Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тайландын “Банпу” компани АМГ-т хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн нь илэрчээ

Тайландын “Банпу” компани АМГ-т хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн нь илэрчээ

 

Тайландын эрчим хүчний "Банпу” компани австралиудын эзэмшиж байсан "Хүннү коал” компанийг худалдаж аваад гурван жил болж байгаа. Нүүрсний томоохон хэдэн ордыг эзэмшдэг, уул уурхайн олон тооны лицензтэй энэ компани өдгөө Монголд "Хүннү ресурс” нэрээр үйл ажиллагаа явуулдаг.

 

Тэгвэл "Хүннү ресурс”-ийн нэг охин компани болох "Голден гоби майнинг” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр хайгуулын ажилд хуульд зааснаас багагүй хэмжээний хөрөнгө зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, эзэмшиж буй талбай дээрээ хайгуулын ажлыг заавал хийх ёстой. Хийсэн ажлынхаа тайланг жилийн эцэст АМГ-т өгнө гэсэн үг.

2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд "Эс Би Ди Эй” ХХК-иас АМГ-ын Эрх зүйн тасагт албан бичиг ирүүлжээ. Үүний дагуу 2012 оны  эцэст ирүүлсэн "Голден гоби майнинг” ХХК-ийн хайгуулын тайланг АМГ-ын Геологийн алба шалгасан байна.

 

Хоёр талбайн нэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Хавцлын худгийн хөндий нэртэй 14289Х дугаартай лиценз байдаг. "Голден гоби майнинг” ХХК-ийнхан уг хайгуулын талбайд 2012 онд геофизикийн диполь аргаар 618490.05 төгрөг нэгжийн өртөгтэй 7.73 тууш км, нийт 4780928.1 төгрөгийн ажил хийсэн гэж тайландаа бичжээ. Энэ хайгуулын ажлыг мөн оныхоо тавдугаар сарын 18-нд "Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.

Тайлангийн 23 дугаар хуудсанд "Хүннү ресурс” компанийн захиалгаар 2012 оны тавдугаар сарын 17-21-нд "Дашмаг инж” ХХК-ийн инженер-геофизикийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хэмжилт хийсэн гэж тэмдэглэжээ. Энэхүү ажлын гэрээ байгуулагчийг "Хүннү ресурс” ХХК, тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн нэрийг Нарийн худгийн хөндий, байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэж тэмдэглэсэн байж. Товчхондоо, 14289Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2012 оны жилийн тайланд хавсаргасан геофизикийн хайгуулын гэрээ нь "Голден гоби майнинг” ХХК болон "Дашмаг инж” ХХК-ийн хооронд байгуулсан. Мөн талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум, тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х гэж тэмдэглэсэн байна.

 

Түүнчлэн нөгөө талбай нь болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий нэртэй 14490Х тоот хайгуулын талбайд 2012 онд талбайн геофизикийн соронзон зураглалын ажил 626502.86 төгрөг нэгжийн өртөгтэй 12 тууш км, нийт 751803.4 төгрөгийн ажил хийсэн гэж тусгажээ. Уг геофизикийн ажлыг 2012 оны тавдугаар сарын 18-нд "Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Тэр жилийнхээ тайланд хавсарган өгсөн геофизикийн хагуулын ажлын гэрээнд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэж тэмдэглэжээ.

 

Ингэж хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайланд шал өөр нэг гэрээг хуулбарлан хавсаргасныг АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болдоор ахлуулсан ажлын хэсэг тогтоосон байна. Тэд 2014 оны тавдугаар сарын 21-нд ийм дүгнэлт гаргажээ.

 

Ингээд "Голден гоби майнинг” ХХК-иас дээрх хоёр тайланд тусгагдсан геофизикийн хайгуулын ажлын тайлан болон анхдагч материалыг ирүүлэхийг хүссэн аж. Гэтэл тавдугаар сарын 9-ний өдөр дээрх компанийг төлөөлөн АМГ дээр ирсэн хуульч М.Гэрэлмаа, геологич н.Бат-Үнэн нар "Материалуудыг байгууллагын архив, бичиг хэргээс хайгаад олсонгүй” гэж гараар бичсэн тайлбар үлдээгээд явжээ.

 

Ер нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн геофизикийн хайгуулын ажлыг хйисэн эсэхийг дараа нь тогтоох хэцүү. Ул мөр үлддэггүй. Тиймээс хайгуул судалгаа хийсэн анхдагч материал хийгээд орон нутгийн засаг захиргааны тодорхойлолтыг үндэс болгодог байна. Уул уурхайн ямар ч компани ингэж ажилладаг бөгөөд анхдагч материалаа хадгалах нь тэдний үндсэн үүрэг гэж болно.

 

Гэсэн атал "Голден гоби майнинг” ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийн 2012 оны жилийн тайлангийн маягт 07-д Байгаль орчны улсын байцаагч Ж.Зулбаатар нь 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр "...14289Х, 14490Х лиценз бүхий талбайн эзэмшигч "Голден гоби майнинг” ХХК нь 2012 оны хайгуулын ажлын хүрээнд уул өрөмдлөг, суваг шуудуу ухаагүй, гадаргуугийн, гүний судалгаа, зураглал  явуулсан. Ажлын явцдаа байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөө үзүүлээгүйг харгалзан талбайг хүлээн авав” гэсэн тодорхойлолт гаргаж өгчээ. Үүнээс гадна 2014 оны тавдугаар сарын 5-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг дарга С.Ганхуяг, байгаль орчны улсын байцаагч Ж.Зулбаатараас "Голден гоби майнинг” ХХК-тай холбоотой ирүүлсэн 01/225 тоотод хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдээгүй гэжээ. Харин гадаргуугийн судалгаа, геофизикийн ажлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Эцэст нь уг хяналтыг хийсэн АМГ-ын Геологийн албаны дүгнэлтэд "...Тайланд хавсаргасан гэрээнд дэх тусгай зөвшөөрлийн дугаар, байршил буруу байгаа. Компаниас хийсэн ажлын талаарх нотолгоо буюу анхдагч материал, компани хооронд байгуулсан гэрээ зэргийг ирүүлэхгүй байгаа нь хайгуулын ажлыг хийсэн гэдэг үнэмшил төрүүлэхгүй тул компанид дахин гэрээ, анхдагч материалуудыг авирч шалгуулах талаар сануулсан боловч ирүүлээгүй. Иймээс эдгээр ажлыг хийсэн нь нотлогдохгүй байгаа учраас холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

 

Юутай ч Тайландын "Банпу” компанийн эзэмшлийн "Голден гоби майнинг” ХХК-иас АМГ-т хуурамч материал бүрдүүлж өгсөн нь ийн нотлогдсон байна. Асуудал ингээд зогссонгүй.

Үргэлжлэл бий...

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Тайландын “Банпу” компани АМГ-т хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн нь илэрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани