Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын орд “Кумтор”-оос илүү “Сентерра Гоулд”-ыг яллах үндэслэл болно

Гацууртын орд “Кумтор”-оос илүү “Сентерра Гоулд”-ыг яллах үндэслэл болно Канадын "Сентерра Гоулд” компанийн захирал асан Леонардо Хоменюкийг Болгарын цагдаагийн газраас  баривчилжээ. Түүнийг Киргизийн Засгийн газрын хүсэлтээр 2014 оноос Интерполиор эрэн сурвалжилж байсан юм.

Тус улсын прокурорын газраас "Кумтор”-ын алтны ордыг ашиглах төслийн гэрээг авлига, хээл хахуулийн замаар өөртөө ашигтайгаар байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.

"Сентерра Гоулд” компани АНУ-д  алтны хайгуул, олборлолтын ажлыг нэлээд эрчимтэй явуулдаг бол  Киргизээс  гадна манай улсад Ноён уулын орчим дахь Гацууртын алтны шороон ордыг эзэмшдэг. Манай Засгийн газар, УИХ-ын төвшинд Гацууртын ордыг тус компанид эзэмшүүлэх тогтоолыг хоёр оны заагт   баталсан.

Харин тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл  хаврын чуулганы хугацаанд хоёр дахь удаагаа буцаад байгаа юм.

 

"Сентерра Гоулд” компанитай холбоотой үйл явдлын  эргэн тойронд "Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдантай ярилцлаа.

 

- Гацууртын ордыг "Сентерра Гоулд” компанид өгөхийг эсэргүүцэж, Ноён уулаа аврахаар тэмцэж байсан иргэний хөдөлгөөнүүд өнөөдөр  Интерполын сүүлийн үеийн  мэдээлэл, Киргизэд өрнөсөн үйл явдалд ямар дүгнэлт өгч байна?

-"Сентерра Гоулд” компанийн өмнөх захирал Леонардо Хоменюкийг  баривчилсан нь тус компанийн талд харамсалтай боловч Монголын ард түмний хувьд жишээ авахаар үйл явдал боллоо. Ардчилал хөгжсөн, жинхэнэ шударга ёс тогтсон оронд асуудал ийм байдлаар өрнөж, шийдвэрлэх алхмыг хийдэг. Киргизийн Прокурорын газраас Леонардо Хоменюкт "Кумтор”-ын алтны орд газрыг ашиглах төслийн гэрээг авлига, хээл хахуулиар өөртөө ашигтайгаар байгуулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдээллийн порталууд цацсан. Энэ нь  Киргизийн прокурорууд үлгэр жишээ ажиллаж байгааг харууллаа. Уг нь яг ийм байдлаар манай холбогдох байгууллагууд, хууль хяналтынхан, газар нутгаа гэсэн тангараг өргөсөн хүмүүс  Олон улсын шүүх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад  хандах ёстой юм. "Сентерра Гоулд” компанийн экс захирлыг баривчилж байгаа явдал бол Монголын "Гацуурт”-ын ордтой шууд холбоотой. Одоо манай нэр бүхий хүмүүсийн үг хэл, үйл хөдлөлөөс үүнийг харж болохоор байна.

-Тухайлбал?

-"Сентерра Гоулд”-д биеэ үнэлдэг төр, засгийнхан,  бизнесийн бүлэглэл манайд цөөнгүй. Бид мэдээллийг тал талаас авч байгаа. Тэдний мэдээлснээр бол Сандаг генерал гэж Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн "Сентерра Гоулд”-ын Монгол Улсын Засгийн газартай харилцах бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа одоо тус компанийн гүйцэтгэх захирал болсон байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, Их хурлын гишүүн байсан Ж.Нямсүрэн энэ компанийн орон нутагтай харилцах албаны дарга байсан. Саяхнаас буцаад жирийн иргэн болчихсон байх жишээтэй. Тэд энэ  мэтчилэнгийн дохио дэлдэнгүүт нүүрээ  буруулж байж магадгүй.Манай засаг, төрд эрх барьж байгаа төрийн түшээ, сайд дарга нар дотор ч "Сентерра Гоулд”-тай холбоотой хүмүүс бий. Тэгэхээр тэдний царай өнөөдөр яаж хувирахыг харах л үлдэж байна.  Тийм учраас "Сентерра Гоулд” компанийн захирал байсан хүн өнөөдөр баривчлагдаад явж байна гэдэг  бол манайхан ч гэсэн Жон Казакофийг  давхар шалгуулахаар өгч болно гэсэн үг.

-Гацууртын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох Засгийн газрын тогтоол  УИХ дээр хоёр удаа хойшиллоо. Энэ талаар?

-Гацууртын орд Урт нэртэй хууль хэрэгжиж байхад яагаад Ноён уулын урд бэлд, тэр олон ой модыг сүйтгэж, олон голын ундаргыг эзэлж, зарим голын гольдролыг өөрчилж, тэр их замын дагуух мод, бут сөөгийг хусч кемпүүдээ байгуулсан юм бэ. Хэний өгсөн ямар зөвшөөрлөөр тэр бүх ажлыг хийсэн бэ. "Сентерра Гоулд-ын зүгээс дөнгөж саяхан тэрийг хийсэн мэт яриад байдаг. Үгүй шүү дээ. Аль эрт хууль зөрчиж  нүхээ малтчихсан, Монголын хуулийг уландаа гишгэчихсэн нөхдүүд. Бүх юмаа байгуулж авсны дараа Засгийн газраар шийдвэр гаргуулж, одоо орд газарт төрийн эзэмшлийн хувь эзэмшлийг тогтоох асуудал  явж байгаа. Сөхөх юм бол "Гацуурт”-ын орд, Ноён уулын  асуудал  "Кумтор”-ын ордоос илүү олон улсын шүүх дээр "Сентерра Гоулд”-ийг яллах хангалттай үндэслэл болно. Хэрэв тэгэх юм бол манай засаг, төрд байгаа гар хөл бологч нөхдүүд, эх орон газар шорооноосоо урвагчид тэр хэрэгт холбогдно. Бид ийм нөхцлийг бүрдтэл УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Олон улсын байгууллагуудад хандана.  Ноён уулыг улсын тусгай хамгаалалттай, төрийн тахилгат уул  болгох, цаашилбал ЮНЕСКО-д бүртгүүлэх ёстой.

-Одоо Ноён уулыг анхаарч, хяналт тавьж байгаа юу. Нинжа нар сүйдэлж байгаа гэж дуулдах юм?

-"Босоо Хөх Монгол” бүлгэмийн салбар зөвлөл, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, "Эко Мандал залуучууд” ТББ-ыхан өдөр болгон шахам  тэнд орсон нинжа нарыг хянаж байна. Гацууртын шинэ орд дээр байна уу, хуучин шороон овоолго дээр байна уу гэдгийг харж Арцат, Улаантолгой зэрэг газраар явж  мэдээлж байна. Нэг ёсондоо бид байнгын эргүүл хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид  О.Цэрэннадмид тэргүүтэй "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөнтэй хамтран Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Цагдаагийн газарт шаардлага хүргүүлсэн. Газар бол төрийн өмч, төр өөрөө өмчөө хамгаалаач. Ард түмнийг хооронд нь битгий хагаралдуулаач гэсэн шаардлага тавьсан.  Нинжа гэж яриад байгаа боловч тэд чинь зомби биш шүү дээ, хууль бусаар алт олборлогчид. Тэднийг төр өөрөө бий болгосон.  Тиймээс зохицуулаач, байгаль дэлхийгээ авраач гэж шаардсан. Нинжа нар байгаа газарт удаа дараа түймэр гарч байсан удаатай, Ноён уул болон Арцатын аманд. Төр анхаарахгүй бол хэрэг зөрчил гарна, улам даамжирна. Нэгээс нь авраад нөгөөд нь өгөх асуудал биш. Тиймээс зохицуулаач, төр хамгаалалтад аваач гэж удаа дараа хүсэлт өгсний хариуд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Цагдаагийн газар, харуул хамгаалалтын хоёр ч байгууллагатай хамтран ажиллахаар болсон нааштай мэдээлэл байна.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Гацууртын орд “Кумтор”-оос илүү “Сентерра Гоулд”-ыг яллах үндэслэл болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани