Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Нямдорж: Тавантолгойг улстөржүүлсэн хоёр л хүн бий

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-АН арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг болчихлоо-

-Ерөнхий сайд зургаан сайдаа томилж чадахгүй байна. Нэг ёсондоо улс орны чухал салбарууд эзэнгүй байна л даа. Маргаан хаанаа байна. Та энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

 

-Маш товчхоноор ярихад эрх баригч бүлэглэл АН, "Шударга ёс” эвсэлд төр барих ухаан алга. Тэд өмнө нь ч төр барьж чаддаггүй байсан. Одоо ч мөн ялгаагүй. Ямар ч тооцоогүй санаанд орсон шийдвэрээ гаргадаг. Миний харж байгаагаар 1998 оны Ч.Сайханбилэг, Баярцогт хоёрт /50 нас дөхөж яваа хоёрт/ ямар ч ялгаа алга. Тэдэнд төр барих ухаан алга. АН-ынхан тооцоогүй хэр нь дэмий зүйл хийдэг аргатай улс. Бүхнийг захирах гэж оролддог. Тэгсэн хэр нь юу ч захирч чаддаггүй. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн даргатай болчихсон. Хэлсэн үгэндээ эзэн болж идсэн хоолондоо сав болдог албан тушаалтан АН-д алга. Үүнээс хямрал, ажил төрлийн дампуурал эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн хүний хат эр зориг суугаагүй байна. З.Энхболд намынхаа дарга болчихоод фракцгүй нам болно гэдгээ зарласан. Фракцгүй болсон нь хаана байна. Далдуур хуйвалдаад аль фракцийн хэнийг сайд болгох вэ гэдэг дээр тохирч чадахгүй хоёр сар өнгөрлөө. АН фракцгүй зарчимд хэзээ ч шилжиж чадахгүй. 1000 төгрөгийн архийг зарахгүй гээд хорихоор лангууны доор тавьдаг. Түүнтэй л адил ойлголт гэсэн үг. Ил байсан нь далд ороод хуйвалдаан, хор хоёр нь улам хүндээр тусдаг хэлбэр рүү шилжиж байгаа юм.

 

-Одоо тэгэхээр яах вэ?

 

-Хэзээ мөдгүй төсөв хэлэлцэх гэж байхад Сангийн сайд байхгүй. Бичин жилийн өвөл хаяанд ирээд байхад Онцгой байдал хариуцсан сайдгүй сууж байна. Өөрийнхөө найруулсан хор хуйвалдаанд өөрсдөө хордоно гэж үүнийг хэлдэг юм. Наадмын өмнө Улаан-Үдэд очиж Өршөөлийн хууль гаргана, МАН-ыг хамтарсан засгаас "хөөнө” ярьсан гэсэн. Тэр хор хуйвалдаанд живчихээд босч ирж чадахгүй сууж байна. Гэхдээ энэ эзэнтэй. Би Ч.Сайханбилэгийг л хэлнэ. Тэр Монгол Улсын Ерөнхий сайд хийж байгаа юм бол зургаан сайдынхаа асуудлыг оруулаад ирэх эрх нь хуулийн хүрээнд нээлттэй байгаа. Фракцуудын дарамт байгаа бол танайхаас тэрийг авна гэж хэлээд зохицуулаад явж болно шүү дээ. Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцорвол таарна гэсэн байна лээ. Түүнтэй санал нэг байна.

 

АН эрх бариагүй үед нам нь зовлон, эрх барьсан үедээ төрийн зовлон болж байна. Фракцын зовлон нь тэднийг ийм байдалд хүргэж байна. Дээрээс нь МАХН, ҮШН-ынхэн гээд зовлон нэмэгдлээ. Өөрийнх нь зовлон дээр өрөөлийнх нэмэгдэж, АН арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг болчихлоо. Сайдынхаа асуудлыг оруулж ирж чаддаггүй Ерөнхий сайд гэж юу байдаг юм. Чадахгүй бол явах хэрэгтэй шүү дээ. Тэр ямар суудалд сууж байгаагаа мэдэхгүй байна.

 

-Тавантолгойн ордод санаархсан улс төр, бизнесийн бүлэглэлээс дээрх асуудал үүдэлтэй гэх яриа байна..?

 

-Зургаан сайдын томилгооны асуудал дээр Тавантолгой хамаагүй. Тавантолгойг улстөржүүлсэн хоёр гол хүн нь Элбэгдорж, Энхбаяр. Ц.Элбэгдорж 2006 онд эрдэнийн хувь гэдэг зүйл амласан. Энэ нь 2008 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болж байв. Үүний дараа Н.Энхбаяр 2007 оны хаврын чуулганаар Эх орны хишиг гэх хөтөлбөр оруулж ирж батлуулсан. Ингэж л Тавантолгойн асуудал эхэлсэн. Миний яриад байдаг төмөр замыг будлиулсан явдлын цаана Тавантолгой байсан. Тавантолгойг женкогийн эрхшээлд оруулах гэсээр байгаад юу ч биш болгосон. Одоо дахиад Тавантолгойг хөдөлгөх гэхээр женкогийн бүлэглэл бусад буюу Зи-гийнхэнтэй нийлээд хор хийж байна. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ТУЗ-ийнх нь даргаас эхлээд бүх зүйлийг хийсэн. Тавантолгойд эзэн суух далдын шунал улстөрчдөд олон жил үргэлжилж байна.

 

-Н.Энхбаяр, Ч.Улаан нар намаа сульдуулж, хагалах ёсгүй байсан-

 

-МАХН гэж нэг зовлон байна гэлээ. Энэ нам танай намаас тасарсан мах, үсэрсэн цус гэж ярьдаг. МАХН эргээд танай намтай нийлнэ гэх яриа үе үе гардаг л даа?

 

-МАХН-ыг би байгуулаагүй. МАН Их хурлаараа нэрээ сольсон. Тэр Их хуралд дөрөвхөн хүн нэр солихын эсрэг санал өгсөн. Энэ дөрвөн хүн нийлж МАХН гэх нам байгуулахыг оролдсоныг АН овжноор ашиглаж, хууль бус бүртгэл хийлгэсэн. Улсын Дээд шүүхийн хуралдааны зөвлөлдөх тасалгааны нууц гэж байдаг. Зөвлөлдөх шатанд орсон байхад нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч Зориг, танхимын тэргүүн шүүгч байсан хоёр хүнийг бүртгэ гэж тулгаад хууль бусаар бүртгэсэн. Тасарсан мах, үсэрсэн цус гэж энхрийлж хэлмээгүй байна. Манай намын байж байгаа царайг хар. Үнэнийг хэлэхэд АН-ынхан манай намын энэ хуваагдмал байдал дундуур гүйж сонгуульд олонх болсон юм. Ийм үр дүн гарна гэдэг тооцоог Н.Энхбаяр бид хоёроос өөр хэн мэдэх юм. Н.Энхбаяр ирээд АН-тай хамтарна, Засгийн газарт зөвлөгөө өгнө гэх зүйл ярьж байна. Тэгэхээр тасарсан мах, үсэрсэн цус биш, бүр төрөл арилжсан байх. Улс төрд гэнэтийн зүйлүүд гарч ирдэг. Тиймээс цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Уг нь Н.Энхбаяр, Ч.Улаан бид мэтийн МАН-ын буян заяагаар өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс энэ намыг сульдуулах, хагалуулах ёсгүй байсан юм. Урвагчид гэж дайраад байгаагийн шалтгаан нь энэ. Намын буянаар бүх өндөр албан тушаалд суучихаад буухаараа ийм араншин гаргаж байгаа нь хүн чанартай хүний хийх ажил биш. Ийм хүмүүсийг оросуудын ярьдгаар "совестгүй” гэдэг юм. МАН-ын жирийн гишүүд дэмжигчид хэзээ нэгэн цагт үүнийг ойлгоно. Сонгуулийн үр дүн туйлын таагүй байгаад гудамжинд лааз өшиглөсөн үедээ нам ойлгох байх.

 

-Та намаа хамтарсан Засгийн газарт орж болохгүй гэж удаа дараа хэлж байсан. Хэрэв орвол намаасаа гарна ч гэж байв. Гэтэл танай нам Ч.Сайханбилэгийн засагт хамтарлаа, бас хөөгдлөө. Та яагаад намаасаа гараагүй юм бэ?

 

-Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад "Та нар Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болговол би намаасаа гарна” гэсэн. Өөр хүн Ерөнхий сайд болсон учраас намаас гарахаа түр азнаад байна.

 

-Намын удирдлага тань таны санаа бодолд нийцэхгүй үйлдвэл гаргавал намаасаа гарахад бэлэн гэсэн үг үү?

 

-Энэ намын буянаар олон жил төрийн өндөр алба хашчихаад одоо орхиж гарна гэж юу байх вэ. Жинхэнэ "совесть”-гүй хэрэг болно биз дээ. Одоо энэ намыг сайн сайхан байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ нам хүчтэй байна гэдэг нь төр хүчтэй байхын илрэл юм шүү дээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд АН гурав дахь удаагаа төр барьж байна. Одоо байж байгаа байдлыг нь хар. Ардчилал гараад картын бараанд шилжсэн бол 2000 онд цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн. Одоо ямар байдалтай байна. Тиймээс Ардын төр хүчтэй байхад Ардын нам чухал үүрэгтэй. Гэхдээ манай нам үл бүтэх нөхдөөсөө салах хэрэгтэй. Албан тушаал авахын тулд яахаас ч буцдаггүй. Зарим нэг нь албан тушаалын үнэр авчихаад бужигнаж байгаа нь нууц биш. Тэднээс зайгаа барьж явах хэрэгтэй. Харин газрын хөрснөөс арчигдах сонирхолтой байгаа бол тийм этгээдүүдийг үй олноор нь оруулж ирж болно. Манай нам ухаангүй үйлдлүүд хийж байна.

 

-Тухайлбал?

 

-Яах гэж Засгийн газарт хамтарсан юм. Дөрвөн жил сайд хийгээд өгөөч гэж байхад зургаан сарын настай сайдын суудал рүү үхэн хатан зүтгэлээ. Жилийн настай сайдын суудал руу зүтгээд зургаахан сарын дараа хөөгдөж байгаа нь ухаантай явдал мөн үү. Толгой нь муу ажиллаж байна. Хүнд хоёр зүйлийг л орлуулж болдоггүй. Тэр нь зүрх, тархи хоёр. Зүрх суулгадаг юм аа гэхэд эр зоригийг нь орлуулж болохгүй.

 

-Дарга гэдэг шуналтай хүний зугаагаа гаргадаг мөрийтэй тоглоомын талбар биш-

-Та яриандаа АН-д төр барих ухаан алга гэж дурьдлаа. Тэгвэл төр барих ухаан гэж ямар ухааныг хэлдэг юм бэ?

 

-Хууль муу байсан ч төрийн ажлыг төрийн хүний суудал дээр суугаад аваад явахыг төр барих ухаан гэдэг юм. Хятадын ард түмэн тэнэг учраас Мао Зедуны зургийг одоог хүртэл Тэнь Ань Миний талбай дээр хадгалаад байна гэж бодож байна уу. Тэд удирдагчдаа хэзээ ч муулдаггүй. Үүгээр дамжиж төр барих ухаан гарч ирж байгаа юм. Төрд бэлтгэгдсэн хүмүүсээр төрийн алба хашуулж сурах хэрэгтэй. Гэтэл одоо мэргэжилгүй нь мэргэжилтэйгээ удирддаг  цаг болж. Энэ ямар их хор хохиролтой гэж санана. Хуульч намайг Эрүүл мэндийн сайдаар томилчихвол би тэнд юу хийх юм. Надад тэнд хийх ажил байхгүй. Хов сонсож, хооронд нь хутгахаас өөр хийх ажил байхгүй. Одоо салбаруудад мэргэжлийн бус сайд томилж байна. Төрийн ажлыг аашилж загнаж бус нүдний харц, зангараг хоёроор хийдэг. Ю.Цэдэнбал дарга хүчтэй байсан шалтгаан нь үүнд л байсан. Салбартаа хамгийн шилдэг, төрд бэлтгэгдсэн, хамгийн гол нь шуналаас хол хүмүүс томилдог байв. Шуналтай хүн ямар өндөр боловсролтой байгаад ч нэмэргүй. Шунал гэдэг зүйл аминд хүрэх гэж байна шүү дээ. 34 тэрбум төгрөгөөр 10 тэрбумыг нь "идэж” байна шүү дээ. Нийт төсвийн гуравны нэгийг нь завшдаг улс төрд шургалсан байна. Ялангуяа АН-ынхан айж ичихгүй мөнгө иднэ. МАН-ынхан харьцангуй гайгүй иддэг. АН бол өм цөм иднэ шүү дээ.

 

-Хамгийн тулхтай, ноён нуруутай улс төрийн хүчин бол МАН гэж үзэх хүмүүс байдаг. Гэтэл танай намын удирдлага сул байх шиг?

 

-Дарга нар ажлаа сайн хийх хэрэгтэй. Тэдний ажлыг бид хийх ёсгүй. Би байнга л зөвлөдөг. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг "Манай нам хүлээж авна” гэдгээ намын удирдлагууд зарлачих хэрэгтэй. Ингэж хэлж чаддаггүй юм бол намын дарга гэж суух хэрэг юу байна. Төр орших уу эс оршихуйн асуудал яригдаж байхад сөрөг хүчний удирдагчдын хэн нэг нь гарч ирээд энэ хоригийг манай нам үг дуугүй хүлээж авна гэдгээ хэлчих хэрэгтэй. Ингэж хэлэх хэцүү. Би маш сайн ойлгож байна. Гэхдээ төр оршихуй, эс оршихуйн хоорондын үнэ цэнэ дэндүү их. Авлигын өмнө сөхрөх шийдвэр УИХ гаргачихаад байна шүү дээ. МАН сөрөг хүчин л юм бол манай дарга нар үүргээ гүйцэтгэж, улсын эрх ашгийн өмнөөс үгээ хэлэх хэрэгтэй. Ийм үг хэлэхийн тулд дарга гэдэг хариуцлагатай албанд суудаг юм. Түүнээс биш дарга гэдэг шуналтай хүний зугаагаа гаргадаг мөрийтэй тоглоомын талбар биш.

 

С.Батзаяа     eagle

Ц.Нямдорж: Тавантолгойг улстөржүүлсэн хоёр л хүн бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани