Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгийн хараал ба бид

Баялгийн хараал ба бидАрав гаруй жил үргэлжилсэн түүхий эдийн үнийн хөөсрөл татарч, шинэ "хэвийн” үе эхэлж байгаа тухай шинжээчид дурдаж байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын ачаар эдийн засаг нь хурдацтай өсөн нэмэгдэж байсан манайх шиг улс орнуудын хувьд амаргүй цаг үе айсуй гэсэн үг. Баялгийн хараал хөгжиж буй орнуудад ахиад нүүрлэх төлөвтэй байгаа тухай ч судлаачид сануулжээ. Тэгвэл тэр гайтай баялгийн хараал гэгч бидэнд хэр ойр байна вэ?

1970-1990 ээд оны хооронд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ огцом өсөж, буурай хөгжилтэй, байгалийн арвин баялагтай улс орнууд руу өндөр хөгжилтэй орнуудын зүгээс хөрөнгийн урсгал цутгасан тэр үеэс эхлэн Баялгийн хараалын тухай онол боловсорч эхэлсэн.

Тус судалгаанд баялгийн хараал улс орнуудад дараах байдлаар илрэн гардаг тухай дурджээ

Нидерландын аж үйлдвэрийн салбар 1970-аад оны сүүл үеэс огцом уналтад орж, "Голланд өвчин” хэмээх нэр томьёо эдийн засагт үүссэн нь Баялгийн хараалын тухай онол буй болоход ихээхэн түлхэц болжээ. Нидерландын засгийн газар 1960-аад оноос байгалийн хийн экспортоо эхлүүлснээр валютын ханш нь чангарч, улмаар импортын бүтээгдэхүүний үнийг бууруулж, экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөсөн нь дотоодын зах зээлд өрсөлддөг аж үйлдвэрийн салбарт томоохон цохилт болсон билээ. Үүнээс хойш Баялгийн хараалын талаар олон судалгаа хийгдсэн бөгөөд Сакс ба Варнерын 1995 онд 95 хөгжиж буй орныг хамруулсан судалгаагаар байгалийн баялаг ихтэй улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт байгалийн нөөцгүй улс орнуудаас хоёроос гурав дахин бага байсан юм. Гэхдээ Норвеги, Малайз, Чили зэрэг дээрх онол үйлчлээгүй улс орнууд ч бий.
Их Британийн эзэн хааны дэргэдэх Чатьэм олон улсын харилцааны институц энэ сард цахим хуудсандаа Баялгийн хараалын тухай томоохон судалгаагаа нийтэлжээ. Тус судалгаанд баялгийн хараал улс орнуудад дараах байдлаар илрэн гардаг тухай дурджээ.

Үүнд:
Эдийн засгийн өсөлт буурах:
Голланд өвчин хэлбэрээр эрдэс баялгийн салбараас хэт хамаарсан байдал нь эргээд эдийн засаг дахь тэнцвэрийг алдагдуулж, бусад салбартаа хохирол учруулдаг.

Баян хоосны ялгаа нэмэгдэх: Уул уурхайн төслүүдээс орж ирэх их хэмжээний мөнгө Засгийн газрын данс руу шууд урсдаг. Нийт ажиллах хүчний тодорхой (ихэвчлэн бага) хувь л тус салбарт ажиллаж, нийт эдийн засагтай тогтоосон холбоо нь цөөн байдгаас ихэнх тохиолдолд баялаг шударга хуваарилагддаггүй.

Ардчилал ганхаж, дарангуйлал батжих: Уул уурхайн төслийн хөрөнгө нь Засгийн газраар дамждаг тул нөөцөөс орж ирэх ашгийг хянаж, зохицуулж байгаа бүлэг мөнгийг удирдах энэ эрх мэдлээ мөнхөд хадгалах сонирхолтой байдаг.

Муу шийдвэр гаргалт: Гэнэт асгарах мөнгөн бороо нь Засгийн газрын нүдийг гялбуулж, оновчтой шийдвэр гаргах боломжийг нь халхалдаг. Ихэнх тохиолдолд Засгийн газар улс орноо хөгжүүлэх тухай биш гэнэт олсон мөнгөө хэрхэн зарцуулах тухайд анхаарч эхэлдэг аж.

Бүтээлч эдийн засгийг буй болгодоггүй: Уул уурхайд төвлөрсөн эдийн засагт хөдөлмөр ба шан харамжийн хоорондын холбоо тасарч, ажиллах хүч, тусгай үйлчилгээнүүдийг уул уурхайн салбар (Тодруулж хэлбэл мөнгө) соронзон адил татдаг. Ингэснээр бусад салбаруудын өсөлт хөгжил зогсож, хоосорсон орон зайг импортоор нөхөх эсвэл Засгийн газрын зүгээс бусад салбарууддаа татаас олгохоос өөр арга замгүй болдог байна. Мэдээж хэрэг татаас нь эдийн засагт тус хүргэхээсээ хор учруулдаг.

Мөнгөн бороо Засгийн газрын нүдийг гялбуулж, оновчтой шийдвэр гаргах боломжийг нь халхалдаг

Нийгмийн зөрчил мөргөлдөөнийг буй болгодог: Гэнэтийн их олз нь түүнийг булаалдсан тулааныг бий болгодог.

Байгаль орчны бохирдол, хүний эрхийн зөрчил: Ямар ч уул уурхайн төсөл нь байгаль орчинд сөрөг үр нөлөө өгч, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг. Үүнээс болж орон нутгийн иргэд болон Засгийн газар, төслийг эрхлэгч компанийн хооронд зөрчил үүсдэг.

Эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь манай улсад илэрч байгааг уншигч та харж байгаа байх. Үүнээс гадна Чатьэмийн судалгаанд баялгийн хараалыг гэтлэх тухай ч дурджээ. Тэдний зүгээс өгч буй хамгийн чухал зөвлөгөө нь хөгжиж буй орнууд эрдэс баялгийн салбарыг улсынхаа хамгийн чухал салбар гэсэн төсөөллөөсөө салж, эдийн засгийн бусад хэсгээ дэмжихэд анхаарах гэнэ. Уул уурхайн салбараас орж ирж буй мөнгө нь орлого бус хөрөнгийн багцдаа хийсэн өөрчлөлт буюу газар доорх үл хөдлөх хөрөнгөө бэлэн мөнгө болгож хувиргасан үйл явц гэж үзэхийг Чатьэмийн зүгээс сануулжээ. Ийм учраас уул уурхайн салбартай холбоотойгоор үүсэж буй ДНБ-ий өсөлтөөр эдийн засгаа шуудхан хэмжих нь ихээхэн бүдүүлэг үйл явц аж. 20 руу тэмүүлж байсан ДНБ-ий өсөлт маань гурав дөрөвхөн жилийн дотор 3.5 хувьд хүрсний нууц нь ч энд буй биз ээ.

Эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн салбараас хамаарах хамаарлаа бууруулж, баялгийн хараалаас зайлсхийхэд мөн хэд хэдэн саад тохиодог аж.

Үүнд:
Уул уурхай ба эдийн засаг хоорондын холбоосын хязгаарлагдмал байдал:
Уул уурхайн төслүүд санхүүгийн, урагш чиглэсэн, хойш чиглэсэн гэсэн гурван байдлаар улс орны эдийн засагтай холбогддог байна. Санхүүгийн гэдэг нь тухайн төслөөс улс оронд орж буй шууд орлого, урагш чиглэсэн гэдэг нь төслийн гарцаас тухайн улс орны хэрэгцээг хангаж буй байдал бол хойш чиглэсэн холбоос нь дотоодын эдийн засгаас тухайн төсөл руу орж буй орц буюу хөдөлмөрийн хүч, капитал, материал юм. Дээрх гурван холбоос өргөн байх тусам тухай улс орны эдийн засаг цаашид төрөлжих боломж нэмэгддэг. Тэгвэл хэд хэдэн шалтгаан энэхүү холбоосыг хязгаарладаг байна. Жишээ нь ихэнх тохиолдолд уул уурхайн төслүүд нь шаардлага хангасан боловсон хүчин, үйлчилгээ үзүүлэх компанигүй бөглүү хязгаар нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн боловсруулаагүй түүхий эд олборлодог тул энэ нь тухайн улсын эдийн засгийг тэтгэж, шууд хэрэглэгдэх боломжоор хязгаарлагдмал байдаг.

Яарах: Ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалаар нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдэж чадна гэдэгт Засгийн газар итгэдэг учраас төслийг аль болох хурдан эхлүүлж, үр дүнг нь хурдан үзэхийг хүсдэг. Нөгөө талд төслийг эрхлэгч компанийн хувьд ч одоогийн мөнгө илүү үнэ цэнтэй учраас төслийг аль болох хурдан эхлүүлж, дуусгахыг хүсдэг. Гэвч төслийг хэт яарч эхлүүлснээр урагш ба хойш чиглэсэн холбоостой бусад салбар холбогдох боломжийг олгодоггүй байна. Жишээлбэл: Эрдэс баялагт суурилсан хөгжлийн хамгийн сайн модель гэгддэг Норвеги хойд тэнгис дэх газрын тосны олборлолтоо эхлүүлэхэд хойрго хандсанаар дотоодын боловсон хүчнүүд бэлдэх, ханган нийлүүлэгч компаниуд хөгжих зэргээр хойш чиглэсэн холбоосоос илүү ихийг хүртэж чадсан юм. Мөн Засгийн газар шинэ салбарт зохицуулалт хийх шаардлагатай механизмыг боловсруулахад хангалттай цаг хугацаа шаардагддаг. Гэнэт орж ирсэн их хэмжээний мөнгө нь Засгийн газрыг хэт үрэлгэн болгож, төсөл дууссаны дараа их хэмжээний гадаад өртэй үлдээдэг тухай ч Чатьэм сануулжээ.

Эцэст нь Чатьэмийн зүгээс уул уурхайн төслүүд эхлүүлэхээр бэлдэж буй улс орнуудад үндэстнийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнгээр нь хөтөч хийхийг (Нөөцийг үл ашиглах боломжийг ч судлах) зөвлөжээ. Эрдэс баялгийн салбарыг хамгийн амжилттай удирдсан гэгддэг Норвеги орон ч ийм хэлэлцүүлгийн үр дүнд шийдвэрээ гаргаж байсан аж.

А.Амармэнд

Баялгийн хараал ба бид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани