саммит дээр нэг эрхэм сонирхсон зүйлээ асуусан юм. Герман- Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Марсел Венхофен "Мега төслүүд” хурлын дараа ингэж асуулаа. "Нүүрс шингэрүүлэх "ГерМонГаз” компани Германы энэ чиглэлийн Siemens, Lurgi, Thyssen Krupp-тэй удтал хэлэлцэж байсан атлаа үл хөдлөхийн бизнес ОХУ-д голдуу хийдэг ББ Подстам гэдэг компанийг гэнэт сонгож, санхүүжилт босгож эхэллээ гэсэнд маш их гайхсан” хэмээн тэрбээр ярьсан юм. 
 
ББ Подстам нь дээр өгүүлсэн Сайншандын паркад санхүүжилт босгоно гэдэг Шанхайн TBF international-аас онцын ялгаагүй нэгэн болов уу хэмээн боддог. Мега төслүүд ил тод байх ёстой гэсэн эхний зарчим Монголд утгаа алдаж байна. Нээлттэй төслүүд нь гацаж, хаалттай төслүүд харин зөвлөхөө хэдийнэ сонгон, хэдэн тэрбум долларын хөлс тэдэнд төлж, санхүүжилт босгох аянд мордсоноо үе үе зарлаж байна. Бас болоогүй "Монголын Засгийн газар энэ төсөлд үүрэг хүлээж байгаа” хэмээн сүржин зарладаг болж.
 
Мөнөөх "ГерМонГаз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн Гэрээ хэдийнэ зурагдсан ба 4 тэрбум ам. долларын санхүүжилтийн 10-15 хувийг Монголын Засгийн газар гаргах үүрэг хүлээсэн хэмээн цүл палхийтэл зарлаадхав. Яамдын дэргэд төрийн нэр нүүр, гэрээ хэлцлээр байгуулагдсан даруухан төслийн нэгжүүд ийнхүү охин компани болмогцоо том мөнгө ярьж, Засгийн газарт үүрэг хүлээлгэдэг зуршилтай болжээ. 
 
Монголын Засгийн газар мега төслүүдээ хянах битгий хэл, бүртгэх хүч мөхөсдөж байна. УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн ивээл дор тэрбум тэрбум долларын төслийг дэмжих, дэмжихгүй шийдвэрүүд дур зоргондоо гарсаар байна. 
 
 
Сэтгүүлч Л.Болормаа
Таван Толгой төслийн шинэ хувилбар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани