Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өндөр үнэтэй шатахуун ”шахаж” улсын төсвийг ингэж дэмнэдэг

Өндөр үнэтэй шатахуун ”шахаж” улсын төсвийг ингэж дэмнэдэг Олон улсын зах зээл дээр Брэнт маркийн газрын тосны үнэ буурсаар байна. Өчигдрийн байдлаар гэхэд дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 48 ам.доллар байлаа. Ингэснээр сүүлийн зургаан жилийн хамгийн доод төвшиндөө хүрээд байна. Энэ нь жилийн өмнөхөөс 2.3 дахин буурсан үзүүлэлт юм. тэгвэл одоогоос гурван жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 111.67 ам.долларт хэлбэлзэж байжээ. Энэ амжилтаа ч хоёр жил орчим хугацаанд тогтвортой хадгалсан байх юм. Шинжээчид үүнийг "занарын хувьсгал”-тай холбон тайлбарлаж байгаа. Энэ үзүүлэлт бол дотоодод нефть бүтээгдэхүүний жижиглэн­ гийн үнэ буурах нөхцөл бүрдээд жил гаруй хугацааг туулсан гэсэн үг юм.

 

Гэвч эрх мэдэлтнүүд одоог хүртэл хэлсэн амандаа хүрсэнгүй. Маш товчхондоо, тэд "Шатахууны үнийг тогтвортой барина” гэж амласандаа хүрлээ. Ингэхдээ "Үнэ тогтворжуулах” гэсэн сайхан нэртэй хөтөлбөр гаргаж, нефть импортлогч компаниудад зах зээлийн үнээс зургаа дахин бага буюу 3.8 хувийн хүүтэй зээл өгсөн. Мөн ам.долларын ханш тухайн үед 1900 төгрөг байхад 1380­ 1400 орчим төгрөгөөр форвард хэлэлцээгээр тооцож компаниудад олгодог байв. Өмнө нь манай улс нефтийн бүтээгдэхүүний хувьд цор ганц хойд хөршөөс хамааралтай байв. Харин одоо 5­7 улсаас энэ төрлийн таваараа хангадаг болжээ. Уул уурхайн сайдын хэлж буйгаар өмнөд хилээр шатахуун нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн гэж байгаа. Энэ бүхний эцэст дан ганц үнэ өсгөхгүй гэсэн ойлголтыг эрх баригчид өнөөг хүртэл иргэдийн дунд бий болгосоор байгаа нь гайхмаар зүйл болж байна. Цөөн үгээр хэлбэл, шатахууны үнийг өсгөхгүй байх нь л өнөөгийн эрх баригчдад хамгаас чухал ажээ.

 

Тиймээс тун удахгүй "Ам.долларын ханш 2000 төгрөг даваад байхад бид шатахууны үнийг тогтвортой барьж чадсан” хэмээн бахархах биз. Гэтэл үнэндээ АИ92 литр шатахуун 1670 төгрөг гэдэг бол байж боломгүй ханш юм. Учир нь нефть импортлогч компаниудад Засгийн газраас 1400 орчим төгрөгөөр бодож зээл олгосон. Тэгэхээр ам.долларын зөрүү үүсэх эрсдэл нь бага гэсэн үг болж байна. Тэгвэл энэ талаар албаныхан "Компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Тиймээс үнэ буулгах боломжгүй” гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл өнгөрсөн хугацаанд стратегийн бүтээгдэхүүн гэдэг шалтгаанаар авах ёстой татвараас нь хөнгөлж, чөлөөлж иржээ.

 

Уг нь хуульд "Шатахууны импортын тонн тутамд онцгой албан татварт 15.950­17.400 төгрөг ногдуулна” гэсэн заалт бий. Үүнийг л урт хугацаагаар ногдуулахгүй байснаа саяхнаас авч эхэлсэн талаар ч учир мэдэх нэг нь өгүүлсэн. Тэгэхээр компаниуд зөвхөн хуулийн дагуу л ажил, үйлчилгээ эрхэлж байна гэсэн үг болж таарч байна. Гэвч энэ байдал шатахууны үнийг өндөр байлгах үндсэн шалтгаан болох ёсгүй. Эдийн засагч, олон улс судлаач Х.Батсуурь "Шатахууны онцгой албан татвар өмнө нь хөнгөлөлттэй байсан.

 

Харин одоо хуулийн дагуу авдаг болсон байх. Үнэндээ том компаниуд тэр дундаа шатахуун импортлогчид төрийг атгаж байдаг шүү дээ” гэсэн. Тэгвэл шатахууны үнэ яагаад буурахгүй байгаа талаар Уул уурхайн сайд Ж.Жигжид "Шатахуун нь манай стратегийн бүтээгдэхүүн. Одоогоор Монгол Улс нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлээгүй, 100 хувь гаднаас хамааралтай байгаа... Үнийн хувьд дотоодын зах зээлд хэт давалгаа үүсгэхгүй байх бодлогын үүднээс тогтвортой бариад байгаа юм. Зах зээл дэх үнийг хэвээр нь барьж байгаа боловч компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Үнийн зөрүү нь татварын нэмэгдэл болж улсын төсөв рүү орсноор буцаад иргэдэд зарцуулж байгаа” гэж ярьжээ. Түүний хэлж буйгаар өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 284.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин энэ жил 288 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, бидэнд литр тутмыг нь 1600 төгрөгөөр борлуулах зах зээлийн зарчимтай шатахууныг 1670 төгрөгөөр худалдаж, зөрүү 70 төгрөгөөр нь бидний бусад асуудлыг шийдэж байгаа энэ Засгийн газрын мэргэн санаа бололтой юм. Энгийнээр бол эдийн засгийн бүхий л үзүүлэлт сайнгүй байгаа энэ үед жирийн иргэндээ санаа зовохдоо литр шатахуунаас ойролцоогоор 70 төгрөг нэмж авч, ирээдүйн хуримтлал үүсгэдэг болж таарах нь.

 

Гэтэл энэ бүх мэргэн шийдвэрийн ард ойлгомжгүй байдал мөн урган гарсаар байгаа юм. Хамгийн ойрын жишээ л гэхэд яг ямар төрлийн татварыг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлсэн нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Мөн хуулиас гадуур ямар татвар нэмэх онцгой эрх хэнд байсан эсэх нь бүр ч ойлгомжгүй. Тэгвэл одоогоос жил гаруйн өмнө ОХУ­ын Санкт­Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр манай улсын Газрын тосны газар ОХУ­ ын газрын тосны "Роснефт” компанитай түлш, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд тус компани манай улсын газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч "НИК”, "Магнай трейд”, "Шунхлай” компаниудтай нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. "Роснефт” компанийн зүгээс Сингапурын биржийн үнэ дээр тулгуурласан үнийн санал хэлсэн нь манай улсад ашигтай шийдэл болохыг ч тухайн үед Г.Өлзийбүрэн дарга үгээр илэрхийлж ядаж байв.

 

Олон улсын биржийн үнээр манай улсад шууд арилжаална гэдэг үнэхээр том боломж мэтээр ярьсан сайд дарга нар ч цөөнгүй бий. Гэтэл энэ давуу тал, "Роснефт” компанитай байгуулсан гэрээний ач тусыг одоо хүртэл иргэд мэдэрсэнгүй. Хойшид ч мэдрэх эсэх нь тодорхойгүй байна. Угтаа сүүлийн гурван жил орчмын хугацаанд автобензин, дизел түлшний үнэ тогтвортой байгаа гэдэг муу үзүүлэлт яав ч биш. Харин дэлхий нийтээр газрын тосны эрэлт буурч, нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байхад оргил дээд "хурдаа” хасахгүй байгаа нь содон байгаа юм. Тэгвэл "Занарын хувьсгал”­ийн нөлөөгөөр газрын тосны үнэ буурч байгаатай холбогдуулан Их Британид нефть бүтээгдэхүүний литр тутмын үнэ анх удаа нэг паундаас буурч, 99.7 пенни стерлинг болжээ. Түүнчлэн Азийн бусад оронд ч нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ буурч эхэлсэн аж. Ийм байтал манай улсын эрх баригчид улсын төсвийн алдагдлыг шатахууны үнийн зөрүүгээр нөхөж, жирийн иргэнээ мөлжсөөр байна. Энэ бүхний хамгаалтад тэд "Шатахууны үнийг тогтвортой барьсан” гэсэн ганцхан гоё өгүүлбэрээр бүх булхайгаа нууцлахыг хүсч байна. Үүнээс цаашлаад "Чингис” бондын үр ашиггүй зарцуулалтыг ч тэд давхар хамгаалахыг санаархаж байна.

 

 

Д.Булган

unen.mn
Өндөр үнэтэй шатахуун ”шахаж” улсын төсвийг ингэж дэмнэдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани