Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван цулын хуушуур “Тавантолгой”

Таван цулын хуушуур “Тавантолгой”Л.Эрдэнэчимэг нарын бэлэн болгосон Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх дүгнэлт гарчээ. Араас нь залгуулаад АН эвлэрлийн засгийнхаа цусыг сэлбэхээр яарлаа. Энэ тохиолдол гэж үү. Тавантолгойг хөдөлгөнө гэж байгуулагдсан засаг ийнхүү Тавантолгойн шинэ хувилбар бэлэн болонгуут задрах болсон нь асуулт дагуулна. Энэ засгаас МАН гарах нь цаг хугацааны асуудал байсан. Харин юу ингэтэл нь их яаруулав.

 

Ер нь бол шийдлийн Засгийн газрын шийдэх гэсэн Тавантолгой дээр гинжин хэлхээтэй цуврал ажиллагаа явагдаад байгаа харагддаг. Гэрээний төслийг Их хурлаар заавал оруулах эхний алхам амжилттай хийгдсэн. Араас нь ажлын хэсэг байгуулж гацаасан. Ажлын хэсгийн дүгнэлт өөрийнх нь талд гармагц дараагийн хувилбарт шилжиж таарна. Тэр цагт "хүний” санаа өвөрлөсөн Ч.Сайханбилэгийн засгийн багтай дахин толхилцож цаг барах нь "том” хүний хийх ажил биш байх.  МАН-ын сайд нар сайн муу ажилласандаа хөөгдөх гээд байгаа бус Тавантолгойн төсөл дээр гардан суух санаа нийлсэн баг бүрдүүлэх шаардлага яаруу болсон байх талтай. Учир нь намрын эхэнд Тавантолгойг санаснаараа хийхгүй бол цаг байхгүй. Хүмүүс залхана. Төслийг хөдөлгөсний утга алдагдана.

 

Засгаас МАН гарснаар зургаан сайдын суудал онгойхын цаана Ч.Сайханбилэг ерөнхий сайдаараа үлдэх үү, дан дээлтэй даруухан гишүүн болох уу гэдэг шинэ тулгалтын өмнө тулж ирж болно. Дээрээс томилсон багийг нэгтгэж аваад шинэ Тавантолгойн төслийг Их хурал дээр аваад гарах нь түүнд тулгах эхний болзол болох байх. Үгүй бол яахав огцорч бас болно. Энэ нь нээлттэй байна. Дараагийн Ерөнхий сайд болж төрийн ордны хананд зургаа мөнхлөх хүсэлтэй аавын хүү АН-д олон бий. Том хүн өөрөө ЕС болоод нэг мөсөн ажлаа гардахыг ч үгүйсгэхгүй.

 

Танхимын зарчмаар ажиллах учир Засгийн газарт үг сөрөөд байхгүй гар нийлсэн багийг бүрдүүлээд өгвөл Ч.Сайханбилэг Тавантолгойн шинэ төслөөс бултах газаргүй болно. Үүгээр Тавантолгой тааллаар болох зам шуударна гэсэн үг. Намын дарга, Их хурлын даргын хүнд алхыг хамт барьсан хүн юу эсийг хийж чадахыг бид эндээс харж болох юм.

 

Энэ засгийг Тавантолгой зэрэг том төслүүд эвлүүлсэн бол эргээд бас задалж чадлаа.

МАН-ынхан өнгөрсөн саруудад Тавантолгойг хурдан хэлэлцэхийг яаруулдаг байсан. Ажлын хэсгийг ажлаа хийхийг шахаж нэг биш удаа дуугарсан. Эцэст нь наадмын өмнө Засгаас яаруу хөөгдөхийг бодоход анхны тогтоолын төслийн талд олонх нь байсан юм болов уу даа.

 

Бизнесийн зарчмаараа явах хувь дутаж улстөрчдийн идэш болохоор зурагдсан ТТ нэг намын олон эрх ашиг, бүлгүүдийн дунд олгойтой тос шиг тавигдаад хагас жил болоод ч задарсангүй. Харин ч Засгийн газрыг задалж чадлаа. Шинэ засаг эмхлэгдэх сургаар дараагийн хамтрагчид догдлоод эхэлжээ. ИЗН хуралдаж байна гэнэ. Засагт орох бас ТТ-д зохих үүргээ биелүүлэхээр яарч буй хэрэг. АН-ын шинэ сайдууд хэн байх талаар таавар бооцоо наадмын бөхийн таавраас өндөр авсан байна. Дээр бичсэн гаргалгаагаар харах юм бол хэн сайд нь болох нь бараг шийдэгдчихсэн байгаа даа. Сайдад горилогчдоос хэн Тавантолгойн тогтоолын эхний төслийг эрс хатуу тууштай эсэргүүцдэг вэ тэр хүн л шинэ сайдын тамгыг магнайдаа өргөх нь тодорхой. Эхнээсээ ингэж найруулсан бол жүжиг үүгээрээ л өрөгдөнө. Одоо төгсгөлийг нь яаж зурсныг харж дээ. Наадмын өмнө засгаа сэлбэх таван цулын хуушуурыг улстөрчид үнэхээр хурдан бэлэн болголоо. Тавантолгой дээр талууд овоо юмаа гаргаж байна даа гэхээс өөр юу хэлэхэв дээ. 

 

Ам.доллар арав давсан бөх шиг ханхалзаж байна. Тавантолгойн шинэ төсөл цаашаа явдаггүй л юм бол ноён долларын аархал, засаг төрийн толхилцоон дарагдах шинжгүй. Айраг чимчигнээд, намар наашлаад ирэхээр юмны үнэ дахиад л өсөх талтай. Тэр үед энэ бантанг хутгаад байгаа хэдэн улстөрчдийн зургийг хүүхдийнхээ цүнхэд хийгээд хичээлд нь явуулцгааж дээ. Багш нь ч гэсэн уул уурхай ба Тавантолгой гэсэн сэдвээр хичээлийн жилийн нээлтээ хийсэн нь дээр.

 

Тавантолгой гэдэг таван цулын хуушуур шинэ амтлагч хачиртай улс төрийн ширээн дээр дахиад тавигдлаа. Хэн нь том хазах нь яахав. Дахиад засгийг хөдөлгөх хүртлээ бүү даамжраасай. "Одоо болчихооч" гэсэн Ц.Нямдорж гишүүний эгдүүцллийн үгийг хэлмээр санагдлаа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

shuud.mn

Таван цулын хуушуур “Тавантолгой”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани